| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1286/Э |
| Дугаар | 1289 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 1289
2020 07 10 2020/ШЦТ/1289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч С.Ш. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ийн Ш.эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0230 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймагт 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Б. овогт С.ийн Ш..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ш. нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 12 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 13-202 тоот хашааны баруун замд “Киа Бонго” маркийн 41-85 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас айлын блокон хашаа мөргөж, тэвшин дээр сууж байсан зорчигч Ц.Базаргүрийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Болдбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ш. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,
- Хохирогч Ц.Базаргүрийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 00 минутын үед би хүргэн Болдбаатарын Монелд байх гэрт нь ирээд байж байсан. Хүргэнийх нь нүүх болоод охин унаа яваад ирлээ гэж гэрт орж ирэхээр нь би хүргэний хамт гэрээсээ гараад очтол ачаатай машин дээшээ өгсөж чадахгүй байна, та 2 ачаан дээр нь гараад суугаад өг гэхээр нь би хүргэн Болдбаатарын хамт хоёулаа машины тэвшин дээр гарч суусан. Машин өгсөж чадахгүй гэдэргээ ухарч уруудан замын цаадах блокон хашаа мөргөж зогссон. Энэ үед би юуг мөргөж гэмтсэнээ сайн мэдэхгүй байна. Би хөдөлж чадахгүй тэвшин дээр байсан. Жолооч С.Ш. миний эмчилгээний зардалд 650.000 төгрөг гаргасан, жолоочид ямар нэгэн гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Хохирогч Ш.Болдбаатарын өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын үед манай эхнэр Цайзаас өндөрлөгөөтэй Бонго гэрээ нүүлгэхээр авч ирсэн. Тэгтэл эхнэр хэлэхдээ машин нь дээшээ өгсөхөд хүч алдаад байна, 2 хүн хэрэгтэй байна гэхээр нь би хадам аавын хамт гарч очоод тэр машины тэвшин дээр суусан. Тэр машин гудамж өгсөөд дээшээ 300-400 метр газар яваад хүч алдаад ухарч эрчээрээ замын цаадах айлын блокон хашааг мөргөсөн. Энэ үед би ачааны өндөрлөгөөний төмрөөс барьж байгаад машин дээрээс шидэгдэн явган хүний зам дээр зүүн хажуу талаараа унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Иргэний нэхэмжлэгч В.Эрдэнэтуяагийн өгсөн: “Блокон хашаа цөмөрсөн байсныг жолооч С.Ш.ээр засуулж янзлуулсан. Би хашаандаа үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзсэн. Жолоочид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7121 дугаартай шинжээчийн: “Ц.Базаргүрийн биед зүүн 4-10 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийд сул хий шингэн хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсчээ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 67 дугаартай: “Киа Бонго маркийн 41-85 УБЯ улсын дугаартай автомашины жолооч С.Ш. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэстэй байна. Зорчигч Ц.Базаргүр, Ш.Болдбаатар нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадлагаа /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас С.Ш. нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 12 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 13-202 тоот хашааны баруун замд “Киа Бонго” маркийн 41-85 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас айлын блокон хашаа мөргөж, тэвшин дээр сууж байсан зорчигч Ц.Базаргүрийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Болдбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Ш.эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Ш. нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 12 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 13-202 тоот хашааны баруун замд “Киа Бонго” маркийн 41-85 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас айлын блокон хашаа мөргөж, тэвшин дээр сууж байсан зорчигч Ц.Базаргүрийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Болдбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Ц.Базаргүрийн мэдүүлэг, хохирогч Ш.Болдбаатарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч В.Эрдэнэтуяагийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7121 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 67 дугаартай магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ш.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Ш.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Ш.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Хэрэгт С.Ш.ийн ВС ангиллын 40314 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэг, Киа Бонго маркийн 41-85 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00795244 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг хавсаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт С.ийн Шаравдоржийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ш.эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.Ш.ийн ВС ангиллын 40314 дугаартай жолоочийн үнэмлэх, 41-85 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00795244 дугаартай гэрчилгээ зэргийг С.Ш.эд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА