Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 130

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 01-17 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ79071414, Саарал овогтой Маамуугийн Даваасамбуу,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 01-17 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ82030301, Тугтан овогтой Гомбожавын Батхишиг нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.360.078,91 төгрөг, зээлийн хүү 5.343.395,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 779.387 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 13.490.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Чандмань тооцооны төвийн захирал Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Даваасамбуу, Г.Батхишиг нар 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс 6456 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.1.3, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 2.639.921,09 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1.417.051,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5.427,31 төгрөг, нийт 4.062.400 төгрөг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, 873 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлдөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийг буцаан төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барадуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.360.079,91 төгрөг, зээлийн хүү 5.343.395,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 779.387 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 13.490.361 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч М.Давасамбуу, Г.Батхишиг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкнаас нэхэмжилсэн 13.779.924 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээл 13.779.924 төгрөгөө төлж барагдуулна. Нөхөр М.Даваасамбуу бид хоёр 3, 4 сар гаргаад ногоо тарьж, ямар нэгэн ажил хийж олсон мөнгө банкинд хийнэ гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: Хариуцагч М.Даваасамбуу, Г.Батхишиг нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 13.490.361 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хүү нэмэгдүүлсэн хүү 280.498 төгрөгийг нэмж гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч М.Даваасамбуу, Г.Батхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.360.078,91 төгрөг, зээлийн хүү 5.343.395,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 779.387 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 13.490.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 280.498 төгрөгийг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

          Иргэн М.Даваасамбуу, Г.Батхишиг нар Хаан банктай 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 6456 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд 6-н ханатай битүү шалтай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч, буйдан, хувцасны шкаф, угаалгын машин, хоолны шкаф, хураасан ногоо, 10 ширхэг тоосго, буйдан ор, мөлхөө тавилга, 58-53 УВА улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машин, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, Чандманы 2-17 тоот байрлах, 585 м2 талбай бүхий, гэр хашааны зориулалттай, улсын бүртгэлийн Г-1520002630, гэрчилгээний 000182275 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан байна.

        Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 13.770.859 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

  Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.467 төгрөгөөс 117.234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 117.234 төгрөгийг, хариуцагч М.Даваасамбуу, Г.БАтхишиг нараас 117.234 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Даваасамбуу, Г.Батхишиг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 13.770.859 /арван гурван сая долоон зуун далан мянга найман зуун тавин ес/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.467 /хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгөөс 117.234 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 117.234 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөг, хариуцагч М.Даваасамбуу, Г.Батхишиг нараас 117.234 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА