Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 6

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би А.Бат-Очирын нэхэмжлэлтэй Б.Ариунбаярт холбогдох 6.102.673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч А.Бат-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний шийдвэр гарч  Б.Ариунбаяраас 3.425.040 төгрөгийг гаргахаар болсон. Тогтоол гарч 10 сарын хугацаа өнгөрөөд байхад хохирол барагдуулаагүй байж ядарсан өвчтэй бид гурвыг хэлэх хэлэхгүйгээр доромжилж байна. Одоогийн байдлаар 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд 4 сар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 2016 оны 06 дугаар сарын 26-ны хооронд 7 сар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны хооронд 2 сар ажилгүй байсан. Дунд нь түр тушаалаар хүний оронд дуудагдаж ажиллаж байсан. Нийгмийн даатгалын дэвтэр дээр байнга түр тушаалтай, түр ажилуулав, чөлөөлөв гэх зэргээр ажиллаж байсан. Би өөрөө ажил хийх сонирхолтой, Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехэд тодорхой нэр нөлөөтэй байсан. Ажлаа тогтвортой хийж байсан бол цалингийн тодорхойлолтоор жилдээ 6.102.673 төгрөг авах байсан. Ажилгүйн улмаас энэ цалингаар хохироод байна” гэжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн 4-14 тоотод оршин суух СТ91042311 регистрийн дугаартай, Ховоо овогт Алтансүхийн Бат-Очир, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 42 дугаар байрны 23 тоотод оршин суух СЧ92011131 регистрийн дугаартай, Боржигон овогт Болдхүүгийн Ариунбаяр нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 6.102.673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаад бид хоорондоо тохиролцсоны үндсэн дээр энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч А.Бат-Очир нь хариуцагч Б.Ариунбаяраас гэм хорын хохирол 6.102.673  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч А.Бат-Очир нь хариуцагч Б.Ариунбаярт холбогдуулан гэм хорын хохирол 6.102.673 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбараа нотариатаар баталгаажуулж тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

          1.Нэхэмжлэгч А.Бат-Очирын нэхэмжлэлтэй Б.Ариунбаярт холбогдох гэм хорын хохирол 6.102.673 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2.   Нэхэмжлэгч А.Бат-Очир нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Р.БАТБАЯР