Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

   2020           5            21                                    2020/ШЦТ/519

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч/хохирогч А.Б,

шүүгдэгч/хохирогч Б.С,

гэрч Д.С, Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б- С,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А- Б нарт холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Х овогт А- Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Б овогт Б- С.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104 тоот байрны 166 тоот гэртээ хохирогч А.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, түүний биед зүүн гар, баруун шуу, дагзны хуйханд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104 дүгээр байрны 166 тоотод хохирогч Б.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед зүүн хацрын нум ясны хугарал, хамар ясны далд хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний ар хэсэг цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ:

“...Эмнэлэг орох шаардлаггүй гэж үзээд, нэхэмжэх зүйл байхгүй...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С мэдүүлэхдээ:

            “...Би эмнэлэгээр яваагүй, 7-10 хоног гэртээ хэвтсэн, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.С мэдүүлэхдээ:

            “...Бид нарыг А.Бын гэрт байхад ямар нэгэн маргаан болоогүй, би шөнийн 12 цаг өнгөрөөгөөд очиход ширээн дээр тал шил архи, жимс байсан өөр зүйл байгаагүй бүгдээрээ нилээн согтсон байсан. С гадуур хувцсаа өмссөн байсан, би нөхрөө явъя гээд гарсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.З мэдүүлэхдээ:

“...Тухайн үед Бын гэрт эхнэр А-, Б, С бид хэд байсан. Ямар нэгэн маргаан гараагүй энгийн юм яриад сууцгаасан.  Б нь өөр бусад хүнийг зодсон асуудал байхгүй, тэдний гэрээс гарахдаа бүх аяга тавгаа угаагаад 2 жижиг хар хутга байсныг тавиурт хураагаад гарсан. Бид нарыг гарахад Б ямар ч маргаан болоогүй зүгээр үлдсэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Сын өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн оройн 20 цагийн орчим эхнэр З хоёр хүүхдийн хамт мөн төрсөн ах Б-ын гэр бүлийнхний хамт Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104-166 тоотод төрсөн эгч А-гийн гэрт нь очсон. Бид нарыг гэрт нь очиход А- эгч хамтран амьдрагч Баадай гэж дууддаг Б гэх залуугийн хамт байсан, бид нар бүгдээрээ хоол идээд Б нэг шил виски задлаад Б, би, А-, Б- бид нар хувааж ууж байгаад вискигээ дуусгаад араас нь хоёр шил 0,75 литрийн “EDEN” нэртэй архи гаргаад бид нар хуваагаад ууцгаасан.

Тэгээд бид нар сууж байгаад Б унтаад бид нар гэрийнхнээрээ үлдээд ойр зуурын зүйл ярьж байгаад 02 цагийн орчим манай гэрийнхэн гараад би ганцаараа үлдээд Быг унтаж байхаар нь сэрээгээд “манай гэр лүү явах уу” гэж асуухад Б гэнэт уурлаад “би яахаараа танайх руу явдаг юм пизда минь” гээд над руу уурлахаар нь би “чи яагаад уурлаад байгаа юм” гээд бид хоёр маргалдтал Б намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхтэл Б шууд миний нүүрлүү мөргөөд газар унахад миний дээрээс гараараа цохиод хөлөөрөө дэвсээд байсан.

Тэгэхээр нь би босч ирээд Быг түлхэж босоод гадуур хувцсаа авалгүй гэрээс нь зугтаж гарсан, би гадаа гараад гэрийнхэнтэйгээ уулзаад “Б намайг зодчихлоо, чамайг ална шүү” гээд байна гэсэн, манай гэрийнхэн цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү явцгаа гээд өөрсдөө үлдсэн.

Би Бын биед гэмтэл учруулаагүй, би Быг хутгалсан зүйл байхгүй, Б намайг гэрийнхээ үүдэнд зодсон. Би Быг түлхсэн болохоос Быг хутгалсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Бын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Голден Парк хотхоны 104-166 тоотод эхнэр А-гийн хамт нүүж ирсэн юм, би тэр байранд нүүж очоод 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А-гийн гэр бүлийнхнийг дуудсан юм. Тэгээд А-гийн төрсөн ах Б-, төрсөн дүү С нар гэр бүлийнхний хамт ирсэн. Тухайн өдрийн оройн 20 цагийн "орчим тэд нар манай гэрт ирээд бид нар бүгдээрээ хоол идээд нэг шил виски задлаад би А-, С, Б- нар гээд бид нар ууцгаасан, тэгээд бид нар вискигээ ууж байгаад миний нойр хүрээд би тасраад унтчихсан, би унтаж байтал гэнэт С нилээн согтсон байдалтайгаар намайг татаж сэрээгээд манай гэрлүү явъя гэхэд нь “Би танайх руу явахгүй ээ” гээд бид хоёр маргалдсан, тэгтэл С надаас зуураад байхаар нь би гарыг нь тавь гээд тавиултал С гал тогооны шүүгээн дээрээс мах хэрчдэг ягаан өнгийн иштэй хутгаар миний толгой хэсэгт нэг удаа дүрэхээр нь би хутгыг нь авах гээд бид хоёр зууралдаж байгаад би Сын нүүр лүү нь цохисон юм. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би Сыг хаалгаар хөөж гаргасан..” гэх мэдүүлэг /хх-н 52-53/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.С мэдүүлэхдээ:

“...Б унтаад бид нар гэрийнхнээрээ үлдээд ойр зуурын зүйл ярьж байгаад 02 цагийн орчим манай гэрийнхэн гараад би ганцаараа үлдээд А-, Б хоёрыг “манай гэр лүү явах уу” гэж асуухад Б гэнэт “би яахаараа пизта минь” гээд над руу уурлахаар нь би “чи яагаад уурлаад байгаа юм” гээд бид хоёр маргалдаад Б намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхтэл Б намайг миний нүүр лүү мөргөөд газар унахад миний дээрээс цохиод намайг зодсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, миний биед учирсан гэмтлүүдийг Б учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Бын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Голден Парк хотхоны 104-166 тоотод эхнэр А-гийн хамт нүүж ирсэн юм, би тэр байранд нүүж очоод 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А-гийн гэр бүлийнхнийг дуудсан юм, тэгээд А-гийн төрсөн ах Б-, төрсөн дүү С нар гэр бүлийнхний хамт ирсэн юм.

Тэгээд тухайн өдрийн оройн 20 цагийн орчим тэд нар манай гэрт ирээд бид нар бүгдээрээ хоол идээд нэг шил виски задлаад би А-, С, Б- нар гээд бид нар ууцгаасан. Бид нар вискигээ ууж байгаад миний нойр хүрээд би тасраад унтчихсан, би унтаж байтал гэнэт С нилээн согтсон байдалтайгаар намайг татаж сэрээгээд манай гэрлүү явъя гэхэд нь би “танайх руу явахгүй ээ” гээд бид хоёр маргалдсан, тэгтэл С надаас зуураад байхаар нь би гарыг нь тавь гээд тавиултал С гал тогооны шүүгээн дээрээс мах хэрчдэг ягаан өнгийн иштэй хутгаар миний толгой хэсэгт нэг удаа дүрэхээр нь би хутгыг нь авах гээд бид хоёр зууралдаж байгаад би Сын нүүр лүү нь цохисон юм. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад чирж байгаад хаалгаар гаргасан, тэгээд байж байтал С хаалга нүдээд байхаар нь би А-г сэрээгээд “танай дүү чинь намайг хутгалчихлаа” гэсэн.

Тэгээд С хаалга нүдэж байгаад яваад өгсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-гийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улс Тунхагласаны баяр болж байгаа учир би өөрсдийн төрсөн ах дүү нарыг гэртээ урьсан юм. Тухайн өдрийн 20 цагийн орчим манай төрсөн дүү С, эхнэр хүүхдүүдийн хамт, төрсөн ах Б- эхнэр хүүхдүүдийн хамт манай гэрт ирсэн. Би гэрийнхэндээ хоол хийж өгөөд нэг том шилтэй виски задлаад бид нар тэрийг хувааж ууж байгаад А.Б өрөөндөө орж унтчихсан, манай дүү нар нөхрөө дуудаач гээд байхаар нь би Быг унтаж байнаа битгий сэрээгээрэй гээд хаалгыг хаачихсан юм.

Тэгээд би дүү нартайгаа зочны өрөөндөө юм ярьж байгаад С Б бид хоёрыг гэрлүүгээ авч явна гэхээр би Б унтаж байна, бид хоёр танайх руу явахгүй ээ, битгий сэрээгээрэй гэсэн. Тэгээд би өөрөө буйдан дээр сууж байгаад зүүрмэглэж байтал гэнэт Б намайг сэрээгээд “танай дүү С чинь намайг хутгалчихлаа” гэхээр нь би босоод Быг хартал Бын толгойноос нь цус гоожчихсон, гар нь зүсэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ө.С-н өгсөн:

“...Миний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан дээрхи гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Үзүүлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд тус гэмтлийг аваад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үзүүлэхэд дээрхи гэмтлүүд нь цайвар өнгийн арьсны түвшиний зэрэгтээ ирмэгүүд нь хумсны үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сорвинууд нь тухайн үед үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхрийн төрсөн эмэгтэй дүү А- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхонд шинэ байранд орсон гээд ах дүү нараа дуудсан юм. ...Би Зтай хамт нөхрийгөө түшээд гарч байхад С “за ядаж гэрийн эзэнд баяртай гэж хэлье” гээд унтлагын өрөө рүү ороод Быг сэрээсэн, тэгээд тэр хоёр юм ярьж байх шиг байсан, би нөхрийгөө Зтай хамт аваад гарсан.

Тэгээд бид нар орцонд гараад түр хүлээж байгаад З буцаад орох гэтэл тэд нар хаалгаа тайлахгүй болохоор нь бид гурав доошоо буугаад нэг давхарт нь хүлээж байгаад гадагшаа гараад машиндаа сууж байгаад 15 орчим минут хүлээж байгаад нөгөө хэд рүү залгатал тэд нар гар утсаа авахгүй байсан. Би буцаад орох гээд хаалган дээр нь очтол кодтой учраас онгойхгүй байсан, гэтэл С орцноос нил цус болчихсон гарч ирэхээр нь би өөдөөс нь очтол С “эд нар намайг зодчихлоо” гэхээр нь би А-гийн нөхөр лүү залгатал тэр залуу “та нар намайг яаж байгаа юм” гээд гар утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. Б.С-н биед зүүн хацрын нум ясны хугарал, хамар ясны далд хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний ар хэсэг, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. А. Б-н биед зүүн гар, баруун шуу, дагзны хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдийн хугацааг тогтоох боломжгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 37-38/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54, 58/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 55, 59/,  

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57, 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104 тоот байрны 166 тоотод гэртээ хохирогч А.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, түүний биед зүүн гар, баруун шуу, дагзны хуйханд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Бын “...С нилээн согтсон байдалтайгаар намайг татаж сэрээгээд манай гэрлүү явъя гэхэд нь би “танайх руу явахгүй ээ” гээд бид хоёр маргалдсан, тэгтэл С надаас зуураад байхаар нь би гарыг нь тавь гээд тавиултал С гал тогооны шүүгээн дээрээс мах хэрчдэг ягаан өнгийн иштэй хутгаар миний толгой хэсэгт нэг удаа дүрэхээр нь би хутгыг нь авах гээд бид хоёр зууралдаж байгаад би Сын нүүр лүү нь цохисон юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.А-гийн “...Б намайг сэрээгээд “танай дүү С чинь намайг хутгалчихлаа” гэхээр нь би босоод Быг хартал Бын толгойноос нь цус гоожчихсон, гар нь зүсэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ө.Сарангэрэлийн “...Миний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан дээрхи гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Үзүүлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд тус гэмтлийг аваад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үзүүлэхэд дээрхи гэмтлүүд нь цайвар өнгийн арьсны түвшиний зэрэгтээ ирмэгүүд нь хумсны үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сорвинууд нь тухайн үед үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 328 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104 дүгээр байрны 166 тоотод хохирогч Б.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед зүүн хацрын нум ясны хугарал, хамар ясны далд хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн чихний ар хэсэг цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Бын “...С гал тогооны шүүгээн дээрээс мах хэрчдэг ягаан өнгийн иштэй хутгаар миний толгой хэсэгт нэг удаа дүрэхээр нь би хутгыг нь авах гээд бид хоёр зууралдаж байгаад би Сын нүүр лүү нь цохисон юм...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Б.Сын “...Б миний нүүр лүү мөргөөд газар унахад миний дээрээс цохиод намайг зодсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, миний биед учирсан гэмтлүүдийг Б учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Сын “...С орцноос нил цус болчихсон гарч ирэхээр нь би өөдөөс нь очтол С “эд нар намайг зодчихлоо” гэхээр нь би А-гийн нөхөр лүү залгатал тэр залуу “та нар намайг яаж байгаа юм” гээд гар утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14437 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нарын зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн шүүх хуралдаанд хохирогч нар хэн альнаасаа хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын зүгээс үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б- Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт А- Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.С нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ