Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/00457

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 3 дугаар орц 00 тоотод байрлах, регистрийн дугаар 9135022, Дулаанхаан-50 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 94 тоотод  оршин суух, регистрийн дугаар ХА 81031719, Очир товуу овогт Баатарчулууны Мөнх-Алдарт  холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал  434 643 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дулаанхаан-50 Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 50 дугаар байрны 94 тоотын суугч Б.Мөнх-Алдар 2015 оны 4 сараас 2017 оны 1 сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөлгүй үндсэн төлбөр 307 360 төгрөг, алданги 127 283 төгрөг нийт 434 643 төгрөгийн хохирлыг учруулаад  байна.Иймд Б.Мөнх-Алдараас 434 643 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Өнөхишиг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Б.Мөнх-Алдараас СӨХ-ийн төлбөр болох 434 643 төгрөг нэхэмжилсэн бөгөөд алданги 127 283 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 307 360 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Харуицагч Б.Мөнх-Алдар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би үндсэн төлбөрийн 307 360 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дулаанхаан-50 Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Мөнх-Алдарт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 434 643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийнхээ шаардлагын 127 283 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Мөнх-Алдар дээрх үлдэгдэл төлбөр 307 360 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор  нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар талууд эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 690 төгрөгийн  50 хувь болох 6845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6845 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 9871 төгрөгийн 50 хувь болох 4935 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Дулаанхаан-50 Сууц Өмчлөгчдийн Холбоо 127 283 /нэг зуун хорин долоон мянга хоёр зуун наян гурван/ төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Мөнх-Алдар 307 360 /гурван зуун долоон мянга гурван зуун жаран/ төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 690 төгрөгөөс 6845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6845 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 4935 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН