Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/00160

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ургамал Энх” ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Төгөл гарден 16а-66 тоотод оршин суух, Шарнууд овгийн Жадамбийн Буянхүү /УД70022574/-д холбогдох

“980 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь иргэн Ж.Буянхүүтэй 2014.12.09-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж орон сууцаа хүлээлгэн өгсөн. Төлбөрийн нөхцөл харьцангуй уян хатан байсан ба байрны түлхүүр хүлээлгэн өгөхөд бүх тооцоо дууссан байхаар гэрээ хийгдсэн болно. Гэвч Ж.Буянхүү нь өнөөдрийг хүртэл байрандаа амьдарсаар байгаа ба үлдэгдэл төлбөр болох 653 360 төгрөг, гэрээний дагуу алданги 326 680 төгрөг нийт 980 040 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул дээрх төлбөрийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Буянхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн утгыг хүлээн авлаа. Миний бие нь ганцаараа ажилладаг тул энэ нэхэмжилж байгаа мөнгийг нэг дор бөөнд нь өгөх боломжгүй учир 3 сар дотор боломжоороо хуваагаад цагаан сарын дараа 2017 оны 3-р сараас эхлэн 330 000 төгрөгөөр гурав хуваагаад төлөх боломжтой. Нэхэмжлэлийн 980 040 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Наранхүү би хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК нь хариуцагч Ж.Буянхүүд холбогдуулан “980 040 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК-ий нэхэмжилсэн 980 040 төгрөгийг хариуцагч Ж.Буянхүү нь Нэхэмжлэлийн 980 040 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 03 дугаар сараас эхлэн 330 000 төгрөгөөр 3 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Ургамал Энх” ХХК-ий 980 040 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Буянхүү нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Ж.Буянхүү нь нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК-ий 980 040 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 071 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 035 төгрөг, төрийн сангаас 14 035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА.