Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 420

 

.:

 

 

 

 

 

 

2020             6            22                                                2020/ШЦТ/420

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,  

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Н /ҮД:...... / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19......5 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-..., ........ү нарын хамт .............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.А, /РД:................/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” баарны 2 давхарт Б.Ишанаа руу цохиж баруун чамархай ясны шугаман далд хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаалтай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би  Б.И зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсандаа харамсаж түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Эмчилгээний төлбөр 2.000.000 төгрөг төлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.   

2. Хохирогч Б.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Нэг эрэгтэй хүн намайг цохиход би хойш савж унасан. Босоод ирэхэд чихнээс цус гарч байсан. Тэгээд хамгаалагч нар ирээд цагдаа дуудсан, миний биед учирсан гэмтлийг Б.А гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х,

 

3. Гэрч А.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Аыг олж аваад явах гэтэл цаана байсан 1 өндөр залууг цохиход шалан дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 23х/,

 

4. Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Очирхуягтай явж байсан гэх эрэгтэй хүн нь хүмүүс рүү дайрч байгаад Б.И гараараа цохисон. Тэгэхэд чихнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн21х/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №963 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.И биед баруун чамархай ясны шугаман далд хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28х/,

6. Б.И Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг, “Сонгдо”, “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлэгүүдээр эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 37-62/,

7. Б.И“Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн компьютер томографийн шинжилгээ, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн цээжний рентиген зураг, компьютер томографийн дүгнэлтүүд /хх-ийн 63х/,

8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгч Б.Аыг дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 10 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 10 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Аод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хавсарган хадгалж, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР