Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1219

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          02                                     2020/ШЦТ/1219

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,  

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч О.Одонхүү,

шүүгдэгч М.У., түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт М.ын У.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05493 0820  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 нэгж буюу 720.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Т. овогт М.ын У..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.У. нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 37 дугаар гудамжны орчимд 47-86 УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор О.Одонхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар түүнийг хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч М.У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөрч байна.” гэв.

Хохирогч О.Одонхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “09 дүгээр сарын 11-ний орой дүүтэйгээ хамт дэлгүүр орчихоод гарч ирсэн чинь манай гэрийн үүдэнд М.У. машинтайгаа зогсч байсан. Ээж аав маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор харгалзах хүнгүй үлдээж болохгүй гэж бодоод хамт явж байсан дүүгээ оруулчихсан. Тэгээд М.У. “Жаахан юм ярьж сууя. Надад чамд ярих ажлын санал байна. Чи фитнесс клубт хөтчөөр сууж ажиллаж чадах уу” гэсэн. Тэгээд доошоо бууж зайрмаг авъя гээд бууж зайрмаг идсэн. Тэгээд одоо би гэр лүүгээ явмаар байна гэсэн чинь “Байж бай. Би чамд газар үзүүлье. Би энд хашаа авах гэж байгаа” гээд байсан. Тэгэхээр нь би “Тэр чинь надад хамаагүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод “Ард ороод ир. Би чамд юм үзүүлье” гээд байхаар нь би “Үгүй, орохгүй” гэсэн чинь намайг хүчээр авч яваад дарж унагаад “Чи заавал надтай унтаж байж явна. Хэрвээ чи надтай унтахгүй л бол эндээс явж чадахгүй” гээд байсан. Би М.У.ыг эсэргүүцэж, машинд нь 2 цаг орчим ноцолдсон. Сүүлдээ үнэхээр дийлээгүй. Би гомдолтой байна” гэв. 

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч О.Одонхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр буюу 21:00 цагт Ууганаа гэх залуу гэрийн гадна ирчихсэн “машинд суучих, жаахан юм ярья” гэж хэлэхээр нь суутал доошоо уруудаад “Цэлмэг” дэлгүүрт очоод зайрмаг идэх үү гэхээр нь үгүй гэсэн. Тэгвэл “Баялаг” оръё гээд зайрмаг аваад замдаа идсэн. Хойшоо суу гэхээр нь би суугаагүй. Ингээд намайг миний суудал дээр сууж байгаад дарахаар нь би хөлөөрөө түлхэхэд намайг доромжлоод байсан. Би өөртөө ойртуулахгүй гээд тэмцэхэд хоолойг чинь зангидна, ухаан алдуулна, ямар шазруун юм гээд намайг зодсон. Тэгээд цаг гаруй ноцолдоод арай гэж хаалганых нь түгжээг тайлахад би зугатчихсан. Миний уруул руу алгадсан, үснээс зулгаасан, хоолой боосон. Бэлэг эрхтнээ гаргаж ирээд гараараа занаад намайг тавиулчихвал би явуулна гэсэн. Тэгээд бэлэг эрхтнээ далд хийхгүй байсан. Миний бэлэг эрхтнийг үнс, би чинийхийг үнсэнэ гээд миний нүүр, хүзүүг олон удаа үнссэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Гэрч С.Эрдэнэчимэгийн өгсөн: “Охин О.Одонхүүгийн утас руу залгахаар дуудаад огт авахгүй байсан. Тэгээд миний санаж байгаагаар хоёр цаг гарны дараа утсаа аваад уйлаад, байгаа газраа хэлэхгүй байсан. Удалгүй ирсэн ба болсон зүйлийг асуусан чинь “Танилцаад удаагүй байгаа залуу намайг машинд суучих, ойр зуурын юм ярья гэхээр нь суучихсан” гэж хэлсэн. Дараа нь хэл амаар доромжилж үнсэх гээд байхаар нь эсэргүүцсэн чинь нүүр ам руу цохиж зодсон, мөн бэлэг эрхтнээ гаргаад бэлгийн харьцаанд орохыг шаардлахаар нь эсэргүүцэл үзүүлэхэд нь гар хөл рүү нь цохиод, машинаас буулгахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11092 тоот: “О.Одонхүүгийн биед хамрын ясны хугарал, хацрын арьсны зулгаралт, мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 15/,

- Хохирогч О.Одонхүүгийн өгсөн: “М.У. надад хэлэхдээ “хэрвээ чи надтай бэлгийн ажил хийхгүй бол би чиний хоолойг чинь боож, ухаан алдуулж байгаад хүчиндэнэ” гэж хэлсэн ба бэлэг эрхтнээ миний аманд хүчээр хийж байсан. М.У. нь надад хандан “чи намайг тавиулж чадахгүй байна” гээд миний куртка, плажийг хүчээр тайлаад хар өнгийн шилэн триког дотуур өмдтэй хамт өвдөгнөөс доош шилбэ хүртэл тайлаад миний дээр гарч, намайг дарж байгаад хүчээр надтай бэлгийн ажил хийсэн байгаа. Би тухайн үед хэрэг гардаг өдөр гэр бүлийнхэндээ М.У.т хүчиндүүлээгүй гэж хэлсэн. Намайг хүчиндүүлсэн гэж манай ээж мэдэх юм бол сэтгэлээр унаад, галзуурах байх гэж бодоод хэлээгүй байгаа. М.У.т хүчиндүүлсэндээ гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Гэрч С.Эрдэнэчимэгийн өгсөн: “Тухайн өдөр 21:00 цагийн орчимд манай охин Одонхүү дүүгийнхээ хамт дэлгүүр ороод ирье гээд гарсан. Тэгээд эргээд дүү нь ганцаараа орж ирсэн, эгчийг нь хаашаа явсаныг нь асуусан чинь 00-д байгаа гэсэн. Тэгээд гэртээ орж ирэхгүй байхаар нь би араас нь гарсан чинь гадаа 00-д байхгүй байхаар  нь дахин дүүгээс нь асуусан чинь сая эгч гэрийн гадаа байсан машинд суучихсан гэхээр нь гадаа гараад хайгаад олоогүй, Одонхүүгийн утас руу нь залгахаар дуудаад огт авахгүй байсан. Тэгээд миний санаж байгаагаар 2 цаг  гарангийн дараа утсаа аваад уйлаад байхаар нь яасныг нь асууж, байгаа газрыг нь асуусан чинь уйлаад хэлэхгүй байсан. Удалгүй ирсэн ба болсон зүйлийг асуусан чинь танилцаад удаагүй байгаа залуу намайг машинд суучих, ойр зуурын юм ярья гэхээр нь суучихсан гэж хэлсэн. Дараа нь хэл амаар их доромжилж, үнсэх гээд байхаар нь эсэргүүцсэн чинь нүүр ам руу цохиж зодсон. Бэлэг эрхтнээ гаргаад бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь эсэргүүцэл үзүүлэхэд нь гар хөл рүү цохиод, машинаас буулгахгүй байсан гэсэн. Мөн тэр залуу нь намайг ханга, тэгвэл машинаас буулгана гэх мэтээр айлгаж, зодсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч О.Жаргалсайханы өгсөн: “М.У. нь их нийтэч, дөлгөөн, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлж чаддаг, илэн далангүй,  гэр бүлийн байдал  нь айлын том хүүхэд, дороо 2 дүүтэй, ээж аав нь одоогоор Солонгос улсад амьдарч байгаа, архи согтууруулах ундаа болон тамхи татдаггүй, уурлаж уцаарлаж байхыг нь харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

- М.У.ын гэрчээр өгсөн: “Би О.Одонхүүтэй машин дотор юм ярьж сууж, машин дотроо үнсэлцэж байгад бэлгийн харьцаанд орсон. Тэгээд удалгүй О.Одонхүүгийн ээж нь гар утас руу нь залгаад байхаар нь гэрт нь хүргэж өгөхөөр явахад надаар хүргүүлмээргүй байна гээд гэрийнхээ ойролцоо засмал зам дагуу машинаас буугаад гэр лүүгээ алхаад явсан. Би О.Одонхүүтэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Машин дотор тухгүй байна гээд цааш үргэлжлүүлэн дахин бэлгийн  харьцаанд ороогүй. Бид хоёр бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч хэрэглэсэн. Би О.Одонхүүг сүрдүүлж, хүч хэрэглэж, зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.У. нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 37 дугаар гудамжны орчимд 47-86 УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор О.Одонхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар түүнийг хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Одонхүүгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11092 тоот дүгнэлт, М.У.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.У.ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.У.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.У.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Хэргийн 80 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол авагджээ. Уг тогтоолоос харахад  М.У.ын О.Одонхүүг хүчиндсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь дээрхи шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдээс өмнөх үйлдэл байжээ. Иймд дээрхи шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас бага хэмжээгээр хорих ял оногдуулсан болно.

Мөн шүүгдэгчийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүчээр бэлгийн харьцаанд орох явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор М.У.т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих  ялыг тогтоосон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т. овогт М.ын У.ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

хүчээр бэлгийн харьцаанд орох явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч М.У.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.У.т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих, 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор М.У.т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.У.т оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.У.ын цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж,М.У.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА