| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0118/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 125
2020/ШЦТ/125
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, В.Удвал
Шүүгдэгч: Б.Б, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Б М, М овогт Б Б нарт холбогдох 1912007680008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-нд галч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар сольж хөнгөрүүлэн өөрчилсөн, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Б Б /РД:../
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Өсуманд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Э” ХХК-нд галч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Б М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б, Б.М нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ааймгийн Исумын Б багийн Өгэх газраас хохирогч Н.Д хонгор зүсмийн 1 тооны морийг бүлэглэн хулгайлж, 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912007680008 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Д мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлзийт булан гэх газарт бэлчээрт байсан манай адуунаас хонгор зүсмийн 1 тооны морь хулгайд алдагдсан. Уг нь би өдөр бүр адуугаа эргэж гэр рүүгээ ойртуулдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан бөгөөд маргааш нь адуугаа бүртгэхэд хонгор морь алга болсон байхаар нь хонгор морио хайгаад явж байхад Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Ухаа чулуутын ам гэх газар эзгүй малын байран дээр шувуу бужигнаад байхаар нь очоод үзэхэд манай хонгор морины толгой, 4 шийр болон гэдэс цувдайны үлдэгдэл байсан. Би хараад манай хонгор морины толгой шийр байна гэдгийг нь шууд таньсан. Тэгээд тэндээсээ гэртээ харих гээд явж байхад “Хос мухар”-т байдаг Г гэх ахтай тааралдаж манай хонгор морийг энд шулаад явсан байна, ямар нэгэн юм мэдэгдэв үү гэж асуухад сая Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар ярилаа хонгор зүсмийн адуу хулгайлж явсан хүмүүс баригдсан бөгөөд танай тэр хавиас хулгайлсан байна, адуу малаа бүртгээд хүмүүсээс асуугаад эргээд яриарай, тэр танай адуу болж таарлаа гэсэн. Гэртээ ирээд хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярихад хонгор зүсмийн адууны арьстай мах ачиж явсан хүмүүсийг шалгаж байгаа. Би одоо энэ хүмүүсийг нь аваад хэргийн газар нь очиж үзлэг хийнэ, чи 1 дэх өдөр аймгийн Цагдаагийн газарт очиж уулзаарай гэж хэлсэн. Хонгор зүсмийн, хавчиг соёолон насны, имгүй, зөв талын гуяндаа зөв харсан уйлан тамгатай бөгөөд доор нь саран тамгатай, мундааны хоёр талд болон хоёр хаан дээрээ буурал үстэй, хөхөл үстэй адуу байсан. Хөхөл үс нь толгойдоо үлдсэн байсан. Би уг адуугаа дааган насанд нь 2015 онд 1.500.000 төгрөгөөр Дорнод аймгийн Цагаан-Уул сумаас адуу худалдаж явсан хүнээс авсан. Одоо бол 3 сая төгрөгөөр үнэлж байна. Хүмүүс манай хонгор морийг хурдан морь байна, 3 сая төгрөгөөр зарчих гэхэд нь би өөрөө их морь болгоод уяна гэж бодоод хайрлаад зараагүй юм. Би худалдаж авснаас хойш шүдлэн насанд нь уяж уралдуулсан. Түүнээс хойш хязаалан насанд нь засаад уяагүй. Өнгөрсөн өвөл тэжээл өгч сургаад энэ өвөл уяж сойгоод уралдуулна гэж байсан. 3 сая төгрөгөөр Хангай сумын Ноён хангай багт байдаг Чулуун-Эрдэнэ гэдэг морь уядаг ах авна гэж ярьж байсан. Нутгийн морь уядаг хүмүүс мэднэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хурдан удамтай хайрлаж явдаг морио хулгайд алдсандаа гомдолтой байна. Мориныхоо үнэ болох 3.000.000 төгрөг болон аймгийн төв рүү ирж буцсан зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Д дахин мэдүүлсэн: ...Би үнэлгээ тогтоосон дүгнэлттэй танилцлаа. Зөвшөөрч байна. Би хохиролдоо 3 сая төгрөг авсан. Надад одоо гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Д дахин мэдүүлсэн: ...Би 3 сая төгрөгийг аваагүй. Харин 3 сая төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн барагдуулна гэж Б манай аав Нацагдоржтой нотариатаар ороод байшингийнхаа гэрчилгээг барьцаалуулсан. Би мөнгө бүтсэн байна гэж бодоод 3 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн байгаа. Бодит хохирол болох 950.000 төгрөгийг авсан М, Б нар 500.000 төгрөгийг надад өгөөд би хөдөө явсан. Намайг хөдөө очсоны дараа Б, М нар 500.000 төгрөгийг өгсөн байсан. Манай морь улс, бүс, аймгийн наадамд уралдаж байгаагүй. Сумын наадамд уралдаж байсан ч айрагдаж байгаагүй. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Бодит хохирлыг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Н дахин мэдүүлсэн: ...Би хулгай хийгээгүй. М, Б хоёр нэг адуу хулгайлж аймгийн төв рүү ороход замын цагдаа таарвал жолооны үнэмлэхгүй, баригдчихна гээд намайг Цагаан давааны өвөрт 03 цагийн үед зам дээр хүлээж байгаарай гэж хэлсэн. Би зам дээр очиж хүлээсэн нь үнэн. Зам дээр очихдоо найз С гуйж мотоциклиор нь хүргүүлсэн. Би 1 цаг орчим хүлээж зогсож байгаад Мыг ирэхэд нь өөрийнхөө машиныг унаад аймгийн төв рүү Цагаан давааны постоор орж шууд замаасаа буугаад шороон замаар яваад гудамж дундуур явж байгаад засмал зам хөндлөн гараад Цагаан давааны Халзан өгсөж явахад цагдаагийн машин ирж шалгаад багааж үзнэ гэхээр нь хулгайн адууны мах ачиж явсан болохоор үзүүлэхгүй хэсэг байж байгаад цагдаагийн машинд сууж үнэнээ хэлсэн. Замын цагдаа нь Ч гэж өмнө нь миний машиныг журмын хашаанд хийж байсан залуу байсан болохоор үнэнээ хэлээд гуйгаад үзсэн чинь журмын хашаанд хийж саатуулсан нь үнэн. Б, М хоёр надтай хамт хулгай хийсэн гэж худлаа ярьсан гэдгээ хэлсэн. Хулгай хийхэд ашигласан автомашин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би хуучин машин худалдаж аваад янзалсан. Би хулгай хийхэд нь яваагүй. М аавыгаа хүргэж өгнө гэж яриад байсан. Би өөрөө хэлсэн бөгөөд цагт нь очиж хүлээсэн нь үнэн. Над руу утсаар ярьж дуудаагүй. М жолооны эрхээ хасуулсан. Б жолооч мөн эсэхийг мэдэхгүй байна. Б машин жолоодож харагдаагүй. Хашаанд нь явахгүй машин байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Н мэдүүлсэн:...2019 оны 12 дугаар сарын 06-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Өлзийт булан гэх газраас манай хүү Н.Д адуугаа хурааж ирэхэд хонгор морь байхгүй байсан бөгөөд Д хонгор морио хайхаар яваад буцаж ирэхдээ Өлзийт буланд нэг хонхорт манай хонгор морины толгой, шийр нь байна гэж ярьсан. Орой болгон адуугаа хурааж гэртээ ойртуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой хурааж бүртгэхэд бүрэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 06-нд бүртгэхэд хонгор морь алга байсан. Хулгайд алдсан морь хонгор зүсмийн морь бөгөөд им, тамга байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Дэлний ард мундаа дээрээ буурал үстэй морь байгаа юм. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би сая журмын хашаанд очиж журамлагдсан автомашинд ачсан байгаа адууны арьстай махыг үзлээ манай хулгайд алдсан адуу мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Н дахин мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр М 300.000 төгрөгийг, Б 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг Дод хохирлын мөнгө гэж өгөөрэй гэсэн. Энэ мөнгийг би аваад хүүдээ хүлээлгэж өгсөн. Анх хулгай хийж баригдаад миний хүүгийн хүнд 3 сая төгрөгөөр зарах гэж байсан хонгор морины хохирол болох 3 сая төгрөгийг Б, М нар өгнө гэж тохироод 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай хүү Д болон бид хоёртой Б хашаа байшин, газрынхаа гэрчилгээг барьцаалаад 14 хоногийн дотор бүрэн 2.500.000 төгрөгийг төлнө гэж нотариатаар батлуулсан. Тэрнээс 3 сая төгрөг бэлэн өгсөн зүйл байхгүй. Би дээрх малын хулгайч нарыг хуулийн дагуу ялыг оногдуулж өгөхийг хүсч байна. Би энэ нотариатаар батлуулсан гэрээг хавтаст хэргийн материалд хавсаргуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн:...2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Цагдаагийн газрын даргийн баталсан томилгооны дагуу олон нийтийн цагдаа Г хамт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 03 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны постоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг шалгах гээд явж байхад нэг тээврийн хэрэгсэл постоор орж ирээд шууд шороон зам руу салаад гол уруудаад явсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл Цагаан давааны 19 дүгээр гудамжаар өгсөж засмал зам дээр гарах үед нь зогсоож шалгахад жолооч Р.Н нь 75-13 АРХ улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд бичиг баримтыг нь шалгаад ачаа тээшийг нь шалгах гэтэл жолооч Р.Н нь шалгуулахгүй тээш онгойхгүй гэх мэтээр шалтаглаж машины түлхүүрээ өгөхгүй, машинаа тойроод алхаад байхаар нь чи яагаад ачаа тээшээ шалгуулахгүй байгаа талаараа машинд сууж байгаад тайлбарлаад өг гэхэд Р.Н нь эргүүлийн автомашинд суугаад би нэг адуу хулгай хийсэн ачиж яваа юм, та миний автомашиныг битгий журмын хашаанд хийгээч тэгэх үү, хоёулаа эндээ тохирч болохгүй юм уу би шүүх дээр хүн зодсон хэрэгтэй байгаа, надад зодуулсан хохирогч 4.800.000 төгрөг нэхэмжилснийг нь өгөх гээд л хулгай хийчихлээ, одоо энэ хэрэг дээр шалгагдах юм бол би ял авна шүү дээ гэх мэтээр гуйгаад байхаар нь би тийм юм байхгүй, ажил явагддаг журмаараа явна гээд тээврийн хэрэгслийг нь саатуулж жолооч Р.Н болон хамт явсан Б.М, Б.Б нарыг эрүүгийн цагдаагийн тасгийн албанд хүлээлгэн өгсөн. Тэр хэлэхдээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хануйн гүүрнээс доошоо яваад Өлзийт булан гэх газраас би хулгайлсан юм, би уг нь хулгай хийх гэж хөдөө яваагүй юм, найз Б.Мын аавыг нь хөдөө гэрт нь хүргэж ирээд буцахдаа мөнгөний хэрэгтэй байсан болохоор адуу хулгайлчихсан гэж ярьж байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэлд Р.Н, Б.М, Б.Б, Мын эхнэр болон 4 хүүхэд сууж явсан. Би өмнө нь замын цагдаагаар ажилладаг байсан. Тэр үед Н таксинд явдаг байсан, мөн аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн хэрэгт шалгагдаж байсан болохоор нь Ныг танина...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Г мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа Б.Чийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 03 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны постонд очиж аймгийн төв рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгах гээд явж байхад нэг тээврийн хэрэгсэл постоор орж ирээд шууд шороон зам руу салаад гол уруудаад явсан бөгөөд ахлагч Б.Ч энэ автомашин яагаад гэнэт замаас салчихав араас нь очиж шалгавал яасан юм гээд араас нь явж Цагаан давааны 19 дүгээр гудамжаар өгсөж засмал зам дээр гарах үед нь зогсоож шалгахад жолооч Р.Н нь 75-13 АРХ улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд бичиг баримтыг нь шалгаад ачаа тээшийг нь шалгах гэтэл жолооч Р.Н нь шалгуулахгүй тээш онгойхгүй гэх мэтээр шалтаглаж машиныхаа түлхүүрээ өгөхгүй, машинаа тойроод алхаад байхаар нь юу ачиж яваа юм бэ гэж би асуухад хүүхдүүдийн хувцас байгаа гэж байсан. Ахлагч Б.Ч чи яагаад ачаа тээшээ шалгуулахгүй байгаа талаараа машинд сууж байгаад тайлбарлаад өг гэхэд Р.Н нь эргүүлийн автомашинд суугаад би нэг адуу хулгай хийснээ ачиж яваа юм, та хоёр миний автомашиныг битгий журмын хашаанд хийгээч тэгэх үү, эндээ тохирч болохгүй юм уу би шүүх дээр хүн зодсон хэрэгтээ байгаа надад зодуулсан хохирогч 4.800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэрийг нь өгөх гээд л хулгай хийчихлээ, одоо энэ хэрэг дээр шалгагдах юм бол би ял авна шүү дээ гэх мэтээр Б.Ч бид хоёроос гуйгаад байсан. Б.Ч тийм юм байхгүй, ажил явагддаг журмаараа явна гээд тээврийн хэрэгслийг нь саатуулж жолооч Р.Н болон хамт явсан Б.М, Б.Б нарыг эрүүгийн цагдаагийн тасгийн албанд хүлээлгэн өгсөн. Намайг машинд сууж байхад ахлагч Б.Ч Р.Ныг машинд суулгаад хаанаас хулгай хийсэн талаар нь асууж байсан. Тэр үед Р.Н ярихдаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Өлзийт булан гэх газраас би хулгайлсан, уг нь хулгай хийх гэж хөдөө яваагүй юм, хамт ажилладаг найз Б.Мын аавыг нь хөдөө гэрт нь хүргэж өгөөд буцахдаа мөнгөний хэрэгтэй байсан болохоор замаасаа адуу хулгайлчихсан гэж ярьж байсан. Тэр үед машинд Н, М, Б, Мын эхнэр, 4 хүүхэд нь хамт сууж явсан. Би Н гэх хүнийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би аймгийн төвөөс Өндөр-Улаан сумын Хануй багт намайг манай хүү М машинаар хүргэж өгөхөөр болсон. Тэгтэл найзынхаа машиныг унаад ирлээ гэж хэлээд цагаан өнгийн суудлын машин унаад ирсэн байсан. Би машинд нь бензин хийж 55.000 төгрөг өгсөн. Манай хүү аймгийн төвөөс гарахдаа найз гэх намхан биетэй бор царайтай залууг Арслан цохионы гудамжнаас авсан. Ингээд би хүү М, найз нь гэх нөгөө танихгүй залуу гурвын хамт машинтай явсан. Аймгийн төвөөс оройн 20 цагийн орчимд гарч яваад Өндөр-Улаан сумын Хануй багт Дундахын эхэнд манайд очсон. Би хоол хийж өгөөд буцаад явахдаа эхнэр, хүүхдүүдээ аваад явсан. Манайхаас 23 цаг болж байхад аймгийн төв рүү орно гээд явсан. Тэгтэл хэд хоногийн дараа манай хүү утсаар яриад ааваа би адуу хулгай хийгээд баригдчихсан. Таныг цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Би аймгийн төвд өнөөдөр орж ирсэн. Намайг хүргэж өгөхөд Н гэж машины эзэн залуу хамт яваагүй. Манай хүү машиныг нь барьж явсан. Би Н гэж залууг танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Сийн мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг өнгөрч байхад манай гэрт Н ганцаараа ирээд найзыгаа Цагаан давааны рашааны тэнд зам дээр хүргээд өгчих гэж хэлсэн. Би мотоциклио асаагаад Ныг Цагаан давааны рашааны тэнд Арслан цохионы гудамжаар дамжиж яваад голоо өгсөөд хүргэж өгчихөөд гэртээ харьсан. Түүнээс өөр мэдэх юм байхгүй. Н хүнд машинаа өгөөд явуулсан. Жолооны үнэмлэхгүй хүн машин барьж байгаа болохоор зам дээр хүлээж байгаад өөрийнхөө машиныг жолоодож аймгийн төв рүү орж ирэхээс гэж ярьсан. Надад хулгайн хэргийн талаар яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мын мэдүүлсэн: ...Б бид хоёр идэш идээгүй болохоороо идэш идэх гээд адуу хулгайлсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн аав Быг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу хүргэж өгөх гээд Н машиныг гуйгаад би Бтай хамт явахаар болсон. Аавыг хүргэж өгөхөөс 2 хоногийн өмнө би Бтай идэш иднэ, хулгай хийе гэж ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд аавыг хүргэж өгөөд буцаад Архангай аймгийн Ихтамир сумын тэнд явж байтал 20 орчим тооны адуутай таарсан. Бид 2 уг азарга адууг явган хөөж гүйж байгаад хашсан бөгөөд адууг хашаад Б хонгор морийг бугуйлдаж аваад би ногтолж барьж авсан. Тэгээд уг хонгор морийг Б нугасалж алаад би гэдсийг нь авч шидээд цээж бөгс хийгээд машины ард ачсан. Тэгээд машиныхаа ард ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү орж ирсэн. Би Н машиныг авахдаа надад үнэмлэх байхгүй шүү, ганц модны рашаан дээрээс 01 цагийн үед тосч аваарай гэж хэлээд явсан байсан. Б бид хоёрыг Цагаан даваагаар орж ирэхэд Н тосч өөрийнхөө машиныг жолоодож Цагаан давааны хяналтын постоор орж ирэхэд постон дээр цагдаа байгаагүй. Тэгээд Нэргүй голын тэрүүгээр уруудаж яваад дээшээ Цагаан давааны 39 дүгээр гудамж руу орох гэж яваад төв зам руу гараад баригдсан. Бид хоёр орж ирээд Нт хулгай хийсэн талаараа хэлсэн байсан. Тэгтэл цагдаа таараад жолооч буугаад ир гээд буулгаад юм асуугаад дараа нь машиныг нь журмын хашаанд хийсэн. Би анх машиныг нь өөрт нь шилжүүлж өгөхдөө Архангай аймгийн Ихтамир сумын цаад талд Өлзийтийн булангаас нэг адуу хулгайлсан гэж хэлсэн. Уг адууны зүсийг бол хэлээгүй. Манай эхнэр энэ үед хөдөө байсан. Ч гэх цагдаа хамгийн анх та нар хамт явж байгаад хулгай хийсэн учир өөрсдөө мэдүүлэг өгөхөөр бүгд хамт явсан гэдгээ хэлээрэй гэж хэлээд байсан. Тэгээд л би хамт явсан болохоороо бид нар хамт явж байсан гэж хэлсэн. Б хулгай хийх санааг гаргаад би дэмжсэн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ярилцсан бөгөөд Б хутга, бугуйлаа бэлдээд би Нэргүйн машиныг гуйгаад аавыг хүргэж өгнө, ирэхдээ хулгай хийнэ идэш хоолтой болно гэж тохирсон...гэх мэдүүлэг /хх-ийн 124-127 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн: ...Би идэшээ идээгүй байсан болохоороо мал хулгайлъя гээд хулгайлсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М Наас түүний Королла маркийн машиныг гуйгаад өөрийнхөө аав Быг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нэг багт хүргэж өгнө гээд намайг хамт явъя гэж гуйхаар нь би хань болоод явсан. Тухайн шөнөө Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу ирэх замдаа Ихтамир сумын цаад талд адуу харагдахаар нь би Мт хандаж адуу байвал алаад аваад явъя гээд тэнд байх 20 гаруй тооны адууг хашаад нэг хонгор морийг хашаанд шахаж байгаад мяндсан уяагаараа би бугуйлдаад М толгойд нь гавал хийгээд барьж аваад хүрэн иштэй хутгаар нугаслаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад цээж, бөгс хийгээд машинд ачаад Цагаан даваагаар давж орж ирээд ганц модны рашааны тэнд Н тосч аваад хяналтын постоор орж ирээд доош уруудаад горхи дагаад явж байгаад дээш Мын гэр рүү төв замыг даваад өгстөл эргүүлийн цагдаатай таарсан. Н бид нарыг тосч авсан шалтгаан нь М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд цагдаа надтай уулзаагүй. Нтай уулзаад Архангай аймгийн журмын хашаа руу явсан. М, Б ах, бид нар хамт явсан. Өөр хүн хамт яваагүй. Анхнаасаа хулгай хийе гэж ярьсан байсан. Н энэ талаар мэдэхгүй байсан. Би хэрэг гарсны маргааш гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсандаа худлаа мэдүүлэг өгсөн. Н хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хамт яваагүй. Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энэ жилийнхээ өвлийн идшийг идээгүй болохоороо Мт хандаад хоёулаа ганц адуу хулгайлаад өрөөлдөөд идэх юмсан гэтэл М би маргааш Архангай аймгийн Өндөр-Улаан сум орж аавыг хүргэж өгнө, тэгэхээр хулгай хийе гэж ярилцсан. Ингээд би Мыг хөдөө явах санал тавихаар нь хутга болон бугуйл хийх мяндсан ногт авсан байсан. Энэ ногт хутгыг би гаргаж өгье. Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр архи уусан байсан. Анх машиныг нь авахдаа Н, М нар 12 дугаар сарын 05-ныхаа шөнө ирнэ гэж ярьсан гэсэн. Тэр шөнө М Ихтамирын цаана явж байхдаа М өөрийнхөө 99233531 дугаарын утсаар ярьсан. Би сандраад байсан юм. Бугуйл гэх зүйл бол манай гэрийн бүс байсан мяндсан уяа байгаа юм. Хаанаас хулгай хийсэн талаар М бид хоёр Нт хэлээгүй. Харин адуу хулгайлж ачсан яваагаа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 134-137 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 17, 20-21, 25 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16, 23-24, 26 хуу/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18 хуу/
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 хуу/
2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 хуу/
2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84 хуу/
Тодорхойлолт /хх-ийн 12-13 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 130, 141 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 131, 140 хуу/
Шүүхэд шинээр өгсөн Б.Мын хувийн байдлын талаар 6 хуудас баримт, Б.Бын хувийн байдлын талаарх 4 хуудас баримт хуудас зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө А аймгийн И сумын Б багийн Өгэх газраас хохирогч Н.Д хонгор зүсмийн 1 тооны морь хулгайлагдаж, 950.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б, Б.М нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.Б, Б.М нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө А аймгийн И сумын Б багийн Өгэх газраас хохирогч Н.Д хонгор зүсмийн 1 тооны морийг бүлэглэн хулгайлж, 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Д мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлзийт булан гэх газарт бэлчээрт байсан манай адуунаас хонгор зүсмийн 1 тооны морь хулгайд алдагдсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан бөгөөд маргааш нь адуугаа бүртгэхэд хонгор морь алга болсон байхаар нь хонгор морио хайгаад явж байхад Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Ухаа чулуутын ам гэх газар эзгүй малын байран дээр шувуу бужигнаад байхаар нь очоод үзэхэд манай хонгор морины толгой, 4 шийр болон гэдэс цувдайны үлдэгдэл байсан. Би хараад манай хонгор морины толгой шийр байна гэдгийг нь шууд таньсан. Тэгээд тэндээсээ гэртээ харих гээд явж байхад “Хос мухар”-т байдаг Г гэх ахтай тааралдаж манай хонгор морийг энд шулаад явсан байна, ямар нэгэн юм мэдэгдэв үү гэж асуухад сая Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар ярилаа хонгор зүсмийн адуу хулгайлж явсан хүмүүс баригдсан бөгөөд танай тэр хавиас хулгайлсан байна, адуу малаа бүртгээд хүмүүсээс асуугаад эргээд яриарай, тэр танай адуу болж таарлаа гэсэн. Гэртээ ирээд хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярихад хонгор зүсмийн адууны арьстай мах ачиж явсан хүмүүсийг шалгаж байгаа. Би одоо энэ хүмүүсийг нь аваад хэргийн газар нь очиж үзлэг хийнэ, чи 1 дэх өдөр аймгийн Цагдаагийн газарт очиж уулзаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31,32, 33-34/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Н дахин мэдүүлсэн “М, Б хоёр нэг адуу хулгайлж аймгийн төв рүү ороход замын цагдаа таарвал жолооны үнэмлэхгүй, баригдчихна гээд намайг Цагаан давааны өвөрт 03 цагийн үед зам дээр хүлээж байгаарай гэж хэлсэн. Би зам дээр очиж хүлээсэн нь үнэн. Зам дээр очихдоо найз С гуйж мотоциклиор нь хүргүүлсэн. Би 1 цаг орчим хүлээж зогсож байгаад Мыг ирэхэд нь өөрийнхөө машиныг унаад аймгийн төв рүү Цагаан давааны постоор орж шууд замаасаа буугаад шороон замаар яваад гудамж дундуур явж байгаад засмал зам хөндлөн гараад Цагаан давааны Халзан өгсөж явахад цагдаагийн машин ирж шалгаад багааж үзнэ гэхээр нь хулгайн адууны мах ачиж явсан болохоор үзүүлэхгүй хэсэг байж байгаад цагдаагийн машинд сууж үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Н мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 06-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Өлзийт булан гэх газраас манай хүү Н.Д адуугаа хурааж ирэхэд хонгор морь байхгүй байсан бөгөөд Н. Д хонгор морио хайхаар яваад буцаж ирэхдээ Өлзийт буланд нэг хонхорт манай хонгор морины толгой, шийр нь байна гэж ярьсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой хурааж бүртгэхэд бүрэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 06-нд бүртгэхэд хонгор морь алга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Цагдаагийн газрын даргийн баталсан томилгооны дагуу олон нийтийн цагдаа Г хамт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 03 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны постоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг шалгах гээд явж байхад нэг тээврийн хэрэгсэл постоор орж ирээд шууд шороон зам руу салаад гол уруудаад явсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл Цагаан давааны 19 дүгээр гудамжаар өгсөж засмал зам дээр гарах үед нь зогсоож шалгахад жолооч Р.Н нь 75-13 АРХ улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд бичиг баримтыг нь шалгаад ачаа тээшийг нь шалгах гэтэл жолооч Р.Н нь шалгуулахгүй тээш онгойхгүй гэх мэтээр шалтаглаж машины түлхүүрээ өгөхгүй, машинаа тойроод алхаад байхаар нь чи яагаад ачаа тээшээ шалгуулахгүй байгаа талаараа машинд сууж байгаад тайлбарлаад өг гэхэд Р.Н нь эргүүлийн автомашинд суугаад би нэг адуу хулгай хийсэн ачиж яваа юм, та миний автомашиныг битгий журмын хашаанд хийгээч тэгэх үү, хоёулаа эндээ тохирч болохгүй юм уу би шүүх дээр хүн зодсон хэрэгтэй байгаа, надад зодуулсан хохирогч 4.800.000 төгрөг нэхэмжилснийг нь өгөх гээд л хулгай хийчихлээ, одоо энэ хэрэг дээр шалгагдах юм бол би ял авна шүү дээ гэх мэтээр гуйгаад байхаар нь би тийм юм байхгүй, ажил явагддаг журмаараа явна гээд тээврийн хэрэгслийг нь саатуулж жолооч Р.Н болон хамт явсан Б.М, Б.Б нарыг эрүүгийн цагдаагийн тасгийн албанд хүлээлгэн өгсөн. Тэр хэлэхдээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хануйн гүүрнээс доошоо яваад Өлзийт булан гэх газраас би хулгайлсан юм, би уг нь хулгай хийх гэж хөдөө яваагүй юм, найз Б.Мын аавыг нь хөдөө гэрт нь хүргэж ирээд буцахдаа мөнгөний хэрэгтэй байсан болохоор адуу хулгайлчихсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Г мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа Б.Чийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 03 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны постонд очиж аймгийн төв рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгах гээд явж байхад нэг тээврийн хэрэгсэл постоор орж ирээд шууд шороон зам руу салаад гол уруудаад явсан бөгөөд ахлагч Б.Ч энэ автомашин яагаад гэнэт замаас салчихав араас нь очиж шалгавал яасан юм гээд араас нь явж Цагаан давааны 19 дүгээр гудамжаар өгсөж засмал зам дээр гарах үед нь зогсоож шалгахад жолооч Р.Н нь 75-13 АРХ улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд бичиг баримтыг нь шалгаад ачаа тээшийг нь шалгах гэтэл жолооч Р.Н нь шалгуулахгүй тээш онгойхгүй гэх мэтээр шалтаглаж машиныхаа түлхүүрээ өгөхгүй, машинаа тойроод алхаад байхаар нь юу ачиж яваа юм бэ гэж би асуухад хүүхдүүдийн хувцас байгаа гэж байсан. Ахлагч Б.Ч чи яагаад ачаа тээшээ шалгуулахгүй байгаа талаараа машинд сууж байгаад тайлбарлаад өг гэхэд Р.Н нь эргүүлийн автомашинд суугаад би нэг адуу хулгай хийснээ ачиж яваа юм, та хоёр миний автомашиныг битгий журмын хашаанд хийгээч тэгэх үү, эндээ тохирч болохгүй юм уу би шүүх дээр хүн зодсон хэрэгтээ байгаа надад зодуулсан хохирогч 4.800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэрийг нь өгөх гээд л хулгай хийчихлээ, одоо энэ хэрэг дээр шалгагдах юм бол би ял авна шүү дээ гэх мэтээр Б.Ч бид хоёроос гуйгаад байсан. Б.Ч тийм юм байхгүй, ажил явагддаг журмаараа явна гээд тээврийн хэрэгслийг нь саатуулж жолооч Р.Н болон хамт явсан Б.М, Б.Б нарыг эрүүгийн цагдаагийн тасгийн албанд хүлээлгэн өгсөн. Намайг машинд сууж байхад ахлагч Б.Ч Р.Ныг машинд суулгаад хаанаас хулгай хийсэн талаар нь асууж байсан. Тэр үед Р.Н ярихдаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Өлзийт булан гэх газраас би хулгайлсан, уг нь хулгай хийх гэж хөдөө яваагүй юм, хамт ажилладаг найз Б.Мын аавыг нь хөдөө гэрт нь хүргэж өгөөд буцахдаа мөнгөний хэрэгтэй байсан болохоор замаасаа адуу хулгайлчихсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/, мөрдөн байцаалтын шатанд Б.Мын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Б бид хоёр идэш идээгүй болохоороо идэш идэх гээд адуу хулгайлсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн аав Быг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу хүргэж өгөх гээд Н машиныг гуйгаад би Бтай хамт явахаар болсон. Аавыг хүргэж өгөхөөс 2 хоногийн өмнө би Бтай идэш иднэ, хулгай хийе гэж ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд аавыг хүргэж өгөөд буцаад Архангай аймгийн Ихтамир сумын тэнд явж байтал 20 орчим тооны адуутай таарсан. Бид 2 уг азарга адууг явган хөөж гүйж байгаад хашсан бөгөөд адууг хашаад Б хонгор морийг бугуйлдаж аваад би ногтолж барьж авсан. Тэгээд уг хонгор морийг Б нугасалж алаад би гэдсийг нь авч шидээд цээж бөгс хийгээд машины ард ачсан. Тэгээд машиныхаа ард ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү орж ирсэн. Би Н машиныг авахдаа надад үнэмлэх байхгүй шүү, ганц модны рашаан дээрээс 01 цагийн үед тосч аваарай гэж хэлээд явсан байсан. Б бид хоёрыг Цагаан даваагаар орж ирэхэд Н тосч өөрийнхөө машиныг жолоодож Цагаан давааны хяналтын постоор орж ирэхэд постон дээр цагдаа байгаагүй. Тэгээд Нэргүй голын тэрүүгээр уруудаж яваад дээшээ Цагаан давааны 39 дүгээр гудамж руу орох гэж яваад төв зам руу гараад баригдсан. Бид хоёр орж ирээд Нт хулгай хийсэн талаараа хэлсэн байсан. Тэгтэл цагдаа таараад жолооч буугаад ир гээд буулгаад юм асуугаад дараа нь машиныг нь журмын хашаанд хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 124-127/, мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би идэшээ идээгүй байсан болохоороо мал хулгайлъя гээд хулгайлсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М Наас түүний Королла маркийн машиныг гуйгаад өөрийнхөө аав Быг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нэг багт хүргэж өгнө гээд намайг хамт явъя гэж гуйхаар нь би хань болоод явсан. Тухайн шөнөө Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу ирэх замдаа Ихтамир сумын цаад талд адуу харагдахаар нь би Мт хандаж адуу байвал алаад аваад явъя гээд тэнд байх 20 гаруй тооны адууг хашаад нэг хонгор морийг хашаанд шахаж байгаад мяндсан уяагаараа би бугуйлдаад М толгойд нь гавал хийгээд барьж аваад хүрэн иштэй хутгаар нугаслаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад цээж, бөгс хийгээд машинд ачаад Цагаан даваагаар давж орж ирээд ганц модны рашааны тэнд Н тосч аваад хяналтын постоор орж ирээд доош уруудаад горхи дагаад явж байгаад дээш Мын гэр рүү төв замыг даваад өгстөл эргүүлийн цагдаатай таарсан. Н бид нарыг тосч авсан шалтгаан нь М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 134-137/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Бовогт Б М, М овогт Б Б нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх ба түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан мөрдөгдөж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Б.Б нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.М, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хорих ялыг оногдуулан биечлэн эдлүүлэх, Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б, Б.М нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Д нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Д нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.500.000 /хоёр сая таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 75-13 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн авто машины үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олс 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэв.
Хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1 сая төгрөгийг төлсөн болох нь хохирогч Н.Д 2020 оны 01 дүгээр сарын 06-нд өгсөн мэдүүлгээр /хх-ийн 33/ нотлогдож байгаа ба нэмж 2.500.000 төгрөг гаргуулах хүсэлтийг прокурорын шатанд гаргаж байсан боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул түүний нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Б М, М овогт Б Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Мын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.500.000 /хоёр сая таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 75-13 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн авто машины үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олс 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг устгасугай.
9. Шүүгдэгч Б.Б, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б, Б.М нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Д нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Д нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ