| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0136/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 137
2020/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, М.Алтанчимэг
Шүүгдэгч: Ү.Ш, Э.З, Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г М, Ү овогт Ү Ш, Б овогт ЭЗ нарт холбогдох 1912007620013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Ц суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Ц сумын Б багийн Хгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ЭЗ /РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Цсуманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Цсумын Цбагийн Шгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ү овогт Ү Ш /РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Цсуманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Ц сумын Ц багийн Зхорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, тус аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, О овогт Г М /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.З, Ү.Ш, Г.М нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр Шарт гэх газраас иргэн Б.Г 3 тооны адууг хулгайлж8 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912007620013 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г мэдүүлсэн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газраас адуун дотор байсан хундан зээрд морь им, тамга байхгүй, сартай зээрд хавчиг соёолон морь зөв талын гуяндаа О үсгэн тамгатай, шар хээр зүсмийн шүдлэн байдас им тамга байхгүй, эдгээр гурван тооны адуугаа хулгайд алдаад хайгаад олоогүй. Би хулгайд алдсан гурван тооны адуугаа хэн авсныг мэдэхгүй байна. Тэр өдөр манай адуу гэрийн зүүн талаар ойрхон Шартад байсан чинь маргааш өглөө нь манай адуу Нарийн хамар гэх газарт байна гэсэн сураг гарч адуугаа олж авсан. Би хулгайд алдсан 3 тооны адуугаа нийтэд нь 5.000.000 /таван сая/ төгрөгөөр үнэлж байна. Миний хулгайд алдсан сартай зээрд морь Английн 25 хувийн цустай, уях гэж авчраад уяж чадаагүй адуу байсан. Хундан зээрд морь маань нутгийн адуу, шар хээр шүдлэн байдас нь нутгийн адуу байгаа юм. Би 2019 оны 07 дугаар сард Булган аймгийн Гурван булаг сумаас хүнээс авч байсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г дахин мэдүүлсэн: ...Би хулгайд алдсан сартай зээрд соёолон адуугаа Булган аймгийн Гурванбулаг сумын газрыг нь мэдэхгүй байна, С гэдэг хүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас худалдаж авчирсан уях гээд зав гарахгүй байна гэхээр нь утсаар ярьж байгаад бэлнээр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж аваад ирж, очих бензин, замын зардалтайгаа 3.000.000 /гурван сая/ төгрөг болсон. Миний худалдаж авсан сартай зээрд соёолон адууг урьд өмнө нь эзэд нь уяж байгаагүй бөгөөд өргөмжлөл, медаль байхгүй, битүү соёолон үрээ шүү, уяж уралдуулах зав байдаггүй гэж хэлж байсан. Тухайн үед худалдаж авахад эцэг, эх нь хурдны удамтай шүү гэж надад хэлээд эзэн нь зарж байсан. Би уяж уралдуулах, цаашид азарга тавих бодолтой хадгалж тэжээж байсан. Уг адууны эзэн Снь Булган аймгийн Гурван булаг сумын яг ямар нэртэй газарт байдгийг мэдэхгүй байна. Би хулгайд алдсан адуунуудынхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г дахин мэдүүлсэн: ...Миний хулгайд алдсан зээрд зүсмийн им, тамгагүй нас гүйцсэн морь шар өнгийн мяндсан ногттой байсан бөгөөд шар өнгийн мяндсан цулбуур чиргүүлээд тавьсан байсан. Нөгөө хоёр адуу нь сул байсан. Манайх адуугаа гэрийн гадна хурааж авчраад хужир асгаж өгөөд хонуулдаг юм. Тухайн 3 тооны адуу алга болох үед манай адуу гэрийн гадна байсан. Манайх Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар байдаг. Шартын үзүүр гэх газар байдаг Г гэх хүний хашаа манайхаас 1 км орчим зайтай байгаа. Гэрийн гаднаас адууны мөр мөшгөөд явахад цулбуур чиргүүлээд тавьсан зээрд адууны мөр Шартын үзүүрийн хашаа руу ороод алга болсон. Хулгайд алдсан 3 тооны адуу цоохор азаргатай 30 гаруй тооны адуун сүрэгт байсан. Миний хохирол болох 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг барагдуулчихвал надад ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г дахин мэдүүлсэн: ...Тухайн адууг 25 хувийн Англи цустай адуу болох талаар надад нотлох зүйл байхгүй. Тухайн үед худалдаж авсан С гэдэг хүнээс нотлох баримт аваагүй. Гэхдээ С хэлэхдээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас худалдаж авсан, уяж, сойж уралдуулж байсан зүйл байхгүй гэж хэлж байсан. Гэхдээ одоо гарсан үнэлгээтэй танилцсан. Ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Гомдолтой байна. Би алдсан адуугаа хайж явсан болон Булган аймгийн Гурван булаг сум руу явж алдсан адуугаа худалдаж авсан зардал мөнгөө нэхэмжилнэ. Үүний баримтыг шүүх дээр гаргаж өгнө. м400.000 төгрөг болсон санагдаж байна. Би хохирлын мөнгө болгож 1 сая төгрөг 1 удаа, 2 сая төгрөг 1 удаа хүүхдийнхээ дансаар Маас авсан. Ш, З нар мөнгөө цуглуулаад Мын дансаар өгсөн юм шиг байна лээ. Хохирлын мөнгийг авсан дансны хуулгыг гаргаж өгч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 177-180 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн: ...Ш З, М нар 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Г гэдэг хүний 3 тооны адууг хулгайлж авсан гэж бодож байна. Би өөрийнхөө 98331353 дугаарын утснаас Шгийн 98269160 дугаарын утас руу залгаж юу хийж байна гэж ярихад хийсэн юмгүй дээ, би Зтой хамт урьд шөнө Г ахын 3 тооны адууг хулгай хийж гаргаад Мт аваачаад өгчихлөө гэж ярьж байсан. Ш надад утсаар хэлэхдээ Мт нэг адууг нь өгөөд, З бид хоёрт М нэг, нэг адууны үнэ гэж 700.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би нэг адууныхаа үнэ болох 700.000 төгрөгийг авчихсан, З аваагүй байгаа, нэг уруудахаараа авна гэж ярьж байсан талаар хэлсэн. Би Зтой энэ 3 адууны талаар ярьж үзээгүй. Г гэдэг хүний хулгайд алдсан 3 тооны адууг Ш, З, М нар хулгай хийж авсан нь үнэн. З, М гэдэг хүнээс нэг адууны үнэ болох 700.000 төгрөгөө аваагүй гэж бодож байна. Ш, З, М нар Г гэдэг хүний адуунаас сартай зээрд морь, хундан зээрд морь, шар хээр гүү зэрэг 3 тооны адууг хулгайлж авсан гэж Ш надтай утсаар ярихдаа хэлж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ү.Шгийн гэрчээр дахин мэдүүлсэн: ...Би М, З нартай 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 3 тооны адууг Шартын үзүүрт байсан адуун дотроос хулгайлж барьж аваад явсан. 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө байсан болохоор хэний адуу гэдгийг нь сайн таниагүй. М ах 3 тооны адуугаа Бага богч гэх газраас аваад явсан. М ах З бид нар 3 тооны адуу хулгай хийхдээ морьтой явж байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө М, З нартай хамт явж Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шартын үзүүр гэх газраас гурван тооны адуу хулгайлж авсан. З бид хоёр М гэдэг хүнд 3 тооны адуу аваачиж өгсөн. Гурван тооны адууг хулгай хийхэд М гэдэг хүн хамт байсан. Гурван тооны адууг Шартын үзүүрийн хашаанд адуу хашиж барьж авахад М гэдэг хүн байгаагүй, харин Бага богчийн ард З бид хоёрыг хүлээж байсан. Бид хоёр гурван адуугаа Мт аваачиж өгөөд гэр, гэрийн зүг явсан. М, З, бид нар шар хээр байдсан гүү, сартай хүрэн морь, зээрд үрээ зэрэг гурван тооны адуу хулгайлж авсан. М, З бид гурав ярилцаж байгаад хулгай хийхээр санал нийлж шийдсэн. З бид хоёр М гэдэг хүнээс нэг ч мөнгө төгрөг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Г.Мын гэрчээр дахин мэдүүлсэн: ... Ш, З нар 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 3 тооны адууг шөнийн 00 цаг 00 минут өнгөрч байхад Бага халзангийн богч гэх газарт надад авчирч өгсөн. Би 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ш, З нарын хөтөлж авчирч өгсөн 3 тооны адууг Бага халзан гэх газраас авч яваад Архангай аймгийн төвд зах дээр ченжид зарсан. Би Ш, З нарын авчирч өгсөн 3 тооны адуугаа алж янзалж зарсан. Ш, З нарын авчирч өгсөн адуу нь сартай зээрд морь, зээрд морь, шар хээр зүсмийн шүдлэн байдсан гүү зэрэг гурван тооны адуу байсан. Би гурван тооны адууг Бага халзангийн З гэдэг айлын хотонд З, Б, Бнарыг адуу төхөөрөөд өгөөч гэж гуйж хамжиж алж янзалсан. Би гурван адууны махаа Цэнхэр сумын төвд байдаг Могироо гэдэг залуугийн Портер маркийн машин дээр ачиж аймгийн төвд аваачиж ченжид зарсан бөгөөд ченжийн нэрийг нь мэдэхгүй, эмэгтэй мах авдаг ченж байсан. Захын урд талын зогсоол дээрээс зарсан бөгөөд би мах зарсан ченжээ танихгүй. Би нэг адууны махаа 400.000 төгрөгөөр зарсан, нөгөө хоёр адууны махаа 700.000 төгрөгөөр бодож 1.400.000 төгрөгөөр зарсан бөгөөд нийт 1.800.000 төгрөг болсон. Би Шд 700.000 төгрөг, Зод 700.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Э.Зын гэрчээр мэдүүлсэн: ...Ш бид хоёр 2019 оны 11 дүгээр сард М гэдэг хүнийг адуу аваад ир гээд байхаар нь гурван адуу аваачиж өгсөн. М /Сархаан хоч/ Шд нэг адууны үнэ болох 700.000 төгрөгийг өгнө, надад нэг адууны үнэ болох 700.000 төгрөгийг өгнө гэж ярьж тохирсон боловч би М гэдэг хүнээс мөнгө аваагүй байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Ш бид хоёр Цэцэрлэг багийн Шартын үзүүрт байсан адуунаас хоёр зээрд адуу, нэг шар хээр гүү зэрэг 3 тооны адууг барьж аваад хөтлөөд явсан. Ш бид хоёр барьж аваад хөтлөөд явсан 3 тооны адуугаа Бага богч гэх газарт Мт /Сархаан/аваачиж өгөөд би гэр рүүгээ, Ш гэр рүүгээ явсан. Тухайн үед бид хоёр морьтой явж байсан. Би тухайн үед Г гэдэг хүний адуунаас барьж авч байна гэдгээ мэдээгүй. Анх М /Сархаан/ адуу авна, аваад ир гээд байхаар нь бид хоёр адуу хулгайлж аваачиж өгсөн. Ш бид хоёр М гэдэг хүнд нийт 3 тооны адуу аваачиж өгсөн. М гэдэг хүн тухайн үед та хоёрт нэг, нэг адууны үнэ тус бүрд чинь 700.000 төгрөг өгнө гэж ярьж тохирсон боловч би мөнгө аваагүй. М гэдэг хүн надад 700.000 төгрөгийг өгөөгүй. Намайг Ш, М нартай хамтарч Г гэдэг хүний 3 тооны адууг хулгайлж авсан талаар ээж, эмээ, өвөө нар мэдээгүй. Би адуу хулгай хийхдээ Шгийн хамт явсан. М гэдэг ах Бага халзангийн богч гэх газар хүлээж байсан. Би хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Згийн мэдүүлсэн: ...М гэдэг хүн манай гадаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө зээрд морь, сартай зээрд морь, шар хээр байдас зэрэг гурван тооны адуу авчирч алж янзалсан. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Тэр хэлэхдээ би өрөндөө хүнээс авсан гэж ярьсан. М хүнээс өрөндөө адуу авсан, алж янзлах гэсэн юм, адуунаас алалцаад өгөөч гэхээр нь би тэр гурван адуунаас алалцаж янзалж өгсөн. Тухайн үед тэр гурван адууны махыг шууд машинд ачаагүй, малын байран дээр юманд ороогоод тавьсан байсан бөгөөд Б ахын эхнэр нь Улаанбаатар хотоос ирсэн, Архангай аймгийн төвд ирж ав гэхээр нь Б ах, манай эхнэр бид гурав Б ахын Приус-10 маркийн авто машинаар Архангай аймгийн төв рүү яваад хоёр хоноод ирсэн чинь М махаа аваад явсан байсан. Өглөө босоход малын хашаанаас 3 адуу уяатай байсан бөгөөд М ганцаараа авчирсан байх. Гаднаас хүн ирж мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бгийн мэдүүлсэн: ...М гэдэг хүн манай гадаа нэг өглөө зээрд морь, сартай зээрд морь, шар хээр байдас гурван тооны адуу авчирч алж янзалсан. Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй бөгөөд тэр хэлэхдээ би өрөндөө хүнээс авсан гэж хэлж ярьсан. М хунээс өрөндөө адуу авсан, алж янзлах гэсэн юм, адуунаас алалцаад өгөөч гэхээр нь би нэг адуунаас нь янзлалцаж өгөөд малын ээлжтэй байсан тул малдаа явсан. Тухайн үед тэр гурван адууны махыг шууд машинд ачаагүй, малын байран дээр юманд ороогоод тавьсан байсан. Миний эхнэр Улаанбаатар хотоос Архангай аймгийн төвд ирсэн, ирж ав гэхээр нь З, Згийн эхнэр бид гурав миний Приус-10 маркийн авто машинаар Архангай аймгийн төв рүү яваад хоёр хоноод ирсэн чинь М махаа аваад явсан байсан. Өглөө босоход малын хашаанаас 3 адуу уяатай байхаар нь Маас энэ юун адуу юм бэ гэж асуухад хүнээс өрөндөө авсан гэж ярьж байсан. М ганцаараа авчирсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ө мэдүүлсэн: ...Би Ү.Ш, Э.З нарыг 2005 оноос хойш мэднэ. Ү.Ш нь малчин айлын хүүхэд бөгөөд дээрээ нэг ахтай, доороо нэг дүүтэй, амьдарлын боломж сайн, сургуульд байхаасаа бие нь өвддөг, бие муутай группт байдаг, гэхдээ сурлага сайтай хүүхэд байсан. Тэрээр ааш зангийн хувьд үгэнд оромтгой, дуулгавартай, архи, тамхи хэрэглэж байхыг нь харж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй сайн хүүхэд байгаа юм. Харин Э.З нь малчин айлын том хүүхэд байгаа юм. Түүний амьдралын боломж тааруу, 9 дүгээр анги төгсөөд Архангай аймгийн “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д суралцаж байгаад дундаас нь гарсан юм. Тэрээр архи, тамхи хэрэглэдэггүй, даруухан зантай, хүнд тусархаг, янз бүрийн буруу ааш зан байхгүй, урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй сайн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.У мэдүүлсэн: ...Би Г.М ахыг багаас нь мэдэх бөгөөд хамт айл, саахалт нутаглаж өссөн. 2005 онд манай ээжийн дүүгийн хүүхэдтэй гэр бүл болж манайд хүргэн орсон. Одоо Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн төвд эхнэр Жаргалцэцэг болон 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Эхнэр нь Цэнхэр суманд “Петровис” шатахуун түгээх станцад эрхлэгч ажилтай, харин Г.М тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, төлөв томоотой, ямар нэгэн буруу зуршилгүй сайн залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Б мэдүүлсэн: ...Тухайн үед би Цэнхэр суманд ажиллаж байсан юм. Тухайн хэрэг дээр 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Маас гэрчийн мэдүүлэг авахад ямар нэгэн хэрэг үйлдсэн зүйл байхгүй, нэр төрөө сэргээлгэж авна гэж хэлж байсан. Мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарлан өгөхөд ямар нэгэн байдлаар татгалзсан зүйл байхгүй, шууд мэдүүлгээ өгсөн юм. Ү.Ш мэдүүлэг өгөхдөө мөн адил эрх, үүрэгтэйгээ танилцаад мэдүүлэг өгсөн. Дараа нь Э.З гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд эрх, үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авахад ямар нэгэн татгалзсан зүйлгүй мэдүүлэг өгч Ү.Штай хулгай хийж, хулгайлсан 3 тооны адуугаа Г.Мт аваачиж өгсөн талаар мэдүүлсэн. Тэгээд би Г.Мыг эхнэрт нь хүлээлгэн өгч маргааш өглөө ир гэж хэлээд явуулсан. Харин Ү.Ш, Э.З нар нь хонох айл байхгүй гээд байхаар нь өөрийнхөө гэрт хонуулаад маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.М ирээд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгье гэж хэлэхээр нь би Г.М, Ү.Ш нараас гэрчээр дахин мэдүүлэг авахад 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Шарт гэх газраас 3 тооны адуу хулгайлан авсан талаар Ү.Ш мэдүүлсэн, харин Г.М мэдүүлэхдээ Ү.Ш, Э.З нар 3 тооны адуу хулгайлан авчирч өгснийг нь гаргаж нядлаад Архангай аймгийн төвд зарсан талаар мэдүүлсэн юм. Э.Зийн гэр нь хөдөө байдаг бөгөөд ээж нь Архангай аймгийн төвд ажилтай явсан байсан, аав нь ял эдэлж байгаа, Цэнхэр сумын төвд таних айл байхгүй гээд байхаар нь манайд хоновол хонож болно гэж хэлсэн. Тэгээд Э.З манайд хоносон. Ү.Ш мөн адил гэр нь хөдөө байсан бөгөөд сумын төвд хүлээн авах хүн байхгүй гээд Э.Зтой хамт хоносон. Би ямар нэгэн байдлаар дарамталж, зодож, цохисон зүйл байхгүй. Г.М, Ү.Ш, Э.З нар нь эрх, үүрэгтэйгээ танилцаж дараа нь шууд мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгөхдөө болсон явдлынхаа талаар мэдүүлсэн. Тухайн үед авсан гэрчийн мэдүүлгүүд дээр бүх зүйлийг бичсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 183-185 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Мын мэдүүлсэн: ... Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт, тайлбар байхгүй. Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирохгүй байна. Э.З, Ү.Ш нар над руу утсаар яриад 3 тооны адуу зарах гэсэн юм, та авчих гэсэн, нөгөө хоёр залуу гурван тооны адууг амьдаар нь авчирч өгсөн. Би тухайн хоёр залуутай хамт хулгай хийгээгүй. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн Хорхойт гэх газар хөдөө гэртээ байж байхад Ү.Ш миний гар утас руу залгаад М ахаа та 3 тооны адуу худалдаад аваач гэхээр нь би юун адуу юм гэхэд би өөрөө зарж байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгээд ямар ч хариу хэлээгүй байж байсан чинь миний гар утас унтарчихсан юм. Удалгүй З, Ш нар манай гэрийн гадаа 3 тооны адуу хөтлөөд ирсэн. Би тэр үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй. 2 тооны адууг нь тус бүрийг 700.000 төгрөгөөр, 1 тооны адууг 400.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би тэр үед 1 тооны адууны мөнгө 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин үлдсэн 2 тооны адууны мөнгийг зарж байж өгье гэж хэлэхэд за тэг гэж хэлчихээд Э.З, Ү.Ш нар яваад өгсөн. Маргааш өглөө нь би Э.З, Ү.Ш нараас худалдаж авсан 3 тооны адууг Б, З нарыг гуйж нядлаад Архангай аймгийн төвд ирж махыг нь зарсан бөгөөд 3 тооны адууны мөнгө нийт 2.000.000 төгрөг болсон. Тэгээд 3 хоногийн дараа Э.З, Ү.Ш нарын надад авчирч өгсөн 3 тооны адуу нь хулгайн адуу болж таарсан. Тэгээд би үлдэгдэл 1.100.000 төгрөгийг хохирогч Б.Гт өгөөрэй гээд Э.З, Ү.Ш нарт мөнгийг нь бэлнээр өгсөн. Би тэр хоёрын авчирч өгсөн адууг хулгайн адуу гэж мэдээгүй. Ү.Ш над руу утсаар ярихдаа өөрийнхөө адуунаас зарж байгаа юм гэж ярихаар нь итгээд авсан чинь сүүлд нь хулгайн адуу болж таарсан. Миний авсан адуу сартай зээрд зүсмийн зөв талын гуян дээрээ “О” үсгэн тамгатай соёолон насны морь, зээрд зүсмийн им тамгагүй нас нийлсэн морь, улаан хээр зүсмийн ямар нэгэн им тамгагүй шүдлэн насны байдас зэрэг адуунууд байсан. Э.З, Ү.Ш нар надад авчирч өгөхдөө ногтоор ногтолж авчирч өгсөн. Харин би бор иштэй хүрэн өнгийн хутгаар нядалж алсан. Тэр хоёр хоёулаа морьтой хөтлөөд ирсэн. Яг ямар зүсмийн морь унаж ирснийг нь санахгүй байна. Ямар ч байсан хоёулаа морь уначихсан ирсэн. Э.З, Ү.Ш нараас юун адуу болох талаар асуухад таньд хамаагүй, харин янз бүрийн асуудал байхгүй гэж надад хэлсэн. Тэр хоёр та худалдаад авчих гээд надаас гуйгаад байсан. Янз бүрийн асуудал байхгүй гэж хэлэхээр нь би итгээд худалдаад авсан. Хохирлыг Э.З, Ү.Ш нар бүрэн барагдуулна гэсэн. Тухайн хэрэг надад хамаагүй болохоор би хохирол төлбөрөөс төлөлцөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 104-108 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ү.Шгийн мэдүүлсэн: ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хяналтын прокурорын тогтоол, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Зын дахин мэдүүлсэн: ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хяналтын прокурорын тогтоол, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 112-114 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 05-06 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07, 19, 31 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08, 20, 32 хуу/
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17-18 хуу/
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 хуу/
“Хас үнэлгээ “ ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 279 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 75 хуу/
“Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 399 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 138 хуу/
Иргэний мэдээлэл /хх-ийн 124-125 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 121, 125, 128 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 122, 126, 129хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 181 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 158-159 хуу/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 189 хуу/
Яллах дүгнэлтийн хавсралт /хх-ийн 201 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн Ү.Шгийн хувийн байдалтай холбоотой 5 хуудас баримт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр Ш гэх газраас иргэн Б.Г 3 тооны адуу хулгайлагдаж, иргэн Б.Гт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.З, Ү.Ш, Г.М нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.З, Ү.Ш, Г.М нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ааймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр Шгэх газраас иргэн Б.Г 3 тооны адууг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г мэдүүлсэн “Би 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газраас адуун дотор байсан хундан зээрд морь им, тамга байхгүй, сартай зээрд хавчиг соёолон морь зөв талын гуяндаа О үсгэн тамгатай, шар хээр зүсмийн шүдлэн байдас им тамга байхгүй, эдгээр гурван тооны адуугаа хулгайд алдаад хайгаад олоогүй. Тэр өдөр манай адуу гэрийн зүүн талаар ойрхон Шартад байсан чинь маргааш өглөө нь манай адуу Нарийн хамар гэх газарт байна гэсэн сураг гарч адуугаа олж авсан”, “Би хохирлын мөнгө болгож 1 сая төгрөг 1 удаа, 2 сая төгрөг 1 удаа хүүхдийнхээ дансаар Маас авсан. Ш, З нар мөнгөө цуглуулаад Мын дансаар өгсөн юм шиг байна лээ”гэх мэдүүлэг /хх-ийн 35-37, 38-40, 41-43, 177-180/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн “Ш З, М нар 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Г гэдэг хүний 3 тооны адууг хулгайлж авсан гэж бодож байна. Би өөрийнхөө 98331353 дугаарын утснаас Шгийн 98269160 дугаарын утас руу залгаж юу хийж байна гэж ярихад хийсэн юмгүй дээ, би Зтой хамт урьд шөнө Г ахын 3 тооны адууг хулгай хийж гаргаад Мт аваачаад өгчихлөө гэж ярьж байсан. Ш надад Мт нэг адууг нь өгөөд, З бид хоёрт М нэг, нэг адууны үнэ гэж 700.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би нэг адууны үнэ болох 700.000 төгрөгийг авчихсан, З аваагүй байгаа, нэг уруудахаараа авна гэж ярьж байсан талаар надад хэлсэн. Г гэдэг хүний хулгайд алдсан 3 тооны адууг Ш, З, М нар хулгай хийж авсан нь үнэн. Ш, З, М нар Г гэдэг хүний адуунаас сартай зээрд морь, хундан зээрд морь, шар хээр гүү зэрэг 3 тооны адууг хулгайлж авсан гэж Ш надтай утсаар ярихдаа хэлж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Згийн мэдүүлсэн “М гэдэг хүн манай гадаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө зээрд морь, сартай зээрд морь, шар хээр байдас зэрэг гурван тооны адуу авчирч алж янзалсан. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Тэр хэлэхдээ би өрөндөө хүнээс авсан гэж ярьсан. М хүнээс өрөндөө адуу авсан, алж янзлах гэсэн юм, адуунаас алалцаад өгөөч гэхээр нь би тэр гурван адуунаас алалцаж янзалж өгсөн. Тухайн үед тэр гурван адууны махыг шууд машинд ачаагүй, малын байран дээр юманд ороогоод тавьсан байсан бөгөөд Б ахын эхнэр нь Улаанбаатар хотоос ирсэн, Архангай аймгийн төвд ирж ав гэхээр нь Б ах, манай эхнэр, бид гурав Б ахын Прус-10 маркийн авто машинаар Архангай аймгийн төв рүү яваад хоёр хоноод ирсэн чинь М махаа аваад явсан байсан. Өглөө босоход малын хашаанаас 3 адуу уяатай байсан бөгөөд М ганцаараа авчирсан байх. Гаднаас хүн ирж мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бгийн мэдүүлсэн: “М гэдэг хүн манай гадаа нэг өглөө зээрд морь, сартай зээрд морь, шар хээр байдас зэрэг гурван тооны адуу авчирч алж янзалсан. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй бөгөөд тэр хэлэхдээ би өрөндөө хүнээс авсан гэж ярьсан. М хүнээс өрөндөө адуу авсан, алж янзлах гэсэн юм, адуунаас алалцаад өгөөч гэхээр нь би нэг адуунаас нь янзлалцаж өгөөд малын ээлжтэй байсан тул малдаа явсан. Тухайн үед тэр гурван адууны махыг шууд машинд ачаагүй, малын байран дээр юманд ороогоод тавьсан байсан. Миний эхнэр Улаанбаатар хотоос Архангай аймгийн төвд ирсэн ирж ав гэхээр нь З, Згийн эхнэр, бид гурав миний Приус-10 маркийн авто машинаар Архангай аймгийн төв рүү яваад хоёр хоноод ирсэн чинь М махаа аваад явсан байсан. Өглөө босоход малын хашаанаас 3 адуу уяатай байхаар нь Маас энэ юун адуу юм бэ гэж асуухад хүнээс өрөндөө авсан гэж ярьж байсан. М ганцаараа авчирсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Б мэдүүлсэн “Э.З гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд эрх, үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авахад ямар нэгэн татгалзсан зүйлгүй мэдүүлэг өгч Ү.Штай хулгай хийж хулгайлсан 3 тооны адуугаа Г.Мт аваачиж өгсөн талаар мэдүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.М ирээд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгье гэж хэлэхээр нь би Г.М, Ү.Ш нараас гэрчээр дахин мэдүүлэг авахад 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Шарт гэх газраас 3 тооны адуу хулгайлан авсан талаар Ү.Ш мэдүүлсэн, харин Г.М мэдүүлэхдээ Ү.Ш, Э.З нар 3 тооны адуу хулгайлан авчирч өгснийг нь гаргаж нядлаад Архангай аймгийн төвд зарсан талаар мэдүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 183-185/,
Мөрдөн байцаалтын шатанд Ү.Шгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хяналтын прокурорын тогтоол, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111/,
Мөрдөн байцаалтын шатанд Э.Зын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хяналтын прокурорын тогтоол, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 112-114/, “Хас үнэлгээ “ ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 279 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 75/, “Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 399 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 138/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О овогт Г М, Ү овогт Ү Ш, Б овогт ЭЗ нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М, Ү.Ш, Э.З нар нь хохирогч Б.Г 3 тооны адууг хулгайлж 4600000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ний 279 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хавчиг соёолон насны морийг 3 сая төгрөгөөр, нас нийлсэн морийг 1 сая төгрөгөөр, шүдлэн насны байдсыг 600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 399 тоот нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтээр хавчиг соёолон насны морины үнэлгээг 1 сая төгрөгөөр үнэлж, 399 тоот шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байгаа тул гэмт хэргийн улмаас 2600000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.З, Г.М, Ү.Ш нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Мт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч Г.М нь санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан журмаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.М нь “Би хулгайн гэмт хэрэгт оролцоогүй, Ш, З нарын гуйлтаар 3 адууг нь худалдан авч, зарж өгсөн” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч М.Алтанчимэг “Г.М нь хулгай хийхэд З, Ш нартай хамт яваагүй, хулгай хийгээгүй, харин хулгайн адуу гэдгийг мэдээгүйн улмаас худалдан авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Г.Мыг цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь: хохирогч Б.Г “Би хохирлын мөнгө болох 1 сая төгрөг 1 удаа, 2 сая төгрөг 1 удаа хүүхдийнхээ дансаар Г.Маас авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 177-180/, гэрч Т.Б “Ш надтай утсаар ярихдаа би Зтой урд шөнө Г ахын 3 тооны адууг хулгай хийж гаргаад Мт өгчихлөө. М өөрөө 1 адууг аваад, З бид хоёрт нэг, нэг адууны үнэ 700.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би 700.000 төгрөгөө авчихсан. З аваагүй гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, гэрч Ч.Згийн “М 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 3 тооны адуу авчирч алж янзалсан. Хүнээс өрөндөө авлаа гэж ярьж байсан. Өглөө босоход малын хашаанаас 3 адуу уяатай байсан, М өөрөө ганцаараа авчирсан байх, гаднаас хүн ирж мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч Ш.Бгийн “М нь 3 адууг өглөө авчирч янзалсан. Өрөндөө авсан адуу гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/, гэрч У.Б “Яллагдагч Ү.Ш, Э.З нар нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “3 тооны адууг Шартын үзүүрийн хашаанд хашиж барьж авахад М хамт байгаагүй, харин Бага борчийн ард хүлээж байгаад хөтлөөд явсан. Анх М адуу аваад ир гээд байхаар нь 3 тооны адууг хулгай хийж өгөхөд та хоёрт нэг, нэг адууны үнэ тус бүр 700.000 төгрөг өгнө гэж тохирсон” гэсэн мэдүүлгийг өгч байсан ба тухайн үед яллагдагч нарыг дарамталж мэдүүлэг аваагүй, эрх, үүргийг нь тайлбарлаж өгөхөд татгалзах зүйлгүй дээрх мэдүүлгийг өгч байсан, харин М мэдүүлэхдээ Ү.Ш, Э.З нар 3 тооны адуу хулгайлж авчирч өгснийг гаргаж нядлаад аймагт зарсан талаар мэдүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 183-185/, яллагдагч Ү.Ш 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “таныг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Э.З, Г.М нартай бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хяналтын прокурорын тогтоол гарсан. Таньд тогтоолтой холбоотой санал, хүсэлт байна уу гэсэн асуултанд надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хяналтын прокурорын тогтоол, зүйлчлэлийг зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 109-111/, яллагдагч Э.З 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “таныг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ү.Ш, Г.М нартай бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хяналтын прокурорын тогтоол гарсан. Таньд тогтоолтой холбоотой санал, хүсэлт байна уу гэсэн асуултанд надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хяналтын прокурорын тогтоол, зүйлчлэлийг зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113/ тус тус өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.М нь бүлэглэж хулгай хийсэн гэсэн асуудлыг огт үгүйсгэж байгаагүй, мөн Г.М нь шөнийн цагаар 3 тооны адууг хүлээж байгаад авч Ч.З, Ш.Б нарын гадаа авч очиж, өглөө эрт алж нядалж байгаа зэрэг нөхцөл байдлуудаар шүүгдэгч Г.Мын мэдүүлэг, өмгөөлөгч М.Алтанчимэгийн санал няцаагдаж байгаа болно.
Шүүгдэгч Г.М, Ү.Ш, Э.З нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М, Ү.Ш, Э.З нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 950.000 /есөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн морь, шүүгдэгч Ү.Шгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 950.000 /есөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морь зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Г М, Ү овогт Ү Ш, Б овогт ЭЗ нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Г.Мыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Ү.Шг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.З, Ү.Ш нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ш, Э.З нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 950.000 /есөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн морь, шүүгдэгч Ү.Шгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 950.000 /есөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морь зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Шүүгдэгч Г.М, Ү.Ш, Э.З нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.М, Ү.Ш, Э.З нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ү.Ш, Э.З нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ