| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0605/э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 606
2020 06 23 2020/ШЦТ/606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч: Д.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Мөнхнасан (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баяраагийн Мд холбогдох эрүүгийн 2009000000662 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Барилгын техникч мэргэжилтэй, хувийн барилгын компанид пассатчин ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 84-1016 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №344 дугаартай шитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлд хамруулж хорих ялаас чөлөөлсөн, Боржигон овгийн Баяраагийн М, регистрийн дугаар: ЧР87011773,
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 573 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13.дугаар хороо Ногоон талбайн 5 дугаар гудамжны 10 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Э.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж зүүн гайморовын хөндийн гадна ханын хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2009000000662 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ирсэн. Гэрт иртэл Төгөлдөр нийтийн байрны эзэнтэй архи, пиво ууж байсан юм. Би хамт уугаад Төгөлдөртэй маргалдаад би Төгөлдөрийг зодож, цохисон юм. Миний бие одоо зүгээр болсон. Болсон үйл явдлаа санаж байна. Төгөлдөр гэрт нэг эмэгтэй оруулж ирээд хонох гээд би хонуулахгүй гээд маргалдаад цохисон юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Төгөлдөртэй эвлэрсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Хохирогч Э.Төгөлдөрийн "... 2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд эхнэр Төгөлдөрт ор засаад өгчих гэсэн чинь М нь орилоод эхнэр Цэрмаатай хэрэлдээд эхнэрээ цохиж зодоод байх шиг байснаа намайг газарт ор засаад хэвтэж байхад М нь хажууд ирээд шууд миний зүүн нүд рүү 2-3 удаа гараараа цохиод авахаар нь зүүн нүдээ гараараа дараад хэвтсэн чинь дээрээс хөлөөрөө өшиглөж, бие рүү цохиж зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч Э.Болорын “...2020 оны 04 дүгээр сарын 17-нд гэртээ байж байхад манай ах Төгөлдөр 11 цагийн үед хамарнаас нь цус гарчихсан нүүр ам хамар нь сонин болчихсон хүнд зодуулчихлаа гэж орж ирсэн ... хэнд гэж асуухад М гэх найздаа гэж хэлсэн тэгээд би 103 яаралтай түргэн тусламж дуудаад гэмтлийн эмнэлэг авч явсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч Э.Бат-Эрдэнийн "... Б.М ирэх үедээ архины шалтгаан солио гэсэн эмнэл зүйн шинж тэмдэгтэй ирсэн. Одоо хордлого тайлах эмчилгээ хийгдэж байгаа. Б.Мгийн биеийн байдал одоо хэвийн болсон. Өнөө маргаашгүй гарна. Одоо мэдүүлэг өгөх чадвартай ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №4934 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Э.Төгөлдөрийн биед зүүн гайморовын хөндийн гадна ханын хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагүй үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 35 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13.дугаар хороо Ногоон талбайн 5 дугаар гудамжны 10 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Э.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж зүүн гайморовын хөндийн гадна ханын хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Төгөлдөрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4934 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Мгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогч Э.Төгөлдөрийн гомдол саналгүй эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Б.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Э.Төгөлдөр гомдол саналгүй гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Баяраагийн Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН