Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 286

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол Ардын Намын дарга П.Чинбатад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 643.599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр №BU-15-АГ-17 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй болно. Иймд халаалт, халуун хүйтэн усны төлбөр болох 9.776.046 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 75 тоотод оршин суух РД:СЩ73031467, Сэнгүр овогт Дэвээгийн Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №BU-15-АГ-17 тоот гэрээний халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 9.776.046 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 350.000 төгрөгөөр, мөн халаалтын төлбөр болох сар бүрийн 172.000 төгрөг, нийт 522.000 төгрөгийг төлж барагдуулах болно” гэжээ.          

                                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Монгол Ардын Намын дарга П.Чинбатаас байрны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 9.776.046 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Монгол Ардын Нам нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 9.7796.046 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 9.776.046 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 171.367 төгрөгний тавин хувь 85.683 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Монгол Ардын Намаас 85.683 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 9.776.046 /есөн сая долоон зуун далан зургаан мянга дөчин зургаан/ төгрөгийг хариуцагч Монгол Ардын Нам нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171367 төгрөгний тавин хувь 85.683 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 85.683 төгрөгийг хариуцагч Монгол онгол Ардын Намаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР