Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Б.А-, Д.Б-, Б.Э-,

           Шүүгдэгч: Ц.Б-, Ш.Н-, Э.А-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.А-, Э.А-, Ц.А-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005014270657 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.А-,  2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ..... тоот регистртэй,

2. Монгол Улсын иргэн, Э.А-, 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт ..... тоот регистртэй,

3. Монгол Улсын иргэн, Ц.Б-, 2000 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.А-, Ц.Б-, Ш.Н- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сараас 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд фэйсбүүкийн “...” пэйж хуудсаар хямдарсан үнээр төрөл бүрийн тавилгын захиалга авна гэж хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу

1. "Хүүхдийн модон давхар ор"-ны урьдчилгаа гэж 300.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85А байрны 12 тоотод байсан хохирогч Т.А-Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2. "2 хүүхдийн модон давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн хажууд байсан хохирогч Б.Ц-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

3. "2 хүүхдийн модон давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 39 байрны гадна байсан хохирогч Н.З-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

4. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 450.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн гадна байсан хохирогч Г.Д-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

5. "2 хүүхдийн модон давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороололд байсан хохирогч Б.А-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

6. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мосвка" рестораны ойролцоо байсан хохирогч Б.О-ээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

7. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд плаза" төвийн ойролцоо байсан хохирогч С.Э-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

8. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бичил" хорооллын ойролцоо байсан хохирогч Б.Э-ээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

9. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 450.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барс" худалдааны төвийн ойролцоо байсан хохирогч Д.А-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

10. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 550.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хороололд явж байсан хохирогч Б.А-ээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

11. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Москва" рестораны хажууд явж байсан хохирогч Д.Г-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

12. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-т явж байсан хохирогч А.Т-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

13. "khalimba нэртэй хөгжим"-ний урьдчилгаа гэж 100.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замчдын 15-03 тоот гэртээ байсан хохирогч Б.Э-ээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

14. "Гоо сайхны ширээ болон модон ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байсан хохирогч Г.Ч-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

15. "Хүүхдийн 2 давхар модон ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байсан хохирогч Б.О-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

16. "Хүүхдийн 2 давхар модон ор"-ны урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин дэлгүүрийн ойролцоо явж байсан хохирогч Ч.Б-ээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

17. "Ор болон шкаф"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Старс" центрийн ойролцоо явж байсан хохирогч Б.Б-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

18. "2 хүний унтлагын ор, гоо сайханы ширээ"-ний урьдчилгаа гэж 300.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн ойролцоо явж байсан хохирогч Ц.У-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. "Хүүхдийн 2 давхар модон ор"-ны урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүрт явж байсан хохирогч З.Ц-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

20. "2 хүний өргөн модон ор, гоо сайхны ширээ"-ний урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын ойролцоо явж байсан хохирогч П.М-ээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

21. "Хүүхдийн 2 давхар унтлагын ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн ойролцоо явж байсан хохирогч Д.Э-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

22. "2 хүний  модон ор"-ны урьдчилгаа гэж 1.150.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын ойролцоо явж байсан хохирогч Э.С-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

23. "2 хүний  модон ор"-ны урьдчилгаа гэж 250.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн ойролцоо явж байсан хохирогч С.М-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

24. "Хүүхдийн 2 давхар унтлагын ор"-ны урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн ойролцоо явж байсан хохирогч Ц.Г-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

25. "Хүүхдийн 2 давхар унтлагын ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна явж байсан хохирогч Р.Б-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

26. "Зурагтны тавиур, буйдан"-ны урьдчилгаа гэж 450.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн KFC хоолны газарт байсан хохирогч Б.Б-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

27. "Зурагтны тавиур, буйдан"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4-р хороололд явж байсан хохирогч Ц.О-эс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

28. "Унтлагын 2 хүний ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим явж байсан хохирогч Б.Л-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

29. "Хүүхдийн давхар ор"-ны урьдчилгаа гэж 550.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалан төвийн Хаан банкны АТМ-ээр хохирогч А.Э-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

30. "Хүүхдийн давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 205-6 тоотод байсан хохирогч Г.С-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

31. "Хүүхдийн давхар ор"-ны урьдчилгаа гэж 650.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 хороо, Компорт хотхон 71б-6 тоотод байсан хохирогч Ж.М-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

32. "Хүүхдийн давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Дөлгөөн нуур хотхон 74 тоотод байсан хохирогч Н.Я-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

33. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 450.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүннү молл их дэлгүүрийн Хаан Банкны АТМ-ээр хохирогч С.М-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

34. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Парк хаус 2 хотхоны 101-51 тоотод гэртээ байсан хохирогч С.Э-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

35. " Хүүхдийн давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, 3 дугаар байрны 01 тоот гэртээ байсан хохирогч А.У-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

36. "Унталганы өрөөний ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 26-07 тоот гэртээ байсан хохирогч Д.Н-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

37. "Унталганы өрөөний ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн гудамж АШИУС-ийн эмнэлгийн байранд байрлах Хаан банкны "АТМ" болох бэлэн мөнгөний машинаас хохирогч Б.Х-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

38. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 хороо, Олимп хотхон 423-83 тоот гэртээ байсан хохирогч Б.Ц-аас нь Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

39. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 48-22 тоотод гэртээ байсан хохирогч Б.Б-өөс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

40. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн 17 дугаар баг, 21 дүгээр хороолол, 17-125 тоотод гэртээ байсан хохирогч Г.Д-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

41. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслийн өргөө 100-2-22 тоот гэртээ байсан хохирогч С.М-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

42. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Рашаант 159 тоот гэртээ байсан хохирогч Б.А-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

43. "Камен зуух"-ны урьдчилгаа гэж 550.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал эмнэлгийн ойролцоо явж байсан хохирогч М.Г-оос Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

44. "Буйдан"-ны урьдчилгаа гэж 250.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байсан хохирогч Б.Н-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

45. "Хүүхдийн 2 давхар модон ор, буйдан"-ны урьдчилгаа гэж 700.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны 48 тоотод гэртээ байсан хохирогч Б.Э-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

46. "Стинк болон ор"-ны урьдчилгаа гэж 450.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 байрны 301 тоотод гэртээ байсан хохирогч Ц.Урантуяагаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

47. "Хүүхдийн ор, камен зуух, буйдан, ширээ"-ний урьдчилгаа гэж 1.400.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.100.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байх гэртээ байсан хохирогч Б.Д-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

48. "Хүүхдийн 2 давхар ор"-ний урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын 204-88 тоотод гэртээ байсан хохирогч Х.М-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

49. "Машины зурагтай хүүхдийн ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбын ойролцоо явж байсан хохирогч Л.О-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан

50. "Хүүхдийн 2 давхар модон ор, буйдан"-ны урьдчилгаа гэж 600.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын эмнэлгийн Нярайн эмгэг судлалын төвд байсан хохирогч Е.А-аас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан

51. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 хороо, 364-21 тоот гэртээ байсан хохирогч Г.Н-эс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан

52. "Хүүхдийн 2 давхар модон ор"-ны урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 11 дүгээр хороолол, Хүрэн булгын 11-3-1-10 тоот гэртээ байсан хохирогч Э.Э-аас  Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

53. "Хүүхдийн хоёр давхар ор, зурагтын стинк, буйдан"-ны урьдчилгаа гэж 950.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол  дүүргийн 05 хороо, 80б-15 тоот гэртээ байсан хохирогч Д.Б-гээс Хаан банкны 5700271366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

54. "Хүүхдийн 2 давхар ор"-ны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 хороо, Хөгжил хотхон 25-3-307 тоот гэртээ байсан хохирогч А.Б-гаас Хаан банкны 5700271366 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 26.150.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ш.Н- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.А- шүүх хуралдаанд: “Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр давхар ор захиалж 550.000 төгрөгийг Б-ын данс руу шилжүүлсэн. 2020 оны 4 дүгээр сард цагдаагийн газарт гомдол гаргасан. Миний хохирлыг өнөөдөр бүрэн барагдуулсан. Гомдол, саналгүй байхгүй” гэв.

Хохирогч Д.Б- шүүх хуралдаанд: “Би тавилга захиалж урьдчилгаа төлбөрт 950.000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд хохирлоо бүрэн төлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Б.Э- шүүх хуралдаанд: “Би 2 давхар ор захиалж 500.000 төгрөг шилжүүлсэн. Миний хохирлыг барагдуулвал надад гомдол, санал байхгүй” гэв.

Хохирогч Т.А-мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн модон давхар ор” захиалахаар урьдчилгаа 300.000 төгрөгийг хаан банкны Б- гэх хүний 5700271366 тоот данс руу өөрийн Хас банкны 5002254736 тоот данснаас Баянгол дүүргийн 18 хороо, 85а-12 тоот гэрээсээ гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар миний захиалсан бараа 21-25 хоногийн дотор ирэх ёстой байсан боловч захиалснаас хойш 20 орчим хоногийн дараа тухайн пэйж хуудсанд "Захиалсан бараа ирэх боломжгүй болсон байна. Мөнгийг нь 1 дэх өдөр бүгдэд нь буцаалт хийж өгнө, хүлцэл өчье” гэсэн пост оруулсан байсан юм. Тэгэхээр нь тухайн хүмүүсийг сэжиглээд, постууд дээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүстэй холбогдож судалж эхэлсэн бөгөөд Т.А- гэх хүнтэй холбогдсон юм. Тэгэхэд тухайн хүний эгчээр дээрх пэйж хуудасны хүмүүс нь хөлс өгч уг пэйж хуудсанд эерэг сэтгэгдэл төрүүлэх, магтсан пост бичүүлж, 1 ширхэг постыг нь 3000 төгрөгөөр бичүүлж байсан нь тогтоогдсон юм. Улмаар залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан юм.  Миний бие нь тухайн пэйж хуудсаар хүүхдийн ор захиалах гэж 300,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тухайн пэйж хуудсанд хүмүүс маш сайн сэтгэгдэл үлдээсэн байсан учраас найдвартай байх гэж итгэсэн юм. "Kalimba-music-eshop" гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудас байсан бөгөөд одоогийн байдлаар нэрээ солиод Home Design Shop нэртэй болсон байсан юм. Дээрх онлайн пэйж хуудсыг Б- гэх хүн нь ажиллуулж байсан байх, мөн Б-ын найзууд болох ., Э.А-гэсэн фэйсбүүк хаягтай хэрэглэгч нар нь мөн тухайн пэйжийг ажиллуулж байсан байх. Дээрх хүмүүс нь хоорондоо холбоотой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-1-н 28-29/,

            Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор ” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5225323066 тоот данснаас Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД Андуудын ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрх байдлаар залилуулсан олон хүн байсан. Миний захиалсан бараа нь 7-14 хоногийн дотор Монгол Улсад орж ирнэ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 143-144/,

            Хохирогч Н.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5003945658 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Ийм байдлаар залилуулсан олон хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 180-181/,

Хохирогч Г.Д-гийн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь Kalimba-music-еshop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 450.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5174007852 тоот данс руу Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД Андуудын автобусны буудлын ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрх байдлаар залилуулсан олон хүн байсан юм. Тухайн үед уг пэйж хуудас руу чат бичихэд “Барааг нь захиалсан бөгөөд уг захиалга нь хойшиллоо, мөн ачаа буусны дараа таны захиалсан бараанд гэмтэл учирсан” гэж байсан юм. Улмаар миний захиалсан барааны мөнгийг буцаалт хэлбэрээр нь олгоно гэж байсан боловч одоогийн байдлаар олгоогүй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 220-221/,

            Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь Kalimba-music-shop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор ” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5753320697 тоот данснаас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хороололд дүүгийндээ байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрхи байдлаар залилуулсан олон хүн байсан юм. Тухайн үед уг пэйж хуудас руу чат бичихэд “Барааг нь захиалсан бөгөөд уг захиалга нь хойшиллоо, мөн ачаа буусны дараа таны захиалсан бараанд гэмтэл учирсан” гэж байсан юм. Улмаар миний захиалсан барааны мөнгийг буцаалт хэлбэрээр нь олгоно гэж байсан боловч одоогийн байдлаар олгоогүй байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 01-02/,

            Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5023277153 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны ойролцоо гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 29-30/,

            Хохирогч С.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Голомт банкны 3005100460 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дотор байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 56-57/,

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар унтлагын ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу эхнэр Эрдэнэтуяагийн ХААН банкны 5020334502 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бичилийн ойролцоо байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 84-85/,

            Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор” захиалж, урьдчилгаа 450.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5925083527 тоот данснаас Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын ойролцоо байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрх байдлаар залилуулсан олон хүн байсан" гэсэн мэдүүлэг /хх 2-н 114-115/,

            Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар унтлагын ор” захиалж, урьдчилгаа 550.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн ХААН банкны 5025591362 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 139-140/,

            Хохирогч Д.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5023277153 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны ойролцоо гар утасны  интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 165-166/,

Хохирогч А.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн модон ор” захиалахаар урьдчилгаа 500.000 төгрөгийг Хаан банкны Б- гэх хүний 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5720952932 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын ойролцоо байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар тухайн өдрөөсөө миний захиалсан бараа ирэх боломжгүй боллоо, мөнгийг нь буцааж олгоно гэж хэлээд өнөөдрийг хүртэл хүлээсэн юм. Тэгтэл тухайн пэйж хуудсанд өөр хүмүүс залилуулсан өөр олон хүмүүс байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 190-191/,

            Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Khalimba нэртэй хөгжим” захиалаад 100.000 төгрөгийг Хаан банкны Номин-Эрдэнэ гэх хүний ...5171095548 тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 470010418 тоот данснаас гэрээсээ гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд миний барааг цааш нь захиалаагүй залилсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 214-215/,

            Хохирогч Г.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “гоо сайхны ширээ болон модон ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хас банкны 5001667151 тоот данснаас 25 дугаар эмийн сангийн ойролцоо байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 243-244/,

            Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу Голомт банкны 6015100298 тоот данснаас Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн KFC түргэн хоолны газарт байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 18-19/,

Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний бие нь Kalimba-music-shop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 350.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хас банкны 5000367639 тоот данснаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин нэртэй зочид буудлын ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Бараа ирэх боломжгүй боллоо” гэж хэлээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 47-48/,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний бие нь HomeDesign shop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Ор болон шкаф” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу Хаан банкны 5111513535 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Старс центр дотор явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 71-72/,

            Хохирогч Ц.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “2 хүний унтлагын ор, гоо сайханы ширээний хамт” захиалж, урьдчилгаа 300.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн ХААН банкны 5019300713 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Төмөр замын дээд сургуулийн ойролцоо байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 99-100/,

            Хохирогч З.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор” захиалж, урьдчилгаа 350.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5064113312 тоот данснаас Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дотор байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрх байдлаар залилуулсан олон хүн байсан. Анх тухайн барааг фэйсбүүк чатаар холбогдож захиалж байх үед “Бараа 14-21 хоногийн дотор ирнэ, урамшуулалтай” байгаа гэх мэтчилэн хариу өгч байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 125-126/,

Хохирогч П.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “2 хүний өргөн модон ор, гоо сайхны ширээг” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5016164568 тоот данснаас Богд-Ар хорооллын ойролцоо гар утасны  интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 152-153/,

Хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар унтлагын ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хас банкны 5000994508 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын ойролцоо явж байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 177-178/,

Хохирогч Э.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “2 хүний  модон ор” захиалахаар урьдчилгаа 400.000 төгрөгийг Хаан банкны Б- гэх хүний 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5055274507 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны 2-ын ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тухайн онлайн шопоос “цэнхэр өнгийн буйдан” захиалаад 100 хувь төлбөр болох 750.000 төгрөгийг өөрийн дүү Эрдэмсоёлын хаан банкны 5088064013 тоот данснаас Ачлал их дэлгүүрийн ойролцоо байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Ингээд нийт 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Улмаар миний захиалсан бараа ирээгүй бөгөөд тухайн онлайн шопийн пэйж хуудаснаас байнга асууж, лавласан юм. Мөн уг онлайн шопоос бараа захиалсан хүмүүсийн бараа огт ирээгүй гэдгийг ойлгоод залилуулсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 214-215/,

Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар унтлагын ор” захиалж, урьдчилгаа 250.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5750653889 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ТБД-ын андуудын автобусны буудал дээр машин дотроо гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 3-н 246-247/,

Хохирогч Ц.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар унтлагын ор” захиалж, урьдчилгаа 350.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 495054167 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн хажууд явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 4-н 22-23/,

            Хохирогч Р.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр миний бие нь HomeDesign shop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар унтлагын ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5019687905 тоот данснаас Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна талд явж байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 4-н 48-49/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Зурагтны тавиур, буйдан” захиалахаар урьдчилгаа 450.000 төгрөгийг Хаан банкны Б- гэх хүний 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5022321820 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн KFC хоолны газар байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрөөс 2-3 хоногийн өмнө тухайн пэйж хуудас руу бараагаа асууж чат бичихэд “Уучлаарай, таны бараа ирэх боломжгүй болсон, мөнгийг буцаан олгоно” гэж хариу ирсэн бөгөөд одоог болтол буцаалтыг хийгээгүй байгаа юм. Улмаар анхнаасаа залилуулсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 76-77/,

            Хохирогч Ц.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр миний бие нь HomeDesign shop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор" захиалахаар урьдчилгаа 400.000 төгрөгийг Хаан банкны Б- гэх хүний 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5076299039 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хороололд байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар миний захиалсан бараа 14 хоногийн дараа ирэх ёстой байсан боловч захиалснаас хойш 14 орчим хоногийн дараа тухайн пэйж хуудсанд "Корона вирусээс болоод захиалсан бараа ирэх боломжгүй болсон байна. Мөнгийг нь 1 дэх өдөр бүгдэд буцаалт хийж өгнө, хүлцэл өчье" гэсэн пост оруулсан байсан юм. Тэгээд тухайн сайт руу мөнгө шилжүүлж залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 116-117/,

Хохирогч Б.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр миний бие нь "HomeDesign shop" гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Унтлагын 2 хүний ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн эхнэр Энхчимэгийн хаан банкны 5420397592 тоот данснаас Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын орчимд явж байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 4-н 144-145/,

Хохирогч А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүкээр орж байхдаа хүүхдийн ор гэж хайлт хийж "Kalimba-music-eshop" гэсэн хаягаар орж админтай нь фэйсбүүк чатаар холбогдон хүүхдийн давхар ор захиалсан. Тэгсэн админ нь Ц.Б- гэсэн 5700271366 данс руу нөхөр Баянмөнхийн 5225106904 дугаартай данснаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалан төвийн Хаан банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг шилжүүлсэн. ...хэдэн бараа эвдрэлтэй ирсэн хэрвээ таны бараа эвдэрсэн байвал хохиролгүй болгож мөнгийг буцааж өгнө шалгаад хариу хэлнэ гэсэн чат ирсэн бас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр асуухад уучлаарай таны захиалсан бараа 4 дүгээр сарын 10-ны өдөр ирнэ гэж чат бичсэн” гэсэн мэдүүлэг /хх 4-н 181-182/,

            Хохирогч Г.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний бие нь Kalimba_music_eshop одоогоор "HomeDesign shop" гэсэн нэртэй онлайн хаягтай холбогдож “Хүүхдийн давхар ор” 500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм. Чатаар холбогдож байгаад админтай нь утсаар холбогдож зааварчилгаа авахаар болоод 95734489 дугаарын утсаар би өөрийн 95015222 дугаарын утаснаас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр холбогдож ярилцаад хүүхдийн давхар орны төлбөрийг 100 хувь буюу 500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож 5700271366 дугаарын Ц.Б- гэх хаан банкны дансанд өөрийн 5315154211 данснаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 205-06 тоот буюу гэрээсээ мобайлаар шилжүүлсэн...  2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр чатаар холбогдож "Давхар ор захиалсан юм хэзээ ирэх юм бэ" гэж асуухад "Мөнгө буцааж олгоно” гэсэн утгатай хариу бичсэн байсан. Тэрнээс хойш мөнгөө авч чадаагүй. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 210-211/,

Хохирогч Ж.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 650.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5135559130 тоот данснаас Баянзүрх дүүргийн 8 хороо, Компорт хотхон 71б-6 тоотод гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгсний дараа 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдөр “Корона вирусээс болоод бараа бага зэрэг удаж байна” гэж хэлж байсан бөгөөд 4 дүгээр сарын 23-ны өдөр залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 240-241/,

            Хохирогч Н.Я-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5022510352 тоот данснаас Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Дөлгөөн нуур хотхон 74 тоотод гэртээ байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгсний дараа 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд фэйсбүүк хаяган дээрээс хараад залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 5-н 16-17/,

Хохирогч С.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар ор” захиалж, урьдчилгаа 450.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5055154484 тоот данснаас Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүннү малл их дэлгүүрийн Хаан Банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Захиалга өгсний дараа 21-28 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд 4 дүгээр сарын 23-ны өдөр залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 5-н 46-47/,

Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн давхар 2 ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5007449725 тоот данснаас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Парк хаус 2 хотхоны 101-51  тоотод гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. 1 сая төгрөгийн ор байгаа юм. Урьдчилгаа 500.000 төгрөгийг шилжүүлчих, захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан" гэсэн мэдүүлэг /хх 5-н 71-72/,

            Хохирогч А.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх гэртэй байж байгаад ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн давхар ор” захиалж, өөрийн данснаас Цэнгэл Б- гэх эзэмшигчтэй 5700271366 хаан банкны данс руу урьдчилгаа 400.000 төгрөг явуулсан. Одоо болтол сураггүй байгаа юм аа” гэсэн мэдүүлэг /хх 5-н 107-108/,

            Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Унтлаганы өрөөний 2 хүний ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5133043527 тоот данснаас 150.000, болон 250.000 төгрөгөөр 2 хувааж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 26-07 тоотод гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгсний дараа 21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 23–ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 5-н 142-143/,

            Хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Унтлаганы өрөөний ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 5030317472 тоот Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батоникийн гудамж АШИУС-ийн эмнэлгийн байранд байрлах Хаан банкны АТМ /бэлэн мөнгөний машинаас/ шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан бөгөөд 14 хоногийн дараа тухайн пэйж хуудаснаас “Миний захиалсан ор хэзээ ирэх вэ” гэж асуухад “Корона вирус гарсантай холбоотой бараануудаа ариутгалд оруулж байгаа, бага зэрэг хойшлох байх. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирчихнэ” гэж хэлсэн юм. Үүнээс хойш 2 хоногийн дараа тухайн пэйж хуудас нь “Бараанууд маань ирсээр л байна. Зарим бараа нь бага зэрэг эвдрэлтэй байна” гэж нийтлэл оруулсан байхаар нь миний бие нь “Ямартай ч бараанууд ирж байгаа юм байна” гэж бодоод тайвширсан юм. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр захиалсан бараагаа дахин лавлахад “Уучлаарай, таны бараа ирэх боломжгүй болсон. Танд мөнгийг чинь буцааж өгнө. Та хүлээж байгаарай, захиалга авсан данс нь бид нарт мөнгөө эргүүлэн шилжүүлэх юм. Тэгээд та бүхний мөнгийг эргүүлэн төлнө” гэж хэлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаалт гэж өгөхгүй, гар утсаа авахгүй, пэйж хуудас руу нь чат бичихээр уншихгүй, хариу бичихгүй байгаа юм. Улмаар залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 5-н 169-170/,

            Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” захиалж, урьдчилгаа 350.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5429024962 тоот данснаас Баянзүрх дүүргийн 26 хороо, Олимп хотхон 423-83 тоот гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тухайн фэйсбүүк пэйж хуудас руу холбогдож “Миний захиалсан бараа юу болж байна” гэж асуухад “Таны захиалсан бараа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ирэх байх” гэсэн хариуг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 5-н 195-196/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хас банкны 5000286720 тоот данснаас гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 5-н 227-228/,

            Хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” захиалах гээд өөрийн фэйсбүүк хаяг болох Davaajav Ganbat гэсэн хаягнаас холбогдож 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ор захиалсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5692082489 дугаарын данснаас Цэнгэл Б- гэсэн хаан банкны 5700271366 дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний захиалах гэж буй ор нийт 400.000 төгрөг гэж байсан. Тухайн онлайн дэлгүүрээс мөнгийг бүрэн төлж байж захиалах боломжтой гэж байсан. Тийм болохоор мөнгийг бүрэн шилжүүлсэн. Дараа нь би 2020 оны 4 дүгээр сарын 02-нд фэйсбүүкээр холбогдоод хэзээ ирэх талаар асуухад "Сайн байна уу 4 дүгээр сарын 10-нд ирнэ гэж" хариу өгсөн. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-нд "Уучлаарай, бүх бараагаа буцааж байгаа учраас таны мөнгийг буцааж өгнө"  гэсэн чат ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 6-н 8-9/,

            Хохирогч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу хаан банкны 5601066394 тоот данснаас  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хүслийн өргөө 100-2-22 тоот гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 6-н 36-37/,

Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн давхар ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийнхөө Төрийн банкны 311500120696 тоот Төв аймгийн Лүн сум, 3-р баг, Рашаантын 159 тоотод гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 6-н 67-68/,

            Хохирогч М.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Камен зуух” захиалж, урьдчилгаа 550.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу эхнэр Хишигмаагийн хаан банкны 5011216058 тоот данснаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гал эмнэлгийн ойролцоо явж байхдаа гар утасны интернет банкаар нэвтрэн орж би өөрөө шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 6-н 98-99/,

            Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Буйдан” захиалж, урьдчилгаа 250.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу хаан банкны 5011216058 тоот данснаас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байхдаа гар утасны интернет банкаар нэвтрэн орж би өөрөө шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 6-н 130-131/,

            Хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор болон буйдан” захиалж, урьдчилгаа 700.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5013077520 тоот данснаас Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34б-48 тоот гэрээсээ гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм.  Захиалга өгсний дараа 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан бөгөөд хямдралтай үнээр захиалж болно гэж хэлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрхи байдлаар залилуулсан олон хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх 6-н 158-159/,

            Хохирогч Ц.Урантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Стинк болон ор” захиалж, урьдчилгаа 450.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5749483897 тоот данснаас Налайх дүүргийн 02 хороо, 16-131 тоотод гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 6-н 184-185/,

Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйжээр дамжуулан бараа материал сонирхсон ба уг пэйж дээр байсан хүүхдийн ор, камен зуух зэргийн 1.150.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би пэйжийн чатаар холбогдоход та захиалгаа баталгаажуулахын тулд эхлээд 1.100.000 төгрөг шилжүүлээрэй, таны бараа 21 хоногийн дотор Увс аймагт очно, та мөнгөө хаан банкны 5700271366 дугаарын данс руу шилжүүлээрэй гэсэн мессеж ирсэн. Би хаан банкны 5700271366 данс руу 1.100.000 төгрөгийг шилжүүлэхэд уг данс нь Цэнгэл Б- гэсэн нэртэй данс байсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дахин ...нэртэй фэйсбүүк пэйжээр дамжуулан буйдан, ширээ зэргийг 900.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би пэйжийн чатаар холбогдоход та буйдан ширээ зэргийг захиалахын тулд урьдчилгаа 300.000 төгрөгийг хаан банкны 5700271366 дугаарын данс руу шилжүүлээрэй гэсэн мессеж ирсэн. Би дахин хаан банкны 5700271366 дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэхэд уг данс нь Цэнгэл Б- гэсэн нэртэй данс байсан. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр миний хувийн чатанд таны захиалга ирэх боломжгүй болсон, захиалга буцаагдсан гэсэн утгатай мессеж ирсэн. Тэрнээс хойш би өөрийнхөө шилжүүлсэн 1.400.000 төгрөгийг буцааж авахаар олон удаа чат бичсэн боловч огт хариу ирүүлээгүй” гэсэн мэдүүлэг /хх 6-н 225-226/,

Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5069156271 тоот данснаас  Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Ханбогд хороолол 204-88 тоот гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 7-н 21-22/,

Хохирогч Л.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр миний бие нь HomeDesign shop гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Машины зурагтай хүүхдийн ор” захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5037400546 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбын ойролцоох Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Захиалга өгсний дараа 21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа 04 дүгээр сарын 27-ны өдөр ирнэ гэж бодоод хүлээж байсан бөгөөд фэйсбүүкээр дээрхи пэйж хуудастай холбоотой мэдээлэл уншаад залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 7-н 47-48/,

            Хохирогч Е.А-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудаснаас “Хүүхдийн 2 давхар модон ор болон буйдан” захиалж, урьдчилгаа 600.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн хаан банкны 5180576503 тоот данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын эмнэлгийн Нярай эмгэг судлалын төвд эмнэлэгт хэвтэж байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгсний дараа 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар өнөөдрийг хүртэл миний захиалсан бараа ирээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрхи байдлаар залилуулсан олон хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх 7-н 75-76/,

Хохирогч Г.Номин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” 2 ширхэгийг захиалж, урьдчилгаа 500.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5039534181 тоот данснаас Баянзүрх дүүргийн 26 хороо, 364-21 тоотод гэртээ байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар 2020 оны 03 дугаар сарын дундуур захиалсан бараагаа лавлаж асуухад “Удахгүй ирнэ, Корона вирусээс болоод бараа саатаад байна” гэж хэлж байсан юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 7-н 101-102/,

            Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд гэртээ байж байгаад ...гэсэн нэртэй Онлайн дэлгүүр байсан байхаа хүүхдийн орны зураг мэдээллийг харж байгаад хүүхдийн 2 давхар модон орны үндсэн үнэ 1 сая хавьцаа байсан тэгээд тэр өдрөө буюу 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг хавьцаа би Хаан банкны 5700271366 гэх Б- гэх данс руу хүүхдийн орны урьдчилгаа гэж 500.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн хүүхдийн ор нь 14-21 хоногийн дотор ирнэ гэж байсан. Тэгээд нэг сар болоход ор ирэхгүй байхаар нь асуухад Корона гэх мэт зүйл яриад удаж байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 7-н 130/,

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор, зурагтын стинк, буйдан” захиалж, урьдчилгаа 950.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5022464417 тоот данснаас Баянгол  дүүргийн 05 хороо, 80б-15 тоот гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 14-21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тухайн фэйсбүүк пэйж хуудас руу холбогдож “Миний захиалсан бараа юу болж байна” гэж асууж лавлахад ямар нэгэн хариу өгөөгүй юм. Улмаар миний захиалсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд залилуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 7-н 159-160/,

            Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний бие нь ...гэсэн нэртэй /одоогийн байдлаар HomeDesign shop гэх нэртэй/ фэйсбүүкийн онлайн дэлгүүрийн пэйж хуудаснаас “Хүүхдийн хоёр давхар ор” захиалж, урьдчилгаа 400.000 төгрөгийг Б- гэх хүний хаан банкны 5700271366 тоот данс руу өөрийн Хаан банкны 5029682213 тоот данснаас Баянгол дүүргийн 6 хороо, Хөгжил хотхон 25-3-307 тоотод гэртээ байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Захиалга өгснөөс 21 хоногийн дотор захиалсан бараа ирнэ гэж хэлж байсан юм. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь би “Мөнгөө буцааж авая” гэж хэлэхэд “1 дэх өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр буцаалтыг нь өгнө”  гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 7-н 186-187/,

            Яллагдагчаар Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Барааны захиалгын мөнгө гэж тухайн мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан. Миний бие ямар нэгэн байдлаар хүмүүсийн захиалсан бараа бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-аас захиалсан асуудал байхгүй....тухайн мөнгийг ойр зуурын хэрэглээнд үрэгдээд дуусчихсан юм. ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүмүүсийн хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх 7-н 217, 8-н 126-127/,

            Яллагдагчаар .-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...олон хүмүүс холбогдож гэр ахуйн тавилга, бараа бүтээгдэхүүн захиалсан бөгөөд уг захиалгыг хүлээн авч захиалгын мөнгийг Б-ын дансанд хүлээн авдаг байсан. Нийт хэдэн хүнээс захиалгын мөнгө орж ирсэн талаар сайн мэдэхгүй байгаа бөгөөд Б- нь бүхий л тооцоог барьдаг, захиалга авдаг, маркетингийн ажил, пэйж хуудсаа хөглжүүлэх зэрэг ажлыг хийдэг байсан юм. ...Ямар нэг байдлаар хүмүүсийн захиалсан тавилга оруулж ирээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүмүүсийн хохирлыг бид 3 барагдуулна. ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 7-н 219-220, 8-н 139-140/,

            Яллагдагчаар Э.Анударийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар нэг байдлаар хүмүүсийн захиалсан тавилга оруулж ирээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүмүүсийн хохирлыг бид 3 барагдуулна. ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 7-н 221-223, 8-н 152-153/,

            Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 2, 125, 161, 198-199, 238, 2-н 19, 47, 74, 102, 132, 157, 184, 209, 233, 3-н 12, 37, 66, 93, 118, 144, 171, 197-198, 234, 4-н 16, 42, 68, 96-97, 136, 170, 200, 230, 5-н 9, 35, 65, 90, 127, 161, 188, 215, 247, 6-н 28, 56, 87, 118, 149, 177, 204, 245, 7-н 40, 67, 94, 147, 178/, хохирогч Т.А-Хас банкны 5002254736 дугаартай дансны хуулга /хх 1-н 03/, HomeDesign shop гэсэн фэйсбүүкийн пэйж хуудсанд үзлэг хийсэн /хх 1-н 8-24/, Ц.Б-ын эзэмшлийн хаан банкны 5700271366, 5171118024 тоот данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 85-88, 111-112/, хохирогч Б.Ц-ын Хаан банкны 52255323066 дугаартай дансны хуулга /хх 1-н 136/, хохирогч Н.З-гийн хаан банкны 5003945658 дугаартай дансны хуулга /хх 1-н 162-163/, хохирогч Г.Д-гийн хаан банкны 5174007852 дугаартай дансны хуулга /хх 1-н 200/, хохирогч Б.А-гийн Хаан банкны 57533320697 дугаартай дансны хуулга /хх 1-н 239/, хохирогч Б.О-ийн Хаан банкны 5023277153 дугаартай дансны хуулга. /хх 2-н 20/,  хохирогч С.Э-ы Голомт банкны 3005100460 дугаартай дансны хуулга /хх 2-н 48-49/, хохирогч Б.Э-ийн Хаан банкны 5020334502 дугаартай дансны хуулга. /хх 2-н 75/, хохирогч Д.А-ийн Хаан банкны 5925083527 дугаартай дансны хуулга /хх 2-н 103/, хохирогч Б.А-ийн Хаан банкны 5025591362 дугаартай дансны хуулга  /хх 2-н 133/,  хохирогч Д.Г-гийн Хаан банкны 5429346844 дугаартай дансны хуулга /хх 2-н 158/, хохирогч А.Т-ын Хаан банкны 5720952932 дугаартай дансны хуулга /хх 2-н 185/, хохирогч Б.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 470010418 дугаартай дансны хуулга /хх 2-н 209/, хохирогч Г.Ч-гийн Хас банкны 5001667151 дугаартай дансны хуулга /хх 2-н 234/, хохирогч Б.О-гийн Голомт банкны 6015100298 дугаартай дансны хуулга /хх 3-н 13/, хохирогч Ч.Б-ийн Хас банкны 5000367639 дугаартай дансны хуулга /хх 3-н 38/, 37. хохирогч Б.Б-гийн Хаан банкны 5111513535 дугаартай дансны хуулга /хх 3-н 67/, хохирогч Ц.У-ын Хаан банкны 5019300713 дугаартай дансны хуулга /хх 3-н 94/, хохирогч З.Ц-ын Хаан банкны 5064113312 дугаартай дансны хуулга. /хх 3-н 119/, хохирогч П.М-ийн Хаан банкны 5016164568 дугаартай дансны хуулга /хх 3-н 145/, хохирогч Д.Э-ын Хас банкны 5000994508 дугаартай дансны хуулга /хх 3-н 172/, хохирогч Э.С-ын Хас банкны 5088064013 дугаартай дансны хуулга /хх 3-н 199-200/, хохирогч С.М-ын ХААН банкны 5750653889 дугаартай дансны хуулга /хх 3-н 235/, хохирогч Ц.Г-гийн Худалдаа хөгжлийн банкны 495054167 дугаартай дансны хуулга /хх 4-н 17/, хохирогч Р.Б-гийн Хаан банкны 5019687905 дугаартай дансны хуулга /хх 4-н 43/, хохирогч Б.Б-ын Хаан банкны 5022321820 дугаартай дансны хуулга /хх 4-н 71/, хохирогч Ц.Оюун-Эрдэний Хаан банкны 5076299039 дугаартай дансны хуулга /хх 4-н 98/, хохирогч Б.Л-гийн Хаан банкны 5420397592 дугаартай дансны хуулга /хх 4-н 137/, хохирогч А.Э-ын Хаан банкны 5225106904 дугаартай дансны хуулга /хх 4-н 171/, хохирогч Г.С-гийн Хаан банкны 5315154211 дугаартай дансны хуулга /хх 4-н 201-202/, хохирогч Ж.М-гийн Хаан банкны 5135559130 дугаартай дансны хуулга /хх 4-н 231/,  хохирогч Н.Я-ын Хаан банкны 5022510352 дугаартай дансны хуулга /хх 5-н 10/, хохирогч С.М-ы Хаан банкны 5055154484 дугаартай дансны хуулга /хх 5-н 36/, Хохирогч С.Э-ын Хаан банкны 5007449725 дугаартай дансны хуулга /хх 5-н 66/, хохирогч А.У-гийн Хаан банкны 5955004333 дугаартай дансны хуулга /хх 5-н 92-93/, хохирогч Д.Н-гийн Хаан банкны 5133043527 дугаартай дансны хуулга /хх 5-н 128, 137/, хохирогч Б.Х-ын Хаан банкны 5030317472 дугаартай дансны хуулга /хх 5-н 162/, хохирогч Б.Ц-ын Хаан банкны 5429024962 дугаартай дансны хуулга /хх 5-н 189/, хохирогч Б.Б-ийн Хас банкны 5000286720 дугаартай дансны хуулга /хх 5-н 216-217/, хохирогч Г.Д- Хаан банкны 5692082489 дугаартай дансны хуулга /хх 5-н 248/, хохирогч С.М-гийн Хаан банкны 5601063694 дугаартай дансны хуулга /хх 6-н 29/, хохирогч Б.А-гийн Төрийн банкны 311500120696 дугаартай дансны хуулга /хх 6-н 57/, Хишигмаагийн Хаан банкны 5011216058 дугаартай дансны хуулга /хх 6-н 88/, хохирогч Б.Н-ын Хаан банкны 5598084041 дугаартай дансны хуулга /хх 6-н 119/, хохирогч Б.Э-гийн Хаан банкны 5013077520 дугаартай дансны хуулга /хх 6-н 150/, хохирогч Ц.Урантуяагийн Хаан банкны 5749483897 дугаартай дансны хуулга /хх 6-н 178/, хохирогч Б.Д-гийн Хаан банкны 5800867228 дугаартай дансны хуулга /хх 6-н 205-206/, хохирогч Х.М-ын Хаан банкны 5069156271 дугаартай дансны хуулга /хх 6-н 246/, хохирогч Л.О-гийн Хаан банкны 5037400546 дугаартай дансны хуулга /хх 7-н 41/, хохирогч Е.А-ы Хаан банкны 5180576503 дугаартай дансны хуулга /хх 7-н 68-69/, хохирогч Г.Номин-Эрдэний Хаан банкны 5039534181 дугаартай дансны хуулга /хх 7-н 95/, хохирогч Э.Э-ын Худалдаа хөгжлийн банкны 407186634 дугаартай дансны хуулга /хх 7-н 120/, хохирогч Д.Б-ийн Хаан банкны 5022464417 дугаартай дансны хуулга /хх 7-н 148/, хохирогч А.Б-гийн Хаан банкны 5029682213 дугаартай дансны хуулга /хх 7-н 179/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 4-н 162-167, 7-н 204-210/, шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 7-н 236-250, 8-н 1-3/, шүүгдэгч .-Эрдэний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 8-н 4-6, 11-21/, шүүгдэгч Э.Анударийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 8-н 22-34, 37-38/, хохирлын тооцоо /хх 8-н 98-111/ зэрэг болно.  

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.А-, Ц.Б-, Ш.Н- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сараас 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд фэйсбүүкийн “...” пэйж хуудсаар хямдарсан үнээр төрөл бүрийн тавилгын захиалга авна гэж хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 54 хохирогчоос нийт 26.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын дээрх мэдүүлгүүд, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, HomeDesign shop гэсэн фэйсбүүкийн пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 8-24/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нар HomeDesign shop гэсэн фэйсбүүкийн пэйж хуудас ашиглан “захиалгаар тавилга оруулж ирнэ гэж зохиомол байдлыг бий болгож, хохирогч нарыг хуурч, тэдэнд итгэл төрүүлэн нэр бүхий 54 хохирогчоос урьдчилгаа нийт 26.150.000 төгрөгийг шилжүүлүүлж, залилан авсан бөгөөд шүүгдэгч нарын уг захиалга нь биелэгдэх боломжгүй байсан ба бусдын эд хөрөнгийг залилаж авах санаа, зорилготой байсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нараас нийт 24.050.000 төгрөг буюу тус бүрээс 8.016.666 төгрөг гаргуулж хохирогч Т.А-д 300.000,  Б.Ц-ад 400.000, Н.З-д 500.000, Г.Д-д 450.000, Б.А-д 500.000, С.Э-д 500.000, Б.Э-т 500.000, Д.А-т 450.000, Д.Г-д 500.000, А.Т-д 500.000, Г.Ч-д 200.000, Б.О-д 500.000, Ч.Б-т 350.000, Б.Б-д 500.000, Ц.У-т 300.000, З.Ц-ад 350.000, П.М-т 200.000, Д.Э-ад 500.000 Э.Соёзулд 1.150.000, С.М-т 250.000, Ц.Г-д 350.000, Р.Б-д 500.000, Б.Б-т 450.000, Ц.О-д 400.000, Б.Л-д 400.000, Г.С-д 500.000, Ж.М-д 650.000, Н.Я-д 500.000, С.М-д 450.000, С.Э-д 500.000, А.У-д 400.000, Д.Н-д 400.000, Б.Х-д 400.000, Б.Ц-д 350.000, Б.Б-т 400.000, Г.Д-д 400.000, С.М-д 400.000, Б.А-д 400.000, М.Г-т 550.000, Б.Н-т 250.000, Б.Э-д 700.000, Ц.Урантуяад 450.000, Б.Д-д 1.400.000, Х.М-ад 500.000, Л.О-д 500.000 Е.А-д 600.000, Г.Н-д 500.000, Э.Э-т 500.000, Д.Б-т 950.000, А.Б-д 400.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.А- 500.000 төгрөг, Б.О- 500.000, Б.Э- 100.000, А.Э- 550.000 төгрөгийн хохирлоо тус тус авсан, гомдол саналгүй, хохирогч П.М- тал хохирол болох 200.000 төгрөг, хохирогч Г.Ч- тал хохирол болох 200.000 төгрөг тус тус авсан болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нарыг гэм буруутай гэж үзсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч ялаас чөлөөж өгнө үү гэсэн ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу олон хүнийг хохироосон, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч нарын хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлд нийцэхгүй байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, 54 хохирогчид хохирол учруулсан, хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт 2005014240670, 2005014230669, 2005014350668, 2005014150667, 2005014130666, 2005014340665, 2005014300664, 2005014210663, 2005014160662, 2005014100661, 2005014090660, 2005014280659, 2005014220658, 2005015360762, 2005015370763, 2005015760764, 2005015780766, 2005015790767, 2005015770765, 2005014290684, 2005014070683, 2005014200682, 2005014120681, 2005014110680, 2005014170679, 2005014080678, 2005014140677, 2005014250676, 2005014180675, 2005014190674, 2005014320673, 2005014310672, 2005014260671, 2005015160742, 2005015170743, 2005015180741, 2005015190745, 2005015200746, 2005015210747, 2005015220748, 2005015230749, 2005015240750, 2005015250751, 2005015260753, 2005015270754, 2005015280755, 2005015290756, 2005015300776, 2005015310757, 2005015320758, 2005015330759, 2005015340760, 2005015350761 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.А-, Э.А-, Ц.А-нарыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н-, Э.А-, Ц.Б- нарыг 06 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нарт шүүхээс оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О-, Б.Э-, А.Э- нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт 2005014240670, 2005014230669, 2005014350668, 2005014150667, 2005014130666,  2005014340665, 2005014300664, 2005014210663, 2005014160662, 2005014100661, 2005014090660, 2005014280659, 2005014220658, 2005015360762, 2005015370763, 2005015760764, 2005015780766, 2005015790767, 2005015770765, 2005014290684, 2005014070683, 2005014200682, 2005014120681, 2005014110680, 2005014170679, 2005014080678, 2005014140677, 2005014250676, 2005014180675, 2005014190674, 2005014320673, 2005014310672, 2005014260671, 2005015160742, 2005015170743, 2005015180741, 2005015190745, 2005015200746, 2005015210747, 2005015220748, 2005015230749, 2005015240750, 2005015250751, 2005015260753, 2005015270754, 2005015280755, 2005015290756, 2005015300776, 2005015310757, 2005015320758, 2005015330759, 2005015340760, 2005015350761 хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нараас нийт 24.050.000 төгрөг, тус бүрээс 8.016.666 төгрөг гаргуулж хохирогч Т.А-д 300.000,  Б.Ц-ад 400.000, Н.З-д 500.000, Г.Д-д 450.000, Б.А-д 500.000, С.Э-д 500.000, Б.Э-т 500.000, Д.А-т 450.000, Д.Г-д 500.000, А.Т-д 500.000, Г.Ч-д 200.000, Б.О-д 500.000, Ч.Б-т 350.000, Б.Б-д 500.000, Ц.У-т 300.000, З.Ц-ад 350.000, П.М-т 200.000, Д.Э-ад 500.000 Э.Соёзулд 1.150.000, С.М-т 250.000, Ц.Г-д 350.000, Р.Б-д 500.000, Б.Б-т 450.000, Ц.О-д 400.000, Б.Л-д 400.000, Г.С-д 500.000, Ж.М-д 650.000, Н.Я-д 500.000, С.М-д 450.000, С.Э-д 500.000, А.У-д 400.000, Д.Н-д 400.000, Б.Х-д 400.000, Б.Ц-д 350.000, Б.Б-т 400.000, Г.Д-д 400.000, С.М-д 400.000, Б.А-д 400.000, М.Г-т 550.000, Б.Н-т 250.000, Б.Э-д 700.000, Ц.Урантуяад 450.000, Б.Д-д 1.400.000, Х.М-ад 500.000, Л.О-д 500.000 Е.А-д 600.000, Г.Н-д 500.000, Э.Э-т 500.000, Д.Б-т 950.000, А.Б-д 400.000 төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, Ш.Н-, Э.А- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР