Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2017/00125

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-10 тоотод оршин суух, Есүгэн овгийн Нямсүрэнгийн Мөнхтуяа /ГЮ72042209/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхо аймгийн Засаг дарга

Хариуцагч: Орхон аймгийн Боловсрол соёл урлагийн газарт холбогдох

“Албан бус боловсролын төвд түшиглэн насан тушийн боловсрол олгох төвийн удирдах ажилтаны сонгон шалгаруулалтын зарлан 2015.08.26-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт, 2015.08.31-ны өдрийн Боловсрол соёлын газрын 378 тоот нэр дэвшүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, Орхон аймгийн Засаг даргын 2015.11.19-ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгох, албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямцогт, Ч.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нямсүрэнгийн Мөнхтуяа миний бие 2001 оноос эхлэн албан бус боловсрол төвийг анх байгуулалцан багш, сургалтын менежер, захирлаар нийт 15 жил тасралтгүй ажилласан. БСШУ-ны Яамны сайд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/242 дугаар тушаалаар албан бус боловсролын үйлчилгээг насан туршийн тасралтгүй боловсрол болгох үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Манай байгууллага аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/658 тоот захирамжаар Албан бус боловсролын төвд түшиглэн Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв болсон ч өмнө явагдаж байсан үйл ажиллагаа хэвээрээ явагдаж байгаа бөгөөд үйлчилгээний агуулга хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний Эрдэм боловсролтой Монгол хүн бүлгийн 187.12-т Албан бус боловсролыг насан туршийн боловсролын хэлбэрт шилжүүлэн, сургалтын арга зүй, сурах бичиг, орчин, хэрэглэгдэхүүн, чанарын үнэлгээ, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх санхүүжилтийн тогтолцоог бий болгоно гэсэн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд уг ажлын хүрээнд бүх аймгуудад бие даасан төвийг шинээр байгуулан ажиллуулахаар болсон. Манай аймаг болон нийслэлийн дүүргүүдэд төвийн хувьд шинээр байгуулсан биш байгууллагын нэрийг өөрчлөн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Би албан бус боловсрол төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орж тэнцэн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл үүрэгт ажлаа сайн хийж ирсэн. Гэтэл БСГ-аас 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр миний ажлын байрыг сул ажлын байр хэмээн сонгон шалгаруулалтыг зарлан бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусган, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шалгаруулалтыг явуулсан. Албан бус боловсрол төв нь Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв болж нэр өөрчлөгдсөнөөр миний ажлын байрыг сул ажлын байр гэж үзэж сонгон шалгаруулалт зарласнаас хойш 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн өөрөө сонгон шалгаруулалтын хууль бус болохыг хүрээн зөвшөөрсөн хариу өгсөн атлаа 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/26 тоот захирамжаар намайг хүсэлт гаргаагүй байхад миний хөдөлмөрийн гэрээг цуцлан, Б.Баярсайханыг ажилд томилох захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа болно. Засаг дарга сонгон шалгаруулалт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн хариуг өгсөн учраас би тухайн үед нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно. Намайг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Б/26 тоот захирамж гарах үед би Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан ба үргэлжлүүлэн миний бие өвдөн шинжилгээ хийлгэн үзүүлж эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 1-14-ны өдрийг дуустал акктай байж байгаад нэгэнт намайг ажлаас чөлөөлөх захирамж гарсан байсан тул 14-ний өдөр ажлаа өгсөн. Иймд миний Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байр нь сул ажлын байр биш байсан учраас АЗДТГ-аас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр явуулсан 3/212 тоот албан бичгийн дагуу Боловсрол соёлын газраас 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарласан Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах зар, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтанд орсон иргэдийн бүртгэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтын хууль бус үйл ажиллагааг бүхэлд нь мөн Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож намайг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Миний бие Н.Мөнхтуяа нь 2001 оноос эхлэн Албан бус боловсрол төвийн анх байгуулцан багш сургалтын менежер , захиралаар нийт 16 жил ажилласан. Тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн 2013.06.19 ны өдрийн АҮ242 тоот тушаалаар Албан бус боловсролын төвийг Албан бус боловсролыг насан туршийн тасралтгүй боловсрол болгох үйл ажиллагааны чиглэлийг баталж , манай аймгаас 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Албан бус боловсролын төвийг түшиглэн насан туршийн боловсролын хэлбэрт шилжүүлэн сургалтын арга зүй сурах бичиг орчин хэрэглэгдэхүүн чанарын үнэлгээ, багш бэлтгэх мэргэжил дээшлүүлэх санхүүжилтийн тогтолцоог бий болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлэн төвийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болсон. Байгууллагын үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин ажиллах явцад дээрх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс байгууллагын нэрийг өөрчлөн “Албан бус боловсролын төвд түшиглэн Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв” болгон ажиллах болсон. Ингэж үйл ажиллагааг өргөжүүлснээс хойш 2015 .11.19 ны өдрийг хүртэл би захирлын үүрэгт ажлыг хийж байсан билээ. Миний бие 2009 онд сонгон шалгаруулалтаар тус төвийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оны 11 сарын 19 өдрийг хүртэл ажилласан. 2015 оны 11 сарын 19 ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь төвийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж сонгон шалгаруулалтын үр дүнгээр Б.Баярсайхан шалгарч Б.Баярсайхантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан учир хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэж Орхон аймгийн Засаг дарга 2015.11.19 өдрийн тушаалын үндэслэлээ тодорхойлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль зүйн үндэслэлгүй боллоо гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Мөн намайг ажлаа өгөх хүсэлт санал гаргасан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна. Миний ажлын байрыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн гаргаж байна.

1. Албан бус боловсролын төвд түшиглэн Насан туршийн боловсрол олгох төвийн удирдах ажилтны /захирлын/ сонгон шалгаруулалтыг зарлан , 2015.08.26 ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт ,2015.08.31 ны өдрийн Боловсрол соёлын газрын 378 тоот нэр дэвшүүлэх тухай албан тоотыг хууль бус гэж үзэж байх тул эдгээрийг бүхэлд нь хүчингүй болгох,

2. Орхон аймгийн Засаг даргын 2015.11.19 ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож, Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/658 дугаар захирамжаар албан бус боловсрол төвд түшиглэн Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв-ийг байгуулсан бөгөөд захирамжийн хавсралтаар тус төвийн үйл ажиллагааны дүрэм болон бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Дээрх шийдвэрийн биелэлтийн хүрээнд тус төвийн захирлын сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулах шаардлага бий болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281,1,7 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Боловсрол соёлын газар тус төвийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, аймгийн Төрийн албаны зөвлөлд сонгон шалгарулалтын дүнг танилцуулан баталгаажуулсан ба аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаартай албан бичгээр тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа удааширсан шалтгаан нь Аймгийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/716 дугаар албан бичиг, аймгийн төрийн албаны зөвлөлийн дарга, ЗДТГ-ын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/900 дугаар албан бичгээр тус сонгон шалгарулалтын хугацааг тодорхой шалтгаанаар хойшлуулах саналыг Боловсрол соёлын газарт хүргүүлж байсан байна. Тухайлбал төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байх хугацаанд Н.Мөнхтуяа нь энэ асудалтай холбоотой гомдол гаргасан байсан тул тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар зайлшгүй хойшлуулах шаардлага тулгарч байсан. Аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 410 дугаар албан бичгээр тус сонгон шалгаруулалтын дүн болон холбогдох материалыг аймгийн Засаг даргад ирүүлсэн бөгөөд дээрх сонгон шалгаруулалтын дүн болон холбогдох материалыг аймгийн засаг даргад ирүүлсэн бөгөөд дээрх сонгон шалгаруулалтын дүн, холбогдох материал, Н.Мөнхтуяагийн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг даргын шийдвэр гарсан. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газарт холбогдуулан “Албан бус боловсролын төвд түшиглэн Насан туршийн боловсрол олгох төв’’-ийн удирдах ажилтны /захирлын/ сонгон шалгаруулалтыг зарлан 2015 оны 8 дугаар арын 26-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Боловсрол Соёлын Газрын нэр дэвшүүлэх тухай 378 дугаартай албан тоотыг хууль бус болох тул хүчингүй болгох, Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож. албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн “албан бус боловсролын төвд түшиглэн Насан турший^- ооловсрол олгох төв”-ийн удирдах ажилтны /захирлын/ сонгон шалгаруулалтыг зарлан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт, 2015 оны 8 дугаар сарын 31"-ний өдрийн Боловсрол Соёлын Газрын нэр дэвшүүлэх тухай 378 дугаартай албан тоотыг хууль бус гэж үзэж байх тул эдгээрийг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны А/242 дугаартай тушаалаар батлагдсан “насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл”-ийн дагуу албан бус боловсролын үйлчилгээг насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоо болгон өөрчлөхөөр тусгасан. Үүний дагуу Орхон аймгийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Апбан бус боловсролын төв”-д түшиглэн “Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв”-ийг байгуулж А/658 дугаартай захирамж гаргаж хавсралтаар тус төвийн үйл ажиллагааны дүрэм,бүтэц,орон тоог шинэчлэн баталсан. Дээрх шийдвэрийн биелэлтийн хүрээнд тус төвийн үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ өөрчлөгдөж шинэ бүтэц зохион байгуулалттай болж тус төвийн захирлын сонгон шалгаруулаптыг шинээр зохион байгуулах ажлын шаардлага бий болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 281дүгээр зүйлийн 2811.7-т заасны дагуу аймгийн Боловсрол соёлын газар тус төвийн захирлын сонгон шалгаруулах ажлыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, аймгийн Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалтын дүнг танилцуулан баталгаажуулсан байдаг. Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын албан тушаалтныг сонгон шалгаруулах болзол шаардлагын дагуу Ц.Ариунболд, Б.Баярсайхан, Д.Алтанхуяг нарын хүмүүс бүртгүүлж сонгон шалгаруулалтанд орсноос Б.Баярсайхан зохих оноог авч тэнцэж, бусад өрсөлдөгч нар нь шалгалтанд хангалттай оноо авч чадаагүй юм. Ийнхүү аймгийн Боловсрол Соёлын Газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уг сонгон шалгаруулалтанд нэр дэвшүүлэх тухай 278 дугаартай албан бичгийг Аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Албан бус сургалтын төвийн бүтэц орон тоо өөрчлөгдөн зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч үүнээс үүдэн тухайн ажпын байрны сонгон шалгаруулалт зарлах явцад Албан бус сургалтын төвийн захирлаар ажиллаж байсан Н.Мөнхтуяа нь сонгон шалгаруулалтанд оролцохгүйгээр нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байсан боловч Н.Мөнхтуяа нь тухайн үед нэрээ дэвшүүлээгүй болох нь дээрх баримтаар тогтоогддог. Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа удааширсан шалтгаан нь Аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/716 дугаар албан бичиг, аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга, Засаг даргын Тамгын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3/900 дугаартай албан бичгээр тус сонгон шалгаруулалтын хугацааг тодорхой шалтгаанаар хойшлуулах саналыг Боловсрол Соёлын газарт хүргүүлж байсан байна. Тухайлбал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажпыг хангаж байх хугацаанд Г.Мөнхтуяа нь энэ асуудалтай холбоотой гомдол гаргасан байсан тул тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулах зайлшгүй шаардлага тулгарч байсан. Аймгийн Боловсрол Соёлын Газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 410 дугаартай албан бичгээр тус сонгон шалгаруулалтын дүн болон холбогдох материал, Н.Мөнхтуяагийн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Аймгийн Засаг дарга шийдвэр гаргасан. Хуулийн дагуу явагдсан дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох буюу сонгон шалгаруулалтанд нэр дэвшүүлээгүй Н.Мөнхтуяаг уг албан тушаалд томилох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн “Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв”-ийн удирдах ажилтны /захирлын/ 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн явуулсан сонгон шалгаруулалт, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Боловсрол Соёлын Газрын 378 тоот нэр дэвшүүлэх тухай албан тоотыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож “Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв”-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн Засаг даргын 2013 оны А/656 тоот захирамжаар “Албан бус боловсрол төвд түшиглэн “албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв”- ийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар 'Албан бус сургалтын төв”-ийн захирлаар ажиллаж байсан Н.Мөнхтуяаг захирлын албан тушаалаас чөлөөлсөн.түүнтэй зөвшилцсөний улмаас мөн өдрөөс “албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв”-ийн нийгмийн ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан байна. Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/658 тоот захирамжийн хавсралтаар баталсан “албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн дүрэм”-ийн 2.1-т заасан “...захирлыг Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аймгийн засаг дарга... томилно...” гэсний дагуу уг төвийн захирлын албан тушаалд Боловсрол Соёлын газраас зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтанд оролцсон хүмүүсээс зохих оноо авч тэнцсэн хүнийг тухайн ажпын байранд санал болгосноор Г.Баярсайханыг тус төвийн захирлын албан тушаалд томилсон. Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн удирдах ажилтны /захирлын/ сонгон шалгаруулалтыг зарлан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Боловсрол соёлын газрын нэр дэвшүүлэх 378 тоот албан тоотыг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжпэгч Н. Мөнхтуяагийн “Албан бус сургалтын төв”-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож,”албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв”-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Боловсрол соёлын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн засаг дарга нь ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2.1 дэх заалтыг үндэслэн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг Боловсрол соёлын газрын даргад ирүүлснээр сонгон шалгаруулалтыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол улсын ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу зохиож аймгийн ТАЗ-д сонгон шалгаруулалтын дүнг танилцуулан баталгаажуулдаг болно. Аймгийн Засаг даргын 2014 оны 1/716 дугаар албан бичиг, төрийн албаны зөвлөлийн дарга, ЗДТГ-ын даргын 04.24-ний 3/900 дугаар албан бичигт хойшлуулах санал ирсэнд үндэслэн хойшлуулсан. Үүний дараа аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга, ЗДТГ-ын даргын 2015 оны 3/212 дугаар албан бичгээр ирүүлсэн Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийн дагуу Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь заалтыг үндэслэн Боловсрол соёлын газар нь Монгол улсын ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/716 дугаар албан бичигт үндэслэн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байх хугацаанд Н.Мөнхтуяа нь гомдол гаргасанд ЗДТГ-ын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/900 дугаар албан бичигт үндэслэн насан туршийн боловсрол олгох төвийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хойшлуулах тухай албан бичгийн дагуу сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн шуурхай зөвлөгөөн дээр хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн. Аймгийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/212 дугаар албан бичгээр ирүүлсэн албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийн дагуу Монгол улсын ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж БСГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар албан бичгээр аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Аймгийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2096 дугаар албан бичигт нэр дэвшүүлсэн Б.Баярсайханыг Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын албан тушаалд томилохоос татгалзсан хариу ирсэн. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулалтын дүнг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн хурлаар танилцуулж, хэлэлцүүлэн дахин нэр дэвшүүлэх тухай Засаг даргад өргөн мэдүүлэх шийдвэр гарсан. Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 410 дугаар албан бичгээр тус сонгон шалгаруулалтын дүн болон холбогдох материалыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн болно. Аймгийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 дугаар албан бичигт Н.Мөнхтуяагийн хөдөлмөрийн гэрээ цуцлах, Б.Баярсайханыг ажилд томилох тухай захирамж гарсан. Захирамжинд үндэслэн Н.Мөнхтуяа, Б.Баярсайхан нарын ажлыг хүлээлцүүлсэн болно гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Боловсрол соёл урлагийн газар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргажбайна. Үүнд: Монгол улсын “Боловсролын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28 .1.7 дахь заалть' .чдэслэн Боловсрол, соёл, урлагийн газар нь тус төвийн захирлыг сонгон шалгар..лах ажлыг Монгол улсын ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан өөрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулах журам'-ын дагуу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Аймгийн төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалтын дүнг танилцуулж, Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаар албан бичгээр тухайн ажпын байранд нэр дэвшүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн хурлаар дүнг хэпэлцэн нэр дэвшүүлэх саналыг аймгийн Засаг даргад мэдүүлснээр Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Б.Баярсайханыг ажилд томилсон. Иймд нэхэмжпэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын урлагийн газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч хариуцагч талууд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. Хариуцагч буюу Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын урлагийн газар нь нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн гаргасан нэхэмжлэлийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт заасан Орхон аймгийн Засаг даргын 2015.11.19 ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг,

2. Нэхэмжлэгчийн дээрх шаардлагад хариуцагч нар эвлэрснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын 1-т дурдсан нэхэмжлэлийн шаардлага болох Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, эвлэрлийн гэрээ байгуулав.

3. Н.Мөнхтуяаг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох Орхон аймгийн Засаг даргын захирамжийг гаргахаар талууд тохиролцсныг эвлэрлийн гэрээний нөхцөл болгож харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёл урлагийн газарт холбогдуулан “Албан бус боловсролын төвд түшиглэн насан тушийн боловсрол олгох төвийн удирдах ажилтаны сонгон шалгаруулалтын зарлан 2015.08.26-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт, 2015.08.31-ны өдрийн Боловсрол соёлын газрын 378 тоот нэр дэвшүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, Орхон аймгийн Засаг даргын 2015.11.19-ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгох, албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Үүнд: “Нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын урлагийн газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч хариуцагч талууд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Хариуцагч буюу Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын урлагийн газар нь нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн гаргасан нэхэмжлэлийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт заасан Орхон аймгийн Засаг даргын 2015.11.19 ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг,

2. Нэхэмжлэгчийн дээрх шаардлагад хариуцагч нар эвлэрснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын 1 т дурдсан нэхэмжлэлийн шаардлага болох Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, эвлэрлийн гэрээ байгуулав.

3. Н.Мөнхтуяаг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох Орхон аймгийн Засаг даргын захирамжийг гаргахаар талууд тохиролцсныг эвлэрлийн гэрээний нөхцөл болгож харилцан тохиролцов гэжээ.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын урлагийн газар нь нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2015.11.19 ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчингүй болгож, Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Н.Мөнхтуяаг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох Орхон аймгийн Засаг даргын захирамжийг гаргахаар талууд эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын урлагийн газраас тус бүр 35 000 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА