Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0456

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/00456

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны 4 дүгээр орцонд байрлах, Найрамдал Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны 54 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧМ 74112431, Барууд  овогт Нямбуугийн  Отгонбаярт  холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал  247 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр арын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Найрамдал Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Отгонбаяр дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хөлс 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарыг дуустал 11 сарын хугацаанд төлөхгүй хууль байна.Н.Отгонбаяр дээр дурьдсан үйлчилгээ үзүүлсний хөлс 247 600 төгрөгийг  нэхэмжилж байгаа. СӨХ-ийн эрх зүйн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 13 дугаар зүйлийн 1,3,2,4 мөн 16-р зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон иргэний хуулийн 147.1, 148 дугаар зүйлийн 2,3 дахь сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг СӨХ-д төлнө гэснийг зөрчиж байгаа тул 247 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Н.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 247 600 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            авагдсан баримт, талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Найрамдал Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Н.Отгонбаярт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 247 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Отгонбаяр дээрх 247 600 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8078 төгрөгийн  50 хувь болох 4039 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 4039 төгрөгийг улсын орлогоос, 4039 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Найрамдал Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын  247 600 төгрөгийг  хариуцагч Н.Отгонбаяр 247 600 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн дотор  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8078 төгрөгөөс  4039 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 4039 төгрөгийг улсын орлогоос, 4039 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад   олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН