Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00009/и |
Дугаар | 106 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 106
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ71033012, Эрдэнэ гол овогтой Хүрэлийн Баясгаланд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.089.563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Х.Баясгалан нь манай сумын Сум хөгжүүлэх сан-аас 5.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Тэрээр гэрээний 2.2, 2.3, 2.6, 2.8, 2.11 дэх заалтуудыг зөрчиж зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхгүй одоо нийт 1.089.563 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Бид удаа дараа албан мэдэгдэл өгч, шаардлага тавьсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Х.Бясгалангаас 1.089.563 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан-ийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Х.Баясгалан нь сум хөгжүүлэх зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, торгууль /алданг/ нийт 1.089.563 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь хариуцагч Х.Баясгаланд холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.089.563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Баясгалан нь 1.089.563 төгрөгийг тус Сум хөгжүүлэх сан-д төлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Х.Баясгалангаас 1.089.563 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.699 төгрөгийн 50 хувь буюу 15.350 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖИЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Х.Баясгалангаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.089.563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Х.Баясгалангаас 15.350 /арван таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА