| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00138/и |
| Дугаар | 142 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 142
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сум, 4 дүгээр баг, 2-4 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОС66060405, Бух овогтой Ванчингийн Дуламсүрэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн Архивын тасгаас цалингийн тодорхойлолт гаргуулан авахад 1982 оны 6 дугаар сараас өмнөх нь гарч ирэхгүй дутуу гарсан тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Цагаанхайрхан суманд нөхрийн хамт амьдардаг, манай сум Улаангом сумаас хол, унаа машин ховор явдаг. Мөн миний эрүүл мэндийн байдлын улмаас автомашинд удаан сууж явж чаддаггүй. Иймд намайг байлцуулахгүйгээр миний хүсэлтийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Дуламсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан Ванчин овогтой Дуламсүрэнгийн 1982 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Харин 1981 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт В.Дуламсүрэнгийн 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус нэгдэлд малчин Ванчингийн туслах малчнаар авч ажиллуулсан тухай бичилт хийгдэж, нэгдлийн тамга дарагджээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн З.Нямсүрэн, Б.Мягмар-Очир нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч З.Нямсүрэн: Би 1977 оноос эхлэн 1993 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Модны үйлдвэрт трактор барьдаг байсан. В.Дуламсүрэн нь 1982 оноос эхлэн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байсан. В.Дуламсүрэн нь бага наснаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Нэгдэлд бие даан малчин болсон цаг нь 1982 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар Б.Хоожин, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан юм гэх мэдүүлэг, гэрч Б.Мягмар-Очир: В.Дуламсүрэн нь 1981 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. В.Дуламсүрэн нь аав Ванчин, ээж нь Цэдэнбадмаа гэх хүмүүсийн хамтаар бага наснаасаа хонь маллаж байсан. Би 1980 оноос 1990 оныг дуустал хугацаанд Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба В.Дуламсүрэн бид хоёр нэг нутгийнх, мөн Сүхбаатарын зам нэгдэлд 7-8 орчим жил хамт ажиллаж байсны хувьд би түүний талаар сайн мэднэ. Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар н.Хоожин, н.Хүрэлхүү, сумын Холбооны даргаар н.Ядамсүрэн, нягтлан бодогчоор нь н.Ядамсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох З.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Мягмар-Очирын ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 296 тоот шийдвэр, Увс аймгийн Архивын тасгийн 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд авагджээ.
Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт дурдагдсан мэдээлэл нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож, тогтоогдож байх тул тухайн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудыг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч В.Дуламсүрэнгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бух овогтой Ванчингийн Дуламсүрэнгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч В.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА