Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 85

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн 1-р давхарт байрлах “Бэрс Капитал” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 24 айлын орон сууцны 1-1 тоотод оршин суух Б.Баярбаатарт холбогдох үндэслэлгүй шилжүүлсэн 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бэрс Капитал” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ: Б.Баярбаатар нь Б.Төрмөнхтэй 2016 оны 10-р сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баруун-Урт сумын 1-р баг, 24 айлын орон сууцны 1-1 тоот хаягт байрлах № 000154772 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1213000277 дугаартай 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Төрмөнхөд хөлслүүлсэн байдаг. Тухайн үед Б.Төрмөнх нь “Бэрс Капитал” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд ажилладаг байсан. Орон сууц хөлслөх гэрээний 1.5-д “хөлслөгч нь орон сууц хөлсөлсний төлбөрийг хагас жилээр төлөх бөгөөд нийт төлбөр 6000000 төгрөг байна. Үүнийг хоёр хувааж төлөх ба эхний хагас жилийн төлбөр 3000000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-нд, дараагийн төлбөрийг 2017 оны 04-р сарын 10-нд бүрэн төлж барагдуулсан байна. Төлбөрийг ХААН банкны 5021197723 тоот дансанд байршуулна. Төлбөр төлөх данс эзэмшигч нь Бямбажав овогтой Баярбаатар гэж заасан байна. “Бэрс Капитал” ХХК нь 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг Б.Баярбаатартай байгуулсан, өөрийн компанийн Сүхбаатар аймаг дахь салбарын эрхлэгчийн амьдрах байр түрээслэн авсан гэж үзэж түрээсийн төлбөр 3000000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. 2016 оны 11-р сарын 22-ны өдөр Б.Төрмөнх нь “Бэрс Капитал” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбарын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, З.Будрагчаа томилогдон ажилласан. Б.Баярбаатартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээг “Бэрс Капитал” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбарын эрхлэгч амьдрах зориулалттай авсан гэж үзэж Б.Төрмөнх нь байрнаас гарч, З.Будрагчаа нь уг байранд амьдрах болсон. Гэтэл Б.Баярбаатар нь би “Бэрс Капитал” ХХК-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, Б.Төрмөнхтэй байгуулсан гэж үзэж, З.Будрагчааг 2016 оны 12-р сарын 18-ны өдөр байрнаас нүүлгэсэн байсан. “Бэрс Капитал” ХХК  нь Сүхбаатар аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа хүн уг байранд оршин суух ёстой гэж үзэж байр хөлсөлсөн төлбөрийг шилжүүлсэн. “Бэрс Капитал” ХХК нь Б.Баярбаатарт 3000000 төгрөгийг шилжүүлэх үүрэг үүсээгүй, “Бэрс Капитал” ХХК болон Б.Баярбаатар нарын хороонд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул орон сууц хөлслөх гэрээг Б.Баярбаатартай байгуулсан гэж төөрөгдөж 2016 оны 10-р сарын 14-ний өдөр шилжүүлсэн 3000000 төгрөгийг Б.Баярбаатараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Баярбаатартай харилцан ярилцаж тохиролцон 3000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1133300 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Баярбаатар нь 1866700 төгрөгийг 2017 оны 03-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 04-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 05-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 06-р сарын 10-ны өдөр 233400 төгрөг, 2017 оны 06-р сарын 30-ны өдөр 233200 төгрөгийг тус тус “Бэрс Капитал” ХХК-д төлж хохиролгүй болгохоор эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

Хариуцагч Б.Баярбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: “Бэрс-Капитал” ХХК-ны тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. Б.Баярбаатартай харилцан ярилцаж тохиролцон нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК нь 3000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1133300 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Баярбаатар би 1866700 төгрөгийг 2017 оны 03-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 04-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 05-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 06-р сарын 10-ны өдөр 233400 төгрөг, 2017 оны 06-р сарын 30-ны өдөр 233200 төгрөгийг тус тус төлж нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК-ыг хохиролгүй болгохоор эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК нь хариуцагч Б.Баярбаатараас үндэслэлгүй шилжүүлсэн 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК нь үндэслэлгүй шилжүүлсэн 3000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 1133300 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Баярбаатар нь 1866700 төгрөгийг 2017 оны 03-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 04-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 05-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 06-р сарын 10-ны өдөр 233400 төгрөг, 2017 оны 06-р сарын 30-ны өдөр 233200 төгрөгийг тус тус төлж байхаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК-ны 3000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгний тал хувь 31475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн 1866700 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 44817 төгрөгний тал хувь 22408.5 төгрөгийг хариуцагч Б.Баярбаатараас гаргуулж нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК нь хариуцагч Б.Баярбаатараас үндэслэлгүй шилжүүлсэн 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 1133300 төгрөгөөр багасгаж, 1866700 төгрөгийн шаардлагын хүрээнд эвлэрч, хариуцагч Б.Баярбаатар нь 1866700 төгрөгийг 2017 оны 03-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 04-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 05-р сарын 10-ны өдөр 466700 төгрөг, 2017 оны 06-р сарын 10-ны өдөр 233400 төгрөг, 2017 оны 06-р сарын 30-ны өдөр 233200 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК-ны 3000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгний тал хувь 31475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн 1866700 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 44817 төгрөгний тал хувь 22408.5 төгрөгийг хариуцагч Б.Баярбаатараас гаргуулж нэхэмжлэгч “Бэрс-Капитал” ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА