Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

 

 

2020              6            22                                             2020/ШЦТ/421

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч М.Х, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн М.Х, Д.Г нарт  холбогдох эрүүгийн 2010000000547 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар  сарын ....-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, .... боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “......” ХХК-д ... . ажилтай, ам бүл 4, . .... нарын хамт ................ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М.Х/РД:................./,

 

2. Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар  сарын .-ны  өдөр ....... аймагт төрсөн, ....... настай, тусгай дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........, ............ хамт .............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Г /РД:............./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Буянт-Ухаа 2” хороололын байранд оруулж өгнө, Төрийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа” гэж хуурч Б.Г 5.000.000 төгрөгийг, О.Тгаас 5.000.000 төгрөгийг Д.Г-ийн Хаан банкны .................дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч М.Хшүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.

 

2. Шүүгдэгч Д.Гшүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.

 

3. Хохирогч Б.Ганцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “...Д.Г2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Буянт-Ухаа 2” хороололын байранд оруулж өгнө, Төрийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа” гэхээр нь байранд орчих санаатай итгээд Д.Ганчимэгийн Хаан банкны 5077124602 дугаарын данс руу мобайл банкаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш байрандаа ормоор байна гэхэд хүлээж бай удахгүй оруулна гэсээр өдийг хүрсэн. Сүүлд мөнгөө нэхэхэд М.Хгэдэг хүнд өгсөн, тэр хүнтэйгээ уулз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

 

4. Хохирогч Б.ГХас банкны дансны хуулга /хх-ийн 8-9х/,

 

5. Хохирогч О.Т мөрдөн байцаалтын шатанд: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цехийн дарга Б.Ганцэцэг ажил дээр ирээд “Д.ГТөрийн орон сууцны корпорацид таньдаг хүнтэй, 5.000.000 төгрөгөөр байранд оруулна” гэж байна гэхээр нь итгээд өөрийн 5016036910 дугаарын данснаасаа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

6.  Хохирогч О.Тгийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 48-50х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч М.Х, Д.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч М.Х, Д.Г нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Х, Д.Г нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х өөрт ноогдох хохирлоо бүрэн барагдуулсан тул хохирогч Б.Г  гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Д.Г –с  хохирогч О.Тд 2.500.000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Х, Д.Г нарыг бүлэглэж бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Х, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Х, Д.Г нар нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Х, Д.Г нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганчимэгээс 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Тд олгосугай.

 

 

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР