Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 16

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би А.Төгсбаярын нэхэмжлэлтэй “Батжин-Уул” ХХК-нд холбогдох 416.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч А.Төгсбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 07-ноос “Батжин-Уул” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж харуулын ажилд орсон. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 03-нд ажлаас халсан учир 11 сарын цалин болох 390.000 төгрөг, 12 сарын 26.000 төгрөг, нийт 416.000 төгрөгийг “Батжин-Уул” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 45 дугаар байрны 38 тоотод оршин суух СЩ68050718 регистрийн дугаартай, Чонод овогт Агваанжамаагийн Төгсбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие “Батжин-Уул” ХХК-тай хэлэлцэн тохиролцож 400.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан учир 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч А.Төгсбаяр нь хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас 416.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч “Батжин-Уул” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч А.Төгсбаяр нь гаргасан

-2-

нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбараа тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

          1.Нэхэмжлэгч А.Төгсбаярын нэхэмжлэлтэй “Батжин-Уул” ХХК-нд холбогдох 416.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Төгсбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13130 төгрөгний тавин хувь 6565 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 6565 төгрөгийг хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Төгсбаярт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Р.БАТБАЯР