Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2017/00003/И |
Дугаар | 14 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Цээлийн 7-9 тоотод оршин суух, РД: СК61110106 регистрийн дугаартай Боржигон овогт Өвгөний Оюунчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг нар оролцов.
Т О ДО Р Х О Й Л О Х нь:
Хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Худалдаа бэлтгэлийн ангид бөс барааны дэлгүүрийн худалдагчаар ажилд орсон. 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01 хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний тасгийн худалдагчаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Дархан сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар 1992 оны 10 дугаар сарын 01 хүртэл ажиллаж байсан. Дархан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн архив нь шатаж бичиг баримт устсан. Иймд 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Ө.Оюунчимэг нь 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дархан сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, няраваар ажиллаж байсан байдал нь түүний эх хувиар нь шүүхэд ирүүлсэн №043116 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-н 11 дүгээр хуу/, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай Хэнтий аймгийн Дархан сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын ажилд авах тухай тушаал, /хх-н 12 дугаар хуу/, гэрч Ч.Долгорын “Ө.Оюунчимэг нь 1980 оноос Хэнтий аймгийн Дархан сумын Дархан хоршоо гэж байхад дэлгүүрийн худалдагчаар ажиллаж 1992 оны 10 сар хүртэл хамт ажиллаж байсан.1990 онд Дархан хоршоо Үлэмж-Орших хоршоо нэртэй болж барааны няраваар ажиллаж байгаад 1992 онд няравын ажлаа надад шилжүүлж захиргааны нягтлан болж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20 хуу/, гэрч Ч.Гуулинбаатарын “Ө.Оюунчимэг нь 1980 онд Хэнтий аймгийн Дархан сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орж 1992 оны 10 сар хүртэл ажиллаж байсан. Би худалдааа бэлтгэлийн ангийн агентаар 1978 оны 08 сараас 1994 оны 10 сар хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22 хуу/ зэргээр нотлогдож байна.
Иймд Ө.Оюунчимэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Оюунчимэгийг 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дархан сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР