Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Хурц,

           Шүүгдэгч: Л.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б-г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910028100926 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Б-, 1996 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Т-ын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, түүнийг унтсан хойгуур iphone pro 11 max маркийн гар утас, түрүүвч, хаан банкны данснаас 3.700.000 төгрөг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Т-т нийт 7.761.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 119а-244 тоот иргэн Х.З-гийн орон сууцанд хоноод гарахдаа Сони маркийн 40 инчийн зурагтыг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч У.З-д 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна иргэн Г.С-ийн iphone pro 11 x маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч, Г.С-өд 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк сүлжээнд ухаалаг цаг, чихэвч худалдана гэсэн худал зар байршуулан, А.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж 41.900 төгрөгийг Хаан банкны 5845491999 дугаартай, А.Б-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч А.Н-д 41.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк сүлжээнд ухаалаг цаг, чихэвч худалдана гэсэн худал зар байршуулан, Б.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг  төөрөгдөлд оруулж 38.000 төгрөгийг Хаан банкны 5845491999 дугаартай А.Б-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч Б.Н-д 38.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр трумалин чулуутай эмчилгээний бүс худалдана гэж иргэн Д.Ч-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж 50.000 төгрөгийг Хаан банкны 5026637965 дугаартай, О.Ц-ийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч Д.Ч-эд 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б- шүүх хуралдаанд: “Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т-ын машиныг жолоодож явахдаа түүний гар утас, түрийвчийг болон хаан банкны данснаас нь 2.700.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би З-г танихгүй. З-гийн охин С-тай Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцаж байхдаа танилцаж байсан. С- бид 2 найзууд. Би С-гийн гэрт 14 хоног хамт амьдарсан. С-гийн ээж Сэлэнгэд амралтын газар ажилладаг болохоор байр, тог, усны мөнгөгүй болсон тул С-тай ярилцаад хамтдаа явж гэрийнх нь зурагтыг 250.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Гэтэл С-гийн ээж нь хүүхдийн сэвлэг үргээх гэж байгаа гээд гэнэт ирсэн. Тэгээд С- ээжид юу гэж хэлэх вэ би чамайг манай зурагтыг ломбарданд тавьсан гэж худлаа хэлчлээ шүү гэж хэлсэн. Дараа нь энэ хэлснээрээ мэдүүлгээ худал өгсөн байсан. С- ах манай Ховд нутгийнх тул би багаасаа таньдаг байсан. Би С-ийн утсыг хуурч авч, зугтаагүй. Би маргааш нь С- ахтай уулзаад дүү нь хэрэгт холбогдчихоод мөнгөний хэрэг гараад таны утсыг хүний хохирол барагдуулах гээд авсан шүү гэж хэлсэн. Гэтэл С- ах эхнэртэйгээ хэрэлдээд чамайг миний утсыг авсан гээд худал хэлээд байцаалт өгчихлөө дараа нь өгсөн өргөдлөө буцаагаад авчихаж болох байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаа би нэг хэрэгт шалгагдаж байгаа, та дараа нь өгсөн өргөдлөө авчхаарай гэж хэлсэн боловч өргөдлөө буцааж аваагүй. Би 38.000 төгрөгөөр бүс авсан боловч намайг мэхэлсэн. Би надад бүс захиалсан хүмүүсийн бүсийг өгөх гэсэн боловч ихэвчлэн хөдөө орон нутагт байдаг хүмүүс байсан. Хүмүүсийн захиалсан бүсийг хөдөө орон нутаг руу унаанд тавьж явуулах гэсэн боловч 7 хоног зам хаасан байсан болохоор бүсийг өгч чадаагүй. Зөв сонголт онлайн дэлгүүрт чихэвч, бүс, сахлын машин зэрэг бараа зарагдаж байсан. Би Зөв сонголт онлайн дэлгүүрээс 48.000 төгрөгийн үнэтэй цагийг 38.000 төгрөгөөр авч 10.000 төгрөгийн ашиг олох боломжтой гэж бодсон. Учир нь би хэрэгт холбогдсон байсан болохоор мөнгөний хэрэгтэй байсан” гэв.

Хохирогч О.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 03 цаг 50 минутын орчимд миний бие Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100-гийн нэгэн газарт найзуудын хамтаар үйлчлүүлж байгаад гэр лүүгээ харих гээд ганцаараа гарсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд өөрийн эзэмшлийн 32-39 УНГ улсын дугаартай, Волкесвагин Таурег загварын машинтайгаа явж байсан. Тэгээд машин дээрээ ирээд машин дотроо суугаад байж байтал нэг үл таних залуу ирээд “та жолооч авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэгье” гээд тухайн залуугаар машинаа бариулаад явсан. Ингээд гэр рүүгээ харьж явах замдаа замын тал хүртлээ сэрүүн явж байгаад нэг мэдсэн чинь гэрийнхээ хажуу талын зам дээр машин дотроо сэрсэн. Сэрэх үед миний машиныг жолоодож явсан жолооч байгаагүй. Тэгээд өөрийнхөө гар утас, түрүүвчээ хайсан боловч миний гар утас болон түрүүвч байгаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш өдөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 08 цаг 23 минутанд миний Хаан банкны 5130054610 дугаарын данснаас Оюунбат гэх хүний Хаан банкны 5100369524 дугаарын данс руу 3 700 000 төгрөгийг шилжүүлээд бэлэн мөнгөний машинаас 5 хуваагаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 10/,

Хохирогч Х.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод ортол гэрээс зурагт алга болсон байхаар нь гайхаад охин С- руу залгаад “гэрт зурагт алга байна, хаана байна” гэхэд миний охин С- “мэдэхгүй байна, би өглөө 09 цагт ажилдаа явахдаа хаалгаа цоожлоод гарсан, та цагдаад ханд” гэсэн. ...манай охин С-тай үерхэж байгаа залуу Б-нь манай охинтой 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирж хоносон ба маргааш нь манай охин ажилдаа явахад гэрт унтаад үлдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 133/,

Хохирогч Г.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны 20 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байранд дүү Баярхүүтэй уулзахад түүний найз Б-Азаа гэдэг найзтайгаа хамт байсан. Тэгээд 19 дүгээр байранд бид хэд айлд ороод Соёрхол нэртэй 0.75 литрийн архи, 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад 01 цагийн үед тухайн айлаас гарч ирээд би хүнээр хүргүүлэх гээд хүн дуудсан байсан. Тэгээд байрны гадаа байж байхад Б-“гар утсаараа нэг яриулчих” гэхээр нь би өөрийн “I phone X” загварын гар утсаа өгөхөд миний гар утсыг аваад зугтаасан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 248/,

Хохирогч А.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дүү Б-ын гэр болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-48 тоотод байж байхдаа өөрийнхөө фейсбүүк хаяг болох Ayush Nymsuren гэсэн хаягаараа орж фейсбүүк үзэж байгаад онлайн худалдаа гэсэн пэйж хуудсанд утасгүй чихэвч 50 хувь хямдарсан гэсэн зар явж байхаар нь сонирхоод ороод хартал 41 900 төгрөг болтлоо хямдарсан байсан. Хараад хямдарсан байгаа дээр нь авах санаатай хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг харж байгаад чатаар чатлахад хямдрал өнөөдөр дуусч байгаа гэхээр нь би тухайн үедээ мөнгөгүй байсан болохоор өөрийн дүү Б-аас түр уг мөнгийг зээлээд Худалдаа хөгжлийн банкны 476020349 гэсэн данснаас Хаан банкны 5845491999 гэсэн Б-гэсэн хүний данс руу 41 900 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд уг өгсөн дугаар руу нь залгатал гадуур хүргэлттэй явж байна, удахгүй очно гэж хэлсэн. Цагийн дараа залгатал утас нь холбогдохгүй болохоор нь би залилуулсанаа мэдсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-н 37/,

Хохирогч Н.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд би фейсбүүкээ ухаад байж байхад сахлын машин зарна гэсэн зар байхаар нь комент хэсэгт нь авъя гээд утасны дугаараа үлдээхэд удалгүй 99765690 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн таны захиалгыг хүлээж авлаа, та мөнгөө шилжүүлж байж баталгаажна гэхээр нь би заавал шилжүүлэх ёстой юм уу” гэхэд тэр залуу “мөнгөө шилжүүлэхгүй бол хүргэлтийн жолооч нар мөнгө нэмж аваад байдаг юм” гэж хэлээд энэ данс руу шилжүүл гээд мессежээр 5845491999 Б-гэх хүний нэртэй данс өгөөд гүйлгээний утга хэсэг дээр нь дугаараа бичээрэй гэхээр нь би өөрийнхөө 5129004913 дугаарын данснаас 38 000 төгрөг шилжүүлээд мессежээр шилжүүлсэн гэж бичсэн чинь за жолоочоороо өгөөд явуулъя гэсэн хариу ирсэн. Тэгээд орой нь 17 цагийн орчим сахлын машин зарна гэсэн зар байршуулсан онлайн худалдааны газраас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн ярихаар нь би танай ажилтан ярихаар нь захиалга өгөөд мөнгөө шилжүүлсэн гэж хэлсэн чинь таны захиалгыг бид нар аваагүй гээд байхаар нь над руу анх ярьж захиалга авсан 99765690 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь залилуулчихлаа гэж мэдээд цагдаад хандсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-н 70/,

Хохирогч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа 11 цагийн үед фейсбүүкээр зар үзэж байгаад “Зөв сонголт” гэх пейж хуудсанд нурууны өвчинд зориулж эмчилгээний турмалин чулуутай эмчилгээний нурууны бүс ирлээ гэсэн пост байсан ба уг постны доор хүмүүс захиалга өгөх талаар, мэдээлэл авах талаар утасны дугаараа бичсэн байсан. Би мөн адил уг постны доор өөрийн дугаарыг бичиж үлдээсэн юм. Тэгээд 12 цаг 58 минутанд миний 89006621 дугаар руу 99765690 гэсэн дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “эмчилгээний нурууны бүснээс ярьж байна” гэсэн. Би “яг ямар газраас нь ярьж байна” гэхэд “эмчилгээний турмалин чулуутай эмчилгээний бүснээс ярьж байна” гэсэн. Тэгээд би “танай бүс баталгаатай байж чадах уу” гэж асуусан чинь “манайх Солонгос улсаас бөөнд нь оруулж ирдэг бөгөөд ингэж хямдруулж зардаг юм, манай бүсний сертификат нь байгаа, бид нар танд бүсийг өгөхдөө сертификатыг нь хуулбарлаж өгнө. Хэрвээ та хэрэглэж үзээд ямар нэгэн асуудал гарвал эргээд бид нар руу гомдол мэдүүлж болно. Та мөнгөө одоо шилжүүлээрэй. Манайх мөнгө шилжүүлсэнээс хойш захиалга баталгааждаг гэсэн. Тэгэхээр нь би дансаа мессежээр явуулаарай гэсэн. Тэгээд миний утсанд 99765690 дугаараас 5026637965 гэсэн данс ирсэн бөгөөд гүйлгээний утга дээр утасны дугаараа бичээрэй гэсэн. Тэгэхээр нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа 13 цаг 03 минутанд интернет банк ашиглан өөрийн 5020842448 дугаарын данснаас уг хүний мессежээр явуулсан Хаан банкны 5026637965 дугаарын дансанд 50 000 төгрөг шилжүүлсэн. ” гэсэн мэдүүлэг /2 хх-н 114-115/,

Гэрч Э.Оюунбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө өглөөний 08 цагийн орчим 40-79 УБМ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын, ногоон цайвар өнгийн автомашинтай такси үйлчилгээнд явсан юм. Тэгээд би ганцаараа хорооллоос Модны-2 руу урууддаг зам дээр явж байхад хар бараан өнгийн хувцастай 2 залуу гараа өргөж суусан. Тэгээд тухайн хоёр “Богд-Арын АТМ оръё” гээд тухайн газарт очиход тэнд АТМ байгаагүй. Тэгээд тухайн хоёр залуу намайг АТМ-тай газар олоод өг гэхээр нь би 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг KFC-тэй Хаан банкны АТМ дээр очсон. Замдаа явж байхдаа тухайн хоёр залуугийн нэг нь надаас “данс байна уу” гэж асуухаар нь би тооцоогоо хийх гэж байгаа юм байх гэж бодоод өөрийнхөө дансыг өгсөн чинь тухайн залуу “таны данс руу 3 700 000 төгрөг хийчихлээ, авч болно биз дээ” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэг, тэг” гээд KFC-тэй Хаан банкны данснаас өөрийнхөө картаар 1 саяар 2 удаа 700 мянгаар 1 удаа, нийт 2 700 000 төгрөгийг авсан. Дахин гүйлгээ хийх гэсэн боловч алдаа заагаад мөнгө гарч ирэхгүй байсан. Тэгээд машиндаа суух гэсэн чинь Хаан банкнаас залгаад “гүйлгээ хийгээд байгаа хүн та мөн үү” гэж асуухад тухайн залуу миний утсаар Хаан банкны ажилтантай “мөн байна” гээд ярьсан. Тэгээд Хаан банкны ажилтан миний дансыг “1 минутын дараа нээгдэнэ” гэж хэлсэн. Бид гурав цаашлаад 10 дугаар хорооллын Голомт банкны АТМ-аас мөнгө авах гэсэн боловч болохгүй байсан. Ингээд Төмөр зам дахь Нарны гүүрний харалдаа Хаан банкны АТМ ороод тухайн залуу миний карт, картны кодыг надаас аваад АТМ ороод удалгүй “мөнгөө авчихлаа” гээд миний виза картыг надад өгөөд дансанд чинь 20 000 төгрөг үлдээчихлээ гэж хэлээд надад бэлнээр 10 000 төгрөг өгөөд тэр хоёр залуу явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 15/

Гэрч Г.С-мөрдөн байцаалтад өгсөн: “...надад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх Айфоне 11 про макс загварын гар утсыг бэлэн 2 000 000 төгрөгөөр Б-гэх залуу зарсан. Яагаад худалдаж авсан бэ гэхээр тухайн утас асуудалгүй байсан болохоор авсан. Тэгээд буцаагаад 2 хоногийн дараа бараа үзэж явсан үл таних хүн аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 22/

Гэрч Л.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва 119а-244 тоотод найз залуу Л.Б-тэй хамт хоносон. Тэгээд маргааш нь би 09 цагийн үед ажилдаа явсан. Манай найз залуу Б-гэрт унтаад үлдсэн. Тэгээд орой 19 цагийн үед ээж өөрийнхөө 96900484 гар утаснаас миний 90890484 дугаар руу залгаад “гэрт зурагт алга байна” гэхэд нь “би мэдэхгүй байна, та цагдаад ханд” гэсэн. Манай найз залуу гэрт үлдсэн бөгөөд би утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Гэтэл үл таних дугаараас “хайраа би байна, Б-” гэсэн зурвас ирсэн. Тэгэхэд нь би “зурагт хаана байна, ээж гэрт ирсэн, бөөн юм болж байна” гэхэд “ээждээ зурагт эвдрээд засварт өгсөн гээд хэлчих, би маргааш аваад өгье. Одоо мөнгө алга гэсэн. Зурагтыг ломбарданд тавьсан гэсэн бөгөөд яг хаана гэдгээ хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1 хх-н 140/,

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С- ах муудаад найзыгаа дуудчихсан байсан. Тэр найз нь ирэх үед Б-бас согтчихсон, ахыгаа өгч явуулахгүй гээд тэр С- ахын найзтай юм яриад байсан. Тэгээд бид дөрөв хамт гарсан. Гараад С- ахыг хүн авах гээд ирсэн, уулзаж байхад гэнэт Б-зугтаагаад алга болсон. Тэгээд С- ах тэр хоёр хоорондоо гүйлдээд байхаар нь Азаа бид хоёр тамхи татаж байсан болохоор гайхаад харж байсан. Хэсэг хугацааны дараа С- ах ирээд Б-утас аваад явчихлаа, залгахаар аваад зайсангаас ирээд авчих гээд байсан. Тэгээд С- ах маргааш цагдаа нарт хэлээд бариад авчихна гээд машиндаа суугаад явсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 223/,

Насанд хүрээгүй гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүкээр зар үзэж байтал Zorig нэртэй хаягнаас Айфоне Х загварын гар утас хямд зарна гэсэн зар тавьсан байсан. 88548008 гэсэн дугаараар холбогдож байгаад тухайн өдрийн 18-19 цагийн үед Баруун дөрвөн замын элбэ дэлгүүрийн гадна хар өнгийн Сонота загварын машинтай гурван ах ирээд утас зарах гэж байгаа ах нь хойно суучихсан байсан. Би утсыг үзэж байгаад бэлэн 1 000 000 төгрөгөөр утсыг худалдаж авсан. Тэгээд худалдаж авсан гар утсаа дахиад өөрийн фэйсбүүкээр зарна гээд зар тавьсаны дагуу нэг эмэгтэй Содон хороололд хүрээд ир гэхээр нь очоод утсаа үзүүлж байгаад Айпоне 7 плас дээр зөрүү 560 000 төгрөгийг найз охины Худалдаа хөгжлийн банкны дансаар авсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 240/,

Гэрч О.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Содон хорооллын гадаа уулзтал алдсан гар утас гээд миний шинэхэн авсан утасны хайрцагыг барьчихсан байсан. Тэгээд би О- гэдэг залуугаас фейсбүүкээр харилцаж байгаад өөрийн Айфоне 7 плас загварын гар утас дээр зөрүү 560 000 төгрөг өгөөд авсан талаараа хэлээд О-ын утасны дугаарыг өгөөд бид хоёр О-той очиж уулзсан. О- бас фейсбүүкээр танихгүй хүнээс 1 000 000 төгрөгөөр бэлэн мөнгөөр авсанаа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 236/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай бэр болох Нямсүрэн над руу залгаж “хүүдээ онлайн дэлгүүрээс ухаалаг цаг, чихэвч авах гэсэн юм. Дансанд мөнгө алга, эгч нь бэлэн мөнгө өгье, хямдралтай хугацаа дуусах гээд байна гэхээр би уг Хаан банкны 5845491999 гэсэн Б-гэх хүний данс руу 41 900 төгрөг шилжүүлээд утга дээр нь 80159335 гэх дугаарыг бичсэн.” гэсэн мэдүүлэг /2 хх-н 46/,

Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хаан банкны 5863140698 тоот дансыг ашигладаг. Надаас өөр хүн ашигладаггүй. Харин 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16-18 цагийн орчимд Б-манай гэрт байж байхдаа би дэлгүүр ороод ирье гэж хэлээд миний Хаан банкны картыг аваад явсан. Явахдаа дансны дугаараа хэлчих, би хүнээс мөнгө авах ёстой гэж хэлээд гарсан” гэсэн мэдүүлэг /2 хх-н 72/,

Гэрч Б.Бат-О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Яг хэдэн сарын хэдэнд ямар дүнтэй мөнгө орсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. Манай найз Лхагвадоржийн Б-гэдэг залуу 2020 оны 2 дугаар сарын үед Улаанбаатар хотоос Ховд аймагт ирээд байж байгаад 3 дугаар сард гараад Улаанбаатар хот руу явахдаа Мобикомоос миний нэр дээр 99765690 дугаарыг авахуулаад явсан юм. Түүнээс хойш 4 дүгээр сарын эхээр нэг өдөр Б-утсаар яриад “би чиний данс руу нэг хүнээс 65 000 төгрөг хийлгээд авъя болох уу” гэхээр нь би “тэг” гээд дансны дугаараа өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа над руу дахиж яриад би борлуулалтын ажилд орсон. Надад Хаан банкны данс байхгүй болохоор чиний данс руу мөнгө хийлгэж авч болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд л миний дансанд бага багаар мөнгө орж ирэх болсон. Тэр мөнгийг Б-рүү нийлүүлээд явуулдаг байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-н 78/,

Гэрч О.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ТҮЦ дээрээ юм зараад зогсож байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд бэлэн мөнгөөр юм худалдаж авсан. Тэгээд тэр залуу надад хандан “эгч таны карт чинь байна уу, би ээжээсээ мөнгө хийлгээд авч болох уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг юм” гэтэл би утсаар ээжээсээ хэд бололцоотой гэдгийг нь асуугаад хэлье гээд утсаараа залгаад гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд “эгчээ таны дансны дугаар хэд юм бэ” гэхээр нь би өөрийн 5026637965, Очирын Цэнд-Аюуш гээд дансаа хэлсэн. Тэгээд дансныхаа дугаарыг өгөөд байж байтал тэр утсаараа хүнтэй ярьж байсан ба миний дансны дугаарыг тэр хүн рүү мессежээр явуулаад байх шиг байсан. Тэр залуу утсаараа нэг хүнтэй гадаа гараад яриад байсан бөгөөд тэр хооронд миний 5026637965 гэсэн данс руу 50 000 төгрөг орсон. Гүйлгээний утга нь 99839199 гэсэн байсан. Дараа нь дахин миний дансанд 50 000 төгрөг орсон бөгөөд 89006621 гэсэн гүйлгээний утгатай байсан. Тэгээд би тэр залууд мөнгө чинь ороод ирсэн. Хоёр дахиж яасан их мөнгө вэ гэхэд эхнийх нь манай ээжийн явуулсан мөнгө, энэ мөнгөөр би найз охиндоо нурууны бүс авч өгнө. Хоёр дахь нь манай аав явуулсан мөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ингэж их мөнгө оруулаад, би ээжтэй чинь ярьж байж мөнгө өгнө” гэж хэлээд 99839199 дугаар руу залгасан чинь аваагүй. Тэгэхээр нь би “чи утасны дугаарыг нэртэйгээ өг, хэрэв ямар нэгэн асуудал гарвал чамтай холбогдоё, зургийг чинь авна” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд утасны дугаар, нэр хоёрыг нь авсан. Утасны дугаар нь 99765690, нэр нь Батбаяр гэж хэлсэн. Би тухайн үед их хүнтэй байсан тул зургийг нь аваагүй. Тэгээд би орлогынхоо мөнгөнөөс 100 000  төгрөг өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /2 хх-н 119/,

Гэрч Э.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны сүүлээс эхлэн “Зөв сонголт” гэх онлайн дэлгүүрийг өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Зөв сонголт гэх фейсбүүк группэд зар мэдээ оруулдаг. Би группэд зарах гэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ зургийг нь оруулдаг бөгөөд хүмүүс миний тавьсан зар дээр сонирхсон бол утасны дугаараа үлдээдэг. Миний бичсэн постыг далимдуулан үл таних залуу хүмүүс рүү залгаж, урьдчилгаа нэхэж, заримаас нь авсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-н 120-121/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг камерийн бичлэгийг үзэхэд 01 секундын үед улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй хүн зүүн талын АТМ-ээс карт уншуулан зогсож байгааг зураг хэлбэрт шилжүүлэн тэмдэглэлд тусгав. ...00:05 секундэд уг залуу картаа голын АТМ хэсэгт хийж байгаад үлдэгдэл шалгаж хажуу талын АТМ-ээс гарсан мөнгөө аваад гарч байгааг зураг хэлбэрт шилжүүлэн тэмдэглэлд тусгав. Бичлэгт ямар нэгэн дуу, авиа байхгүй байлаа” гэжээ /хх 1-н 5-7/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 2, 226, 105/, Хохирогч нарын өргөдөл /1 хх-н 121, 228, 2 хх-н 29, 63, 106/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 122-125/,Эд зүйлийн үнэлгээ /1 хх-н 27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-н 51-74/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-н 25-28, 151-152, хх-н 250, 2 хх-н 1/, депозит дансны хуулгууд /1 хх-н 50, 2 хх-н 31, 66, 107, 112/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 96-94, 214-215/,  

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Т-ын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, түүнийг унтсан хойгуур iphone pro 11 max маркийн гар утас, түрүүвч, хаан банкны данснаас 3.700.000 төгрөг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Т-т нийт 7.761.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 119а-244 тоот иргэн Х.З-гийн орон сууцанд хоноод гарахдаа Сони маркийн 40 инчийн зурагтыг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч У.З-д 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Т-ын: “...машин дээрээ ирээд машин дотроо суугаад байж байтал нэг үл таних залуу ирээд “та жолооч авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэгье” гээд тухайн залуугаар машинаа бариулаад явсан. Ингээд гэр рүүгээ харьж явах замдаа замын тал хүртлээ сэрүүн явж байгаад нэг мэдсэн чинь гэрийнхээ хажуу талын зам дээр машин дотроо сэрсэн. Сэрэх үед миний машиныг жолоодож явсан жолооч байгаагүй. Тэгээд өөрийнхөө гар утас, түрүүвчээ хайсан боловч миний гар утас болон түрүүвч байгаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш өдөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 08 цаг 23 минутанд миний Хаан банкны 5130054610 дугаарын данснаас Оюунбат гэх хүний Хаан банкны 5100369524 дугаарын данс руу 3 700 000 төгрөгийг шилжүүлээд бэлэн мөнгөний машинаас 5 хуваагаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 10/, хохирогч Х.З-гийн: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод ортол гэрээс зурагт алга болсон байхаар  нь гайхаад охин С- руу залгаад “гэрт зурагт алга байна, хаана байна” гэхэд миний охин С- “мэдэхгүй байна, би өглөө 09 цагт ажилдаа явахдаа хаалгаа цоожлоод гарсан, та цагдаад ханд” гэсэн. ...манай охин С-тай үерхэж байгаа залуу Б-нь манай охинтой 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирж хоносон ба маргааш нь манай охин ажилдаа явахад гэрт унтаад үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-н 133/, Гэрч Э.Оюунбатын: “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө өглөөний 08 цагийн орчим 40-79 УБМ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын, ногоон цайвар өнгийн автомашинтай такси үйлчилгээнд явсан юм. Тэгээд би ганцаараа хорооллоос Модны-2 руу урууддаг зам дээр явж байхад хар бараан өнгийн хувцастай 2 залуу гараа өргөж суусан. Тэгээд тухайн хоёр “Богд-Арын АТМ оръё” гээд тухайн газарт очиход тэнд АТМ байгаагүй. Тэгээд тухайн хоёр залуу намайг АТМ-тай газар олоод өг гэхээр нь би 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг KFC-тэй Хаан банкны АТМ дээр очсон. Замдаа явж байхдаа тухайн хоёр залуугийн нэг нь надаас “данс байна уу” гэж асуухаар нь би тооцоогоо хийх гэж байгаа юм байх гэж бодоод өөрийнхөө дансыг өгсөн чинь тухайн залуу “таны данс руу 3 700 000 төгрөг хийчихлээ, авч болно биз дээ” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэг, тэг” гээд KFC-тэй Хаан банкны данснаас өөрийнхөө картаар 1 саяар 2 удаа 700 мянгаар 1 удаа, нийт 2 700 000 төгрөгийг авсан. Дахин гүйлгээ хийх гэсэн боловч алдаа заагаад мөнгө гарч ирэхгүй байсан. Тэгээд машиндаа суух гэсэн чинь Хаан банкнаас залгаад “гүйлгээ хийгээд байгаа хүн та мөн үү” гэж асуухад тухайн залуу миний утсаар Хаан банкны ажилтантай “мөн байна” гээд ярьсан. Тэгээд Хаан банкны ажилтан миний дансыг “1 минутын дараа нээгдэнэ” гэж хэлсэн. Бид гурав цаашлаад 10 дугаар хорооллын Голомт банкны АТМ-аас мөнгө авах гэсэн боловч болохгүй байсан. Ингээд Төмөр зам дахь Нарны гүүрний харалдаа Хаан банкны АТМ ороод тухайн залуу миний карт, картны кодыг надаас аваад АТМ ороод удалгүй “мөнгөө авчихлаа” гээд миний виза картыг надад өгөөд дансанд чинь 20 000 төгрөг үлдээчихлээ гэж хэлээд надад бэлнээр 10 000 төгрөг өгөөд тэр хоёр залуу явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 15/, гэрч Г.Солонгын: “...надад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх Айфоне 11 про макс загварын гар утсыг бэлэн 2 000 000 төгрөгөөр Б-гэх залуу зарсан. Яагаад худалдаж авсан бэ гэхээр тухайн утас асуудалгүй байсан болохоор авсан. Тэгээд буцаагаад 2 хоногийн дараа бараа үзэж явсан үл таних хүн аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-н 22/, гэрч Л.С-гийн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва 119а-244 тоотод найз залуу Л.Б-тэй хамт хоносон. Тэгээд маргааш нь би 09 цагийн үед ажилдаа явсан. Манай найз залуу Б-гэрт унтаад үлдсэн. Тэгээд орой 19 цагийн үед ээж өөрийнхөө 96900484 гар утаснаас миний 90890484 дугаар руу залгаад “гэрт зурагт алга байна” гэхэд нь “би мэдэхгүй байна, та цагдаад ханд” гэсэн. Манай найз залуу гэрт үлдсэн бөгөөд би утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Гэтэл үл таних дугаараас “хайраа би байна, Б-” гэсэн зурвас ирсэн. Тэгэхэд нь би “зурагт хаана байна, ээж гэрт ирсэн, бөөн юм болж байна” гэхэд “ээждээ зурагт эвдрээд засварт өгсөн гээд хэлчих, би маргааш аваад өгье. Одоо мөнгө алга гэсэн. Зурагтыг ломбарданд тавьсан гэсэн бөгөөд яг хаана гэдгээ хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1 хх-н 140/, эд зүйлийн үнэлгээ, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар,

2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна иргэн Г.С-ийн iphone pro 11 x маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч, Г.С-өд 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк сүлжээнд ухаалаг цаг, чихэвч худалдана гэсэн худал зар байршуулан, А.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж 41.900 төгрөгийг Хаан банкны 5845491999 дугаартай, А.Б-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч А.Н-д 41.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк сүлжээнд ухаалаг цаг, чихэвч худалдана гэсэн худал зар байршуулан, Б.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж 38.000 төгрөгийг Хаан банкны 5845491999 дугаартай А.Б-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч Б.Н-д 38.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр трумалин чулуутай эмчилгээний бүс худалдана гэж иргэн Д.Ч-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж 50.000 төгрөгийг Хаан банкны 5026637965 дугаартай, О.Ц-ийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч Д.Ч-эд 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.С-ийн: “...байрны гадаа байж байхад Б-“гар утсаараа нэг яриулчих” гэхээр нь би өөрийн “I phone X” загварын гар утсаа өгөхөд миний гар утсыг аваад зугтаасан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 248/, хохирогч А.Н-гийн: “...Ayush Nymsuren гэсэн хаягаараа орж фейсбүүк үзэж байгаад онлайн худалдаа гэсэн пэйж хуудсанд утасгүй чихэвч 50 хувь хямдарсан гэсэн зар явж байхаар нь сонирхоод ороод хартал 41.900 төгрөг болтлоо хямдарсан байсан. Хараад хямдарсан байгаа дээр нь авах санаатай хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг харж байгаад чатаар чатлахад хямдрал өнөөдөр дуусч байгаа гэхээр нь би тухайн үедээ мөнгөгүй байсан болохоор өөрийн дүү Б-аас түр уг мөнгийг зээлээд Худалдаа хөгжлийн банкны 476020349 гэсэн данснаас тухайн Хаан банкны 5845491999 гэсэн Б-гэсэн хүний данс руу 41 900 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд уг өгсөн дугаар руу нь залгатал гадуур хүргэлттэй явж байна, удахгүй очно гэж хэлсэн. Цагийн дараа залгатал утас нь холбогдохгүй болохоор нь би залилуулсанаа мэдсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-н 37/, хохирогч Н.Н-гийн: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд би фейсбүүкээ ухаад байж байхад сахлын машин зарна гэсэн зар байхаар нь комент хэсэгт нь авъя гээд утасны дугаараа үлдээхэд удалгүй 99765690 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн таны захиалгыг хүлээж авлаа, та мөнгөө шилжүүлж байж баталгаажна гэхээр нь би заавал шилжүүлэх ёстой юм уу” гэхэд тэр залуу “мөнгөө шилжүүлэхгүй бол хүргэлтийн жолооч нар мөнгө нэмж аваад байдаг юм” гэж хэлээд энэ данс руу шилжүүл гээд мессежээр 5845491999 Б-гэх хүний нэртэй данс өгөөд гүйлгээний утаг хэсэг дээр нь дугаараа бичээрэй гэхээр нь би өөрийнхөө 5129004913 дугаарын данснаас 38 000 төгрөг шилжүүлээд мессежээр шилжүүлсэн гэж бичсэн чинь за жолоочоороо өгөөд явуулъя гэсэн хариу ирсэн. Тэгээд орой нь 17 цагийн орчим сахлын машин зарна гэсэн зар байршуулсан онлайн худалдааны газраас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн ярихаар нь би танай ажилтан ярихаар нь захиалга өгөөд мөнгөө шилжүүлсэн гэж хэлсэн чинь таны захиалгыг бид нар аваагүй гээд байхаар нь над руу анх ярьж захиалга авсан 99765690 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь залилуулчихлаа гэж мэдээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /2 хх-н 70/, хохирогч Д.Ч-ийн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа 11 цагийн үед фейсбүүкээр зар үзэж байгаад “Зөв сонголт” гэх пейж хуудсанд нурууны өвчинд зориулж эмчилгээний турмалин чулуутай эмчилгээний нурууны бүс ирлээ гэсэн пост байсан ба уг постны доор хүмүүс захиалга өгөх талаар, мэдээлэл авах талаар утасны дугаараа бичсэн байсан. Би мөн адил уг постны доор өөрийн дугаарыг бичиж үлдээсэн юм. Тэгээд 12 цаг 58 минутанд миний 89006621 дугаар руу 99765690 гэсэн дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “эмчилгээний нурууны бүснээс ярьж байна” гэсэн. Би “яг ямар газраас нь ярьж байна” гэхэд “эмчилгээний турмалин чулуутай эмчилгээний бүснээс ярьж байна” гэсэн. Тэгээд би “танай бүс баталгаатай байж чадах уу” гэж асуусан чинь “манайх Солонгос улсаас бөөнд нь оруулж ирдэг бөгөөд ингэж хямдруулж зардаг юм, манай бүсний сертификат нь байгаа, бид нар танд бүсийг өгөхдөө сертификатыг нь хуулбарлаж өгнө. Хэрвээ та хэрэглэж үзээд ямар нэгэн асуудал гарвал эргээд бид нар руу гомдол мэдүүлж болно. Та мөнгөө одоо шилжүүлээрэй. Манайх мөнгө шилжүүлсэнээс хойш захиалга баталгааждаг гэсэн. Тэгэхээр нь би дансаа мессежээр явуулаарай гэсэн. Тэгээд миний утсанд 99765690 дугаараас 5026637965 гэсэн данс ирсэн бөгөөд гүйлгээний утга дээр утасны дугаараа бичээрэй гэсэн. Тэгэхээр нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа 13 цаг 03 минутанд интернет банк ашиглан өөрийн 5020842448 дугаарын данснаас уг хүний мессежээр явуулсан Хаан банкны 5026637965 дугаарын дансанд 50 000 төгрөг шилжүүлсэн. ” гэсэн мэдүүлэг /2 хх-н 114-115/, гэрч С.Б-гийн: “...С- ахыг хүн авах гээд ирсэн, уулзаж байхад гэнэт Б-зугтаагаад алга болсон. Тэгээд С- ах тэр хоёр хоорондоо гүйлдээд байхаар нь Азаа бид хоёр тамхи татаж байсан болохоор гайхаад харж байсан. Хэсэг хугацааны дараа С- ах ирээд Б-утас аваад явчихлаа, залгахаар аваад зайсангаас ирээд авчих гээд байсан. Тэгээд С- ах маргааш цагдаа нарт хэлээд бариад авчихна гээд машиндаа суугаад явсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 223/, насанд хүрээгүй гэрч А.Б-ын: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүкээр зар үзэж байтал Zorig нэртэй хаягнаас Айфоне Х загварын гар утас хямд зарна гэсэн зар тавьсан байсан. 88548008 гэсэн дугаараар холбогдож байгаад тухайн өдрийн 18-19 цагийн үед Баруун дөрвөн замын Элбэг дэлгүүрийн гадна хар өнгийн Сонота загварын машинтай гурван ах ирээд утас зарах гэж байгаа ах нь хойно суучихсан байсан. Би утсыг үзэж байгаад бэлэн 1 000 000 төгрөгөөр утсыг худалдаж авсан. Тэгээд худалдаж авсан гар утсаа дахиад өөрийн фэйсбүүкээр зарна гээд зар тавьсаны дагуу нэг эмэгтэй Содон хороололд хүрээд ир гэхээр нь очоод утсаа үзүүлж байгаад Айпоне 7 плас дээр зөрүү 560 000 төгрөгийг найз охины Худалдаа хөгжлийн банкны дансаар авсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-н 240/, гэрч О.М-гийн: “...Содон хорооллын гадаа уулзтал алдсан гар утас гээд миний шинэхэн авсан утасны хайрцагыг барьчихсан байсан. Тэгээд би О- гэдэг залуугаас фейсбүүкээр харилцаж байгаад өөрийн Айфоне 7 плас загварын гар утас дээр зөрүү 560 000 төгрөг өгөөд авсан талаараа хэлээд О-ын утасны дугаарыг өгөөд бид хоёр О-той очиж уулзсан. О- бас фейсбүүкээр танихгүй хүнээс 1 000 000 төгрөгөөр бэлэн мөнгөөр авсанаа хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 хх-н 236/, гэрч Б.Б-ын: “...манай бэр болох Нямсүрэн над руу залгаж “хүүдээ онлайн дэлгүүрээс ухаалаг цаг, чихэвч авах гэсэн юм. Дансанд мөнгө алга, эгч нь бэлэн мөнгө өгье, хямдралтай хугацаа дуусах гээд байна гэхээр би уг Хаан банкны 5845491999 гэсэн Б-гэх хүний данс руу 41 900 төгрөг шилжүүлээд утга дээр нь 80159335 гэх дугаарыг бичсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-н 46/, гэрч Ц.Д-ийн: “...Би Хаан банкны 5863140698 тоот дансыг ашигладаг. Надаас өөр хүн ашигладаггүй. Харин 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16-18 цагийн орчимд Б-манай гэрт байж байхдаа би дэлгүүр ороод ирье гэж хэлээд миний Хаан банкны картыг аваад явсан. Явахдаа дансны дугаараа хэлчих, би хүнээс мөнгө авах ёстой гэж хэлээд гарсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-н 72/, гэрч Б.Бат-О-ын: “...Б-утсаар яриад “би чиний данс руу нэг хүнээс 65 000 төгрөг хийлгээд авъя болох уу” гэхээр нь би “тэг” гээд дансны дугаараа өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа над руу дахиж яриад би борлуулалтын ажилд орсон. Надад Хаан банкны данс байхгүй болохоор чиний данс руу мөнгө хийлгэж авч болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд л миний дансанд бага багаар мөнгө орж ирэх болсон. Тэр мөнгийг Б-рүү нийлүүлээд явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг /2 хх-н 78/, гэрч О.Ц-ийн: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ТҮЦ дээрээ юм зараад зогсож байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд бэлэн мөнгөөр юм худалдаж авсан. Тэгээд тэр залуу надад хандан “эгч таны карт чинь байна уу, би ээжээсээ мөнгө хийлгээд авч болох уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг юм” гэтэл би утсаар ээжээсээ хэд бололцоотой гэдгийг нь асуугаад хэлье гээд утсаараа залгаад гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд “эгчээ таны дансны дугаар хэд юм бэ” гэхээр нь би өөрийн 5026637965, Очирын Цэнд-Аюуш гээд дансаа хэлсэн. Тэгээд дансныхаа дугаарыг өгөөд байж байтал тэр утсаараа хүнтэй ярьж байсан ба миний дансны дугаарыг тэр хүн рүү мессежээр явуулаад байх шиг байсан. Тэр залуу утсаараа нэг хүнтэй гадаа гараад яриад байсан бөгөөд тэр хооронд миний 5026637965 гэсэн данс руу 50 000 төгрөг орсон. Гүйлгээний утга нь 99839199 гэсэн байсан. Дараа нь дахин миний дансанд 50 000 төгрөг орсон бөгөөд 89006621 гэсэн гүйлгээний утгатай байсан. Тэгээд би тэр залууд мөнгө чинь ороод ирсэн. Хоёр дахиж яасан их мөнгө вэ гэхэд эхнийх нь манай ээжийн явуулсан мөнгө, энэ мөнгөөр би найз охиндоо нурууны бүс авч өгнө. Хоёр дахь нь манай аав явуулсан мөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ингэж их мөнгө оруулаад, би ээжтэй чинь ярьж байж мөнгө өгнө” гэж хэлээд 99839199 дугаар руу залгасан чинь аваагүй. Тэгэхээр нь би “чи утасны дугаарыг нэртэйгээ өг, хэрэв ямар нэгэн асуудал гарвал чамтай холбогдъё, зургийг чинь авна” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд утасны дугаар, нэр хоёрыг нь авсан. Утасны дугаар нь 99765690, нэр нь Батбаяр гэж хэлсэн. Би тухайн үед их хүнтэй байсан тул зургийг нь аваагүй. Тэгээд би орлогынхоо мөнгөнөөс 100 000  төгрөг өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /2 хх-н 119/, гэрч Э.Х-ын: “...Би 2017 оны сүүлээс эхлэн “Зөв сонголт” гэх онлайн дэлгүүрийг өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Зөв сонголт гэх фейсбүүк группэд зар мэдээ оруулдаг. Би группэд зарах гэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ зургийг нь оруулдаг бөгөөд хүмүүс миний тавьсан зар дээр сонирхсон бол утасны дугаараа үлдээдэг. Миний бичсэн постыг далимдуулан үл таних залуу хүмүүс рүү залгаж, урьдчилгаа нэхэж, заримаас нь авсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-н 120-121/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь “хохирогч З-гийн зурагтыг түүний охин С-тай хамт байрны мөнгөгүйн улмаас цуг ломбарданд тавьсан хулгаалаагүй”, гэж “хохирогч Г.С-ийн утсыг хэлж авсан, авч зугтаагаагүй” гэж тус тус мэдүүлж байх ба шүүгдэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Хавтаст хэрэгт шүүгдэгчийг дээрх хоёр үйлдлийг хийгээгүй талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Болор-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б- нь хохирогч О.Т-, Х.З- нарын эд зүйлийг хулгайлсан, хохирогч Г.С-, А.Н-, А.Б-, Д.Ч- нарыг хуурч залилсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ болон депозит дансны хуулганууд зэргээр нийт шүүгдэгч Л.Б-эс 9.025.700 төгрөг гаргуулж хохирогч О.Т-т 7.545.800 төгрөг, хохирогч Х.З-д 350.000 төгрөг, хохирогч А.Н-д 41.900 төгрөг, хохирогч Н.Н-д 38.000 төгрөг, хохирогч Д.Ч-эд 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Б-д 1.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Хохирогч Г.С- нь гар утсаа буцаан авсан, хохирогч О.Т-ын 216.000 төгрөгийн үнэ бүхий хэвтэвчийг буцаан авсан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч нь хохирол төлөх талаар ажлын 5 хоногийн завсарлага авсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.Болор-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1908057620174, 2005010090687, 2005015510785, 2005015150782, 2006000001259 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Л.Б-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      - “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч Л.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Л.Болор-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 74 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

      6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1908057620174, 2005010090687, 2005015510785, 2005015150782, 2006000001259 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй, хохирогч Г.С-өд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-эс нийт 9.025.700 төгрөг гаргуулж хохирогч О.Т-т 7.545.800 төгрөг, хохирогч Х.З-д 350.000 төгрөг, хохирогч А.Н-д 41.900 төгрөг, хохирогч Н.Н-д 38.000 төгрөг, хохирогч Д.Ч-эд 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Б-д 1.000.000 төгрөг тус тус олгосугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР