Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Ц.Б, Ч.Д, С.М нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч Ч.Д /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

өсвөр насны шүүгдэгч С.Мы өмгөөлөгч Л.Бурмаа,

хохирогч А.Дагийцэгий,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч С.Мы өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдол, прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ц.Б, Ч.Д, С.М нарт холбогдох 201525011856 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................... овгийн .....................ын ....................., 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ...................../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2. ..................... сум овгийн .....................гийн ....................., 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ...................../,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

3. ..................... сум овгийн .....................гийн ....................., 2000 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ...................../,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

1. Ц.Б нь ганцаараа 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ..................... тоотод оршин суух иргэн .....................гийн байшингийн вакум цонхыг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ын гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ын өвлийн сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ..................... задгайд оршин суух .....................гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................гийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ..................... тоотод оршин суух иргэн .....................ийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 9-ний өглөө ..................... тоотод оршин суух иргэн .....................гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ..................... тоотод оршин суух иргэн .....................ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 26-ны шөнө ..................... тоотод оршин суух .....................гийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ..................... тоотод оршин суух иргэн .....................ын өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 460.000 хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 4-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн гэрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд ..................... тоотод оршин суух .....................ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,  

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ..................... задгайд оршин суух иргэн .....................ын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ..................... тоотод байрлах нийтийн байрны 5, 8 тоот өрөөнүүдээс эд зүйл хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................гийн монгол гэрт нэвтэрч, эд зүйл хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 345.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................ын өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.681.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр .....................тоотод оршин суух иргэн .....................ийн гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016    оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................гийн монгол гэрийн хаалганы
цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017    оны 2 дугаар сарын 14-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................ийн өвлийн сууцны цонхоор
нэвтэрч, эд зүйл хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................н өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 248.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................н байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Чинбат, Г.Ганзориг нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................н өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................н байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр .....................тоотод оршин суух .....................н гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр .....................оотод оршин суух .....................н байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................н гэрт нэвтэрч, эд зүйл хулгайлж, 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016    оны 3 дугаар сарын 02-ны өдөр .....................тоотод оршин суух .....................ын гэрт нэвтэрч, эд зүйл
хулгайлж, 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Отгонлхагватай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................йн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Түмэнбаяртай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ..................... тоотод оршин суух .....................гийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 757.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017    оны 3 дугаар сарын 14-ний өдөр ..................... тоотод оршин суух .....................н өвлийн сууцны
цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 414.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Мтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ..................... тоотод оршин суух иргэн .....................н өвлийн сууцанд нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Дтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр .....................тоотод оршин суух .....................н өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.050.000 төгрөгний хохирол учруулсан, бусын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 25.684.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр .....................тоотод оршин суух иргэн .....................н өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдэхдээ насанд хүрээгүй С.Мыг татан оруулсан,

Н.Дарханбаатар, Б.Баатартулга нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Ногоон нуур коток дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч .....................г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан.

2. Ч.Д нь Ц.Бтэй бүлэглэн ялтай байхдаа, давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр .....................тоотод оршин суух .....................н өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

3. С.М нь Ц.Бтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ..................... тоотод оршин суух иргэн .....................н эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, 1.891.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Далайгийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, С.Мы үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Ц.Бд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

.....................н .....................д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж,

Ч.Д, С.М нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.Дг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д, С.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Дгийн цагдан хоригдсон 158 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, С.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Ч.Д, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Ч.Д, С.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөриййн баримтаар хураагдан ирсэн “Асер” загварын 17 инчийн компьютерийн дэлгэц нэг ширхэг, “Eastech” загварын процессор нэг ширэхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Бямбацэемаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 643 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Чимэдрэгзэнгийн Далайд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй. ...Ч.Дг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна.

Гэтэл прокуророос Ч.Дд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж заасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “...шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялаас бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасан байна.

Гэтэл шүүх С.Мд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 643 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Чимэдрэгзэнгийн Далайд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй. ...Ч.Дг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна.

Гэтэл прокуророос Ч.Дд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж заасан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “...шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүх С.Мд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Мы өмгөөлөгч Л.Бурмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны яллагдагч С.М нь Ц.Бтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 106-504 а тоотод оршин суух Г.Батбаярын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 643 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ “С.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж заасан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “...шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийг биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж тус тус заасан байна. Гэвч анхан шатны шүүх С.Мд ял оногдуулахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Дгийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ч.Д нь Ц.Бтэй бүлэглэж нэг хулгайн үйлдэл үйлдсэн. Хэргийн хувьд үйлдэл оролцоо хор уршиг, нийгмийн хор аюулын шинж чанар, оролцооны хувьд Ч.Дгийн хувьд бага байсан. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх асуудлын хувьд 2002 оны Эрүүгийн хуулиас 2015 оны Эрүүгийн хуулийн хорих ял их боловч ялын доод хэмжээний хувьд адил байгаа учир эрх зүйн байдал дордсон зүйл байхгүй гэж үзэж байна. Тухайн үйлдэл хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Үүнийг хэрэглэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хуучин хуулиар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

Хохирогч А.Дагийцэгий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч Ц.Б нь нас барсан байгаа. Эх хүний хувьд хүнийг шоронд хийх талаар бодохгүй байна. Залуучуудыг зөв яваасай гэж бодож байна. 799.000 төгрөгийн хохирлыг аваагүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Б, Ч.Д, С.М нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй этгээдийг татан оролцуулсан, мөн бусадтай бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчааар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ц.Б нь нас барсан тул анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин прокуророос шүүгдэгч Ч.Дг Ц.Бтэй бүлэглэн ялтай байхдаа, давтан үйлдлээр, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В-13-37 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.Мыг Ц.Бтэй бүлэглэн, 2017 оны 3 дугаар сарын        1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 10б-504а тоотод оршин суух иргэн Б.Батбаярын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, 1.891.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд оногдуулах ялыг багасгасан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол буцаан хэрэглэх хуулийн зохицуулалтыг тусгажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Д, С.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж дараахь зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

- Чухам ямар үндэслэлээр эрх зүйн байдал нь дээрдэж байгаа талаар дүгнээгүй атлаа шүүгдэгч Ч.Дгийн үйлдлийг оногдуулах ялын хэмжээ нэмэгдсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэж зүйлчилсэн,

- Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалт 2002 оны Эрүүгийн хуульд эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх, харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг нэмж нэгтгэх байдлаар өөр өөрөөр тусгасан байхад ялтны эрх зүйн байдалд чухам хэрхэн хэрэглэх нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх талаар дүгнэхгүйгээр шууд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэсэн,

- Шүүгдэгч С.М урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг огт эдэлж эхлээгүй байхад түүний ялыг хойшлуулснаас эхлэн дахин гэмт хэрэг үйлдсэн хугацааг ял эдэлснээр тооцож “...Эдлээгүй үлдсэн ял нь 7 сар 29 хоног үлдсэн” гэсэн байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж, энэхүү ялыг нэмж нэгтгэсэн нь тус тус буруу болжээ.

 

Дээрх байдлаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Д, С.М нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Д, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ч.Д, С.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                               

Ц.ОЧ