| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0626/э |
| Дугаар | 623 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 623
2020 06 29 2020/ШЦТ/623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхбадрал,
Улсын яллагч: Ш.Хосбаяр,
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан овогт Алтанхуягийн Ут холбогдох эрүүгийн 2009003250338 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, , ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61 гудамжны 771 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагаан овогт Алт У, /У/,
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.У нь 2020 оны 01 дүгээр сарын 13-14- нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл Плаза” төвийн 11 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах “Чоко” бааранд хохирогч Д.Доржсүрэнг такс буцааж нэхсэн гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, хэвлийн цус хуралт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал бүхийи хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2009003250338 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ирсэн. Гэрт иртэл Төгөлдөр нийтийн байрны эзэнтэй архи, пиво ууж байсан юм. Би хамт уугаад Төгөлдөртэй маргалдаад би Төгөлдөрийг зодож, цохисон юм. Миний бие одоо зүгээр болсон. Болсон үйл явдлаа санаж байна. Төгөлдөр гэрт нэг эмэгтэй оруулж ирээд хонох гээд би хонуулахгүй гээд маргалдаад цохисон юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Төгөлдөртэй эвлэрсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Хохирогч Д.Доржсүрэнгийн “...Тэгээд бид нар хувцсаа өмсөөд гарах гэж байсан чинь Түвшинбаатар өлгүүрний дугаараа ресейпшн эмэгтэйгийн ширээр үү шидсэн. Тэгсэн чинь менежер залуу миний хойноос намайг барьж аваад намайг боосон. Тэгээд бөөн зууралдаан болсон. Зууралдаж байх үедээ би өндөр хамгаалагч залуу руу өөрийн Айфоне-11 гар утсаа шидсэн. Тэгээд ямар ч байсан салаад явах болоод хувцсаа өмсчихсөн байх үед менежер залуу гүйж ирээд намайг боосон. Тэгээд намайг лифтны урд зогсож байх үед менежер залуу миний араас намайг тэвэрч түлхээд шатны хонгилд оруулсан. Менежер залуу шатаар буугаад хоёр шатны эргэлтийн талбайд миний нүдний зүүн дээд хэсэгт гараараа цохисон. Тэгтэл хажуунаас том биетэй хамгаалагч залуу намайг хавирч газарт унагаахад би бару|н тохойгоо дагаад биеийнхээ баруун талаар унасан. Намайг газарт унасан байхад менежер залуу миний нуруу хэсэгт 2 удаа, гэдэс, хэвлий хэсэгт 2 удаа өшиглөсөн. Би босох гэсэн боловч хүндүүрлээд босож чадахгүй байсан. Тэгээд 103 дуудсан.Тэгээд баарнаас гараад гэмтлийн эмнэлэг очоод шинжилгээ өгч КТГ-н зураг өгсөн. Миний нурууны Б-2,3,4 дүгээр үений сэртэн яс хугарсан байсан.Миний биед учирсан зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, нурууны Б-2,3,4 дүгээр сэртэн ясны хугарал, хэвлий цус хуралт гэмтлийг Чоко баарны менежер гэх залуу учруулсан. Би гомдолтой, энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар хуудас/, Тэгээд ямар ч байсан салаад явах болоод хувцсаа өмсчихсөн байх үед менежер залуу гүйж ирээд намайг боосон. Тэгээд намайг лифтны урд зогсож байх үед менежер залуу миний араас намайг тэвэрч түлхээд шатны хонгилд оруулсан. Менежер залуу шатаар буугаад дунд хэсэгт миний зүүн нүдний дээд хэсэгт гараараа цохисон. Тэгээд менежер залуу хавирч унагаахад би баруун тохойгоо дагаад биеийнхээ баруун талаар унасан. Намайг газарт унасан байхад миний нуруу хэсэгт 2 удаа, гэдэс, хэвлий хэсэгт 2 удаа өшиглөсөн. Би босох гэсэн боловч хүндүүрлээд босож чадахгүй байсан. Тэгээд 103-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 89-90/
Гэрч М.Түвшинбаатарын “...би тэр хоёр хүнд хандаж ороод 20 секунд болоогүй байна гэж хэлээд хувцасны өлгүүрийн пайзыг ширээн дээр нь хүчтэй тавьсан. Тэгсэн чинь миний араас баарны менежер залуу манай ажилтантай бүдүүлэг харьцсан гээд над руу дайрсан. Тэгээд би жаахан арагшаа болоход миний өмнөөс Доржсүрэн ахыг менежер залуу бариад авсан. Тэгээд зодоон болох гээд менежер, хамгаалагч нар бид нар руу дайраад байсан. Тэгж байгаад лифтны хажууд том биетэй хамгаалагч Доржсүрэн ахыг цохиж унагаагаад чихнээс нь цус гаргасан. Тэгээд салгах гэхэд намхан биетэй хамгаалагч намайг араас боосон. Тэгээд Доржсүрэн ахыг салгаж чадаагүй. Тэгээд лифтэнд хүмүүс суух гээд холдоход өндөр биетэй хамгаалагч, менежер хоёр Доржсүрэн ахыг дагуулаад шатны хонгил руу аваад буусан. Тэгээд шат руу буудаг үүдийг намхан хамгаалагч гаднаас нь дарж зогсоод бид нарыг шатны хонгил руу оруулахгүй байсан. Би намхан хамгаалагчид хандаж та нар Доржсүрэн ахыг зөндөө зодчихлоо шүү дээ, одоо доош нь оруулаад дахиад зодоод байгаа юм уу гэхэд камерын бичлэг үзүүлэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд 5-10 минут болоод би шат руу ороход Доржсүрэн ах би зодуулчихлаа, цагдаа эмнэлэг дуудчихсан гээд баруун талаараа шатны гишгүүр тулаад хэвтэж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Намхан биетэй хамгаалагч намайг араас боосон миний хоолой юм залгихад хөндүүр байна, гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, баарны менежер залуу үйлчлүүлэгчид ёс бус хандсан үйлдэл гаргасанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Б.Энhбаярын “...гэтэл бид нарын таксыг буцааж өгөхгүй гэсэн. Тэгээд Түвшинбаатар хувцасны түлхүүрийн оосрыг хүчтэй ширээн дээр нь тавьсан. Тэгээд бужигнаад маргаан болоод баарны өндөр биетэй хамгаалагч, намхан биетэй хагигаалагч, (иенежер 3 Доржсүрэн ахыг хэд хэдэн удаа цохиж газарт унагаасан. ДоржсүрэА- лифтний хажууд унасан байхад махлаг биетэй хамгаалагч хажуу талаас нь өшиглөж байсан. Тэгээд баарны менежер залуу Доржсүрэнг аваад шатны хонгил руу орсон. Араас нь том биетэй хамгаалагч орсон. Харин жижиг биетэй хамгаалагч үүдэнд зогсчихсон бид нарыг оруулахгүй байсан. Хэсэг хугацааны дараа шатны хонгил руу ороход Доржсүрэн шатан дээр шат налчихсан, хөлөө шатны уруу унжуулчихсан байдалтай цагдаа дуудчихсан гээд сууж байсан. Намайг хэн нэгэн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч Ж.Лхагвасүрэнгийн “...тэр 4 залуугийн нэг нь над руу хувцасны өлгүүрийн дугараа шидсэн чинь У менежер хажуугаар явж таараад өөрийнхөө хүүхэд шиг хүн рүү яаж байгаа юм бэ гээд маргалдаад У руу дайрсан. Тэгээд гар утсаа газар унагаад хамгаалагч нарыг аваад өг гэхэд Баатарсүрэн ахы утсыг нь авч өгөөд лифт хэсэг рүү шахсан чинь утсаараа Баатарсүрэн ахыг цохисон. Тэр үед Баатарсүрэн ах тухайн залууг газар унагаад дээрээс нь дараад суусан. Тэгээд камер шүүнэ гээд 10 дугаар давхар руу шатаар буусан Тэр үед нэг залуугийнх нь баруун чих нь цус болчихсон байсан. Тэгээд юу болсон болохыг мэдэхгүй, хоорондоо ноцолдоод байсан зодож цохихыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн11 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1498 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Д.Доржсүрэнгийн биед зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, хэвлийн цус хуралт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагүй үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн “Чоко" баарны хяналтын камерын бичлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.У нь А.У нь 2020 оны 01 дүгээр сарын 13-14- нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл Плаза” төвийн 11 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах “Чоко” бааранд хохирогч Д.Доржсүрэнг такс буцааж нэхсэн гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, хэвлийн цус хуралт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал бүхийи хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.Уг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 34 дүгээр хуудас/, хохирогч Д.Доржсүрэнгийн гомдол саналгүй эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-ийн 127 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд А.Ут хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.У нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Д.Доржсүрэн нь гомдол саналгүй гэж мэдүүлдэг бөгөөд хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 127 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цагаан овогт Алтанхуягийн Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч А.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН