Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2017/00151

 

 

 

 

 

 

 

 2017            02             01                                            138/ШШ2017/00151

                                             Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй

            Б.*******г нас барсан гэж зарлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Дорнод аймгийн Матад сумын 4-р баг Буян-Өндөр гэх газар нутаглаж амьдардаг. Миний төрсөн ах ******* овогтой ******* нь 2001 оны 6 сарны 18-ны өдөр  Дорнод аймгийн Матад сумын 3-р баг Бүрдийн гол гэх газар Х.*******ын гэрт мал маллаж байхдаа Багана гэх газар уруу адууны эрэлд яваад ор сураггүй алга болсон. Алга болсон 15 жилийн хугацаанд ахыгаа эрж сураглаж явсан боловч ахын маань талаар огт сураг сонсогдоогүй, түүний бие  цогцос ч олдоогүй. Миний ээжийг ******* гэдэг. Би төрсөн аавыгаа мэдэхгүй. Бид эцэг эхээс гурвуулаа. Эгч Б.Батдэлгэр, ах Б.******* тэгдээ би байгаа. Ээж маань ******* ахыг алга болохын өмнө нас барсан. ******* ахад гэр бүл болон хүүхэд байгаагүй, мөн өөрийн гэсэн эд хөрөнгө гэх зүйл байхгүй айлын мал хардаг байсан. Бид ахыг алга болсон үеэс нь эхлэн хайсан боловч сураг гаргаж чадаагүй. Одоог хүртэл сураггүй байна. Энэ олон жилийн хугацаанд төрсөн ахын минь хаана байгаа  нь тогтоогдохгүй, ор сураггүй байгаа тул түүнийг нас барсанд тооцуулах хүсэлтэй байна гэв.

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                          

            Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь өөрийн төрсөн ах *******гийн *******г нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

            Дорнод аймгийн Матад сумын 1-р багийн иргэн *******гийн ******* нь 2001 оны 6 сарын 18-ны өдөр тус сумын “Багана” гэх газраас адууны эрэлд яваад сураггүй алга болсон байх бөгөөд Дорнод аймгийн Цагдаагийн газраас бүс нутаг болон  улсын хэмжээнд  эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах мэдээллийн “Asap” сангаар зохион байгуулсан боловч одоог хүртэл олдоогүй болох нь Цагдаагийн газрын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Э/58 тоот албан бичиг, Б.*******г эрэн сурвалжилсан тухай мэдээлэл, Хэнтий, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Сүмбэр, Баян-Уул сумын цагдаагийн хэсэг, нийт хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт эрэн сурвалжлах ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн 2001 оны 8 сарын 27-ны өдрийн “Эрэн сурвалжлах тухай” Б/2042 дугаар бүхий албан бичиг, Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ-аас ирүүлсэн 2017 оны 1 сарын 27-ны өдрийн 2/50 дугаартай албан тоот, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

            Б.******* нь оршин суугаа газраасаа алга болсноос хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн, дээрх хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон байх тул Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу Б.*******г төрсөн дүү Б.*******ийн хүсэлтээр нас барсан гэж зарлах үндэслэлтэй байна.  

 

            *******гийн *******гийн нас барсан өдрийг түүнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тооцох нь зүйтэй юм.

            Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд “... Б.******* нь гэр бүл, үр хүүхэдгүй, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй учир айлын адуу харж амьдарч байсан...” гэж  тайлбарлаж байх тул өвийн журмаар бусдад шилжих хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.2-д заасныг баримтлан *******гийн *******г /ЖЖ78092217 регистрийн дугаартай/ нас барсан гэж зарласугай.

             2. Монгол Улсын Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг *******гийн *******гийн нас барсан өдөр гэж үзсүгэй.

             3.  Б.******* нь өвийн журмаар бусдад шилжих хөрөнгөгүй болохыг дурдсугай.     

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний  гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

              6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

   7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

   8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ