Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 074

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие 1973 онд төрсөн. 2013 оны 0******* сарын 03-наас эхлэн ******* сумын ******* төвд музей техникийн ажилтнаар ажиллаж байтал ******* сумын ******* төвийн эрхлэгчийн 2016 оны 1******* сарын 02-ны өдрийн 05 тоот тушаалаар хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Боловсрол соёлын газрын 1/362 албан тоотыг үндэслэн ажлаас халсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.*******г ******* сумын ******* төвийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ны өдрийн 05 тоот тушаалаар ажлаас нь халсан. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4, 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт нь дээд байгууллагаас ирсэн шаардлагын дагуу ажлаас чөлөөлсөн гэж байгаа. Гэтэл дээд байгууллагаас нь ямар бичиг тоот ирсэн юм гэдэг талаар хариуцагч байгууллага ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Б.*******г энэ ажилд тэнцэхгүй болсон талаар хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа. Ур чадварын талаар тэнцэхгүй болсон ямар нэгэн комиссын дүгнэлт, эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй болсон талаар эрүүл мэндийн дүгнэлт гараагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ заалт нь хөдөлмөрийн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх гэж байгаа бол ажилтанд энэ талаар 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Ингэж мэдэгдээгүй. Энэ талаар хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй нь энэ асуудлаар хариуцагч байгууллага ямар нэгэн байдлаар маргах сонирхолгүй байна гэж үзэж байна. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэгэнт тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцохоор заасан байгаа. Б.******* нь Музейн техникчийн ажил үүргийг 2013 оны 01 сарын 03-ны гүйцэтгэж эхэлсэн байдаг юм. Энэ хүнийг дээд боловсролгүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан байгаа. Энэ талаарх асуудлыг ажлаас халах үедээ биш ажилд авах үедээ энэ шаардлагаа тавьж ажилд авах ёстой байсан. Б.******* хэдийгээр дээд боловсролгүй ч гэсэн энэ ажлын яаж гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдах байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинд 1,500,000 орчим төгрөг нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг нарийвчилж бодоогүй, дунджилж гаргасан болно. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагатай гэв

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******г Завхан аймгийн ******* сумын ******* төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан тус ******* төвийн музей техникчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******д нэхэмжлэлийн нэг хувийг 2017 оны 0******* сарын 07-ны өдөр гардуулж түүнд эрх үүрэг танилцуулсан байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 0******* сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байжээ.

Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч дээрх үүргээ биелүүлээгүй төдийгүй хариу тайлбараа даруй ирүүлэхийг түүний 91215120 дугаарын утсаар удаа дараа мэдэгдсээр байхад өдий хүртэл тайлбараа ирүүлж мэтгэлцээгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу түүний дээрх дугаарын утсаар шүүгчийн туслах 2017 оны 02-р сарын 02-ны өдөрмэдэгдсэн  болох нь шүүх хурлын тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байх бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлажээ.

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Ажил олгогчийн зүгээс Б.*******г Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө түүнийг ажил мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсон эсэх эсвэл эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон эсэхийн аль нь болохыг тушаалдаа тодорхой заагаагүй, мөн хууль тогтоомжид заасан эрх бүхий ямар байгууллага юу шаардсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Ажил олгогчийн зүгээс ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр хэрэв ажлаас чөлөөлөх гэж байгаа бол түүний мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа үйл баримтыг тогтоож, энэ талаар мэргэжлийн болон ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд түүнийг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь зохицуулалтанд нийцэхээс гадна түүнд энэ зүйл хэсгээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Хэрэв ажилтанг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж байгаа бол энэ талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байх шаардлагатай.

Гэтэл Б.*******гийн мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн талаар дүгнэсэн ямар нэгэн баримтыг хариуцагч байгууллагын зүгээс ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын ******* төвийн музейн техникчийн ажлыг эрхлэж байхдаа 2012, 2014 онуудад өргөмжлөл , жуух бичгээр шагнуулж байсан байна.

Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүх үзээд нэхэмжлэгч Б.*******г Завхан аймгийн ******* сумын ******* төвийн музей техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн ******* сумын ******* төвөөс гаргуулаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.*******гийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,356,467 төгрөгийн цалин авсан нь түүний 000285500 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /9 дүгээр сарын цалин 446857+ 10 дугаар сарын цалин 446857 + 11 дүгээр сарын цалин 385922 = 1.356.467 сүүлийн 3 сарын цалин, 1.356.467: 3= 452,155 төгрөг /сарын дундаж цалин/, 452,155 : 21,5= 21030 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09 хүртэлх хугацааны / 1******* сард 4 хоног, 12-р сард 22 хоног, 0******* сард 22 хоног, 2-р сард 5 хоног, нийт 54 хоногийн цалинг тооцоход нийт 1.135.620 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1.135.620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутган авч зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 31300 төгрөг= нийт 101,500 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******г Завхан аймгийн ******* сумын ******* төвийн музейн техникчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын ******* төвөөс нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.135.620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 102,005 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ