| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00270/И |
| Дугаар | 290 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах Бэмби талх нарийн боовны цехэд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.716.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун хариуцагч Бэмби талх нарийн боовны цехийн эзэн Н.Гүржав, ХХкыбьыөшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бор-Өндөр УБҮ-нь 2015 оны 11-р сарын 26-нд №BU-15-АТ-87 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах тухай гэрээ гэрээний дагуу халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.716.550 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаас Одсайханд өгсөн гэх 169.000 төгрөг, мөн тооцоонд ороогүй 50.000 төгрөг нийт 219.000 төгрөг хасагдана. Манай Уулын баяжуулах үйлдвэр 2013 онд комисс гаргаж бүх аж ахуйн нэгж байгууллагын талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон байгаа. Үүнд Бэмби талхан цехэд хэмжилт хийхэд өмнө нь 150 м3 байсан бол шинэ хэмжилтээр 275.2 м3 болсон учир халаалтын төлбөр нэмэгдсэн” гэв.
Хариуцагч Бэмби талх нарийн боовны цехийн эзэн Н.Гүржав шүүхэд гаргасан тайлбартаа: “Намбар овогтой Гүржав миний бие нь Бэмби талх, нарийн боовны цехийг ажиллуулж байх хугацаандаа 2013 оны дуустал халуун, хүйтэн, халаалтын төлбөр тооцоог хийж байгаад 2013 оны үлдэгдэл болох 200.000 төгрөгний өртэй үлдсэн нь үнэн. Гэвч Уулын баяжуулах үйлдвэр нь 2014.11.06-нд манай цехийн халаалт, халуун усыг тасалсан. Тэгтэл Уулын баяжуулах үйлдвэрээс өрөө барагдуул гээд шаардаад байхаар нь Одсүрэн гэдэг хүүхэн ирэхэд нь 169.000 төгрөг, 2014.01.14-нд Цацралтад 50.000 төгрөг, 2014.11.06-нд мөн хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна Очироо гэдэг нягтлан бодогч нь захиргаан дээр таараад мөнгө шаардахад нь 50.000 төгрөг өгсөн үүний баримтыг нь аваагүй. 2015.04.14-нд Цацралд 50.000 төгрөг, 2015.01.22-нд Бохир усны хараамж 90.000 төгрөг, 2015.05.25-нд 40.000 төгрөг, 2015.04.06-нд 16.335 төгрөг, 2015.05.04-нд 16.335 төгрөг, 2016.01.27-нд 17.800 төгрөг тус тус тушаасан нь үнэн болно. 2016.1.30-аас энэ цехийг ажилуулалгүй үйл ажиллагааг нь зогсоосон. Иймд миний хувьд уулын баяжуулах үйлдвэрт өргүй болсон гэж үзэж байгаа. Хэрэв ямар нэгэн өрийн асуудал сөхөгдөхөд хүрвэл миний хувьд төлөх боломжгүй. Яагаад гэвэл эмчийн хяналтанд байдаг сахарын өвчтэй хүн асардаг. Тэтгэвэр тэтгэмж болон өрхийн орлого олдог хүн байхгүй” гэжээ.
Бэмби талх нарийн боовны цехийн эзэн Н.Гүржав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Уулын баяжуулах үйлдвэрт нийт 597.600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шинээр хийсэн гэрээг надад танилцуулаагүй болохоор бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь Бэмби талх, нарийн боовны цехэд холбогдуулан халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.716.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.497.550 төгрөг болгосныг хариуцагч 597.600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг гэрээг надад танилцуулаагүй учир төлөх боломжгүй гэж маргажээ.
“Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь 2015 оны 11 сарын 26-ны өдөр Бэмби талх, нарийн боовны цехтэй №BU-15-АТ-87 дугаатай Хэрэглэгчийг төвийн халаалт, халуун, хүйтэн усаар хангах тухай гэрээ байгуулж, гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-н 3-4/ Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байна. Тухайн гэрээний 6.5-д Танай байгууллага 2015 оны 11-р сарын 01-ны байдлаар 1.644.495 төгрөгний өртэй байна. Өр төлбөрийг графикийн дагуу төлөх гэж заажээ. Өөрөөр хэлбэл дээрх үлдэгдэл өр төлбөрийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар ямар нэгэн санал хүсэлтийг тухайн үед гаргаагүй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаан дээр халаалтын төлбөр ийм өндөр дүнтэй гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж байх боловч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Дулаан халаалтын шугамтай холбогдсон албан байгууллага, аж ахуйн нэгжийн талбайн хэмжилтийн хэмжээг тогтоосон актаар Бэмби талх нарийн боовны цехийн талбайн хэмжээ өмнө нь 150 м3 байсныг шинэчилсэн хэмжилтээр 275.2 м3 болохыг тогтоожээ. /хх-н 36/ Мөн 2014 оны 1 дүгээр сарын 25, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрүүдэд Уулын баяжуулах үйлдвэрээс Бэмби талх нарийн боовны цехэд гардуулж өгсөн халаалт, халуун хүйтэн усны нэхэмжлэхэд /хх-н 34-35/ талбайн хэмжээг 275.2 м3 тооцож байгааг тодорхой дурдсан байна.
Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Дулааны эрчим хэрэглэх дүрэм”-ийн 51-д “Дулааны эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөөгүй бол гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.” гэж заажээ. Хавтаст хэргийг судлахад хариуцагч Бэмби талх нарийн боовны цехийн зүгээс дулааны төлбөрийг буруу гэж үзэн энэ тухай хангагч буюу “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй тул хариуцагчийн 597.600 төгрөгийн төлбөрийг төлье гэж нэхэмжлэгч талд гаргасан хүсэлт үндэслэлгүй юм.
Бэмби талх нарийн боовны цехийн халаалтыг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн хаасан бөгөөд энэ талаар талууд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дээрх хугацаанаас хойших халаалтын төлбөр ороогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтуудаас тодорхой харагдаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт /хх-н 16-18/, 2014 оны 1 дүгээр сарын 25, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрүүдэд Уулын баяжуулах үйлдвэрээс Бэмби талх нарийн боовны цехэд гардуулж өгсөн халаалт, халуун хүйтэн усны нэхэмжлэх /хх-н 34-35/, Дулаан халаалтын шугамтай холбогдсон албан байгууллага, аж ахуйн нэгжийн талбайн хэмжилтийн хэмжээг тогтоосон акт /хх-н 36/, Хэрэглэгчийг төвийн халаалт, халуун, хүйтэн усаар хангах тухай гэрээ /хх-н 3-4/ зэргийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР