Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 93

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.Н, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ийн Н, Х овогт Д-гийн Э нарт холбогдох эрүүгийн 2035000280075 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 1-р багт оршин суух Ц овогт Б-ийн Н.

Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан  мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 1-р багт оршин суух Х овогт Д-гийн Э.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь бүлэглэн Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Улаан толгой гэх газрын ойролцоо улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хяргас нуураас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр 518 ширхэг алтайн сугас нэртэй загас агнаж, байгаль орчинд 3.626.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь Увс аймгийн Завхан сумын Нутаг дэвсгэрт харьяалагдах Хяргас нуураас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр 518 ширхэг алтайн сугас нэртэй загас агнасан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 12 дугаар сарын 02-ны А/747 дугаартай “үйлдвэрлэлийн зориулалтаар 2020 онд барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтооох тухай” тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар Хяргас нуураас 20.000 ширхэг загас эрх олгогдсон. Иргэд ахуйн буюу өөрийн хэрэгцээндээ Хяргас нуурааас 2020 онд загас агнаж болохгүй юм. Зөвхөн аж ахйун нэгжүүд үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөл авч загас агнаж болно. ...2020 оны 1 дүгээр сард Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт хамаарах Хяргас нуураас 518 ширхэг алтайн сугас загасыг манай сумын харьяат Б.Н гэгч агнасан гэж би сүүлд сонссон бөгөөд би энэ талаар Завхан сумын ЗДТГ-ын байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасгийн ажилтнуудаас асууж тодруулахад Б.Н нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Хяргас нуураас загас агнасан байсан гэж хэлсэн. Надад өөр мэдээлэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 51-53-р тал/,

2. гэрч Б.Б /Увс аймгийн Завхан сумын ЗДТГ-ын байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Завхан сумын 1 дүгээр багийн иргэн Б.Н болон В.З нар нь 2020 онд Завхан сумын нутагт хамаарах Хяргас нуураас загас агнах ямар нэгэн хүсэлт гаргаагүй юм. Завхан сумын ЗДТГ-ын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасгаас 2020 онд иргэд хураамжаа төлсөн тохиолдолд Завхан сумын нутагт хамаарах Хяргас нуураас загас агнах зөвшөөрөл олгосон эсэх талаар ямар нэгэн хурал хийгээгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн хурлын тэмдэглэл, шийдвэр захирамж гараагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 54-55-р тал/,

3. гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 12 дугаар сарын 02-ны А/747 дугаартай “үйлдвэрлэлийн зориулалтаар 2020 онд барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтооох тухай” тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар Хяргас нуураас 20.000 ширхэг загас эрх олгогдсон. Харин иргэдэд ахуйн буюу хэрэгцээний зориулалтаар загас агнах эрх олгогдоогүй юм. ...Б.Н нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Завхан сумын нутагт хамаарах Хяргас нуураас загас агнасан байсан. Б.Н нь хувиараа загас агнасан учраас хууль бусаар загас агнасан гэж үзнэ. Б.Н нь ямар нэгэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, загас агнаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд загас агнах эрх ямар нэгэн аж ахуй нэгжид олгогдоогүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 58-59-р тал/,

4. гэрч М.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Д.Э нь миний ач хүргэн болох Б.Н-ийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Б.Н-ийн эзэмшлийн хятад мотоциклоор цагаан түнгээс Завхан сумын нутаг Хяргас нуурын Улаантолгой гэх газраас 3 өдөр явж загас барьж нуурын ойролцоо буулгасан байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө манай хүргэн Ю.З нь Улаангом сумаас Б.Н-ийнд өвс, тэжээл ажиж авч ирсэн байсан. Тэгээд Б.Н нь З-д Хяргас нуураас манай хүү Д.Э-тай хамт барьсан загасыг заруулахаар уг загасыг ачиж явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 36-р тал/,

5. Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр Б.Н нь нөхрийн хадам дүү Д.Эгийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Б.Н-ийн эзэмшлийн хятад мотоциклоор цагаан түнгээс 20 гаруй км байх Завхан сумын нутаг Хяргас нуурын Улаантолгой гэх газраас 3 өдөр явж загас агнасан. Туахйн үед Б.Н, Д.Э нар нь 400 гаруй загас агнасан гэж хэлсэн бөгөөд агнасан загасаа нуурын ойролцоо гаргаад бөөгнүүлж орхисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 72-74-р тал/,

6. гэрч Ж.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 35-44 УВА улсын дугаартай Вонго-3 маркийн бага оврын ачааны автомашинаар зах дээр зогсож, ачаа бараа ачдаг ажилтай юм. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед би машинтайгаа зах дээр зогсож байтал миний танил В.З гэгч нь над дээр ирээд надад маргааш Улаангом сумаас Завхан сумын нутаг Хяргас нуурын урд талд байх Цагаан түнгэ рүү манайхны нэг айл руу өвс, тэжээл ачиж хүргэж өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд В.Зоригт бид хоёр ярилцаж, бензин, тосоо оруулаад нийт 180.000 төгрөгөөр явахаар тохиролцсон юм.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 77-78-р тал/,

7. гэрч Б.Б /Увс аймгийн БОАЖГ-ын дарга/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Увс аймгийн Хяргас нуур нь өөрөө бүхэлдээ улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас уг нуураас үйлдвэрлэлийн зориулалтаар загас агнаж болохгүй, харин судалгаа шинжилгээний зориулалтаар болон агнуурын цаазлалтын зориулалтаар загас агнах гэсэн хоёр тохиолдолд л зөвшөөрдөг. Гарал үүслийн бичиг нь загас агнах зөвшөөрөл биш бөгөөд зөвхөн загасыг тээвэрлэхэд зориулсан зөвшөөрөл бүхий бичиг юм” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 81-83-р тал/,

8. Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Нийт 518 ширхэг загас байна. Тухайн загас нь Алтайн сугас загас байна” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 94-р тал /,

9. Шинжээчийн нэмэлт шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай “Хураан авсан 518 тооны амьтан нь загас мөн байна. 2. Тухайн загас нь Потанины алтайн сугас байна.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 105-108-р тал /,

10. шүүгдэгч Б.Н-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Би 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 03-ны хооронд загас барьсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

11. шүүгдэгч Д.Э-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Надад сонсгосон ялыг би зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай “Хураан авсан 518 тооны загас нь Потанины алтайн сугас байна.  Уг төрөл, зүйлийн загас нь агнахыг хориглосон , ховор , нэн ховор амьтны ангилалд ороогүй. Загасны экологи эдийн засгийн үнэлгээнд нас, хүйс хамаарахгүй. “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн Газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Потанины алтайн сугас  7.000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй байна. 7.000х518=3.626.000 төгрөг, нөхөн төлбөр 3.626.000х2=7.252.000 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 105-108-р тал /-ээр ан амьтаны  экологи эдийн засагт учруулсан бодит хохирол 3.626.000 төгрөг болохыг тогтоожээ.

Монгол Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаар тогтоолоор Хяргас нуурыг Байгалийн цогцолбор газар ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авч, хилийн заагийг тогтоосон байх бөгөөд шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай “Увс аймгийн Завхан сумын нутагт орших Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Хэцүү хад орчим нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын бүсэд хамаардаг болно” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 113-114-р тал/-ээр шүүгдэгч нарын загас агнасан газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь энэ гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байх тул тэднийг энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Н, Д.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хяргас нуураас зөвшөөрөлгүйгээр 518 ширхэг алтайн сугас нэртэй загас агнаж, байгаль орчинд 3.626.000 төгрөгийн хохирол учрууулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг ан амьтны экологи-эдийн засагт 3.626.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь 3.626.000 төгрөгийг Увс аймгийн Завхан сумын төрийн сангийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож тул ан амьтны экологи-эдийн засагт учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул амьтны аймагт учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Иймд  шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь байгаль экологид учруулсан бодит хохирол 3.626.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас 3.626.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н, Д.Э болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийнн талаар:

Шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э-ийн хувийн зан байдлын талаар гэрч З.М-ын өгсөн: “...Д.Э нь Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан түнгэ гэх газарт ээж Долгормаатай хамт хоёр гэрээрээ мал маллаж амьдардаг юм. Д.Э нь зан аашийн хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, шударга зантай, хүнтэй харилцах зан харилцааны хувьд сайн, хүний ааш эвийг олохдоо сайн хүн юм. Тэрээр урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй. Асмьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн амьдралтай 60-70 орчим бог малтай, 5-6 орчим адуутай мал амьдралаа авч явж байгаа хүн юм. Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, харин тамхи татдаг, тамхинаас өөр ямар нэгэн муу зуршилгүй байхгүй, эхнэр хүүхдүүддээ халамж, анхаарал хандуулдаг амьдралын төлөө гэх сэтгэлтэй хүн юм гэх мэдүүлэг, /хх-ийн 87-88-р тал/, гэрч М.У-ийн өгсөн: ...Д.Э цэргээс халагдаж ирээд 2 жилийн дараа буюу 2017 онд Завхан сумын харьяат Оюунмөнх гэх хүнтэй гэрлэж, тусдаа гарсан юм. Тэрээр одоо эхнэр О, том хүүхэд Б, бага хүүхэд О нарын хамт, хажуудаа ээж Д-ийн хамтаар хоёр гэрээрээ мал маллаж амьдардаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, уурлаад байдаггүй, ямар нэгэн хүнтэй харилцахдаа зөв боловсон харилцдаг. Түүнд ямар нэгэн муу зуршил байхгүй. Мал маллаж, морь уяхдаа сайн бөгөөд малд сонирхолтой сайн малчин юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/,

Шүүгдэгч Б.Н-ийн хувийн зан байдлын талаар гэрч Ө.В-ийн өгсөн: Б.Н нь Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Тэднийх амьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн амьдралтай айл бөгөөд хөдөө ойролцоогоор 400 орчим бог малтай, 20 гаруй тооны адуу, 10 гаруй тооны тэмээтэй малчин өрх юм. Б.Н нь зан аашийн хувьд сайн, хүнийг хүндэлж харилцдаг, хүнтэй ханилгаатай, даруу төлөв зантай хүн юм. Б.Н нь 2014 онд С-тэй гэрлэж тусдаа гарсан юм. Том охин Э нь 6 настай, энэ жил 1 дүгээр ангид орно, дараагийн охин нь Э 4 настай, бага хүүхэд нь Тэргэлсайхан 2 настай эрэгтэй хүүхэд байдаг. Б.Н нь хөдөлмөрч, хичээнгүй зантай, морь уях сонирхолтой, сумын баяр наадмаар байнга морь уяж уралдуулдаг. Б.Н нь хааяа нэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч архи уучихаад агсам согтуу тавиад байдаггүй зантай...гэх мэдүүлэг /хх-ийн 91-р тал/, гэрч Янийн өгсөн:  Б.Н нь эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг. Б.Н нь төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ямар нэгэн муу зуршилгүй хүн юм. Б.Н нь мал маллаж гэр бүлээ авч явдаг бөгөөд хөдөлмөрч, хичээнгүй зантай, хүнтэй худал яриад байдаггүй, бусдад тусалдаг хүн юм. Эд хөрөнгийн хувьд хөдөө малтай, хятад мотоциклтой, монгол гэртэй, биеийн хөгжил хэвийн, эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч нар урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 240, 241-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Н-ийн Санья загварын 240.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-аас 1.813.000 төгрөг, шүүгдэгч Б.Н-ээс 1.573.000 төгрөг тус тус хурааж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загасны дэгээ 2 ширхэг, төмөр ломбо 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж дүгнэв.

Ж.Жын эзэмшлийн 35-44 УВА улсын дугаартай Вонго загварын автомашиныг энэ гэмт хэргийг үйлдэхэд ашиглаагүй болох нь тогтоогдсон тул түүнийг битүүмжилсэн тогтоолын хүчингүй болгож, Ж.Ж-д буцаан олгохоор тогтоов.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Ц овогт Б-ийн Н, Х овогт Д-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Н, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загасны дэгээ 2 ширхэг, төмөр ломбо 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Ж.Ж-ын эзэмшлийн 35-44 УВА улсын дугаартай Вонго загварын авто машин битүүмжилсэн тогтоолын хүчингүй болгож, Ж.Жамсранжавд буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нар 3.626.000 төгрөгийн бодит хохиол төлснийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Н-ийн Санья загварын 240.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Д.Э-аас 1.813.000 төгрөг, шүүгдэгч Б.Н-ээс 1.573.000 төгрөг тус тус хурааж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ