Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2017/00052/и |
Дугаар | 142/ШШ2017/00108 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2017/00108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2-43 тоотод оршин суух, Өндөр овгийн Бямбаагийн Жавхлан /ФМ61122066/-ийн хүсэлттэй
" Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн ангийн харъяа “Найрамдал” гуанзанд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Жавхлан, гэрч Н.Алтантуяа, Ж.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Жавхлан миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг засвартай гэж үзэж байгаа тул Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн ангийн харъяа “Найрамдал” гуанзанд тогоочоор 1978.08.01 өдрөөс 1982.10.01 өдрийг хүртэл ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Бямбаагийн Жавхлан нь шүүхэд хандан “Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн ангийн харъяа “Найрамдал” гуанзанд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажилласан ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Б.Жавхлан нь 1978 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн ангийн харъяа “Найрамдал” гуанзанд тогоочоор ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Эрдэнэт хотын Найрамдал хорооны дэргэдэх худалдаа бэлтгэллийн ангийн даргын 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай ажилд шилжүүлсэн тухай тушаал, Орхон аймгийн Архивын албаны 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 327 дугаартай /Б.Жаврланг 1978..08.01-нээс Тосгоны гуанзны тогоочоор томилсон тухай/ лавлагаа, гэрч Н.Алтантуяа, Ж.Сарантуяа нарын мэдүүлгүүд, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд Бямбаагийн Жавхлан 1978 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн ангийн харъяа “Найрамдал” гуанзанд тогоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр овгийн Бямбаагийн Жавхлан /ФМ61122066/-г Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн ангийн харъяа “Найрамдал” гуанзанд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА