| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0473/Э |
| Дугаар | 450 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 450
2020 7 03 2020/ШЦТ/450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагч Н.Нарангэрэл,
Шүүгдэгч Э.С, Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Э.С, Г.Х нарт холбогдох эрүүгийн 2010000000646 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...... төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ..........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ......, ... хүүхдийн хамт ............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.С /РД:............./,
2. Монгол Улсын иргэн, 19.....оны 7 дугаар сарын 02-ны өдөр ....... аймгийн Улиастай суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, .............. механикч ажилтай, ам бүл 7, ........... хүүхдийн хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Х /РД:............../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Хнар нь бүлэглэн “Унгар улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн П.О визны урьдчилгаа мөнгө гэж 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “визны ярилцлаганд орох цаг захиална” гэж 365.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвөөс Э.С 5014144340 тоот данс руу тус тус шилжүүлүүлэн авч залилж, нийт 3.365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.С шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Хохирогчид нийт 3.365.000 төгрөг өгөхөөс одоо 500.000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгийг сар бүр 500.000 төгрөг өгөөд төлж дуусгана,
Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.
2. Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.
3. Хохирогч П.Оюунтунгалаг мөрдөн байцаалтын шатанд: “...2019 оны 01 дүгээр сард найз Э.Сзалгаад “Унгар улс руу ажлын гэрээгээр явах уу” гэж санал тавьсан. Унгар улсад манай нөхрийн төрсөн дүү, эхнэрийн хамт байдаг, гэрээгээр ажил хийдэг, мөн хамаатны ах нь олон жил болж байгаа, манай ахтай хамт ажил хийдэг эгч нь урилга явуулаад виз гаргадаг гэж хэлээд эхний ээлжинд 3.000.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Э.Сөөрийнхөө 5014144340 дугаарын дансаар авсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр визны ярилцлагад орох цаг захиална гээд 365.000 төгрөгийг дээрх дансаараа авсан. Г.Х нь Э.Солонгын нөхөр ба миний бүрдүүлж өгсөн баримт, бичгийг авсан. Г.Х нь манай дүү Унгар улсад байгаа асуудалгүй виз гарна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
4. Э.Солонгын Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Э.С, Г.Х нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч Э.С, Г.Х нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.С, Г.Х нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С, Г.Х нар нь хохирол 500.000 төгрөгийг хохирогч П.Оюунтунгалагт төлсөн, үлдэгдэл хохирол болох 2.865.000 төгрөгийг Э.С, Г.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Оюунтунгалагт олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.С, Г.Х нарыг бүлэглэж бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.С, Г.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.С, Г.Х нар нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.С, Г.Х нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.С, Г.Х нараас хувь тэнцүүлэн 2.865.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Оюунтунгалагт олгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР