| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0127/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 138
2020/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал
Шүүгдэгч: Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д От холбогдох 2012000000117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Тсуманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын Т багийн У гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д О /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн Угэх газарт өөрийн эхнэр Л.С эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хоёр шилбэний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000117 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.С мэдүүлсэн: ...Ааймгийн Т сумын Т багт өөрийн хамтран амьдрагч Д.О, хүү Д нарын хамт амьдардаг. Манай нөхөр нь намайг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дарамталж зодож эхэлсэн. 04 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхөр намайг хурга малаа тавьж өгөхгүй яасан юм гээд гараараа миний толгойд 2 удаа цохисон. Тэгээд 04 дүгээр сарын 05-ны өглөө бас хонь мал тавьж байгаад намайг дарамталж толгойд 1 удаа цохиод, хөлөөрөө миний баруун ташаа хэсэгт 1 удаа өшиглөөд хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр Цахир сум руу явсан хойгуур нь би Тариат сумын төв явах гээд хүний унаанд дайгдаад явж байсан чинь манай нөхөр замд таараад хаашаа явж байгаа юм гэхээр нь би хүүгээ үзүүлээд ирье гэсэн чинь үзүүлэх үзүүлэхгүйг би мэдэж байна гээд толгой тархи хэсэгт 7-8 удаа цохисон. Би нөхөртэйгөө буцаад гэртээ ирсэн бөгөөд гэрт оруулаад хөл, гараараа ээлжлээд зөндөө удаан зодсон. Би гарч шээгээд ирмээр байна гээд гарсан чинь араас хөөгөөд араас барьж аваад гэрт оруулаад дахиад зодсон. Тэгээд шөнө унтуулахгүй байлгаж байгаад манай нөхөр Улаанбаатараас гарсан автобуснаас юм тосох гээд шөнө 02 цагийн үед явсан. Тэр хооронд нь унтаж байсан чинь үүрээр 05 цагийн үед ирээд гадаа үүр цайж байна, пизда минь босооч гээд байсан. 04 дүгээр сарын 06-ны өдөр машин янзлах гэж Г гэх хүн ирсэн чинь тэр хүний хажууд ханиа гээд нөгөө хүнээсээ хол болохоор пизда минь, янхан минь гээд загнаад байсан. Тэгээд би сумын төвд байдаг Туул гэх хүнтэй яриад цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Бид хоёр гэрлэлтийн батлах байхгүй, хамтран амьдраад 2 жил болж байна. 2019 оны 02 дугаар сарын үед аймгийн төвд байхдаа намайг зодоод би цагдаад хандаж торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. Ер нь ямар нэг учир шалтгаан байхгүй. Миний хэлж хийж байгаа зүйл өөрт нь таалагдахгүй байвал зодоод дарамталж байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бол эрүүл байсан. Харин 05-ны өдөр согтуу байсан. Гэхдээ өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэж байсан, тасарсан шинж байхгүй байсан. Хүүхдээ бас загнаад авч шидчих гээд хэцүү байсан. Дандаа гар, хөлөөрөө толгой тархинд, мөн гар, хөл, бөөр зэрэгт олон дахин цохиж, зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.С дахин мэдүүлсэн: ...А аймгийн Т сумын Т багт өөрийн хамтран амьдрагч Д.О, хүү Д нарын хамт амьдардаг. Манай нөхөр нь намайг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дарамталж зодож эхэлсэн. 04 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхөр намайг хурга малаа тавьж өгөхгүй яасан юм гээд намайг гараараа миний толгойд 2 удаа цохисон. Тэгээд 04 дүгээр сарын 05-ны өглөө бас хонь мал тавьж байгаад намайг дарамталж толгойд 1 удаа цохиод хөлөөрөө миний баруун ташаа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд хэл амаар доромжлоод манай нөхөр Цахир сум руу явсан хойгуур нь би Тариат сумын төв явах гээд хүний унаанд дайгдаад явж байсан чинь манай нөхөр замд таараад хаашаа явж байгаа юм гэхээр нь би хүүгээ үзүүлээд ирье гэсэн чинь үзүүлэх үзүүлэхгүйг би мэдэж байна, толгой, тархи хэсэгт 7-8 удаа цохисон. Тэгээд би нөхөртэйгээ буцаад гэртээ ирсэн чинь гэрт оруулаад хөл, гараараа ээлжлээд зөндөө удаан зодсон бөгөөд би гарч шээгээд ирмээр байна гээд гарсан чинь араас хөөгөөд барьж аваад гэрт оруулаад дахиад зодсон. Тэгээд шөнө унтуулахгүй байлгаж байгаад манай нөхөр Улаанбаатараас гарсан автобуснаас юм тосох гээд шөнө 02 цагийн үед явсан. Тэр хооронд унтаж байсан чинь үүрээр 05 цагийн үед ирээд гадаа үүр цайж байна, пизда минь босооч гээд байсан. 04 дүгээр сарын 06-ны өдөр машин янзлах гэж Ггэх хүн ирсэн чинь тэр хүний хажууд болохоор ханиа гээд нөгөө хүнээсээ хол болохоор пизда минь янхан минь гээд загнаад байсан. Тэгээд би сумын төвд байдаг Туул гэх хүнтэй яриад цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Бид хоёр гэрлэлтийн батлах байхгүй, хамтран амьдраад 2 жил болж байна. 2019 оны 02 дугаар сарын үед аймгийн төвд байхдаа намайг зодоод би цагдаад хандаж торгуулын арга хэмжээ авахуулж байсан. Ер нь ямар нэг учир шалтгаан байхгүй, миний хэлж хийж байгаа зүйл өөрт нь таалагдахгүй байвал зодоод дарамталж байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эрүүл байсан. Харин 05-ны өдөр согтуу байсан. Гэхдээ өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэж байсан бөгөөд тасарсан шинж байхгүй байсан. Хүүхдээ бас загнаад авч шидчих гээд хэцүү байсан. Дандаа гар, хөлөөрөө толгой тархинд, гар хөл, бөөрөнд олон дахин цохиж, зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Х мэдүүлсэн: ...Тухайн үед би гэртээ байсан. Тэр өдөр манай бэр С нь малын эмч Дтэй хамт явж хүүхдээ үзүүллээ гэж байсан. Орой болж байхад буцаад Отай хамт ирсэн. Намайг хонь хурга тавьж байхад гадаа хэрэлдээд байсан. Сүүлдээ гэртээ ороод хэрэлдээд байсан. Орой 22 цагийн үед хүү Оынд ороход зүгээр кино үзээд сууцгааж байсан. Намайг нэг харахад О нь Сг нэг өшиглөөд авч байсан. Тухайн үед өөр цохиж, зодож байгаа асуудлыг нь хараагүй. Би болиоч ээ та нар гээд барьж явсан хурга, ишигээ оруулж тавьчихаад буцаад гарахад гэртээ орцгоосон байсан. Би орой 22 цагийн үед ороход хоёулаа зурагт үзээд сууж байсан. Шөнө 01 цагийн үед Оынхд ороход бүгд унтаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Л.С нь 13 цаг өнгөрч байхад залгаад айсан, тэвдсэн байртай манай нөхөр О зодоод байна, хоёр хүүхэдтэй гэрээс гаргахгүй, утсаар яриулахгүй байна, би хэнд хандах вэ гэж асууж байсан. Тэгэхээр нь ундны цаг байсан тул би хэсгийн төлөөлөгч цагдаад дуудлага өгөөд эргээд хариу мэдэгдэе гэтэл залгаж болохгүй би өрөө эргээд залгая гээд холбоо тасарсан. Би хэсгийн төлөөлөгч цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй Л.С залгаад хүн ирж байгаа юу намайг үлдээхгүй аваад явна биз дээ, орхихгүй биз дээ гэж хэлж байсан. Би цагдаа, хэсгийн төлөөлөгч нар очиж байгаа, орхихгүй байх гэж хэлээд яриа дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Амэдүүлсэн: ...Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хадам ээж Д хамт багаараа тойрч явсан. Тэгээд иргэн Д хотонд очоод малыг нь үзээд явах гээд машиндаа суутал Д бэр Л.С нь хүүхдээ тэврээд машинд суухаар нь хаачих гэж байгаа юм бэ гэж асуусан чинь хүүхдээ төв орж үзүүлэх гэсэн юм, явах гэсэн унаа байдаггүй гэхээр нь суулгаад аваад явсан. Харагдах байдал нь зүгээр байсан бөгөөд надтай хуучлаад л явж байсан. Би Ц гэрт байсан. Гадаа мотоциклтой хүн ирж байгаа нь сонсогдож би гарсан чинь Л.Сгийн нөхөр О ирсэн байсан. Тэгээд эхнэрээ машинаас татаж буулгаад хөл, гаргүй настай хүмүүс орхиж явлаа гээд нэг цохиж авч байсан бөгөөд төрсөн ахындаа Л.Сг дагуулаад орохоор нь би машиндаа суугаад явах гэх үед Оын ах нь төв орох гэсэн юм гээд сууж хамт сумын төв орсон. Би нэг удаа цохиж байхыг нь л харсан. Тэр үед цээж хавь руу нь цохиж авч байхад нь би болиоч эмэгтэй хүнийг болохгүй ш дээ гэхэд Сг дагуулаад ахых руугаа орох гээд явсан. Би тэгээд л хадам ээжийгээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Оын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би тогтоолыг хүлээн хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал байхгүй. Манайх Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаантолгой гэх газар оршин суудаг. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эхнэртэй маргалдсан. Тэгээд би Цахир сум руу орох гээд явсан байсан. Манай эхнэр Л.С машинд суугаад төв орох гээд явсан гэж над руу утсаар ярьсан. Тэгээд би Цахир сумаас буцаад явж байсан чинь манай эхнэрийн сууж явсан автомашин нь Долоон модны өвөлжөөний айлын гадаа зогсож байхаар нь очсон чинь манай эхнэр, хүү 2 машин дотор сууж байхаар нь буцаагаад аваад явсан. Гэрт ирээд маргалдаж хөлийн шилбэ хэсэгт нь өшиглөсөн. Өөр юм болоогүй. Тухайн үед манай эхнэр Л.С бид 2 байсан. Өөр хүн байгаагүй. Манай эхнэр сумын төв рүү шалтгаангүй орох гээд байхаар нь би уурлаад хэрэлдэж маргалдсан. Манай ээж, аав хоёрыг үлдээгээд явсан байна гэж би уурласан. Би 2018 оны 12 дугаар сард Л.Стай хамт амьдарч байхдаа зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж шүүхээр торгуулын ял авч байсан. Би бага зэрэг архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.С биед хоёр шилбэний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шууны гадна дээд хэсэг, хоёр гуя, баруун бөөр орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. 3. Дээрх цус хуралт гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд болон 1-2 хоногийн өмнө үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Хоёр шилбэний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр гарын шууны гадна дээд хэсэг, хоёр гуя, баруун бөөр орчим цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн У гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Л.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Т багийн У гэх газарт өөрийн эхнэр Л.С эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хоёр шилбэний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.С мэдүүлсэн “Манай нөхөр нь намайг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дарамталж зодож эхэлсэн. 04 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхөр намайг хурга малаа тавьж өгөхгүй яасан юм гээд гараараа миний толгойд 2 удаа цохисон. Тэгээд 04 дүгээр сарын 05-ны өглөө бас хонь мал тавьж байгаад намайг дарамталж толгойд 1 удаа цохиод, хөлөөрөө миний баруун ташаа хэсэгт 1 удаа өшиглөөд хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр Цахир сум руу явсан хойгуур нь би Тариат сумын төв явах гээд хүний унаанд дайгдаад явж байсан чинь манай нөхөр замд таараад хаашаа явж байгаа юм гэхээр нь би хүүгээ үзүүлээд ирье гэсэн чинь үзүүлэх үзүүлэхгүйг би мэдэж байна гээд толгой тархи хэсэгт 7-8 удаа цохисон. Би нөхөртэйгөө буцаад гэртээ ирсэн бөгөөд гэрт оруулаад хөл, гараараа ээлжлээд зөндөө удаан зодсон. Би гарч шээгээд ирмээр байна гээд гарсан чинь араас хөөгөөд барьж аваад гэрт оруулаад дахиад зодсон. Тэгээд шөнө унтуулахгүй байлгаж байгаад манай нөхөр Улаанбаатараас гарсан автобуснаас юм тосох гээд шөнө 02 цагийн үед явсан. Тэр хооронд нь унтаж байсан чинь үүрээр 05 цагийн үед ирээд гадаа үүр цайж байна, пизда минь босооч гээд байсан. 04 дүгээр сарын 06-ны өдөр машин янзлах гэж Ггэж хүн ирсэн чинь тэр хүний хажууд ханиа гээд нөгөө хүнээсээ хол болохоор пизда минь, янхан минь гээд загнаад байсан. Тэгээд би сумын төвд байдаг Туул гэж хүнтэй би яриад цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Миний хэлж хийж байгаа зүйл өөрт нь таалагдахгүй байвал зодоод дарамталж байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 08-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Х мэдүүлсэн “Намайг хонь, хурга тавьж байхад гадаа хэрэлдээд байсан. Сүүлдээ гэртээ ороод хэрэлдээд байсан. Намайг нэг харахад О нь Сг нэг өшиглөөд авч байсан. Би болиоч ээ та нар гээд барьж явсан хурга, ишигээ оруулж тавьчихаад буцаад гарахад гэртээ орцгоосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Л.С нь 13 цаг өнгөрч байхад залгаад айсан, тэвдсэн байртай манай нөхөр О зодоод байна, хоёр хүүхэдтэй гэрээс гаргахгүй, утсаар яриулахгүй байна, би хэнд хандах вэ гэж асууж байсан. Тэгэхээр нь ундны цаг байсан тул би хэсгийн төлөөлөгч цагдаад дуудлага өгөөд эргээд хариу мэдэгдэе гэтэл залгаж болохгүй би өрөө эргээд залгая гээд холбоо тасарсан. Би хэсгийн төлөөлөгч цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй Л.С залгаад хүн ирж байгаа юу намайг үлдээхгүй аваад явна биз дээ, орхихгүй биз дээ гэж хэлж байсан. Би цагдаа, хэсгийн төлөөлөгч нар очиж байгаа, орхихгүй байх гэж хэлээд яриа дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Амэдүүлсэн “Л.Сгийн нөхөр О ирсэн байсан. Тэгээд эхнэрээ машинаас татаж буулгаад хөл, гаргүй настай хүмүүс орхиж явлаа гээд нэг цохиж авч байсан бөгөөд төрсөн ахындаа Л.Сг дагуулаад орохоор нь би машиндаа суугаад явах гэх үед Оын ах нь төв орох гэсэн юм гээд сууж хамт сумын төр орсон. Би нэг удаа цохиж байхыг нь л харсан. Тэр үед цээж хавь руу нь цохиж авч байхад нь би болиоч эмэгтэй хүнийг болохгүй ш дээ гэхэд Сг дагуулаад ахых руугаа орох гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, мөрдөн байцаалтын шатанд Д.Оын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эхнэртэй маргалдсан. Манай эхнэр Л.С машинд суугаад төв орох гээд явсан гэж над руу утсаар ярьсан. Гэрт ирээд маргалдаж хөлийн шилбэ хэсэгт нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/, хохирогч Л.С биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Д Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний эхнэр Л.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.С эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байгаа хувийн байдлыг харгалзан түүнд дахин торгуулын ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ