Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 076

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* хотын ******* *******-р хороо нефтийн ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоод ажиллаж байсан жилүүдийнхээ баримтыг бүрдүүлтэл хөдөлмөрийн дэвтэр болон бас зарим газар ажиллаж байсан баримт тушаал байхгүй болсон байна. Миний нөхөр ******* нь Цагдаагийн албан хаагч учир түүнийг томилсон аймаг сум хотод очиж ажилладаг байсан бөгөөд энэ үед нь би мөн л тухайн томилогдсон газар нь очиж ажилладаг байсан учир олон байгууллага дамжиж яваад миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байх гэж бодож байна. Ингээд архиваас материал бүрдүүлж шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Би 1982 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 04-р сарын 10-ны өдөр хүртэл Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчин, 1983.09.04-ны өдрөөс 1983.06.01 хүртэл Улиастай хотын 1-р цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш, 1987.01.03-ны өдрөөс 1991.01.01 хүртэл Ахуйн үйлчилгээний газарт гоо сайханчаар, 1991.01.01-ний өдрөөс 1992.07.01 хүртэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд клубын эрхлэгч, 1992.07.03-ны өдрөөс 1996.12.31 хүртэл сумын ын д зохион байгуулагч, клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан тул эдгээр ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1982 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 04-р сарын 10-ны өдөр хүртэл Улиастай хотынАхуйн үйлчилгээний комбинатад оёдолчин, 1983.09.04-ны өдрөөс 1983.06.01 хүртэл Улиастай хотын 1-р цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш, 1987.01.03-ны өдрөөс 1991.01.01 хүртэл Ахуйн үйлчилгээний газарт гоо сайханчаар, 1991.01.01-ний өдрөөс 1992.07.01 хүртэл Завханаймгийн Эрдэнэхайрхан суманд клубын эрхлэгч, 1992.07.03-ны өдрөөс 1996.12.31 хүртэл  сумын ын д зохион байгуулагчклубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн *******16 оны 10-р сарын 24-ны өдрийн А/804 тоот лавлагаанд Б.******* нь 1983-1985 онд Улиастай сумын 1-р цэцэрлэгт хүмүүжүүлэгч, 1985-1987 онд Ахуйн үйлчилгээний комбинатад гоо сайханч, 1991-1992 онд Эрдэнэхайрхан сумын соёлын д эрхлэгч, зохион байгуулагч, 1992-1997 онд сумын ын д эрхлэгч, зохион байгуулагчаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1983-1985 онд Улиастай сумын 1-р цэцэрлэгийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй, 1985-1987 оны ахуйн үйлчилгээний комбинатын даргын тушаалд *******ийг гоо сайханчаар, 1992-1997 онд сумын ын д эрхлэгч зохион байгуулагчаар томилсон, чөлөөлсөн, 1992 онд Эрдэнэхайрхан сумын соёлын өөс эрхлэгч зохион байгуулагчаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Б.*******ийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүнийг ажилд томилж, ажлаас чөлөөлж байсан Завхан аймгийн Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1982, 1983 оны тушаалууд, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны тушаал, Завхан аймгийн ын хэлтсийн даргын 1991 оны тушаал, Завхан аймгийн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны захирамж, нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн фото зургууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 08-р сарын 02-ны өдрийн 125 тоот тушаалд Оёдолчноор *******ын *******ийг 8-р сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэсэн, мөн комбинатын даргын 1983 оны 04-р сарын 10-ны өдрийн 50 тоот тушаалд оёдолчин Б.******* нь өөр газар шилжих болсон тул ажлаас нь 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэсэн байна.

Дээрх тушаалуудыг үндэслэн Б.*******ийг 1982 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 04-р сарын 10-ны өдөр хүртэл Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан гэж үзэх үндэстэй байна.

Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны тушаалд Улиастай хотын 1-р цэцэрлэгт ...*******ийг 9-р сарын 04-нөөс эхлэн... ажиллуулсугай гэжээ.

Дээрх тушаалыг үндэслэн түүнийг 1983-1985 онуудад Улиастай хотын 1-р цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Завхан аймгийн ын хэлтсийн даргын 1991 оны 01-р сарын 22-ны өдрийн 03 тоот тушаалд Эрдэнэхайрхан сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 01-р сарын 19-ний 07 тоот шийдвэр тус сумын харъяат Б.*******ийн өргөдөл, мөрийн хөтөлбөрийг үндэслэн сумын клубын эрхлэгч Сайханчимэгийн жирэмсний амралтын хугацаанд ******* овогтой *******ийг 1991 оны 1-р сарын 1-нээс түр томилон ажиллуулсугай гэжээ.

Дээрх 03 тоот тушаал болон 1991 оны 06-р сард Эрдэнэхайрхан сумын ын ийн эрхлэгчээр ажиллаж байхдаа овоо тахилгын баяр дээр хамт ажиллаж байсан Засаг захиргааны ажилтан албан хаагчид, нутгийн ард олны хамт авахуулсан фото зурагыг үндэслэн Б.*******ийг 1991-1992 онуудад Эрдэнэхайрхан сумын соёлын д эрхлэгч, зохион байгуулагчаар ажиллаж байсан гэж үзэх үндэстэй.

Завхан аймгийн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 06-р сарын 18-ны өдрийн 18 тоот төсөвт албан газруудын тооллогын комисс томилох тухай захирамжид ******* зохион байгуулагч гэж бичигдсэн байна.

Иймд дээрх тушаал болон 1993 оны 12-р сард аймгийн болон бүх сумуудын клубын эрхлэгч, номын санчдын зөвлөгөөн семинарын үед авахуулж байсан дурсгалын зураг гэсэн тайлбартай фото зураг гэрч Ж., С. нарын мэдүүлгүүд зэргээр түүнийг Завхан аймгийн сумын ын д зохион байгуулагч клубын эрхлэгчээр ажиллаж байсан гэж үзэх үндэстэй.

Мөн түүний Завхан аймгийн Ахуйн үйлчилгээний газарт гоо сайханчаар ажиллаж байсан нь түүний хамт олонтойгоо 1987 оны Мартын 8-аар авахуулсан фото зураг, үсчин , нартай авахуулсан фото зураг гэрч гийн ******* нь Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гоо сайханчаар ажиллаж байсан юм. Би тэр үед тус газарт үсчнээр ажиллаж байсан юм. Оныг нь бас сайн санахгүй байна. Ямар ч л байсан ******* гоо сайханчаар ажиллаж байсан нь үнэн юм. Энэхавсаргаж ирүүлсэн олуулаа авахуулсан зурган дээр ******* байна, энэ 1987 онд Ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан үсчин гоо сайханчидийн зураг байна. Мөн ******* бид 3-ын зураг байна. Бидний 1986, 1987 онуудын үед л авахуулж байсан зураг байна гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ийг 1982 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 04-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийнУлиастай сумын Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1983 оны 09-р сарын 04-ны өдрөөс 1983 оны 06-р сарын 01-ний өдөрхүртэл Завхан аймгийн Улиастай сумын 1-р цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 01-р сарын 03-ны өдрөөс 1991 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ахуйн үйлчилгээний газарт гоо сайханчаар, 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд клубын эрхлэгчээр, 1992 оны 07-р сарын 03-ны өдрөөс 1996 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн  сумын ын д зохион байгуулагч клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ