| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0123/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 127
2020/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: П.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт П Лд холбогдох 2012000000145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Дэнж хорооллын 05-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт П Л /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Л нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг, “МТ” шатахуун түгээх станцын гадна хохирогч М.Х “Шатахуун зээлээр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхины дээд хэсэг, духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2012000000145 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч М.Х: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед би өөрийн ажлын байран дээр хүүхэдтэйгээ хамт очсон. Шатахууны савнуудаа лацдаад ажлаасаа гараад явж байсан чинь манай сумын иргэн Л нь намайг дуудсан. Би очоогүй машиндаа ороод суусан чинь араас орж ирээд хүүхдийн хажууд юм ярьж сууж байгаад 10.000 /арван мянган/ төгрөгөнд бензин зээлээч гэсэн. Би лимит хэтэрсэн боломжгүй гэсэн чинь Л нь сүртэй юм гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Машинаас буугаад машины хаалга саваад хүүхэд айлгаад байхаар нь би араас нь буугаад чи намайг хэл амаар доромжилдог хэн юм гээд Лгийн нуруунд нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд хэрэлдэж байгаад намайг нөхрөө алсан, би чамайг хэнтэй явдгийг чинь мэднэ гээд хэл амаар доромжлоод толгойн хэсэгт алгадсан. Би уур хүрээд Лг өшиглөсөн чинь Л доошоо тонгойгоод, эрхтэнээ дараад суусан. Тэгээд би цагдаа дуудах гээд гар утсаа гаргасан чинь дахин алгадсан. Миний утсыг булааж аваад шидсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг бензин өгөхгүй байна гээд хэл амаар доромжлоод маргалдсан. Тухайн үед манай түгээгч Б, Болдоо, Есөө гээд хүмүүс байсан. Намайг нүүрэн хэсэгт 3 удаа алгадсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний утас доод хэсэгтээ өмнө жоохон хагарсан байсан сая шидэхэд нэмээд хагарсан байна. Би утсаа 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлж байна. Өмнө цуурсан байсан болохоор би утсаа төлүүлэхгүй гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Гэрч Л.Б: “...Би 2020-оны 04-р сарын 23-ний орой гудамжинд зогсож байсан чинь Л нь бензин авмаар байна хүргээд өгөөч гэсэн. Би Еийн хамт мотоцикль дээр гурвалж сундлаад Лг “МТ” шатахуун түгээх станц дээр хүргэж өгсөн. Тухайн үед Х явах гээд машиндаа сууж байхад Л нь хамт суугаад байж байгаад хэрэлдээд гараад ирсэн. Х нь Лг өшиглөсөн. Л нь эвхэрч сууж байгаад босч ирээд Хг утсаар ярьж байхад нь алгадаж байх шиг байсан. Х утас нь унасан. Тэгээд Е бид 2 салгах гээд очсон чинь хэрэлдээд байсан. Бид 2 Лг авч явах гэсэн чинь Х нь цагдаа дуудсан гээд явуулахгүй байсан. Бид хоёр явсан. Замд цагдаа зөрж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Гэрч И.Еийн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой гудамжинд Б хамт зогсож байсан чинь Л нь бензин авмаар байна хүргээд өгөөч гэсэн. Би Б хамт мотоцикль дээр гурвалж сундлаад Лг “МТ” шатахуун түгээх станц дээр хүргэж өгсөн. Тухайн үед Х явах гээд машиндаа сууж байхад Л нь хамт суугаад байж байгаад хэрэлдээд гараад ирсэн. Х нь Лг өшиглөсөн. Л нь эвхэрч сууж байгаад босч ирээд Хг утсаар ярьж байхад нь алгадсан. Х утас нь унасан. Тэгээд нэг харсан чинь Х нь утсаа асааж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Бид 2 салгах гээд очсон чинь хэрэлдээд тойрч гүйгээд байсан. Би яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Машин дотор байж байгаад маргалдаад буугаад гарч ирсэн. Тухайн үед түгээгч Б, Б, Х, Л бид тав байсан. Тэр үед Х нь цагдаа дуудах гээд утсаар ярьж байхад нь Л нь алгадсан. Тэр үед гар утас нь унах шиг болсон. Би цаана Х хүүхэд машиндаа уйлаад байхаар нь аргадах гээд очсон. Нэг харахад Х нь утсаа асаагаад цагдаа дуудаж байсан. Тэгээд Б бид хоёр явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Хохирогч М.Х биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаартай
- М.Х биед зүүн шанаа, зовхины дээд хэсэг, духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ.
- Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 хуу/,
Яллагдагч П.Лгийн: “...Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Прокурорын тогтоолыг би хүлээн хүлээн зөвшөөрч баина. Надад ямар нэг санал байхгүй. М.Х маргалдаж Х биед гэмтэл учруулсан, өөр юм болоогүй. Тухайн үед Б, Е, Б, Х бид хэд байсан, өөр хүн байгаагүй. Би Хг 10000 /арван мянга/ төгрөгөнд бензин өгчих гээд Х нь үгүй гээд хэрүүл маргаан хийсэн. Х нь манай нутгийн хүн. Бид нар мэндээ мэдээд явдаг хүмүүс. Бид хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/,
Архангай аймгийн Тариат сумын Суман багийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай тодорхойлолт /хх-ийн 31 хуу/,
Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/107 дугаартай тодорхойлолт /хх-ийн 32 хуу/,
Б овогт П Л /РД:АЗ93061610/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 хуу/,
Б овогт П Л /РД:АЗ93061610/-ийн өмнө ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 37 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг, “МТ” шатахуун түгээх станцын гадна хохирогч М.Х нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхины дээд хэсэг, духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч П.Л гэм буруутай болох нь:
Хохирогч М.Х: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед би өөрийн ажлын байран дээр хүүхэдтэйгээ хамт очсон. Шатахууны савнуудаа лацдаад ажлаасаа гараад явж байсан чинь манай сумын иргэн Л нь намайг дуудсан. Би очоогүй машиндаа ороод суусан чинь араас орж ирээд хүүхдийн хажууд юм ярьж сууж байгаад 10.000 /арван мянган/ төгрөгөнд бензин зээлээч гэсэн. Би лимит хэтэрсэн боломжгүй гэсэн чинь Л нь сүртэй юм гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Машинаас буугаад чи машины халга саваад хүүхэд айлгаад байхаар нь би араас нь буугаад чи намайг хэл амаар доромжилдог хэн юм гээд би Лгийн нуруунд нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд хэрэлдэж байгаад намайг нөхрөө алсан, би чамайг хэнтэй явдгийг чинь мэднэ гээд хэл амаар доромжлоод байсан. Намайг толгойн хэсэгт алгадсан. Би уур хүрээд Лг өшиглөсөн чинь Л доошоо тонгойгоод, эрхтнээ дараад суусан. Тэгээд би цагдаа дуудах гээд гар утсаа гаргасан чинь дахин алгадсан. Миний утсыг булааж аваад шидсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг бензин өгөхгүй байна гээд хэл амаар доромжлоод маргалдсан. Тухайн үед манай түгээгч Б, Болдоо, Есөө гээд хүмүүс байсан. Намайг нүүрэн хэсэгт 3 удаа алгадсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний утас доод хэсэгтээ өмнө жоохон хагарсан байсан сая шидэхэд нэмээд хагарсан байна. Би утсаа 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлж байна. Өмнө цуурсан байсан болохоор би утсаа төлүүлэхгүй гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Гэрч Л.Б: “...Тухайн үед Х явах гээд машиндаа сууж байхад Л нь хамт суугаад байж байгаад хэрэлдээд гараад ирсэн. Х нь Лг өшиглөсөн. Л нь эвхэрч сууж байгаад босч ирээд Хг утсаар ярьж байхад нь алгадаж байх шиг байсан. Х утас нь унасан. Тэгээд Е бид 2 салгах гээд очсон чинь хэрэлдээд байсан. Бид хоёр явсан. Л нь бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Х Л нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Гэрч И.Еийн: “...Тухайн үед Х явах гээд машиндаа сууж байхад Л нь хамт суугаад байж байгаад хэрэлдээд гараад ирсэн. Х нь Лг өшиглөсөн. Л нь эвхэрч сууж байгаад босч ирээд Хг утсаар ярьж байхад нь алгадсан. Х утас нь унасан. Тэгээд нэг харсан чинь Х нь утсаа асааж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Бид 2 салгах гээд очсон чинь хэрэлдээд тойрч гүйгээд байсан. Бид 2 Лг авч явах гэсэн чинь Х нь явуулахгүй цагдаа дуудсан гээд явуулахгүй байсан. Б бид хоёр буцаад явж байхад замд цагдаа зөрж харагдсан, өөр зүйл мэдэхгүй байна. Л нь тухайн үед бага зэрэг хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Хохирогч М.Х биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Л нь хохирогч М.Хг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн шанаа, зовхины дээд хэсэг, духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч П.Лг хохирогч М.Хг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас П.Лгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд уг хууль нь 2020 оын 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсоноос хойш тухайн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 47 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч М.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрууулсан нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ