Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00007/И |
Дугаар | 134/ШШ2017/00033 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 134/ШШ2017/00033
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: “Төрийн банк” ХХК /РД: 5341469, улсын бүртгэлийн дугаар: 9016001018, Төрийн банкны Чойр салбарын хаяг: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 129 дүгээр байрны 1, 2 тоот/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт Доржсүрэнгийн Эрдэнэтулгын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Солонгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Солонго нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 5 200 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Тэрээт “Чойр хайрхан” ХХК-д самнагчаар ажиллаж байсан ба ажилд ороод 6 сар болсон болохоор шаардлага хангасан гэж үзэж зээл олгосон. Зээл авснаас хойш эхний 6 сар хэвийн төлж байгаад 2016 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй ба 2016 оны 12 дугаар сараас хойш сураггүй алга болсон. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 3 274 002.23 төгрөг, зээлийн хүү 198 681.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 489.74 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, нийт 3 489 173.16 төгрөг төлөгдөөгүй байна.
Ж.Солонго нь 94897865 дугаарын утастай. Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 152-16 тоотод оршин суухгүй байгаа учраас банкны зүгээс хаягийг тодруулахад түүний хадам аав н.Гүрсүрэн, хадам ээж н.Ариунжаргал нар нь амьдардаг болохыг мэдсэн. Тэд Ж.Солонгыг Улаанбаатар хотод байгаа гэж хэлсэн. Мөн Ж.Солонгын ээж н.Жаргалмаа нь Дорнод аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багт оршин суудаг. Ж.Солонго нь 94897865, хадам ээж н.Ариунжаргал 99599161 дугаарын утастай. Нөхрийг нь Г.Алтансүх гэдэг.
Уг зээлдэгч нь одоогоор сураггүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Солонгыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.
“Төрийн банк” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/12624 тоот албан бичгээр Д.Эрдэнэтулгад “Төрийн банк” ХХК-г төлөөлж нэхэмжлэл гаргах болон хуульд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээх итгэмжлэл олгосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно.
Ж.Солонго нь зээл авах үедээ Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152-16 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баянтал сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШЗ2017/00087 дугаар нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Солонгыг хүн амын шинэчилсэн бүртгэлд хаана бүртгүүлсэн болон шилжилт хөдөлгөөний талаархи лавлагааг гаргуулахад Ж.Солонго нь Дорнод аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багт амьдарч эхэлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152-16 тоотод бүртгүүлж, хаяг нь өөрчлөгдсөн, түүнээс хойш шилжилт хөдөлгөөн хийгээгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бодон овогт Жаргалмаагийн Солонгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Ж.Солонго нь 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй,
ЖЯ92041124 регистрийн дугаартай, 94897865 дугаарын утастай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152-16 тоотод бүртгэлтэй ба ээж н.Жаргалмаа нь Дорнод аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багт оршин суудаг, хадам аав, ээж нар нь Дорнод аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Зангиат гудамж, 14-08 тоотод оршин суудаг, 99599161 дугаарын утастай, нөхрийг Г.Алтансүх гэдэг гэж хүсэлт гаргагчийн төлөөлөгч тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулгын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бодон овогт Жаргалмаагийн Солонгыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Солонгыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ