Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 146

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би Ж.Наранбаатарт холбогдох саатуулах байрны төлбөр 67100 төгрөг гаргуулах тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жадамбын Наранбаатар нь 2017 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 тоот шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 11 хоногийн баривчлах шийтгэл ноогдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 67100 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Наранбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Сугын гүн” гэх газарт оршин суух, Жадамбаа овогтой Наранбаатар миний бие 2017 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 тоот шийтгэврээр 11 хоног баривчлагдсан. Ингээд цагдаагийн газрын саатуулах байранд 11 хоносон. Нийт 67100 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ж.Наранбаатарт холбогдуулан саатуулах байрны төлбөр 67100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч Ж.Наранбаатар нь нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Зүүн хүрээ овогт Жадамбын Наранбаатар саатуулах байрны зардал 67100 /жаран долоон мянга нэг зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Наранбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ