| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00109/и |
| Дугаар | 142/ШШ2017/00159 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2017/00159
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум Говил баг булагтын А-1-13 тоотод оршин суух, Агуйт овгийн Батсэсээрийн Дагвадорж /ИГ79111711/-д холбогдох
“45 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.Дагвадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Дагвадорж нь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага болох 45 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 06 дугаар сард бүрэн төлж барагдуулах боломжтой байна. Иймд миний эрүүл мэнд болон санхүүгийн байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.Дагвадоржид холбогдуулан “45 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 45 000 төгрөгийг хариуцагч Б.Дагвадорж нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 06 дугаар сард бүрэн төлж барагдуулах боломжтой байна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 45 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Дагвадорж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Дагвадорж нь нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 45 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.