Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2018/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга д холбогдох Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2015 оны 10 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 49 дугаартай тушаалаар Санхүүгийн албаны даргаар нөхөн томилогдож ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн хариуцлагатай ажиллаж ирсэн. Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалаар санхүүгийн сахилга бат зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд үүнийг үндэслэлгүй хууль бус шийдвэр боллоо гэж үзэж байна. Тушаалын үндэслэлд заасанчлан миний бие албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй байхад халлаа. Учир нь миний бие үүргээ гүйцэтгэх хугацаанд удаа дараагийн хяналт шалгалт хийлгэж байсан ч ямар нэг зөрчил, дутагдал гаргаж байсан удаагүй юм. Энэ нь ажиллах хугацаанд авч байсан үр дүнгийн урамшуулал болон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Аудитын газрын Аудитын гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдоно. Нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох байтал энэ үүргээ биелүүлэхгүйгээр Улс төр намын үзэл бодлоор үзэж шалгалт хийхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй баримтад тулгуурлан намайг зөрчил гаргасан гэж үзэж халсан нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэж байгаа. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хандсан. Иймд Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаал нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, миний биеийг Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь өөрөө байхгүй Солонгос улс руу 2017 оны 4 дүгээр сард яваад одоо болтол ирээгүй байхад нэхэмжлэлд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдолтой байна. Өөрийн гарын үсэггүй хуурамчаар үйлдсэн гарын үсэгтэй нэхэмжлэлийг хуулийн дагуу шүүж өгөх, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хүнийг тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсч байна. Хуурамч гарын үсэгтэй нэхэмжлэлийг хүчингүй гэж үзэж байна. /ын гарын үсгийн баталгааг хавсаргав/

Нэхэмжлэлдээ улс төр, намын үзэл бодлоор халсан гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй худал байна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нь ямар ч улс төрийн намд харьяалагдах ёсгүй байдаг.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын Засаг дарга 1 дүгээр гарын үсэг зурж, ЗДТГ-ын нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээ хийх байтал нэхэмжпэгч нь сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2 дугаар гарын үсгийг өөрөө зурж, өөрөө хянан баталгаажуулж, төрийн сангийн гүйлгээг өөрөө хийдэг байсан ба нэгдмэл сонирхолтой этгээд Засаг дарга асан тай хамтран албан тушаалаа урвуулан ашиглан иргэдээс санал аваагүй, эрэмбэлээгүй, хурлын шийдвэргүйгээр хөрөнгө зарсан ноцтой зөрчил нь 2017 оны 2 дугаар сарын 11 өдрийн хяналт шалгалтаар тогтоогдсон нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6.2, 6 4, 6.6, 25.10, 42.7, 57.5, 60.3, 70.3, Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3.5.2, 6.1, 2014 оны 43 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн байна.

Санхүүгийн албаны дарга нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын 1.1,1, 1.1.5, 1.1.8 заалтуудыг хэрэгжүүлж ажиллах байтал эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Эмийн эргэлтийн сангийн 2015 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад нэхэмжлэгч ын хариуцаж байх үеийн, /тай холбоотой/- 4.111.461 /дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгний хувьдаа завшсан зөрчил гарч өнөөг хүртэл тооцоо хийгээгүй байна.

Мөн ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглан сум хөгжүүлэх сангаас нөхөр нэр дээр 2013 онд 5.000.000 /таван сая/ төгрөг зээлээд өнөөг хүртэл төлөөгүй байна.

Баянхонгор аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсээс Баянговь сумын санхүүгийн албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах шалгалтаар санхүүгийн алба нь хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарч байсан.

Ажилтны зан харьцаа, ёс суртахууны хувьд дутагдалтай, санхүүгийн албаны ажлыг сайжруулах зорилгоор байгууллагын удирдлагын зүгээс , , нарт сахилгын арга хэмжээ авч байсан боловч тухайн үед ажиллаж байсан Засаг дарга асан нь хүчингүй болгосон захирамж гаргаж байсан нь Монгол улсын нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн Сумын Засаг даргын 2017 оны 41 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээл, малжуулах зээлийг хугацаанд нь төлж барагдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ажиллахад малжуулах эргэн төлөгдөх хугацаандаа санхүүгийн албаны дарга д өгсөн гэсэн өргөдөл 2 дугаар багийн малчин *******, *******, 3 дугаар багийн малчин ******* нар өргөдөл ирүүлсэн байна.

нь Сумын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүргийг давхар гүйцэтгэж байсан бөгөөд албан хаагчдаас дансанд төвлөрүүлдэг ҮЭ-татварын мөнгөнөөс албан тушаалаа ашиглан 2014 онд найз ******* дансруу 2.000.000 /хоёр сая/ төгрөг ямарч шийдвэргүйгээр зарцуулан өнөөг хүртэл буцаан төлөөгүй байгаа нь үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хүн төрийн албан хаагчдын эрх ашгийн төлөө бус өөрийн ашиг сонирхлын төлөө ажилласан нь үүгээр нотлогдож байна.

Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хяналт шалгалтаар санхүүгийн албаны дарга ыг хариуцсан ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч, ажлаас чөлөөлөх болон өөрчлөх саналыг Засаг даргын тамгын газарт ирүүлсэн.

Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор санхүүгийн албаны дарга ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг сумын Засаг дарга ******* даалгасан.

Санхүүгийн албаны дарга ******* гаргасан дээрх зөрчил нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэн, аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтын санал дүгнэлт, аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоолын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 тоот тушаалаар ажлаас халсан.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулах гэсэн боловч ирээгүй, 2 дахь удаагийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд ирсэн боловч тайлбар хийгээгүй. Сонсох үйл ажиллагааны танилцсан хэсэгт гарын үсэг зуруулах гэсэн боловч Битгий хуц гэж хэлээд гарсан. Энэ үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. нь өнөөдрийг хүртэл хариуцаж байсан ажил, тамга тэмдэг, санхүүгийн баримт материал зэрэг эцсийн тооцоо хийж хүлээлгэж өгөөгүй хаяад Бүгд найрамдах Солонгос улс руу явсан байна.

Энэ сумд хүний нэр хүндийг унагаах зорилгоор иймэрхүү худал зүйл бичиж хүмүүсийн гарын үсгийг өөрөө зурж дээд шатны байгууллагад өгдөг албан тушаалтан байгаа. Хүний гарын үсгийг хууль бусаар үйлддэг энэ хүнийг олж зохих арга хэмжээ авч хариуцлага тооцохыг хүсч байна. Мөн өргөдөлийг хүлээж авахдаа, тухайн өргөдлийг авчирч өгсөн хүний нэр хаягтай авдаг байх гэж бодож байна.

нь өргөсөн тангаргаа зөрчин, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. /Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ/

Энэ нэхэмжлэгчтэй холбоотой бусад зөрчил, нотлох баримтыг Сумын засаг

дарга ******* тодруулах боломжтой 99012667.

Ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль,

хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай болон бусад хууль эрх зүйн акт,

тушаал шийдвэрт нийцэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод аудитын албанаас манай суманд шалгалт очоод дүгнэлт нь гарсан байгаа. Энэ дүгнэлтийн үндэслэн ыг ажлаас халсан тушаал гаргасан. Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2.2 дахь заалтад Дотоод аудит, мэргэжлийн хяналт, санхүүгийн шалгалт, татварын, нийгмийн даатгалын шалгалтад ямар ч зөрчилгүй шалгуулна. гэж ажлын байрны тодорхойлолт үндсэн зорилт болгож оруулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын байрны тодорхойлолтод заасан зөрчил гаргаагүй гэж ярьж байна. ын гаргасан зөрчил нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан. Мөн нь санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ нь Санхүүгийн аудитын тогтоолоор тогтоогдож, нотлогдож байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд хандан Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. гэж заасан. Нэхэмжлэгч нхэаргал Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* ажилд томилох тухай 27[1] дугаар тушаалаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж, ыг төрийн албанаас халсан үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дараагийн этгээдийг томилон ажиллуулсан үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баяговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар хандсан болохоо нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэмжсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлаас халах тухай 11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ыг ажилд томилох тухай 49 дүгээр тушаалаар[2] ыг Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалд томилон ажиллуулж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалаар[3] хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3.5.2, 6.1, Аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн төрийн албанаас халсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг албанаас халахаар, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтын 3.5.2-т Монгол Улсын хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, төрийн албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөхөөр, 6.1-д Холбогдох хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг бодит бус мэдээлэлд үндэслэн, бүрэн бус, чанаргүй гаргасан, удаа дараа хугацаа хожимдуулсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид Төсвийн тухай хуулийн 70, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шийтгэлийг ногдуулна. гэж тус тус заасан.

Түүнчлэн маргаан бүхий актад баримталсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд 70.3 гэсэн заалт байхгүй болохыг дурдаж байна.

Дээрх хуулийн заалтууд, Сангийн сайдын тушаал, Аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч ыг Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалаас халсныг шүүх хууль бус гэж дүгнэлээ. Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас халах эрхтэй боловч ингэхдээ төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаас гадна Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр хуульчилсан атал хариуцагч үүнийг харгалзаагүй[4] байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг зохицуулсан. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хөдөлмөрлөх эрхийн харилцаандаа хөдөлмөрийн гэрээ бус Төсвийн тухай хуульд зааснаар Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг учир хуулийн энэ заалтыг баримталсан нь үндэслэлгүй, төрийн албан хаагчийг төрийн албанаас халахдаа аливаа сайдын тушаал, тогтоолыг баримтлах шаардлагагүй болно.

Төрийн албан хаагчийн хууль, журам, ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогдсон албаны чиг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй, хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан шийтгэлүүдийг хүлээлгэх эрхтэй хэдий ч гарсан зөрчлийг тогтоох, баримтжуулах, тохирох сахилгын шийтгэлийг оногдуулах, зөрчил гаргасан хугацаа, удаа дараа буюу 2 түүнээс дээш зэргийг харгалзах, үндэслэлтэй шийдвэр гаргах нь хариуцагчийн үүрэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Санхүүгийн алба байгуулах тухай 326 дугаар тогтоолын хавсралтаар Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативийг тогтоож, албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн, түүнчлэн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод[5] гүйцэтгэвэл зохих албаны чиг үүргийг журамлаж, тогтоосон.

Хариуцагч Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгчийг ...сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2 дугаар гарын үсгийг өөрөө зурж, өөрөө хянан баталгаажуулж, төрийн сангийн гүйлгээг өөрөө хийдэг байсан ба нэгдмэл сонирхолтой этгээд Засаг дарга асан тай хамтран албан тушаалаа урвуулан ашиглан иргэдээс санал аваагүй, эрэмбэлээгүй, хурлын шийдвэргүйгээр хөрөнгө зарсан, Эмийн эргэлтийн сангийн 2015 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад ын хариуцаж байх үеийн 4.111.461 /дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг хувьдаа завшсан зөрчил гарч өнөөг хүртэл тооцоо хийгээгүй, ...сум хөгжүүлэх сангаас нөхөр нэр дээр 2013 онд 5.000.000 /таван сая/ төгрөг зээлээд өнөөг хүртэл төлөөгүй, ...ажилтны зан харьцаа, ёс суртахууны хувьд дутагдалтай. гэх зөрчлүүдийг гаргасан, Төсвийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэжтайлбарлан маргаж байна.

Маргаан бүхий захиргааны актад хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлийн аль нэгийг дурдаагүй, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хяналт шалгалтын дүнгийн тухай 01 дүгээр тогтоолыг үндэслэсэн, үндэслэсэн болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараараа дэмжсэн үзвэл хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг өөрөө хийгээгүй, албан үүргээ хэрэгжүүлээгүй эсвэл хангалтгүй биелүүлсэн алин болохыг тогтоогоогүй, үндэслэл бүхий бус шийдвэр гаргажээ.

Хариуцагчийн дээрх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим гэснийг тус тус зөрчсөн, зөрчснөөрөө нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан байна.

Хоёр. Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ыг төрийн албанаас хууль бусаар халсан нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас халсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх[6] 8.391.699 /Найман сая гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг Баянговь сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж заасны дагуу нэхэмжлэгч ын үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ыг Баянговь сумын Санхүүгийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 8.391.699 /Найман сая гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг нэхэмжлэгч д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянговь сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийгэс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН