Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч: М.А-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.А-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905049780345 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.А-,  1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, казак, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ...... тоот регистртэй,

 Шүүгдэгч  М.А- нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85а байрны 56 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Г.Э-гийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, С.Ц-гийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий Samsung A-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 24 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Н.Ж-, насанд хүрээгүй О.Х-нарын нийт 2.630.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох iphone X, iphone 8 загварын гар утас, цаа бугын гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83б байрны 45 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Б.Б-гийн эзэмшлийн 730.000 төгрөгийн үнэ бүхий, iphone 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5А-16 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Ц.Э-эзэмшлийн 3.590.608 төгрөгийн үнэ бүхий тестер, багажны цүнх, олон үйлдэлт хутга, автомашины оншилгооны багаж, iphone 5 загварын гар утас, бугуйн цаг, Naturehike брэндийн гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 07 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.Б-ийн эзэмшлийн 1.522.000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 10.222.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.А- шүүх хуралдаанд: “...Хатанболд Эрүүгийн мөрдөгч намайг Ж-, Э- нарын 2 үйлдлийг хүлээчих гэж хэлсэн. Би энэ 2 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж-гийн гэрээс гутал, утас, Э-гээс Айфони Х маркийн гар утсыг авсан гэх 2 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн төлөөлөгч намайг 24 цаг гавтай байлгасан. Тэгээд энэ 2 хэргийг хүлээчих чамд хоол авч өгье, тамхи татуулъя чи Ж-, Э- нарын хэргийг хийсэн гээд гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурсан. Би өөрт холбогдох хэргийн хуулийн зүйл заалтаа ойлгохгүй байна” гэв.

Хохирогч Г.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний шөнө утсаа цэнэглэж унтаад 02 цаг 45 минутын үед сэрээд өөрийн гар утсаа хартал цэнэг дүүрсэн байсан. Тэгээд толгойныхоо дээр тавиад унтаад өгсөн, тэгэж байгаад шөнө 05 цагийн үед хүүхдээ хуурайлах явцдаа утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд гэр дотор байгаа байх гэж бодоод тоохгүй унтаад өгсөн. Өглөө 08 цагт сэрээд ажилдаа явах гээд утсаа хайтал байхгүй байсан. Утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд утасны байрлал заагчийг харахад 56 дугаар байрны ойролцоо очоод унтарсан гэж миний утасны байршил зааж байсан. Iphone x загварын хар өнгөтэй улаан өнгийн цэнэглэдэг гэртэй id кодтой, эмей кодоо мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан сэв зураас байхгүй гар утас байсан. ...Батболд өглөө гэрийн чинь хаалга засвартай байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10-11/,

Хохирогч С.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод гэртээ өөрийн охин Б-гийн хамт 2 өөр өрөөнд тусдаа унтаж байхад миний охин Б- гэнэт орилоод би сэрээд очиход сая гэрт хүн орж ирээд гараад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо ээжийнх нь гар утас хаана байна вэ гэж асуухад алга болчихсон байна, миний охин эхлээд тэр хүнийг өөрийнхөө аав гэж бодоод ааваа гэж хэлээд дуудахад тэр хүн шууд гараад явчихсан гэж надад хэлэхээр нь ...хяналтын камер шүүж үзэхэд уг сэрдэж байгаа хүн хар малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн хар куртиктэй хүн байсан. Царай зүс нь харагдах боломжгүй байсан. Миний алдсан гар утас Самсунг А50 маркийн цагаан өнгийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-50/,

Хохирогч Н.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05:40 минутанд манай эхнэр О-гэрээс гарч явсан. Тэгээд би 08 цагийн үед сэрээд гар утсаа хайтал миний iphone x, iphone 8 маркийн гар утас, цаа буган гутал алга болсон байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаж асуухад гар утас авч гараагүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/,

Насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн төрсөн эцэг Ж-гийн хамт гэртээ унтаж байсан юм. Тэгтэл миний аав намайг сэрээгээд миний охин гар утас харсан уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд өөрийнхөө гар утсыг хайтал миний iphone 8 маркийн гар утас мөн байхгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 91-92/,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байгаад сэрсэн чинь харанхуйд үл таних хүн миний гар утсыг авч байсан. Тэгэхээр нь хөөш гэж орилоход гарч зугтаасан. Би хаалгаа цоожлоогүй унтсан байсан. Хаалга гаднаас онгойдог” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133-138/,

Хохирогч Ц.Э-мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 30 минутын үед унтсан юм. 05 цаг 10 минутанд манай эхнэр хүүхдээ бие засуулчих гэхээр нь бие засуулчихаад буцаад унтаж байгаад 06 цагийн орчим босоод сэрээд харсан гэрийн хаалга онгорхой байсан гайхаад жижиг өрөөнд байсан 20-30 см хэмжээтэй цүнхээ харсан байхгүй байсан. Дээр нь iphone 5, касио брэндийн цаг байсан алга байсан. Автомашины оношлогоо хийдэг багаж байсан тестер буюу машины цахилгаан үздэг багаж байсан. Машины түлхүүр байсан бас тонгорог байсан. Өөр зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 175-184/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 50-07 тоотод эхнэр хүүхдийн хамт 00 цагийн орчим унтаж амарсан. Тэгээд унтаад байж байхад эхнэр намайг 04 цаг 15 минутын орчим сэрээгээд хаалга онгорхой байна гэхээр нь босоод том өрөөний гэрэл асаагаад зурагтны тавиурны шүүгээ онгорхой дотор нь байсан 10 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Орц руу гарсан чинь орцны гэрэл асаалттай байсан доошоо буугаад 1 давхарын үүдний хэсэгт намхан хар куртиктэй эрэгтэй хүн манай гэрт байсан 10 ширхэг мөнгөн аягыг уутанд хийж байхаар нь би орилсон чинь над руу эргэж хараад мөнгөн аягыг маань аваад шууд зугтаасан. Араас нь гүйгээд гарсан чинь байрны ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаагаад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 217-218/,

Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдрийн үүрийн 05 цагийн орчим би сэрээд угаалгын өрөө орох гэхэд гэрийн хаалга хагас онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь би өрөөнүүдээр ороод хүргэн дүү болон дүүг гараад явчихсан эсэх талаар харахад унтаж байсан юм. Тэгэхээр нь би тухайн үедээ тоолгүй гэрийнхээ хаалгыг хаагаад буцаад унтаад өгсөн юм. Тэгтэл хүргэн дүү Э- эхнэрээсээ миний гар утсыг харсан уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би босоод “шөнө хаалга онгорхой байсан” талаар хэлэхэд цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 15-16/,

Насанд хүрээгүй гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83а байрны 32 тоот гэртээ том өрөөнд ганцаараа унтаж байсан юм. Тэгтэл гаднаас хаалга онгойх чимээ гарахаар нь хальт сэрээд өөрийнхөө аавыг байна гэж бодоод буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал манай том өрөө, гал тогоо 2 цугтаа байдаг учраас гал тогоонд хүн яваад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхаар нь би аав уу гэж асуухад тэр хүн шууд гараад гүйчихсэн юм. Тэгэхээр нь би орилоод ээж хүрч ирээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 1-н 57-58/,

Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай охин Б- над руу өглөө 06 цагийн үед залгаад аав та гэрт орж ирсэн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ороогүй гэдэг талаар охин Б-дхэлээд юу болсон талаар асуухад манай охин Б- надад ээж бид хоёрыг унтаж байхад нэг хүн орж ирээд гэрээс утас аваад гарчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53-54/,

Гэрч Н.О-мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн өдөр 05 цагийн орчим ...гэрээсээ ажилдаа явахаар гарахдаа өөрийнхөө гэрийн хаалгыг түлхүүрээр цоожлохгүй ...мартаад явчихсан байсан юм. Тэгтэл тус өдрийн 08 цагийн орчим миний нөхөр Ж- над руу үл таних дугаараас залгаад охин бид 2-н гар утас хаана байна гэж асуухаар нь би аваагүй гэж хэлэхэд манай нөхөр чи хаалга цоожилсон юм уу гэж надаас асуугаад манай гэрт хулгай орсоныг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-88/, 

Гэрч Е.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн өдөр 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 07 тоот гэртээ жижиг өрөөнд унтаж байхад том өрөөнөөс гэрэл тусах шиг болохоор нь босоод харахад манай гадна хаалга онгорхой байсан. Нөхрөө сэрээгээд том өрөөнд орж үзэхэд том өрөөний сервант дотор байдаг 10 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 217-218/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 6, 42, 122, 175, 209/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 7, 43-44, 81, 123/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 18-20, 61-63, 100-102, 144-145, 194-195, 226-227/, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 34-35, 171-172, 205-206/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 127-129/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 178-181, 210-213/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 182, 184/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 243-248, 250, 2-н 3, 5-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 2-н 64-69/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх  2-н 70-73/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 88-89/ зэрэг болно.  

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.А- нь “Хатанболд Эрүүгийн мөрдөгч намайг Ж-, Э- нарын 2 үйлдлийг хүлээчих гэж хэлсэн. Би энэ 2 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж-гийн гэрээс гутал, утас, Э-гээс Айфони Х маркийн гар утсыг авсан гэх 2 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ, шүүгдэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Хавтаст хэрэгт шүүгдэгчийг дээрх хоёр үйлдлийг хийгээгүй талаар нотлох баримт авагдаагүй, түүнийг эрүүдэн шүүсэн нь нотлогдоогүй бөгөөд хууль сануулж авсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгчийн үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн мөрдөгч Хатанболд дарамталж хэрэг хүлээлгэсэн талаар холбогдох байгууллагад хандаж шалгуулах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “хэрэг хүлээлгэсэн” гэх мэдүүлэгт үндэслэн хэргийг прокурорт буцаах боломжгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.А- нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85а байрны 56 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч иргэн Г.Э-гийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий iphone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, С.Ц-гийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий Samsung A-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 24 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Н.Ж-, насанд хүрээгүй О.Х-нарын нийт 2.630.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох iphone X, iphone 8 загварын гар утас, цаа бугын гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83б байрны 45 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Б.Б-гийн эзэмшлийн 730.000 төгрөгийн үнэ бүхий, iphone 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5А-16 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Ц.Э-эзэмшлийн 3.590.608 төгрөгийн үнэ бүхий тестер, багажны цүнх, олон үйлдэлт хутга, автомашины оншилгооны багаж, iphone 5 загварын гар утас, бугуйн цаг, Naturehike брэндийн гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

- 2020 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 07 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.Б-ийн эзэмшлийн 1.522.000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 10.222.680 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Э-гийн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний шөнө утсаа цэнэглэж унтаад 02 цаг 45 минутын үед сэрээд өөрийн гар утсаа хартал цэнэг дүүрсэн байсан. Тэгээд толгойныхоо дээр тавиад унтаад өгсөн, тэгэж байгаад шөнө 05 цагийн үед хүүхдээ хуурайлах явцдаа утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд гэр дотор байгаа байх гэж бодоод тоохгүй унтаад өгсөн. Өглөө 08 цагт сэрээд ажилдаа явах гээд утсаа хайтал байхгүй байсан. Утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд утасны байрлал заагчийг харахад 56 дугаар байрны ойролцоо очоод унтарсан гэж миний утасны байршил зааж байсан. Iphone x загварын хар өнгөтэй улаан өнгийн цэнэглэдэг гэртэй id кодтой, эмей кодоо мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10-11/, хохирогч С.Ц-гийн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а байрны 32 тоотод гэртээ өөрийн охин Б-гийн хамт 2 өөр өрөөнд тусдаа унтаж байхад миний охин Б- гэнэт орилоод би сэрээд очиход сая гэрт хүн орж ирээд гараад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо ээжийнх нь гар утас хаана байна вэ гэж асуухад алга болчихсон байна, миний охин эхлээд тэр хүнийг өөрийнхөө аав гэж бодоод ааваа гэж хэлээд дуудахад тэр хүн шууд гараад явчихсан гэж надад хэлэхээр нь ...хяналтын камер шүүж үзэхэд уг сэрдэж байгаа хүн хар малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн хар куртиктэй хүн байсан. Царай зүс нь харагдах боломжгүй байсан. Миний алдсан гар утас Самсунг А50 маркийн цагаан өнгийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-50/, хохирогч Н.Ж-гийн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05:40 минутанд манай эхнэр О-гэрээс гарч явсан. Тэгээд би 08 цагийн үед сэрээд гар утсаа хайтал миний iphone x, iphone 8 маркийн гар утас, цаа буган гутал алга болсо нбайсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаж асуухад гар утас авч гараагүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/, насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн төрсөн эцэг Ж-гийн хамт гэртээ унтаж байсан юм. Тэгтэл миний аав намайг сэрээгээд миний охин гар утас харсан уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд өөрийнхөө гар утсыг хайтал миний iphone 8 маркийн гар утас мөн байхгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 91-92/, хохирогч Б.Б-гийн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байгаад сэрсэн чинь харанхуйд үл таних хүн миний гар утсыг авч байсан. Тэгэхээр нь хөөш гэж орилоход гарч зугтаасан. Би хаалгаа цоожлоогүй унтсан байсан. Хаалга гаднаас онгойдог” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133-138/, хохирогч Ц.Э-: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 30 минутын үед унтсан юм. 05 цаг 10 минутанд манай эхнэр хүүхдээ бие засуулчих гэхээр нь бие засуулчихаад буцаад унтаж байгаад 06 цагийн орчим босоод сэрээд харсан гэрийн хаалга онгорхой байсан гайхаад жижиг өрөөнд байсан 20-30 см хэмжээтэй цүнхээ харсан байхгүй байсан. Дээр нь iphone 5, касио брэндийн цаг байсан алга байсан. Автомашины оношлогоо хийдэг багаж байсан тестер буюу машины цахилгаан үздэг багаж байсан. Машины түлхүүр байсан бас тонгорог байсан. Өөр зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 175-184/, хохирогч Б.Б-ийн: “...2020 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 50-07 тоотод эхнэр хүүхдийн хамт 00 цагийн орчим унтаж амарсан. Тэгээд унтаад байж байхад эхнэр намайг 04 цаг 15 минутын орчим сэрээгээд хаалга онгорхой байна гэхээр нь босоод том өрөөний гэрэл асаагаад зурагтны тавиурны шүүгээ онгорхой дотор нь байсан 10 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Орц руу гарсан чинь орцны гэрэл асаалттай байсан доошоо буугаад 1 давхарын үүдний хэсэгт намхан хар куртиктэй эрэгтэй хүн манай гэрт байсан 10 ширхэг мөнгөн аягыг уутанд хийж байхаар нь би орилсон чинь над руу эргэж хараад мөнгийг аягыг маань аваад шууд зугтаасан араас нь гүйгээд гарсан чинь барны ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаагаад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 217-218/, гэрч О.Б-ын: “...Тухайн өдрийн үүрийн 05 цагийн орчим би сэрээд угаалгын өрөө орох гэхэд гэрийн хаалга хагас онгорхой байдалтай байсан. ...хүргэн дүү Э- эхнэрээсээ миний гар утсыг харсан уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би босоод “шөнө хаалга онгорхой байсан” талаар хэлэхэд цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 15-16/, насанд хүрээгүй гэрч А.Б-гийн: “...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83а байрны 32 тоот гэртээ том өрөөнд ганцаараа унтаж байсан юм. Тэгтэл гаднаас хаалга онгойх чимээ гарахаар нь хальт сэрээд өөрийнхөө аавыг байна гэж бодоод буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал манай том өрөө, гал тогоо 2 цугтаа байдаг учраас гал тогоонд хүн яваад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхаар нь би аав уу гэж асуухад тэр хүн шууд гараад гүйчихсэн юм. Тэгэхээр нь би орилоод ээж хүрч ирээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 1-н 57-58/, гэрч Д.А-ийн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай охин Б- над руу өглөө 06 цагийн үед залгаад аав та гэрт орж ирсэн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ороогүй гэдэг талаар охин Б-дхэлээд юу болсон талаар асуухад манай охин Б- надад ээж бид хоёрыг унтаж байхад нэг хүн орж ирээд гэрээс утас аваад гарчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53-54/, гэрч Н.Оюун-Эрдэнийн: “...би тухайн өдөр 05 цагийн орчим ...гэрээсээ ажилдаа явахаар гарахдаа өөрийнхөө гэрийн хаалгыг түлхүүрээр цоожлохгүй ...мартаад явчихсан байсан юм. Тэгтэл тус өдрийн 08 цагийн орчим миний нөхөр Ж- над руу үл таних дугаараас залгаад охин бид 2-н гар утас хаана байна гэж асуухаар нь би аваагүй гэж хэлэхэд манай нөхөр чи хаалга цоожилсон юм уу гэж надаас асуугаад манай гэрт хулгай орсоныг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-88/, гэрч Е.М-гийн: “...би тухайн өдөр 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 07 тоот гэртээ жижиг өрөөнд унтаж байхад том өрөөнөөс гэрэл тусах шиг болохоор нь босоод харахад манай гадна хаалга онгорхой нөхрөө сэрээгээд том өрөөнд орж үзэхэд том өрөөний сервант дотор байдаг 10 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 217-218/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.А- нь 6 удаагийн үйлдлээр хохирогч нарын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хавтаст хэрэгт авагдсан баримт болон эд зүйлийн үнэлгээгээр учирсан хохирол шүүгдэгчээс нийт 6.959.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-д 1.200.000 төгрөг, хохирогч С.Ц-д 550.000 төгрөг, хохирогч Н.Ж-д 2.630.000 төгрөг, хохирогч Б.Б-д 730.000 төгрөг, хохирогч Ц.Э-д 327.600 төгрөг, хохирогч Б.Б-т 1.522.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ц.Э- нь мөрдөн байцаалтын шатанд 3.590.608 төгрөгийн хар өнгийн Autel гэсэн бичигтэй машины оношилгооны таб, 108.000 төгрөгийн үнэ бүхий casio брэндийн бугуйн цаг, Ниссан Патрол машины түлхүүр 1 ширхэг зэргийг буцаан авсан болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлөх төлөөр шүүгдэгчийн өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.А-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 5 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хувийн байдал буюу урьд тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.А-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын урьд цагдан хоригдсон 121 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 2005003860346, 2005003820358, 1905049590344, 20005008510400, 2005009190401 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.А-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А-ыг 04 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ад оногдуулсан 04 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын урьд цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 2005003860346, 2005003820358, 1905049590344, 20005008510400, 2005009190401 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-аас нийт 6.959.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-д 1.200.000 төгрөг, хохирогч С.Ц-д 550.000 төгрөг, хохирогч Н.Ж-д 2.630.000 төгрөг, хохирогч Б.Б-д 730.000 төгрөг, хохирогч Ц.Э-д 327.600 төгрөг, хохирогч Б.Б-т 1.522.000 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР