| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/05993/и |
| Дугаар | 2094 |
| Огноо | 2016-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2094
МАГАДЛАЛ
2016.12.19 Дугаар 2094 Улаанбаатар хот
ХХХХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05993 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХХХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХХХ-д холбогдох,
20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: ХХХХ нь хариуцагч ХХХХ-ээс Toyota маркийн Land Cruiser-100 загварын UZJ1000131394 арлын дугаартай, 01-17 УБХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гарган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18360 дугаар бүхий шүүгчийн захирамж гарсан. Тус алба уг захирамжийн дагуу тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагаа явуулсан боловч хариуцагч ХХХХ нь уг тээврийн хэрэгслийг үрэгдүүлсэн байх магадлалтай бөгөөд тус автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа нь Замын хөдөлгөөний удирдлагын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/577 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч ХХХХ-ээс уг автомашины үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ХХХХ нь 2007 онд дээрх албыг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүй ажилласан болно. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил, захиргааны арга хэмжээнд орж байгаагүй. Олон шагналаар шагнагдаж байсан. Тус албаны дэд даргын санаачлагаар машин авч явж, өөрийн хөрөнгөөр засвар хийн борлуулан ашиг олох зорилго нь ХХХХгийн буруутай үйлдэл мөн болно. Нэхэмжилсэн машины үнийг төлөх нь үнэн болно. Уг машин нь 2000 онд үйлдвэрлэгдэж 2005 онд орж ирээд удаан хугацаанд хадгалагдсан машин. Одоогийн зах зээлийн ханшаар нэхэмжилж буй нь өндөр үнэтэй байна. Үнийг бууруулж өгнө үү.
Ажлаас халагдсанаас хойш эрхэлсэн ажилгүй, орлогогүйн улмаас төлбөр барагдуулах боломжгүй байна. Иймд ажилдаа эргэн орж хохирлыг барагдуулахыг хүсч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ-ээс 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ-ээс 257 950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж миний хувьд үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 заасан хэргийн оролцогч амаар гэрчийг асуулгах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй, нотлох баримт дутуу байхад хэргийг нэг талыг барьж шийдсэн байна гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийг шууд дээд тушаалын даргын өгсөн зөвшөөрлийн дагуу өөрийн эзэмшилд авсан байдаг бөгөөд энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 47.4, 48.1, 37.1, 37.2 заалтыг баримтлан хариуцагч тал ШШГЕГ харьяа БХЗХТБАА-ны тэр үеийн удирдлагад байсан даргын зөвшөөрсөн захиргааны үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоолгохоор шүүхэд хандаад байгаа бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заагдсан гэм хорыг арилгах үүрэг бүхий субьект нь тодорхой учир шүүх алдаатай шийдвэр гаргалаа гэж хариуцагч миний бие энэхүү гомдлыг гаргаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан автомашины үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “тээврийн хэрэгслийг үнэ хаялцуулан дуудлага худалдаагаар ХХХХ-д худалдаж, төгрөгийн төлөөгүй байхад хариуцагч ланд круйзер автомашиныг хууль бусаар авч явсан” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч одоогийн зах зээлийн ханшаар тооцож байгаа нь буруу” гэж маргасан.
Анхан шатны шүүх Үнэлгээний комиссоос автомашиныг 20 000 000 төгрөгөөр үнэлсэнийг үндэслэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боложгүй.
/хх 55-56 дахь тал/
Учир нь автомашиныг үнэлсэн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, тус тээврийн хэрэгсэлийг анхны дуудлага худалдаанд 20 000 000 төгрөгөөс үнэ хаялцуулж ХХХХ 20 100 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон үйл баримт тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
М.НАРАНЦЭЦЭГ