| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0100/и |
| Дугаар | 95 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 95
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р баг, “Баянгол” гэх газар нутаглах Хурлууд овгийн Усан-Ихийн Мөнгөнцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983-1990 онуудад Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын конторт нормчноор ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хурлууд овгийн Усан-Ихийн Мөнгөнцэцэг нь 1983 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын Конторт нормчноор ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн 5/15 тоот цалингийн лавлагаа /У.Мөнгөнцэцэгийн 1983-1990 онуудад Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын Конторт нормчноор ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, Усан-Их овогтой Мөнгөнцэцэгийн МХЗЭ-ийн гишүүний № 409908 дугаартай бат илэрхийлэх /1987 оны бичилт бүхий/, гэрч П.Дугарсүрэнгийн шүүхэд өгсөн: “Намайг 1987 онд Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын конторын засал чимэглэлийн бригадад нормчноор ажилд ороход У.Мөнгөнцэцэцэг нь засал чимэглэлийн бригадад нормчноор ажиллаж байсан. У.Мөнгөнцэцэг нь Барилга угсралтын контор тартал 1991 он хүртэл ажилласан. У.Мөнгөнцэцэгтэй нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1987 онд Барилга Угсралтын конторын засал чимэглэлийн бригадад өрлөгчнөөр орж 1991 он хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Алтансувдын шүүхэд өгсөн: “У.Мөнгөнцэнцэг 1983-1990 онуудад Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын конторын засал чимэглэлийн бригадад нормчноор ажиллаж байсан. Нормчин хүн бол барилгын дотоод засал чимэглэлийн бүх ажлыг хийдэг. У.Мөнгөнцэцэгтэй нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1986 онд 10-р анги төгсөөд илгээлтээр гараад Барилга Угсралтын конторын засал чимэглэлийн бригадад 1993 он хүртэл нормчноор хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хурлууд овгийн Усан-Ихийн Мөнгөнцэцэг нь 1983 оны 01-р сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын Конторын засал чимэглэлийн бригадад нормчноор ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч У.Мөнгөнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хурлууд овгийн Усан-Ихийн Мөнгөнцэцэг нь 1983 оны 01-р сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын Конторт нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар У.Мөнгөнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА