Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 348

 

 

1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ялаас чөлөөлөх” санал тус тус гаргаж оролцов.

Шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.

 

Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан санал нь хуулийн үндэслэлтэй тул шүүх хүлээн авав.

Шүүгдэгч Э.Г залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, Э.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролын хэр хэмжээ буюу бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсанаа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохиролоо нөхөн төлсөн....бол ялаас чөлөөлөх...” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан  ялаас чөлөөлөх саналыг шүүх хүлээн авсан болно.

        

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Э-ийн Гыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

 

    

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Эрхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Тугчин овогт Э-ийн Гт холбогдох 2005002460295 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар  яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Г нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э- эзэмшлийн “Хар ба Цагаан” нэртэй фэйсбүүкийн цахим хуудсыг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Д.Мт 500.000 төгрөгөөр худалдаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн гэм буруу дээр маргахгүй. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн шийтгэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.М мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүкийн цахим “Хар ба Цагаан” нэртэй хуудсыг худалдаж авахаар Г гэх хүнтэй утсаар ярьж байгаад холбогдоод миний ажилладаг “Итгэлт баян” ломбардны гадаа ирээд надтай уулзалдаад мөнгөө би Гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлж фэйсбүүкийн цахим хуудасны admin эрхийг өөрийн нэр рүү шилжүүлж авсан. Түүнээс хойш 14 хоногийн дараа над руу нэг залуу чатаар холбогдоод энэ миний бий болгосон хуудас байгаа юм. Г гэх залууд янзлуулахаар өгсөн боловч намайг залилаад бусдад шилжүүлсэн байна гэхээр нь би Гтой холбогдоод үзээч гэж хэлсэн. Г надад ярихдаа би энэ чиглэлийн ажил хийдэг зөндөө олон хуудас байгаа өөрийнхөө мөн МАН-ын цахим бодлогын хэлтсийн ажилтан дахиж цахим хуудас худалдаж авах шаардлагатай бол хэлээрэй гэж хэлээд надад хуудсыг шилжүүлж өгсөн. Би хохиролоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/

 

Гэрч Ц.Э- мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сард Гт өөрийн “Хар ба Цагаан” нэртэй цахим хуудасны нэрийг солиулахаар түр хугацаанд админ эрх олгосон. Гэтэл Г надад хэлэхгүйгээр миний админ эрхийг Editor  болгож өөрчилчихөөд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор намайг тус хуудаснаас хасчихсан байсан юм. Тэгэхээр нь би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Фэйсбүүк компани руу цахимаар мэдэгдэл хүргүүлж өөрийн цахим эрхийг буцааж авсан асуудал болсон. Тухайн үед миний цахим хуудсыг эзэмшиж байсан М гэх хүнтэй чатаар холбогдож асуухад надад ямар нэгэн юм хэлэхгүй байсан.  Харин би Гоос чатаар асуухад би барьцаанд тавьсан байгаа удахгүй аваад өгнө гэж хэлсэн. Би өөрийн цахим хуудсыг Гт захиран зарцуулах эрх өгөөгүй. Өөрийн цахим хуудасны нэрийг солиулахаар түр хугацаагаар админ эрх өгсөн юм. Г нь миний хуудсыг дур мэдэж барьцаанд тавьсан байсан юм. Тухайн үед фейсбүүк компанид мэдэгдэл өгсний дараа намайг болон миний хуудсыг худалдаж авсан М нь хоёулаа тус хуудсанд админ эрхтэй байсан бөгөөд би Мыг хасаад цахим хуудсаа буцааж аваад мөн үүнийг фейсбүүк компани руу мейлээр хандаж үүний хариуг авсан байгаа. Тухайн үед мейл хаяганд судалж үзээд буцааж өглөө гэсэн хариу өгсөн юм” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/

 

Үзлэг хийсэн тэмдэглэлд“...ломбардны программд үзлэг хийв. Тус нөүтбүүкийн хөтөчөөр Procreditor.mn  рүү хандалт хийж ломбардны эзэмшигчийн нэвтрэх нэр, нууц кодыг хийж хандаж ороод хайлт хэсэгт холбогдогч Эвэрт овогт Гийн /РД:ОЕ97011110/ дугаараар хайлт хийхэд эрэн сурвалжилж байна гэж гарч ирж байх ба ломбардны дотоод бүртгэлд регистрийн дугаараар хайлт хийхэд ямар нэгэн бүртгэгдсэн гэрээ гарч ирэхгүй байв” гэжээ /хх-ийн 44/

 

Яллагдагч Э.Г мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 8 дугаар сарын эх орчим иргэн Энхбадралын “Хар ба Цагаан” нэртэй фэйсбүүк цахим хуудсыг нэрийг нь сольж өгнө гэж хэлээд админ эрх аваад Отгонжаргал гэх хүнд өртэй байсан болохоор ломбарданд барьцаанд тавихаар болоод “Итгэлт баян” нэртэй ломбарданд барьцаанд тавьсан юм.  Тухайн үед Энхбадралд цахим хуудсыг нь барьцаанд тавьсан талаараа хэлэхэд Энхбадрал фэйсбүүк рүү гомдол гаргаад хаягаа буцаагаад авсан юм...би Маас 500.000 төгрөгийг ломбардан дээр очоод өөрийн Хаан банкны дансаар авсан” /хх-ийн 61/ гэсэн мэдүүлэг болон түүний хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э- эзэмшлийн “Хар ба Цагаан” нэртэй фэйсбүүкийн цахим хуудсыг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Мт 500.000 төгрөгөөр худалдаж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Гын“...Энхбадралын “Хар ба Цагаан” нэртэй фэйсбүүк цахим хуудсыг нэрийг нь сольж өгнө гэж хэлээд админ эрх аваад Отгонжаргал гэх хүнд өртэй байсан болохоор ломбарданд барьцаанд тавихаар болоод Итгэлт баян нэртэй ломбарданд барьцаанд тавьсан юм...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/, хохирогч Д.Мын“...Хар ба Цагаан нэртэй хуудсыг худалдаж авахаар Г гэх хүнтэй утсаар ярьж байгаад холбогдоод миний ажилладаг Итгэлт баян ломбардны гадаа ирээд надтай уулзалдаад мөнгөө би Гийн эзэмшлийн Хаан банкны 5806118467 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлж фэйсбүүкийн цахим хуудасны admin эрхийг өөрийн нэр рүү шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, гэрч Ц.Э-“...миний цахим хуудсыг эзэмшиж байсан М гэх хүнтэй холбогдож асуухад би барьцаанд тавьсан байгаа удахгүй аваад өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Э.Гын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

Өөрөөр хэлбэл Э.Г нь Д.Мт “Хар ба Цагаан” нэртэй фэйсбүүк цахим хуудсыг өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Хяналтын прокуророос Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх бөгөөд Э.Гыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.М “хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт бичгээр гаргасан байх тул Э.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ялаас чөлөөлөх” санал тус тус гаргаж оролцов.

Шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.

 

Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан санал нь хуулийн үндэслэлтэй тул шүүх хүлээн авав.

Шүүгдэгч Э.Г залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, Э.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролын хэр хэмжээ буюу бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсанаа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохиролоо нөхөн төлсөн....бол ялаас чөлөөлөх...” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан  ялаас чөлөөлөх саналыг шүүх хүлээн авсан болно.

        

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Э-ийн Гыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ