Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 146

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Хэвлэх үйлдвэрийн хашаанд оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ88053016, Тахианыхан овогтой Сандагсүрэнгийн Мягмардоржийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 55 айлын орон сууцны 1-2 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар НЫ79062970, Боржигон овогтой Төмөрбаатарын Мөнхбаясгаланд холбогдох

         Ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлөгдсөн хөлс 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Т.Мөнхбаягаланг эртнээс таних бөгөөд Т.Мөнхбаясгалан нь надад Баруун бусийн түүх, соёл, урлаг, спортыг дэмжигч төрийн бус байгууллагын тэргүүн, удирдах зөвлөлийн дарга болсон 2016 оны 8дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт Намрын хит аялгуу нэртэй тоглолт хийхээр болсон. Тоглолтын тасалбар, плакат зээл хэвлэж өгч тус болооч тоглолтын дараа мөнгийг нь өгье гэсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 375.000 төгрөгийн үнэ бүхий хэвэлмэл хуудсыг хэвлэж өгсөн ба нэхэмжлэх хуудсан дээр хийлгэсэн ажлын хөлсийг бичиж зөвшөөрсөн гарын үсэг зуруулж урьдчилгаа 75.000 төгрөг авсан. Энэ өдрөөс хойш удаа дараа биечилэн уулзсан боловч удахгүй өгнө гэж явсаар сүүлдээ утсаа авахгүй салгаад, гэрт нь очиход хаалгаа онгойлгохгүй байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд Т.Мөнхбаясгалангаас зээлийн үлдэгдэл 300.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Т.Мөнхбаясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Мягмардоржид 300.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сард багтаан өгнө гэжээ.

          Нэхэмжлэгч С.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Мөнхбаясгалан 300.000 төгрөгийг 2 дугаар сард төлөхөөр хариу тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Мягмардорж нь хариуцагч Т.Мөнхбаясгаланд холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлөгдсөн хөлс 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мөнхбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

    Нэхэмжлэгч С.Мягмардоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 9.650 төгрөгөөс 4.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 4.825 төгрөгийг, хариуцагч Т.Мөнхбаясгалангаас 4.825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Мягмардоржид олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныгтус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Мөнхбаясгалан нь 2017 оны 2 дугаар сард 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.Мягмардоржид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Мягмардоржийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийн 50 хувь буюу 4.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4.825 төгрөгийг, хариуцагч Т.Мөнхбаясгалангаас 4.825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Мягмардоржид олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ГЭРЭЛТУЯА