Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 639

 

 

 

2020         07              02                              2020/ШЦТ/639     

 

                    

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,  

Шүүгдэгч: Л.С, түүний өмгөөлөгч Х.Ганзориг нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лх Ст холбогдох эрүүгийн 2009004770358  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байр, 1 дүгээр орц 7 дугаар давхар, 27 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хонгийн хорих ялаар шийтгэсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/641 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид байгаа, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Лхагвасүрэнгийн С /РД:ИМ98081816/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 404 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн такси үйлчилгээ эрхэлдэг хохирогч Н.Амгаланбатын 53-04 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх явцдаа өөрийгөө “эрүүгийн цагдаа байна, хүн эрэн сурвалжлаад явж байна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хэрэг гарсан газрыг гар утсаар чинь зураг дарж бэхжүүлж авна, бичиг баримт түрийвчээ ажил дээрээ үлдээсэн байна хэмээн хуурч бэлнээр 30.000 төгрөг, Самсунг Галакси Жи 7 загварын гар утас зэргийг залилан авч бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009004770358  дугаартай хэргээс:

Хохирогч Н.Амгаланбатын "... Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн үед өөрийн эзэмшлийн 53-04 УНЯ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Сансарын тунелын автобусны буудал дээр 180 орчим өндөртэй 22 орчим настай, улаан өнгийн куртиктэй, хар өнгийн гуя хэсэгтэй кармаатай өмдтэй, бор өнгийн гуталтай, ногоон өнгийн нүдтэй, шар царайтай, унжуу хамартай халимаг үстэй усээ хажуу тийш болгосон, үсээ зам гаргаж зассан хэлбэртэй, эрэгтэй нь машины цонхны хажууд ирээд зогсоод таксинд явах уу? гэхээр нь явна гэж хэлтэл суусан, уг залуусаас хаашаа явах талаар асуухад Шувуун фабрик ормоор байна гэхээр машинаа хөдөлгөөд явж байтал үл танил залуу өөрийгөө Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаа байгаа юм аа хүн хайгаад эрэн сурвалжпаад явж байгаа гэж хэлээд гадаад паспортын зурагтай үнэмлэх гаргаж ирээд энэ хоёр хүнийг хайж байгаа юмаа гэж хэлсэн юм. Цэнхэр өнгийн зурагтай үнэмлэх шиг юм аа хар өнгийн түрүүвч шиг юманд хийсэн байдалтай харуулж байсан, 15 цагийн үед юнителийн салбарын гадаа машиныг байрлуулж зогсоогоод нөгөө залуу юнителийн салбар руу гүйж орсон оо буцаж гарч ирээд ахаа би үнэмлэх түрүүвчээ ажил дээрээ үлдээсэн байна та түр 20,000 төгрөг өгөөч гэхээр нь би 20.000 төгрөг өгөхөд юнителийн эрэгтэй ажилтантай юм яриад үйлчилгээ авч байсан Удалгүй гарч ирээд миний машинд суугаад шинэ замын буудал дээр очоод гар утсаараа зураг аваад баталгаажуулна гээд шинэ замын буудал дөхөөд ирэхэд нөгөө залуу чинь шинэ замын буудал өнгөрөөд Дэнжийн 1000-н цагаан байрны туслах замаар яваад уулын орой хэсэг дээр байрлах модон хашаатай цэнхэр өнгийн төмөр хаалгатай айлын гадаа машинтай очиж зогсоод гар утсаа өгчих, миний гар утасны камер болохгүй байна таны гар утсаар аваад компьютер дээр хуулаад авчихъя гэж хэлээд миний хар өнгийн Самсунг Галакси Ж-7 маркийн гар утсыг аваад машинаас буугаад уг айлын хашааны зургийг аваад, тэр хавиар эргэлдээд айлуудын хашаагаар харж энд байхгүй байна гэх мэтээр үг яриа хэлээд яваад байсан. Буцаад доошоо төв зам руу орсон цагаан байрны зүүн талд байрлах зам дагуу хуушуур зардаг газрын хажуу талд зогсоод хуушуурын газар руу ороод буцаж гарч ирээд дахин 10,000 төгрөг өгчих хоёулаа хуушуур авч идье би таньд ажил дээр очоод бүх мөнгийг чинь өгнө гээд 110.000 төгрөг өгнө гэж хэлээд надаас мөнгө аваад 10 хуушуурыг авч дотор нь орж хамт идсэн. Тэндээсээ гараад 100 айлын тэнд байрлах туслах замын дэн буудлын гадаа зогсоолд зогсоод би дэн буудал руу ороод гараад ирмээр байна гэж хэлэхээр нь би энд орж яах гэж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу чинь энд хэрэг болсон байгаа би таны гар утсаар баталгаажуулъя гээд орсон. Удалгүй буцаж гарч ирээд машинаа эргэж ирээд суусан, одоо хаашаа явах талаар асуухад Сүхбаатар дүүргийн 11 дүүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн эмнэлэг орно гэсэн, тэнд юу болсон талаар асуутал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа би тэрийг баталгаажуулна бас эмчийн бичиг авах ёстой гэж хэлээд Сүхбаатар дүүргийн эмнэлгийн гадаа очоод нөгөө эмнэлэг руу ороод гарч ирснээ буцаж гарч ирээд ахаа биш байна гээд машинд суугаад БСБ худалдааны төвийн машины зогсоол дээр зогсоод ахаа би нэгдсэн эмнэлэг орчоод ирмээр байна гээд 100 айлын автобусны харалдаа яваад өгсөн, тэгээд ирээгүй, би өөрийнхөө гар утас руу залгахад авчхаад дуугарахгүй байсан, дахиад залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...

                 Гэрч Э.Сайнжаргалын “... 2018 оноос Л.Стай үерхэж байгаа, 2020 оноос хойш хамтран амьдарч байгаа, гэмт хэрэг үйлдсэн талаар нь мэдээгүй, Баянзүрх дүүргийн цагдаагаас аваад явахаар нь гайхаад очоод гэмт хэрэг үйлдсэн талаар нь мэдсэн, гэр бүлийнхэн энэ талаар нь сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

                

                Хэргийн газрын үзлэгийн "... Н.Амгаланбат нь таксигаар үйлчилгээ хийсэн, өөрийгөө Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаа гэж хэлсэн үл таних залуу нь нэгдсэн эмнэлэг ороод гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг авах ёстой гэж хэлээд миний гар утсыг аваад машинаас буугаад явсан гэж хэлснийг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

                 Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                 Шүүгдэгч Л.С нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн такси үйлчилгээ эрхэлдэг хохирогч Н.Амгаланбатын 53-04 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх явцдаа өөрийгөө “эрүүгийн цагдаа байна, хүн эрэн сурвалжлаад явж байна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хэрэг гарсан газрыг гар утсаар чинь зураг дарж бэхжүүлж авна, бичиг баримт түрийвчээ ажил дээрээ үлдээсэн байна хэмээн хуурч бэлнээр 30.000 төгрөг, Самсунг Галакси Жи 7 загварын гар утас зэргийг залилан авч бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Н.Амгаланбатын “..100 айлын тэнд байрлах туслах замын дэн буудлын гадаа зогсоолд зогсоод би дэн буудал руу ороод гараад ирмээр байна гэж хэлэхээр нь би энд орж яах гэж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу чинь энд хэрэг болсон байгаа би таны гар утсаар баталгаажуулъя гээд орсон. Удалгүй буцаж гарч ирээд машинаа эргэж ирээд суусан, одоо хаашаа явах талаар асуухад Сүхбаатар дүүргийн 11 дүүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн эмнэлэг орно гэсэн, тэнд юу болсон талаар асуутал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа би тэрийг баталгаажуулна бас эмчийн бичиг авах ёстой гэж хэлээд Сүхбаатар дүүргийн эмнэлгийн гадаа очоод нөгөө эмнэлэг руу ороод гарч ирснээ буцаж гарч ирээд ахаа биш байна гээд машинд суугаад БСБ худалдааны төвийн машины зогсоол дээр зогсоод ахаа би нэгдсэн эмнэлэг орчоод ирмээр байна гээд 100 айлын автобусны харалдаа яваад өгсөн, тэгээд ирээгүй, би өөрийнхөө гар утас руу залгахад авчхаад дуугарахгүй байсан, дахиад залгахад холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Э.Сайнжаргалын мэдүүлэг, Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.       

Шүүх шүүгдэгч Л.Ст ял оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Л.С нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг  нийслэлэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн хянан үзээд  2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 676 дугаар магадлалаар хорих ялын хугацааг 6 / зургаа / сар болгон хөнгөрүүлсэн байна.  

Шүүгдэгч  Л. С нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Л.Ст  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасанаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, шүүдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар тус тус дүгнэлтээ танилцуулсан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Амгаланбатад шүүхийн шатанд 230.000 төгрөгийг төлсөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л. Сын Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/641 дугаатай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй 3 / гурав /сар 5 / тав / хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 1 /нэг / сар 5 / тав / хоногийн хугацаагаар тогтоосугай.  .

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.  Шүүгдэгч Л. С нь хохирогч Н. Амгаланбатад 230.000 / хоёр зуун гучин мянга / төгрөг төлж бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6 .  Шүүгдэгч Л. Сыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн  тоолсугай.

 7.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоолыг  эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л. Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН