| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0128/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 140
2020/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт ЭАт холбогдох 1912005850108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Энийн Ат цахилгаанчин ажилтай, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Аймгийн Э сумын .. дүгээр багийн Бн .. тоотод оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт ЭА /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Аыг бусадтай хардсаны улмаас Ааймгийн Э сумын .. дугаар багийн Нийн .. тоотод байх хохирогч Б.Б Сонота-6 маркийн автомашин, түүний өмчлөлийн орон байрны эд хогшлыг хууль бусаар устгаж, гэмтээн 2.094.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912005850108 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б мэдүүлсэн: ...Тухайн өдөр намайг дуудлага өгсний дагуу цагдаа нар манайд очоод үзлэг хийж байсан. Тэгээд намайг цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай гээд шууд аваад явсан. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө яг юу, юу эвдэрч гэмтсэн гэдгийг сайн мэдэхгүй байсан болохоор тоочиж ярьж чадахгүй, үнэнээ хэлсэн. Дараа нь мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан. Миний Сонота-6 маркийн 57-93 АРХ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд салхины шилнүүдийг хага цохисон, хаалганы 4 цонх /шил/-ыг хага цохисон, зүүн хойд хаалганы гурвалжин цонх /шил/-ыг хагалсан, тормосны их гэрэл, нэмэлт гэрлийн хамт хагалсан, арын багаж хэсэгт байрлах 2 ширхэг гэрлийг, чийдэнгийн хамт хагалсан, тээврийн хэрэгслийн хоёр талын толь болон дотор талын 1 ширхэгт толийг хагалж, хугалсан, зүүн урд талын их гэрлийг хагалж, гэмтээсэн, 4 хаалга, зөв талын урд байрлах корлан, багажийн хаалга, дээвэрт чулуугаар цохиж сэв үүсгэж, гэмтээсэн. Мөн миний хувийн өмчийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 32-02 тоотод байрлах хашааны хаалга болон байшингийн дотор болон гадна байрлах эд зүйлсэд хохирол учруулсан. Үүнд: хашааны хаалганы 2.50x3.50 хэмжээтэй төмөр самбарыг цөм цохисон, байшингийн 1.2x1.2 метрийн хэмжээтэй 3 ширхэг вакум цонхны шилийг хагалсан, 0.6x0.6 метрийн хэмжээтэй 1 ширхэг цонхны шилийг хагалсан, 22 инчийн өнгөт дөрвөлжин зурагт /хуучны/-ын нүүрийг хагалсан, Самсунг маркийн 19 инчийн ЛСД дэлгэцийг хагалсан, процессорын гадна хайрцганд жижигхэн сэв зураас үүсгэсэн, ашиглаж байсан хуучин буйдангийн ширээг эвдсэн, том, жижиг өрөөний лампиран таазнаас 18 ширхгийг эвдэж, гэмтээсэн, хуучин ашиглаж байсан шкафны 1.40x0.60 хэмжээтэй хаалгыг эвдэлсэн, ус буцалгагч эвдэлсэн, 3 метрийн урттай хөшиг тогтоогчийг эвдэлсэн, гэрлийн чимэглэл /абжур/-ийг эвдэлсэн, бүргэд хаалганы цоожийг эвдэлсэн, хуучин ашиглаж байсан мөлхөө тавилгад хохирол учруулсан. Дээрх эд зүйлд хохирол учруулсны улмаас дахин ашиглах боломжгүй болсон. Э.А нь эвдэж, сүйтгэж байсан. Ингэхдээ чулуу, блок ашигласан байх. Сүүлд нь байшин болон машинд блокийн хагархай үлдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б дахин мэдүүлсэн: ...Тухайн асуудал болох үед Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл нь манай гэрийн хашааны хаалганы гадаа байрласан байсан. Миний оршин суух хаяг Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 32-02 тоот. Тухайн асуудлаас болж эвдэрч гэмтсэн эд зүйлс нь манай хашааны хаалга, хашаан дотор байх байшинд байрласан байсан. Дээрх эвдэрч гэмтсэн эд зүйлсэд шинэ эд зүйлс байгаагүй. Ихэнх нь 2017 оноос эхлээд ашиглагдаж байсан эд зүйлс юм. 1-3 жил ашиглагдсан эд зүйлс байсан. Үнэ ханшны талаар би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ өөрийн санаж байгаагаар хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл болон хашаа байшин, доторх эд зүйлс нь бүгд миний өөрийн хувийн өмч хөрөнгө юм. Компьютерын гадна хайрцган дээр эвдэрсэн эд зүйлс, чулуу унасан байсан болохоос эвдрэл учирсан зүйл байхгүй. Дахин ашиглах боломжтой. /ашиглаж байгаа/. Э.А нь өөрийн эхнэрээ манай гэрт байж магадгүй гэж андуурч, эхнэртэйгээ хардсаны улмаас ийм асуудал гаргасан байх. Би хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Ямар нэгэн гомдол, санал байхгүй. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Л мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 23-ны үүрээр 05 цагийн үед миний танил Э.А нь манай гэрт ирээд надад миний эхнэр Туул нь Б гэх залуугийн гэрт байна, хоёулаа хамт оччихоод ирье гэж хэлээд бид 2 хамт Б гэх залуугийн гэрийн гадаа очсон. Тэгээд гадаа нь очтол Б хашааны үүдэнд байсан Сонота-6 маркийн машиныг А өмнө нь ирээд эвдэлчихсэн байсан. Мөн хашааны гаднах төмөр хаалга нь эвдэрсэн байсан. Тэгээд А бид 2 хашаа руу ороод байшингийх нь цонхийг би тогшоод хүн байна уу гэж дуудсан. Тэр үед А уг байшингийн нөгөө талын цонхыг нь хагалж ороод дотор байсан тавилга эд зүйлсийг нь эвдэлчихсэн. Тэгээд би Аыг аваад гэрт нь хүргэж өгөөд дөнгөж унтуулаад байж байтал цагдаа нар орж ирээд Аыг аваад явсан. А нилээн согтуу байсан ч өөрийгөө хянах чадвартай байсан. А ямар шалтгааны улмаас уг машин болон байшингийн цонхыг нь хагалсан талаар би сайн мэдэхгүй. Намайг очиход А нь машины цонхыг нь хагалчихсан байсан. Би юу ч хагалж эвдлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Л мэдүүлсэн: ...Б.Б, А.А нар нь надтай болон өөр бусад хүмүүстэй хэрүүл маргаан хийж, зодоон цохион хийгээгүй. Тухайн үедээ А.А согтуу Б.Б гэх хүний машин, хашааны хаалгыг нь эвдэж, гэмтээсэн гэж хэлж байсан. Мөн надтай хамт очихдоо хашаа руу нь ороод байшингийнх нь хажууд байсан блокийг авч шидээд баруун талынх нь цонхыг хагалж ороод дотор нь байсан тавилга, эд зүйлсийг нь блокоороо цохиж сүйтгэж байсан. Би яг тухайн байшин руу нь ороогүй болохоор юу, юу эвдсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн асуудал болоход А.А бид хоёр байсан. Тухайн байшингийн эзэн нь нуугдаад харж байсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц мэдүүлсэн: ...Манай хүү Аын эхнэр А нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн бусадтай нөхцөж, уулзаж, архи дарс ууж алга болоод байдаг болсон. Тэгээд А.А нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр эхнэрээ хүнтэй явалдаж байгааг мэдээд бусдын машин тэрэг, эд зүйлсэд нь эвдрэл гэмтэл учруулах болсон гэж бодож байна. Миний том хүү А нь 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Цахилгаан эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Дээд боловсролтой. Төлөв, даруу зантай, үг, дуу цөөтэй, дөлгөөхөн, үнэнч, шударга, бусадтай хэрүүл маргаан хийж, архи дарс уугаад байдаггүй хүүхэд байгаа юм. Манай хүү А нь эхнэр А, Б.Б нараас болж ийм асуудалд орж байна. Б.Б надад хэлэхдээ манай бэрийг өмнө нь муухан таньдаг. Тухайн асуудал болох үед Атай хамт байсан гэж хэлж байсан. Тэрнээс нь болоод манай хүү ийм асуудал гаргаж хэрэгт холбогдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Аын мэдүүлсэн: ... Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11 хуу/
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 хуу
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирол төлсөн баримт, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Нийн .. тоотод байх хохирогч Б.Б Сонота-6 маркийн автомашин, түүний өмчлөлийн орон байрны эд хогшлыг хууль бусаар устгаж, гэмтээн 2.094.800 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Нийн .. тоотод байх хохирогч Б.Б Сонота-6 маркийн автомашин, түүний өмчлөлийн орон байрны эд хогшлыг хууль бусаар устгаж, гэмтээн 2.094.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б мэдүүлсэн “Миний Сонота-6 маркийн 57-93 АРХ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд салхины шилнүүдийг хага цохисон, хаалганы 4 цонх /шил/-ыг хага цохисон, зүүн хойд хаалганы гурвалжин цонх /шил/-ыг хагалсан, тормосны их гэрэл, нэмэлт гэрлийн хамт хагалсан, арын багаж хэсэгт байрлах 2 ширхэг гэрлийг, чийдэнгийн хамт хагалсан, тээврийн хэрэгслийн хоёр талын толь болон дотор талын 1 ширхэг толийг хагалж, хугалсан, зүүн урд талын их гэрлийг хагалж, гэмтээсэн, 4 хаалга, зөв талын урд байрлах корлан, багажийн хаалга, дээвэрт чулуугаар цохиж сэв үүсгэж, гэмтээсэн. Мөн миний хувийн өмчийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 32-02 тоотод байрлах хашааны хаалга болон байшингийн дотор болон гадна байрлах эд зүйлсэд хохирол учруулсан. Үүнд: хашааны хаалганы 2.50x3.50 хэмжээтэй төмөр самбарыг цөм цохисон, байшингийн 1.2x1.2 метрийн хэмжээтэй 3 ширхэг вакум цонхны шилийг хагалсан, 0.6x0.6 метрийн хэмжээтэй 1 ширхэг цонхны шилийг хагалсан, 22 инчийн өнгөт дөрвөлжин зурагт /хуучны/-ын нүүрийг хагалсан, Самсунг маркийн 19 инчийн ЛСД дэлгэцийг хагалсан, процессорын гадна хайрцганд жижигхэн сэв зураас үүсгэсэн, ашиглаж байсан хуучин буйдангийн ширээг эвдсэн, том, жижиг өрөөний лампиран таазнаас 18 ширхгийг эвдэж, гэмтээсэн, хуучин ашиглаж байсан шкафны 1.40x0.60 хэмжээтэй хаалгыг эвдэлсэн, ус буцалгагч эвдэлсэн, 3 метрийн урттай хөшиг тогтоогчийг эвдэлсэн, гэрлийн чимэглэл /абжур/-ийг эвдэлсэн, бүргэд хаалганы цоожийг эвдэлсэн, хуучин ашиглаж байсан мөлхөө тавилгад хохирол учруулсан. Дээрх эд зүйлд хохирол учруулсны улмаас дахин ашиглах боломжгүй болсон. Э.А нь эвдэж, сүйтгэж байсан. Ингэхдээ чулуу, блок ашигласан байх. Сүүлд нь байшин болон машинд блокийн хагархай үлдсэн байсан”, “Э.А нь өөрийн эхнэрээ манай гэрт байж магадгүй гэж андуурч, эхнэртэйгээ хардсаны улмаас ийм асуудал гаргасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Л мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 23-ны үүрээр 05 цагийн үед миний танил Э.А нь манай гэрт ирээд надад миний эхнэр Туул нь Б гэх залуугийн гэрт байна, хоёулаа хамт оччихоод ирье гэж хэлээд бид 2 хамт Б гэх залуугийн гэрийн гадаа очсон. Тэгээд гадаа нь очтол Б хашааны үүдэнд байсан Сонота-6 маркийн машиныг А өмнө нь ирээд эвдэлчихсэн байсан. Мөн хашааны гаднах төмөр хаалга нь эвдэрсэн байсан. Тэгээд А бид 2 хашаа руу ороод байшингийх нь цонхийг би тогшоод хүн байна уу гэж дуудсан. Тэр үед А уг байшингийн нөгөө талын цонхыг нь хагалж ороод дотор байсан тавилга эд зүйлсийг нь эвдэлчихсэн. Тэгээд би Аыг аваад гэрт нь хүргэж өгөөд дөнгөж унтуулаад байж байтал цагдаа нар орж ирээд Аыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 42-43/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц мэдүүлсэн “Манай хүү Аын эхнэр А нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн бусадтай нөхцөж, уулзаж, архи дарс ууж алга болоод байдаг болсон. Тэгээд А.А нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр эхнэрээ хүнтэй явалдаж байгааг мэдээд бусдын машин тэрэг, эд зүйлсэд нь эвдрэл гэмтэл учруулах болсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, мөрдөн байцаалтын шатанд Э.Аын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Шүүгдэгч Ө овогт ЭАыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт ЭАыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ