Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ут  холбогдох эрүүгийн 1905047051375 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.У нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кристалл” караокед иргэн М.Аийг ”караокед үйлчлүүлсэн төлбөрөө төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний урд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.А мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байсан чинь манай найз Отгонжаргал над руу яриад хүрээд ир уулзъя гэсэн. Тэгээд би модны хоёрт байрлах “London Iresh” пабад очиход Отгонжаргал үл таних нэгэн эмэгтэйн хамт пиво уучихсан сууж байсан. Отгонжаргал болон түүний найз тэр хоёр уг пабад хажуу талын ширээний хоёр эрэгтэй хүнтэй танилцаад хамт караокед нэг шил виски аваад хувааж уугаад юм яриад суусан. Тэгээд бөөнөөрөө гарахаар болоод би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирсэн чинь хамт явж байсан хүмүүс алга болчихсон байсан. Зөөгчөөс нь асуухад “нэг залуу нь зам гараад явж байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед би зөөгчтэй хамт хойноос нь очсон чинь уг залуу машины доогуур ороод нуугдчихсан байсан. Тэгээд би тэр залуутай хамт тооцоогоо хийгээд зогсож байтал гаднаас уг хүнтэй хамт явж байсан залуу араас орж ирээд надтай маргаан үүсгээд үгийн зөрүүгүй миний нүүр толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Тэр үед караокены зөөгч хамгаалагч нар ирж салгасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний толгой руу гараараа зөндөө цохиж зодсон яг хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна. Би доошоо тонгойсон байсан.  Хуулийн дагуу шийдэж өгнө үү”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,  

Хохиролтой холбогдох нийт 55.000 төгрөгийн баримт  /хх-ийн 59/

 

Гэрч Ууганцэрэн мөрдөн байцаалтанд” ...тухайн өдөр намайг ажлаа хийж байхад 2019 оны 11 сарын 24-ний шөнө 00 цагаас өмнө манай караокед үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо тооцооны маргаан хийж хоёр хүн нь хоорондоо зодолдсон асуудал байгаа...23 цагийн үед байх манай караокены 6 номерын өрөөнд 3 залуу, 2 эмэгтэй үйлчлүүлэхээр орсон. Тэгээд удаагүй байтал тэр хоёр залуу нь уван цуван гараад явсан. Тэгээд байж байтал нь нөгөө тамхинд явна гээд гарсан залуу буцаад ганцаараа орж ирсэн бөгөөд тооцоогоо төлөх тухай хэлээд тооцооны хуудас өгсөн чинь тэр залуу “би ганцаараа энэ тооцоог төлөхгүй хамт байсан  хүмүүстэйгээ төлнө” гээд өөрт байсан гар утас болон бэлэн мөнгөний картаа үлдээгээд гараад явсан. Тэгээд удалгүй нөгөө залуу нь анх хамт ирсэн хүмүүсийн нүдний шилтэй, улаан цамцтай болон бараан өнгийн куртиктэй туранхай биетэй хоёр залуутай орж ирсэн. Тэгээд тооцоо хийх талаар хоорондоо ярилцаад байсан бөгөөд тамхинд гарсан залуу би тамхинд яваад ирлээ...гэх зэргээр маргаад дагуулж ирсэн хоёр залуугийн туранхай биетэй залууг хэл амаар өдөөд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад бие биетэйгээ зууралдаад авах үед өөр нэг залуу болох улаан цамцтай, нүдний шилтэй залуу салгасан. Тэр гурван залуугийн улаан цамцтай нүдний шилтэй залуу тооцоо төлөөд явсан. Тэгж байгаад гэнэт л зодоон болоод нөгөө тамхинд явдаг залуу манай караокены текний харалдаа байдаг буланд нөгөө бараан өнгийн куртик, саарал өнгийн цамцтай залууд...”би зүгээр зогсож байгаад зодуулна, би бол Баянголын прокурор, би чамайг цааш нь явуулна” гээд зодуулаад байсан. Тэр үед манай угаалгын газрын нэг залуу орж ирээд хоёр хүнийг салгаад байж байхад цагдаа нар ирээд тэр хоёр хүнийг аваад явсан. Миний харснаар бол хохирогч залуу зодсон залуу дандаа 2 гараараа толгой бие гэх зэрэг хаа сайгүй газар цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

 

Г.У мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз Алтанхуягтай нэгэн пабад сууж архи ууж байгаад тэндээ нэг үл таних залуутай танилцаад тэндээсээ уг танилцсан залуугийн найз болох хоёр эмэгтэйтэй бүгд нийлээд тавуулаа модны хоёрын Кристалл караокед ороод тэндээ нэг шил виски аваад хувааж уусан. Тэгээд гарах үедээ тооцооноос болж маргалдаж хэрэлдээд тэр үл таних залуутай барилцаж авснаа санаж байна. Тэгээд юу болсон талаар санахгүй байна...би тэр залуутай тооцоон дээрээс болж маргаад толгой руу нь ганц хоёр удаа цохисон юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14347 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.Аий биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний урд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 18/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 41/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШЦТ/2018/19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.У 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл караокед иргэн М.Аийг ”караокед үйлчлүүлсэн төлбөрөө төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний урд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Уын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би тэр залуутай тооцоон дээрээс болж маргаад толгой руу нь ганц хоёр удаа цохисон юм шиг байсан” /хх-ийн 35/, хохирогч М.Аий”...үгийн зөрүүгүй миний нүүр толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон...” /хх-ийн 13-14/, гэрч Ууганцэрэнгийн”... миний харснаар бол хохирогч залууг зодсон залуу дандаа хоёр гараараа толгой бие гэх зэрэг хаа сайгүй газар цохиод байсан” /хх-ийн 61-62/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14347 дугаартай  дүгнэлт /хх-ийн 18/ хохиролтой холбогдох нийт 55.000 төгрөгийн баримт /хх-ийн 59/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.У, М.Аий бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Г.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Г.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Г.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч М.Аий хохиролтой холбогдох ЭМЖЖ эмнэлгийн үзлэг, сонсголын бичлэгийн нийт 55.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Г.Уаас гаргуулж хохирогч М.Ад олгох нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцох талаар бичгийн хүсэлт гаргаагүй хохирогч М.Ад шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт заасан хохирогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Харин хохирогч М.А өөрт учирсан хохирол болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Уаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Уыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Г.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Г.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уаас 55.000 /тавин таван мянга/ төгрөг гаргуулж  хохирогч М.Ад олгосугай.

 

6. Хохирогч М.А өөрт учирсан хохирол болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ