Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 139

 

        2020/ШЦТ/139

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.О

Шүүгдэгч: Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт ЧО холбогдох 1912007950100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, төрсөн эх болон 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 23-02 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт ЧО/РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Онь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О гадуур тэнэлээ, гэртээ хоносонгүй гэх шалтгааны улмаас байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сумын нутагт, 2019 оны 12 дугаар сарын 04-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Спорт сургуулийн гадна, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагдаагийн газрын гадна тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Омэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай охин гэртээ байж байгаад нэг өдөр эмээгийндээ очно гэж хэлээд алга болсон. Маргааш нь ажил дээрээ байж байсан чинь багш нь утасдаад охин чинь хичээлдээ ирээгүй гэхээр нь эмээ рүү нь залгаад манай охин яагаад хичээлдээ яваагүй юм гэж асуухад манайд ирж хоноогүй гэж хэлсэн. Тэгээд охин руугаа залгасан чинь миний утсыг авахгүй байхаар нь багштай нь тохиролцож байгаад хуурч олж авсан. Эмээгийндээ байхаар нь очиход манай охин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд утас нь байхгүй байхаар нь утас руу нь залгасан чинь эрэгтэй хүн авсан. Тэгээд 2-3 удаа цохиод авсан чинь “Бамбар” гэх буудалд хоносон гэж хэлэхээр нь “Бамбар” буудалд очиж хүнтэй нь уулзана гэсэн чинь ээжээ яах юм бэ гэж хэлээд гуйгаад байхаар нь эмэгтэй хүүхэд учраас нэр хүндийг нь бодоод очоогүй бөгөөд эмээгийнхээс нь аваад гэртээ харьсан. Тэгээд 2-3 хоногийн дараа сургууль дээр нь аваачиж өгч буулгачихаад ажил руугаа явсан чинь манай охины багш нь залгаад охин чинь дахиад алга болчихлоо гэж хэлэхээр нь ямар хүнтэй явсан байна, сургуулиар нь сураглаад өгөөч гэсэн чинь багш нь Улаанбаатар хот руу явах гэж байгаа гээд дээд ангийнхаа охинтой явсан байна гэж хэлэхээр нь сураглаад явсан чинь Архангай аймгийн Хотонт суманд сураг нь гарсан. Тэгээд Архангай аймгийн Цагдаагийн газарт мэдэгдээд Улаанбаатар хот руу нөгөө охиных нь ээж, аавтай нь холбогдож хэлсэн. Би араас нь Архангай аймгийн Хотонт сум руу явж охиноо олж ирсэн. Очиход насанд хүрсэн 3-4 залуучуудтай хамт байж байсан. Би охиндоо тухайн үед гар хүрээгүй, харин тэр залуучуудыг нь загнасан. Цагдаагийн газарт очоод охиныгоо шинжээчид үзүүлээд тухайн залуучуудтай бэлгийн харилцаанд орсон гэдгийг нь мэдсэн. Охиныгоо Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд гараад ирэхээр нь юу гэж мэдүүлэг өгсөн гэж асуухад тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн байсан. Тэгээд миний уур хүрээд насанд хүрээгүй хүүхэд байж тохиролцсон гэсэн чинь юу гэсэн үг юм гээд зодсон. 2-3 хоногийн дараа Цагдаагийн газар байцаагдаж байхдаа нөгөө залуучуудтайгаа 2-3 удаа алга болсон. Би цагдаад нь хэлж байж дуудаж авчруулсан. Тэгээд би уурлаад охиноо Цагдаагийн газрын гадаа эцэг, эхээ яагаад боддоггүй юм гээд 2 удаа алгадсан гэв. 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О мэдүүлэхдээ: Б.О анх манай байгууллага дээр ээж, аавын хамт 2019 оны 12 дугаар сард сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тусламжид хамрагдахаар ирж байсан. Тэгээд манай сэтгэл зүйч зөвлөгөө өгч, энэ хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаа юм байна гээд хамтарсан багт нөхцөл байдлын үнэлгээг танилцуулж түр хамгаалах байрандаа 14 хоног авсан. 14 хоногийн хугацаанд би томилогдож хүүхэдтэй ажилласан. Хүүхэдтэй хэд хэдэн удаа ярилцахад өнөөдрийн ээжийнх нь ярьж байгаатай адил зүйлийг хүүхэд ярьсан. Хүүхэд зундаа аавтайгаа, бусад үед нь ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж, аавынхаа ээжийнд буюу эмээгийндээ хааяа очдог нөхцөл байдалтай байсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө ээж намайг зодож байгаагүй гэж хэлсэн. Манай байгууллагаас гэр бүлийн уур амьсгалыг дээрдүүлэх үүднээс ээж, охин хоёрт сургалт зохион байгуулсан. Хүүхэд ганц нэг удаа найзуудтайгаа уулзахын тулд худлаа хэлэх асуудал гарч байсан байдаг. Мөрдөн байцаах ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сард хүүхэд яриад манай ээж ял авсан юм уу гээд уйлаад байхаар нь ээж чинь ял аваагүй, яасан миний дүү гэсэн чинь ял авсан гээд байна гэсэн. Хоёр хоногийн дараа би ээжийн чинь хэрэг цагдаа дээр байгаа, ээж чинь ял аваагүй гэсэн гэж хэлсэн. Мөн хүүхдийн аавтай ярьж хүүхдээ буруутгаж болохгүй гэж хэлсэн. Аав сургуулийн чинь мөнгийг өгч чадахгүй өөрөө ол гэж хэлсэн, тэгээд би нэг найзынхаа хамт ажил хийж байгаа, эндээ байрлаж ажилладаг юм байна гэсэн. Би аавтай нь утсаар яриад хүүхдээ олоод өгөөч гэж хэлсэн. Аав нь бол олохооргүй юм байна лээ, 2-3 удаа утсаар ярихад согтуу байсан. Тэгээд ээжид нь хэлсэн чинь ээж нь цагдаатай нийлж хүүхдээ хайж олсон. Мэдүүлгийн хувьд хүүхэд хэрэгт байгаа зүйлсийг ярьсан. Шүүх хуралдаан болох гэж байна гээд хүүхдийн үзэл бодлыг асууж 2 удаа утсаар ярьж цаашдаа хэнтэйгээ амьдрах вэ гэхэд ээжийн хамт амьдарна гэж хэлсэн гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007950100 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Оийн мэдүүлсэн: ...Би өөрийн ээждээ зодуулаад Цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлын талаар мэдүүлэг өгч байна. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод аавын ээж буюу эмээгийн гэрт байж байхад манай ээж Ч.Оирээд чи эмээгийндээ хоноогүй гадуур хоносон байна гээд уурлаад миний үснээс зулгаагаад хагалсан жижиг түлээгээр миний нуруу хэсэг рүү 2 удаа цохисон. Мөн хөлийн шилбэ хэсэг рүү түлээ хагалдаг жижиг сүхээр хоёр удаа цохиж модон жижиг сандлаар миний зүүн талын өвдөг хэсэг рүү нэг удаа цохисон. Миний өөрийн өмсөж явсан гутлаар миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд байж байхад аавын дүү Анхбаяр гэдэг хүн гаднаас орж ирээд больсон. Удалгүй намайг аваад манай ээж гэртээ харина гээд Цагаан давааны 23-02 тоотод байдаг гэртээ намайг аваад ирсэн. Би тухайн үед найзуудтайгаа гадуур хоносон байсан нь миний буруу. Маргааш би ээжийн гэрт хамт очоод байж байхад би ээжтэй маргалдсан чинь манай ээж уурлаад чи одоо юу гээд байгаа юм гээд намайг дахиж үснээс зулгааж, хагалсан жижиг түлээгээр цохихоор нь би эмээдээ хэлнэ гэсэн чинь энэ асуудлаас болоод намайг цохиж, зодох болсон. Дараа нь удалгүй хэд хоногийн дараа цагдаад би хохирогчоор мэдүүлэг өгөөд гарсны дараа чи худлаа мэдүүлэг өгсөн, чи гомдолтой гэж хэлсэнгүй гээд манай сургуулийн хажууд манай ангийн багш М хажууд миний хөл рүү хөлөөрөө цохиод, гараараа миний ар нуруу, мөр хэсэг рүү цохиод байсан. Дараа нь би Цагдаагийн гадаа мэдүүлэг өгөөд гарч явахад намайг загнаад байхаар нь би цагдаад хэлнэ гэсэн чинь оруулахгүй миний хацар хэсэг рүү алгадаад, гараараа цохихоор нь би ээжээсээ зугтаад явсан чинь машиндаа чихэж суулгаад эмээгийн гэрт очоод дахин миний хөл, гар дээр хөлөөрөө дэвсээд, миний толгойтой үснээс зулгааж чи наад өмсөж яваа хувцсаа өөрөө тайл гэсэн. Тэгээд би энэ асуудлаас болоод түр хамгаалах байранд арван тав хоног байсан. Энэ асуудлаас хойш ээжтэйгээ хоёр удаа уулзсан. Ээж надад дахиж гар хүрээгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Тухайн үед манай ээж чи мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн байна гээд намайг хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөж аваад чи гэртээ битгий ирээрэй, зайлаарай гээд хөөсөн. Тухайн үед манай ангийн багш М хажууд байсан бөгөөд намайг аваад сургууль руу орсон. Архангай аймгийн Цагдаагийн газрын гадаа байхад  миний нүүр, хацар хэсэг рүү нэг удаа алгадаж авахаар нь би таныг цагдаад хэлнэ гэсэн чинь хэлүүлээгүй. Тэгээд би ээжээсээ зугтаад явсан чинь араас хөөгөөд “Ач” дэлгүүрийн хажууд намайг гүйцээд үснээс зулгааж газар унагааж хөлөөрөө дэвссэн. Тухайн үед манай ээжийн дүү Г хамт явж байсан. Намайг энэ хоёр машиндаа суулгаад гэртээ харьсан. Би одоо он, сар, өдрийг сайн санахгүй, мартсан байна. Ээж намайг урьд өмнө нь цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Энэ талаар манай эмээ Д.Д, хамаатны Г, Анар мэднэ. Өөр энэ талаар мэдэх хүн байхгүй. Манай аав Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж, зодож байгаагүй. Энэ талаар манай эмээ мэднэ. Энэ асуудалд манай аав хамаагүй. Ээж намайг цохиж, зодож байхад  манай аав Б, ээж О, эгч А, Г, эмээ Д, ангийн багш М нар байсан. Өөр хүн байгаагүй. Энэ талаар мэдэх хүн байхгүй. Манай ээж Ч.Оминий биед учирсан гэмтлийг учруулсан. Өөр хүн учруулаагүй. Манай аав намайг цохиж, зодоогүй. Ямар нэгэн байдлаар надад гэмтэл, бэртэл учруулаагүй. Манай ээж намайг гадуур тэнэж явлаа, гэр орондоо байсангүй гэсэн шалтгаанаар цохиж зодох болсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед хагалсан жижиг түлээгээр зодсон бөгөөд тэр түлээгээр гал түлээд алга болсон. Одоо байхгүй байгаа. Ээж намайг өөрөөр цохиж, зодож байгаагүй. Манай ээж Ч.Онь ааштай, ууртай хүн байдаг бөгөөд надтай уур ааштай харьцдаг. Манай аав, ээж хоёр салаад тус тусдаа амьдарч байгаа. Манай ээж одоо хамтран амьдрагчтай бөгөөд тэрэнтэйгээ хэрэлдэхээрээ уураа надад гаргаад байдаг. Манай аав уур ааш багатай, ааш зан сайтай хүн байдаг. Би одоо аавынхаа ээж Д гэдэг хүнтэй амьдарч байгаа. Манай гэр бүл нь ам бүл тавуулаа бөгөөд аав, ээж хоёр тус тусдаа амьдарч байгаа. Хоёр ах маань ах, дүү нар дээр байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Оийн дахин мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр баг Бортолгойн 30-17 тоотод аав Н.Б ээж Д.Дгийн гэрт болсон асуудлын талаар би санаж байна. Тэр үед би өөрийн ээждээ зодуулаад Цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлын талаар мэдүүлэг өгч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод аавын ээж буюу эмээ Дгийн гэрт байж байхад манай ээж Ч.Оирээд чи эмээгийндээ хоноогүй, гадуур хоносон байна гэдэг шалтгаанаар уурлаад миний үснээс зулгаагаад, хагалсан жижиг түлээгээр миний нуруу хэсэг рүү 2 удаа цохисон. Мөн хөлийн шилбэ хэсэг рүү түлээ хагалдаг жижиг сүхээр хоёр удаа цохисон. Мөн модон жижиг сандлаар миний зүүн талын өвдөг хэсэг рүү нэг удаа цохиод миний өөрийн өмсөж явсан гутлаар миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд байж байхад аавын дүү Агэдэг хүн гаднаас орж ирээд больсон бөгөөд удалгүй намайг аваад манай ээж гэртээ харина гээд Цагаан давааны 23-02 тоотод байдаг гэртээ ирсэн. Би тухайн үед найзуудтайгаа гадуур хоносон байсан нь миний буруу. Маргааш би ээжийн гэрт хамт очоод байж байхад би ээжтэй маргалдсан чинь манай ээж уурлаад чи одоо юу гээд байгаа юм гээд намайг дахиж үснээс зулгааж, хагалсан жижиг түлээгээр цохихоор нь би эмээдээ хэлнэ гэсэн чинь энэ асуудлаас болоод намайг цохиж, зодох болсон. Дараа нь удалгүй хэд хоногийн дараа би цагдаад хохирогчоор мэдүүлэг өгөөд гарсны дараа чи худлаа мэдүүлэг өгсөн, чи гомдолтой гэж хэлсэнгүй гээд манай сургуулийн хажууд манай ангийн багш М хажууд миний хөл рүү хөлөөрөө цохиод, гараараа миний ар нуруу, мөр хэсэг рүү цохиод байсан. Дараа нь би Цагдаагийн гадаа мэдүүлэг өгөөд гарч явахад намайг загнаад байхаар нь би цагдаад хэлнэ гэсэн чинь оруулахгүй миний хацар хэсэг рүү алгадаад, гараараа цохихоор нь би ээжээсээ зугтаад явсан чинь машиндаа чихэж суулгаад эмээгийн гэрт очоод дахин миний хөл, гар дээр хөлөөрөө дэвсээд, миний толгойтой үснээс зулгааж чи наад өмсөж яваа хувцсаа өөрөө тайл гэсэн. Тэгээд би энэ асуудлаас болоод түр хамгаалах байранд арван тав хоног байсан. Энэ асуудлаас хойш ээжтэйгээ хоёр удаа уулзсан. Ээж надад дахиж гар хүрээгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Тухайн үед би цагдаа дээр мэдүүлэг өгөөд гарч явсан энэ үйл явдлыг би бүгдийг нь сайн санаж байна. Тэр үед манай ээж чи мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн байна гээд намайг хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөж аваад чи гэртээ битгий ирээрэй, зайлаарай гээд хөөсөн. Тухайн үед манай ангийн багш М хажууд байсан бөгөөд намайг манай ээжийн өөрийн дүү Ч.Гын машинд багш хамт суулгаад Спорт сургууль дээр буулгаж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сум нутагт болсон үйл явдлыг би санаж байна, тэр үед би өөрийн найзуудын хамт Архангай аймгийн Хотонт суманд явж байхад манай ээж ирээд намайг гараараа нэг удаа миний баруун талын хацар руу алгадаж аваад, дараа нь хөлөөрөө миний баруун талын хөлийн булчин хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үеийн үйл явдлыг би санаж байна, тэр үед цагдаа дээр хохирогчоор мэдүүлэг өгөөд гарч явсан чинь Архангай аймгийн Цагдаагийн гадаа байхад миний нүүр, хацар хэсэг рүү нэг удаа алгадахаар нь би таныг цагдаад хэлнэ гэсэн чинь хэлүүлээгүй. Тэгээд би ээжээсээ зугтаад явсан чинь араас хөөгөөд “Ач” дэлгүүрийн хажууд намайг гүйцээд үснээс зулгааж, газар унагааж, хөлөөрөө дэвссэн. Тэр үед манай ээжийн дүү Г хамт явж байсан бөгөөд намайг энэ хоёр машиндаа суулгаад гэртээ харьсан. Би одоо өөр энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Ээж намайг урьд өмнө нь цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаар би мэдэхгүй, одоо сайн санахгүй байна. Манай аав Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг цохиж, зодож байгаагүй. Энэ талаар манай эмээ мэднэ. Энэ асуудалд манай аав хамаагүй бөгөөд би өмнө нь энэ талаар мэдүүлэг өгсөн. Ээж намайг цохиж зодох үед манай аав Б, ээж О, А, Г, эмээ Д, ангийн багш М нар байсан. Өөр хүн байгаагүй. Энэ талаар мэдэх хүн байхгүй. Энэ талаар би өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг манай ээж Ч.Оучруулсан. Өөр хүн учруулаагүй. Миний биед учирсан гэмтэл нь ээж Ч.Онь намайг гараараа цохиж, хөлөөрөө цохиж, модон жижиг сандлаар цохисоноос болж үүссэн гэмтэл. Манай аав намайг цохиж, зодоогүй. Ямар нэгэн байдлаар надад гэмтэл, бэртэл учруулаагүй. Манай ээж намайг гадуур тэнэж явлаа, гэр орондоо байсангүй гэсэн шалтгаанаар цохиж, зодох болсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Гадуур хонож аав ээждээ хэлээгүй явсан нь миний буруу. Тухайн үед зодсон хагалсан жижиг түлээ гал түлээд алга болсон. Харин модон жижиг сандал манай эмээ Д.Дгийн гэрт байгаа. Төмөр сүхийг эмээ айлд өгсөн гэсэн, хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Манай ээж Ч.Онь ааштай ууртай хүн байдаг бөгөөд надтай уур ааштай харьцдаг. Манай аав, ээж хоёр салаад тус тусдаа амьдарч байгаад манай ээж одоо хамтран амьдрагчтай амьдардаг бөгөөд тэрэнтэйгээ хэрэлдэхээрээ уураа надад гаргаад байдаг. Манай аав уур ааш багатай, ааш зан сайтай хүн байдаг. Би одоо аавынхаа ээж Д гэдэг хүнтэй амьдарч байгаа. Манай гэр бүл нь ам бүл тавуулаа бөгөөд аав, ээж хоёр тус тусдаа амьдарч байгаа. Хоёр ах маань ах, дүү нар дээр байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 51-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Амэдүүлсэн: ...Тухайн өдөр өглөө босоод уруудаад өөрийн ээж Дгийн гэрт ороход манай ах Б охин О эмээгийндээ байж байсан бөгөөд ээж Ч.Онь ирээд охиноо гадуур тэнээд хоноод ирлээ гээд хоорондоо маргалдаад сууж байсан. Намайг байж байхад ээж нь хагалсан жижиг түлээ аваад охиныхоо гуя хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Өөр нэг их сүйдтэй асуудал болоогүй. Удалгүй энэ хоёр хоорондоо эвлэрээд гэртээ харихаар явсан. Би энэ талаар өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн өдөр аав нь байгаагүй бөгөөд Улаанбаатар хотод байсан. Аав нь ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож байгаагүй. Тэр үед Онамайг харж байхад хагалсан түлээгээр нэг удаа гуя руу нь цохиж байсан. Би тусдаа амьдралтай, байнга хамт байгаад байдаггүй болохоор Оыг хүүхдээ зоддог талаар мэдэхгүй. Аав Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй бөгөөд улирлын чанартай барилгын ажил Улаанбаатар хотод хийдэг. Охин нь аав, ээж хоёр дээрээ ирж очоод байдаг бөгөөд эмээгийндээ эмээгээ хараад байдаг. Энэ хүүхэд нь Архангай аймгийн Спорт сургуульд сурдаг, эрх ааштай, аав, ээжээрээ юм хэлүүлэхгүй, дураараа ааштай хүүхэд байгаа юм. Аав, ээж хоёр нь ганц охин гээд энэ хүүхдийг эрхлүүлсэн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай ангийн хүүхэд ээж, аавын хамт цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөд хамт бид хоёрыг манай сургууль дээр хүргэж өгсөн. Машин дотор явж байхдаа хэл амаар охиноо доромжлоод байсан бөгөөд манай сургуулийн гадаа очоод миний утас дуугараад би утсаар ярьж байхад машиныхаа хаалгыг онгойлгоод нэг удаа хөлөөрөө өшиглөөд, гараараа хацар хэсэг рүү нь алгадахаар нь би боль гэж хэлээд салгаад цаад талын хаалгаар нь буулгаж авсан. Тэгээд аав, ээж хоёр нь машинтайгаа яваад өгсөн. Дараа нь сургуулийн гадаа сурагч Б.Отэй ярилцаж тайвшруулаад сургууль руу орсон. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Манай ангийн сурагч Б.О нь аав, ээжтэйгээ хамт байдаггүй, ээж, аав хоёр нь тус тусдаа амьдардаг, гэр бүлийн хувьд анхаарал халамж муутай байдаг бөгөөд энэ асуудлаас болоод ааш занд нь өөрчлөлт гарсан. Бусдаар өөр гаж буруу ааш зуршил байхгүй. Б.Оийн биед учруулсан гэмтлийг түүний төрсөн ээж Ч.Озодож учруулсан байсан. Надад зодуулсан талаараа ярьсан бөгөөд би хамт явж шүүх эмнэлэг дээр очиж хамт эмчид үзүүлж байсан. Тухайн үед түүний биеийг эмч үзэхэд толгой хэсэгт хуучин язарсан, хөлийн шилбэ хэсэгт нь хөхөрсөн хуучин сорви байсан, хоёр нүдний доод зовхи хэсэгт жижиг хөхөрсөн хуучин сорвитой байсан. Өөр ил харагдах шарх сорви харагдаагүй. О нь ямар нэгэн байдлаар цохиж зодуулсан байдалтай хичээл сургууль дээрээ ирж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай охин О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод байх эмээгийндээ хоноод өглөө тэмцээнтэй гээд гэрээсээ гараад гэртээ ирэхгүй орой болохоор нь утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан бөгөөд 21 цаг өнгөрч байхад манай охин гэртээ орж ирээд юу ч дуугарахгүй байхаар нь би ямар орой ирдэг юм гээд загнасан чинь юу ч хэлэхгүй дуугүй суугаад байхаар нь би зүүн мөр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, нүүр, хацар хэсэг рүү нь нэг удаа гараараа алгадаж цохисон. Манай охин насанд хүрээгүй байж хүнтэй бэлгийн харьцаанд орсон асуудлаар одоо цагдаад шалгагдаж байгаа. Бид хоёрыг салснаас хойш манай охин гадуур тэнээд байгаа. Би битгий тэнэж бай гэж зөндөө хэлж ярьж байгаа. Б.О нь миний төрсөн охин байгаа юм. Би охиноо гадуур тэнээд болохгүй болохоор нь уур хүрсэндээ цохиж, зодох болсон. Өөр надад ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Оийн нүүр, хацар хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа алгадсан. Мөн зүүн мөр хэсэг рүү нь баруун гараараа алгадаж цохисон. Өөр цохиж, зодоогүй. Би урьд өмнө нь охиноо цохиж, зодож байгаагүй. Би ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Эхнэр бид хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд албан ёсоор салаагүй. Одоо салаад 3 жил болж байна. Манай охин сэргэлэн  зантай, спортоор хичээллэдэг, спорт сургуулийн 10 дугаар ангид сурдаг, одоо 15 настай хүүхэд байгаа юм. Манай эхнэр Ч.Обид хоёр гэр бүл болоод 19 жил хамт амьдарсан. Миний 3 хүүхдийг төрүүлсэн хүн байгаа юм. Бид хоёр таарамжгүй харьцааны улмаас салж тус тусдаа амьдрах болсон. Манай эхнэр 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө утсаар яриад охин чинь гадуур яваад тэнээд болохгүй байна гэсэн бөгөөд маргааш өглөө нь гадуур яваад архи, пиво уугаад согтуу байхад нь олж авлаа гэж надад утсаар хэлсэн. Тэр үедээ хагалсан түлээгээр хөл, гар руу нь цохиж зодсон гэж хэлсэн. Би тухайн үед хажууд нь байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байна. Би зуны улиралд Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг. Манай ээж Д манай том 2 хүүтэй хамт байдаг. Харин охин ээж дээрээ байдаг. Бид хоёр салаад 3 жил болж байна. Манай охин эхнэр бид хоёрын дунд ирэн очин байдаг бөгөөд бид хоёрын дунд яваад хараа хяналт суларсан байх. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Манай эхнэр манай охиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод байх ээжийн гэрт цохиж, зодсон. Тухайн үед манай ээж байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Жмэдүүлсэн: ...Огэдэг хүн манай багийн судалгаанд байхгүй, Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суудаг, гэр бүлийн хүчирхийллийн судалгаанд байхгүй. Энэ гэр бүлийн охин өөрөө зан, ааш муутай, гадуур яваад аав, ээжийнхээ үгэнд орохгүй байгаа. Энэ асуудлаас болоод ээж нь гадуур охиноо хайж байгаад эмээгийндээ согтуу ирсэн байсан асуудлаас болоод охиндоо гар хүрч цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаараа надад хэлж байсан. Хамтарсан багаар ажиллахдаа энэ хүүхэд дээр бид нар хамтарсан багаар ажиллаж зөвлөгөө өгсөн. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн нар уг хүүхэд дээр өөрөө судалгаа дүгнэлт гаргаад түр хамгаалах байранд хамгаалалтанд авсан байсан. Манай хамтарсан баг энэ гэр бүлийн амьд харьцааг үүсгэж, ээж, аав хоёртой нь уулзаж охиноор нь аав ээжид нь захидал бичүүлж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн уг үйлчилгээнд хооронд нь эвлэрүүлэх сэтгэл зүйн үл ойлголцлыг ойлгуулахын тулд манай хамтарсан баг зөвлөн туслах үйлчилгээ аав, ээж, хүүхдэд тус тус үзүүлсэн. Аав ээж хүүхэд гуравт хооронд нь чин сэтгэлийн захидал бичүүлж, уншуулж, хариуг нь өгсөн. Бид нар хамгаалах байрнаас гаргахдаа аав, ээж дуудаж, дахиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх талаар баталгаа гаргуулж, хүүхэдтэй зүй бусаар харьцахгүй байх талаар баталгаа бичүүлж түр хамгаалах байрнаас гаргасан. Манай хамтарсан багт Цагдаагийн байгууллага хандаад түр хамгаалах байранд хохирогч хүүхэд байхад бид нар очсон. Тэр үед хохирогч хүүхдийн гаднаас харахад ил харагдах шарх, сорви харагдаагүй. Тухайн хүүхэд дээр шүүх эмнэлгийн шинжээч эмч үзлэг хийсэн байсан. Шинжээч эмч дүгнэлт холбогдох материал үзэж түр хамгаалах байранд авсан. Манай хамтарсан баг эцэг, эх, хүүхэд дээр нь ажиллаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж түр хамгаалах байранд авсан. Тухайн хохирогч хүүхэд өөрөө ёс суртахууны хувьд доголдолтой, гадуур яваад гэр орондоо очихгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэмт хэрэг зөрчлийн хохирогч болоод явсан байсан. Тэр үедээ аав, ээж нартайгаа үл ойлголцол үүссэнээс болоод ээж Ч.Онь хүүхдэдээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний бие мах бодид халдаж, эрүүл мэнд нь  хохирсон талаараа хохирогч хүүхэд ярьж байсан. Тухайн хүүхэд аавынхаа ээж буюу эмээ дээрээ амьдрах аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй байсан. Ээж нь өөр хүнтэй гэр бүл болоод хамтран амьдарч байгаа бөгөөд ээж Ч.Онь зан харьцааны хувьд ширүүн догшин үг яриатай, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байсан. Аав Н.Б нь Улаанбаатар хотод улирлын барилгын ажил хийдэг,хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гаж буруу ааш зангүй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Оын мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай охин гэртээ хоноогүй, эмээгийндээ очиж хононо гэж хэлээд гарч яваад эмээгийндээ очоогүй, “Бамбар” буудалд хоносон байсан бөгөөд би өөрийн охин руугаа утсаар залгаад асуухад би хичээл дээрээ байна, та битгий залгаад бай гэж хэлээд байсан чинь ангийн багш М нь хүүхэд чинь сургууль дээрээ ирээгүй байна гэсэн. Удалгүй манай хадам ээж гэрт охин чинь ирсэн байна гэхээр нь би хадам ээж Дгийн гэр болох Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод очиход манай охин хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байхаар нь чи хаана хоносон талаараа хэл гэсэн чинь урдаас хэрэлдээд, хаана хоносон байсан ч яадаг юм гээд байсан. Удалгүй утас нь дуугараад байхаар нь авсан чинь эрэгтэй хүн утсаар нь залгаад Отэй яръя гэхээр нь би, чи гадуур хонолоо гээд зүүн талын хөл рүү нь жижиг хагалсан түлээгээр 2 удаа цохиж аваад уурлаж байгаад тайвшраад охиноо аргадаж үнсээд өөрийн гэр болох Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 23-02 тоот руу авч яваад бид хоёр эвтэй байсан. Гэтэл дахиад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хичээл дээр нь аваачиж өгөөд удалгүй 11 цагийн үед ангийн багш нь хүүхэд чинь хичээл дээрээсээ алга боллоо гэхээр нь хайгаад байдаггүй, тэгээд маргааш нь гадуур хайгаад байдаггүй. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой цагдаад охиноо алга боллоо гэж мэдэгдсэн бөгөөд тэр шөнө гэртээ ирээгүй. Хагас сайн өдөр буюу 23-ны өдөр манай охиныг Хотонт суманд машинтай хүмүүстэй согтуу явж байна гээд Бат-Эрдэнэ гэдэг хүн нэг охины хамт дэлгүүрээс хиам, талх аваад гарч явна гэж надад хэлэхээр нь маргааш өдөр нь би Архангай аймгийн Хотонт сумын төвд дэлгүүрээс архи авах гээд байж байхад нь цагаан өнгийн машин дотроос охиноо олж аваад охинтойгоо юм ярилгүй авчраад цагдаад хэлж хэсгийн байцаагч Ц.М гэдэг цагдаа манай охины биеийн байдлыг гаднаас нь харж үзсэн байсан. Би өөрөө охиноо шинжээч эмчид үзүүлье гэж хэлээд өөрөө дагуулж явж байгаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай охин 2019 оны 11 дүгээр сарын 24-нээс 2019 оны 12 дугаар сарын 04-ний хооронд 2-3 удаа хонож өнжөөд Цагдаагийн байгууллага дээр хүчингийн гэмт хэрэг дээр шалгагдаж байх хугацаандаа хэд хэдэн хоногоор алга болсон. Манай охин өөрөө утастай байсан мөртлөө утсаа унтраагаад авдаггүй байсан. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Спорт сургуулийн гадаа ангийн багш М, өөрийнх нь аавын хамт хүргэж өгсөн болохоос өөрөөр охиноо цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цагдаа дээр мэдүүлэг өгөх гэж ирэхэд манай охины мэдүүлэг авах ажиллагаанд намайг оролцуулаагүй. Манай охин бэлгийн хүчирхийллийн хохирогчоор Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манай охин тухайн өдөр байцаагч дуудаад мэдүүлэг авахад ээж, аавыг оролцуулахгүй, өнөөдөр мэдүүлэг авахгүй байж бай гээд бид нарыг гаргасны дараа манай охиноос байцаагч нь мэдүүлэг авсан байсан бөгөөд мэдүүлэг авахдаа холбогдогч нартайгаа тохирч бэлгийн харьцаанд орсон талаар байцаагч мэдүүлэг авсан байсан. Энэ асуудлаас болоод чи худлаа хэлсэн байна, чи насанд хүрээгүй байж хүнтэй тохирч унтсан гэж болохгүй гэсэн чинь миний хажууд байцаагчийн дэргэд тэгсэн юм, тэгээд яадаг юм, гараад өг гээд орилоод байхаар нь би Цагдаагийн газраас гараад гадаа нь нэг удаа охиноо алгадсан. Манай охин гадуур яваад, бэлгийн хүчирхийлэлд өртөөд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, баар буудлаар яваад, хэлээд ойлгохгүй, үгэнд орохгүй байхаар нь уур бухимдлын улмаас нэг хоёр удаа гар хүрсэн болохоос өөр байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Энэ цаг хугацаанаас өмнө нь би охиноо айлгаж, загнаж, хүчирхийлж байсан удаа байхгүй. Би 3 хүүхэдтэй бөгөөд эцгээс нь тусдаа амьдраад 3 жил болж байна. Ганц охинтой учраас охиноо би маш их хайрлаж байдаг бөгөөд охин маань буруу замаар ороод, насанд хүрсэн хүмүүстэй гадуур хоноод, хичээл сургуулиа таслаад байсан. Энэ байдлыг би тэвчихгүй хэсэг хугацаанд ийм байдалд орлоо. 2019 оны 11 дүгээр сарны 18-ны өдөр манай охин гадуур хоноод эмээгийнхээ гэрт согтуу ирчихсэн, хичээлдээ явна гэхээр нь хагалсан жижиг түлээгээр 2 удаа зүүн талынх хөл рүү цохисон. Тухайн үед би охиноо цохиж, зодоогүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Тухайн үед хажууд нь ангийн багш М нь байсан бөгөөд багштай нь хамт сургуулийнх нь хажууд буулгаж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай охин хохирогчоор мэдүүлэг өгөөд гарч ирээд худлаа тохиролцож бэлгийн харьцаанд орсон талаар хэлэхээр нь уурласандаа нэг удаа охиныхоо зүүн талын хацар руу өөрийн баруун гараараа алгадсан. Өөрөөр цохиж, зодоогүй. Би урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би эдийн засгийн болон, сэтгэл санааны, бэлгийн, хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 102-106 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Оийн биед тархи доргилт, үс зулгаагдсан, баруун гуяны гадна доод хэсэгт, зүүн өвдөгний дотор дээд хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт, баруун шилбэний гадна дунд хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт, доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, 2 шилбэний урд талаар олон тооны, зүүн өвдөгний гадна талд цус хуралт, зулгаралтууд, 2 нүдний дээд зовхинд бүдэг хөхөлбөр цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдэд няцралт зэрэг олон тооны гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь ирмэгтэй болон мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх, татах, татагдах олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 2019.11.18-наас өмнө гэмтэл учирч байсан эсэхийг тогтоох боломжгүй. 3. Б.Оийн биед учирсан гэмтлүүд нь шинж байдлаараа эдгэрч буй болон шинэ гэмтлүүд байх тул цаг хугацааны хувьд болсон асуудалтай тохирч байна. 4. Б.Оийн биед учирсан бүх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 87-88 хуу/

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 31-34 хуу/

Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар /хх-ийн 35-44 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109, 118 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 111 хуу/ 

Шүүх хуралдаанд шинээр өгсөн 6 хуудас баримт зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ч.Онь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О гадуур тэнэлээ, гэртээ хоносонгүй гэх шалтгааны улмаас байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сумын нутагт, 2019 оны 12 дугаар сарын 04-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Спорт сургуулийн гадна, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагдаагийн газрын гадна тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ч.Онь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ч.Онь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О гадуур тэнэлээ, гэртээ хоносонгүй, гэх шалтгааны улмаас байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сумын нутагт, 2019 оны 12 дугаар сарын 04-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Спорт сургуулийн гадна, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагдаагийн газрын гадна тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Оийн мэдүүлсэн “Би өөрийн ээждээ зодуулаад Цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлын талаар мэдүүлэг өгч байна. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод аавын ээж буюу эмээгийн гэрт байж байхад манай ээж Ч.Оирээд чи эмээгийндээ хоноогүй, гадуур хоносон байна гээд уурлаад миний үснээс зулгаагаад хагалсан жижиг түлээгээр миний нуруу хэсэг рүү 2 удаа цохисон. Мөн хөлийн шилбэ хэсэг рүү түлээ хагалдаг жижиг сүхээр хоёр удаа цохиж модон жижиг сандлаар миний зүүн талын өвдөг хэсэг рүү нэг удаа цохисон. Миний өөрийн өмсөж явсан гутлаар миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд байж байхад аавын дүү Анхбаяр гэдэг хүн гаднаас орж ирээд больсон. Удалгүй манай ээж гэртээ харина гээд Цагаан давааны 23-02 тоотод байдаг гэртээ намайг аваад ирсэн. Би тухайн үед найзуудтайгаа гадуур хоносон байсан нь миний буруу. Маргааш нь би ээжийн гэрт хамт очоод байж байхад би ээжтэй маргалдсан чинь манай ээж уурлаад чи одоо юу гээд байгаа юм гээд намайг дахиж үснээс зулгааж, хагалсан жижиг түлээгээр цохихоор нь би эмээдээ хэлнэ гэсэн чинь энэ асуудлаас болоод намайг цохиж, зодох болсон. Дараа нь удалгүй хэд хоногийн дараа цагдаад би хохирогчоор мэдүүлэг өгөөд гарсны дараа чи худлаа мэдүүлэг өгсөн, чи гомдолтой гэж хэлсэнгүй гээд манай сургуулийн хажууд манай ангийн багш М хажууд миний хөл рүү хөлөөрөө цохиод, гараараа миний ар нуруу, мөр хэсэг рүү цохиод байсан. Дараа нь би Цагдаагийн гадаа мэдүүлэг өгөөд гарч явахад намайг загнаад байхаар нь би цагдаад хэлнэ гэсэн чинь оруулахгүй миний хацар хэсэг рүү алгадаад, гараараа цохихоор нь би ээжээсээ зугтаад явсан чинь машиндаа чихэж суулгаад эмээгийн гэрт очоод дахин миний хөл, гар дээр хөлөөрөө дэвсээд, миний толгойтой үснээс зулгааж чи наад өмсөж яваа хувцсаа өөрөө тайл гэсэн. Тэгээд би энэ асуудлаас болоод түр хамгаалах байранд арван тав хоног байсан. Энэ асуудлаас хойш ээжтэйгээ хоёр удаа уулзсан. Ээж надад дахиж гар хүрээгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Тухайн үед манай ээж чи мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн байна гээд намайг хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөж аваад чи гэртээ битгий ирээрэй, зайлаарай гээд хөөсөн. Тухайн үед манай ангийн багш М хажууд байсан бөгөөд намайг аваад сургууль руу орсон. Архангай аймаг Цагдаагийн газрын гадаа байхад  миний нүүр, хацар хэсэг рүү нэг удаа алгадаж авахаар нь би таныг цагдаад хэлнэ гэсэн чинь хэлүүлээгүй. Тэгээд би ээжээсээ зугтаад явсан чинь араас хөөгөөд “Ач” дэлгүүрийн хажууд намайг гүйцээд үснээс зулгааж газар унагааж хөлөөрөө дэвссэн. Тухайн үед манай ээжийн дүү Г хамт явж байсан. Намайг энэ хоёр машиндаа суулгаад гэртээ харьсан. Ээж намайг урьд өмнө цохиж, зодж,н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Энэ талаар манай эмээ Д.Д, хамаатны Г, Анар мэднэ. Манай ээж намайг гадуур тэнэж явлаа, гэр орондоо байсангүй гэсэн шалтгаанаар цохиж, зодох болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 51-55/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Амэдүүлсэн “Тухайн өдрийн өглөө босоод уруудаад өөрийн ээж Дгийн гэрт ороход манай ах Б охин О эмээгийндээ байж байсан бөгөөд ээж Ч.Онь ирээд охиноо гадуур тэнээд хоноод ирлээ гээд хоорондоо маргалдаад сууж байсан. Намайг байж байхад ээж нь хагалсан жижиг түлээ аваад охиныхоо гуя хэсэг рүү нэг удаа цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М мэдүүлсэн “Тухайн өдөр манай ангийн хүүхэд ээж, аавын хамт цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөд хамт бид хоёрыг манай сургууль дээр хүргэж өгсөн. Машин дотор явж байхдаа Охэл амаар охиноо доромжлоод байсан бөгөөд манай сургуулийн гадаа очоод миний утас дугараад би утсаар ярьж байхад машиныхаа хаалгыг онгойлгоод нэг удаа хөлөөрөө өшиглөөд, гараараа хацар хэсэг рүү нь алгадахаар нь би боль гэж хэлээд салгаад цаад талын хаалгаар нь буулгаж авсан. Б.Оийн биед учруулсан гэмтлийг түүний төрсөн ээж Ч.Озодож учруулсан байсан. Надад зодуулсан талаараа ярьсан бөгөөд би хамт явж шүүх эмнэлэг дээр очиж хамт эмчид үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “Манай эхнэр 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө утсаар яриад охин чинь гадуур яваад тэнээд болохгүй байна гэсэн бөгөөд маргааш өглөө нь гадуур яваад архи, пиво уугаад согтуу байхад нь олж авлаа гэж надад утсаар хэлсэн. Тэр үедээ хагалсан түлээгээр хөл, гар руу нь цохиж зодсон гэж хэлсэн. Манай эхнэр манай охиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод байх ээжийн гэрт цохиж, зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Жмэдүүлсэн “Огэдэг хүн манай багийн судалгаанд байхгүй, Эрдэнэбулган сум 1 дүгээр багт оршин суудаг, гэр бүлийн хүчирхийллийн судалгаанд байхгүй. Энэ гэр бүлийн охин өөрөө зан ааш муутай, гадуур яваад аав ээжийнхээ үгэнд орохгүй байгаа. Энэ асуудлаас болоод ээж нь гадуур охиноо хайж байгаад эмээгийндээ согтуу ирсэн байсан асуудлаас болоод охиндоо гар хүрч цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаараа надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/, 

Ч.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай охин гэртээ хоноогүй, эмээгийндээ очиж хононо гэж хэлээд гарч яваад эмээгийндээ очоогүй, “Бамбар” буудалд хоносон байсан бөгөөд би өөрийн охин руугаа утсаар залгаад асуухад би хичээл дээрээ байна, та битгий залгаад бай гэж хэлээд байсан чинь ангийн багш М нь хүүхэд чинь сургууль дээрээ ирээгүй байна гэсэн. Удалгүй манай хадам ээж гэрт охин чинь ирсэн байна гэхээр нь би хадам ээж Дгийн гэр болох Эрдэнэбулган сум 04 дүгээр багийн Бор толгойн 30-17 тоотод очиход манай охин хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байхаар нь чи хаана хоносон талаараа хэл гэсэн чинь урдаас хэрэлдээд, хаана хоносон байсан ч яадаг юм гээд байсан. Удалгүй утас нь дуугараад байхаар нь авсан чинь эрэгтэй хүн утсаар нь залгаад Отэй яръя гэхээр нь би, чи гадуур хонолоо гээд зүүн талын хөл рүү нь жижиг хагалсан түлээгээр 2 удаа цохиж аваад уурлаж байгаад тайвшраад охиноо аргадаж үнсээд өөрийн гэр болох Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 23-02 тоот руу авч яваад бид хоёр эвтэй байсан. Манай охин тухайн өдөр байцаагч дуудаад мэдүүлэг авахад ээж, аавыг оролцуулахгүй, өнөөдөр мэдүүлэг авахгүй байж бай гээд бид нарыг гаргасны дараа манай охиноос байцаагч нь мэдүүлэг авсан байсан бөгөөд мэдүүлэг авахдаа холбогдогч нартайгаа тохирч бэлгийн харьцаанд орсон талаар байцаагч мэдүүлэг авсан байсан. Энэ асуудлаас болоод чи худлаа хэлсэн байна, чи насанд хүрээгүй байж хүнтэй тохирч унтсан гэж болохгүй гэсэн чинь миний хажууд байцаагчийн дэргэд тэгсэн юм, тэгээд яадаг юм гээд орилоод байхаар нь би Цагдаагийн газраас гараад гадаа нь нэг удаа охиноо алгадсан. 2019 оны 11 дүгээр сарны 18-ны өдөр манай охин гадуур хоноод эмээгийнхээ гэрт согтуу ирчихсэн, хичээлдээ явна гэхээр нь хагалсан жижиг түлээгээр 2 удаа зүүн талынх хөл рүү нь цохисон. Тухайн үед хажууд нь ангийн багш М нь байсан бөгөөд багштай нь хамт сургуулийнх нь хажууд буулгаж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай охин хохирогчоор мэдүүлэг өгөөд гарч ирээд худлаа тохиролцож бэлгийн харьцаанд орсон талаар хэлэхээр нь уурласандаа нэг удаа охиныхоо зүүн талын хацар руу өөрийн баруун гараараа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 102-106/, хохирогч Б.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х овогт ЧОыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Онь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, насанд хүрээгүй хохирогч Б.Оийн “цаашид ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байдаг, ээжийгээ уучилсан, ээжид хорих ял оногдуулахгүй хамт амьдрах боломж олгож өгөөч” гэх хүсэлт, Ч.Онь 3 хүүхдээ /хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай 1 хүүхэдтэй/ тэжээн тэтгэж амьдардаг зэрэг байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Онь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 2019 оны 12 дугаар 08-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн ба хэргийг шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж, уг хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол “санаатай” учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэсэн заалтыг баримтлан, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд, мөн хууль буцаан хэрэглэх заалтыг журамлахгүйгээр “санаатай” гэсэн шинжийг хэрэглэхгүй Ч.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Онь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн сандал 1 ширхгийг устгаж шийдвэрлэхээр тогтов.

            Шүүгдэгч Ч.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт ЧОыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Онь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн сандал 1 ширхгийг устгасугай.

8. Шүүгдэгч Ч.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ