Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 501

 

 

 

 

 

 

 

 

2020        06          22                                   2020/ШЦТ/501

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч А.Нямсүрэн,

  шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт И.С, Хуацай овогт Ц.Э, Чоно овогт Ц.И, Дугаржавынхан овогт Г.Н нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0570 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272А тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Дугаржавынхан овогт Г.Н, регистрийн дугаар //,

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Харуул Алтай 100б байр 30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Хуацай овогт Ц.Э, регистрийн дугаар / /,

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Шижирийн 2-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Чоно овогт Ц.И, регистрийн дугаар / /,

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “АЗ” зочид буудалд угаагч ажилтай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 13-272а тоотод түр оршин суудаг /Завхан аймгийн асгат 2 дугаар баг, Аргалант албан ёсны оршин суух хаяг/, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт   И.С, регистрийн дугаар / .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч И.С нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоот гэртээ Ц.Э-той харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоот гэртээ Ц.И-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Э нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод И.С-той харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.И нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод Г.Н-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.И-ы “...2020 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Хишигдаваа гэх манай 10-н жилийн найз хөдөөнөөс ирсэн гээд Г.Н-тай хамт байна гээд дуудсан бөгөөд би эхнэрийн хамтаар Г.Н-ын гэрт нь очсон. Гэрт нь очоод хоол унд хийж идээд архи уусан бөгөөд тэр өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд Г.Н-ын гэрт нь ууж байгаад 2020.05.17-ны өдрийн орой Г.Н-ын эхнэр нь ажлаасаа ирээд бүгдээрээ сууж уусан бөгөөд өмнөх 2 хоногт нь Г.Н-ын эхнэр нь архи уугаагүй ажилтай гээд байсан. Архи ууж байгаад нэг хартал Г.Н-ын эхнэр И.С манай эхнэрийн дээр нь гараад суучихсан нүүр рүү цохиж байсан, би болиочээ, эмэгтэй хүн байж гэж хэлтэл үг авахгүй цохиод байсан юм. Би тэгээд Г.Н-т эхнэрээ болиулал даа гээд орилтол Г.Н ямар хамаатай юм гээд надруу дайраад барьцалдаад авсан бөгөөд харилцан хэд хэд цохилцсон бөгөөд би ядраад байсан болохоор нь ширээн дээр усны сав гарт тааралдахаар нь Г.Н-ын толгой руу 1 удаа цохьсон. Г.Н нь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод, орон дээр ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-35/,

Хохирогч Ц.И-ы гэрчээр өгсөн “...2020.05.17-ны орой 21 цаг өнгөрөөгөөд манай эхнэр Ц.Э, Г.Н-ын эхнэр И.Стой маргалдаад байсан бөгөөд нэг хартал манай эхнэрийг И.С гэх эмэгтэй зодож байсан бөгөөд нүүр рүү нь цохиод, үснээс нь зулгаагаад нүүр рүү нь өшиглөөд байсан тэгэхээр нь би уурлаад боль гэтэл Г.Н эхнэрээ өмөөрөөд надруу дайраад толгой, нүүр рүү гараараа цохиод байсан ба ширээн дээр байсан усны шилээр Г.Н толгой руу нь цохиод цус гарахаар нь гэрээс нь гараад цагдаа дуудсан. Би эхнэрээ өмрөөрөөд Г.Н-ын эхнэр рүү нь уурласан ба Г.Н эхнэрээ өмөөрөөд надруу дайрсан. Би эхнэрээ өмөөрөөд Г.Н-ын эхнэр рүү уурлатал Г.Н эхнэрээ өмөөрөөд надруу дайраад миний толгой нүүр рүү цохиод байсан. Ингээд би ширээн дээр байсан усны шилэн савыг аваад Г.Н-ын толгой руу нь цохьчихсон юм. Манай эхнэрийг Г.Н-ын эхнэр И.С зодож гэмтээсэн..." гэх мэдүүлэг /хх-44- 45/,

Хохирогч И.Солонгын "...Ингээд архи ууж байгаад Ц.Э гэх эмэгтэй над руу шүлсээ хаяад мөн гэрт шүлсээ хаяад байсан. ...Тэгээд манай нөхөр Ц.И хоёр зодолдсон. Би Ц.Э гэх эмэгтэйд хандаад нөхрөө болиулаач гэтэл яадгийн алалцаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Э гэх эмэгтэйг 2 удаа алгадсан бөгөөд Ц.Э гэх эмэгтэй газарт байсан манай нөхрийн толгой дээр хагалсан шилэн усны савны хагархайгаар миний баруун өвдөг хэсэгт 1 удаа зүссэн. Ингээд миний уур хүрээд Ц.Э-ыг түлхэж унагаагаад дээр нь гараад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохьсон. Би хэдэн удаа цохьсоноо санахгүй байна. Энэ үед миний өмнөөс хөл, хоёр гуя хэсэг рүү өшиглөсөн. Миний шуу, бугалгын гэмтлийг мөн Ц.Э харилцан зодолдож байх үедээ надад үүсгэсэн. Мөн намайг нэг удаа мангасдсан. Бид 2 харилцан зодолдсон..." гэх мэдүүлэг /хх-27/,

И.С-ын гэрчээр өгсөн “...манай нөхрийн толгойг Ц.И ширээн дээр байсан шилэн усны саваар цохиж толгой дээр нь хагалсан бөгөөд манай нөхрийн толгойноос цус гарсан. Тэгээд манай нөхөр Ц.И хоёр зодолдсон..." гэх мэдүүлэг /хх-47-48/,

Хохирогч Г.Н-ын "...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2020.05.17-ны орой манай эхнэр ажлаа тараад ирсэн бөгөөд хоол унд хийчихээд бид нартай хамт уусан бөгөөд Ц.Э гэх эмэгтэй манай эхнэр рүү салаавч гаргаад байсан. Ингээд байж байтал миний толгой дээр шил хагарсан бөгөөд орон дээр Ц.И бид 2 харилцан зодолдсон. Зодолдож байгаад Ц.И гараад гүйсэн. Би босоод хартал Ц.Э манай эхнэр И.С 2 хоорондоо дээр доороо оролцоод зодолдож байсан. Би 2 тийш нь салгасан. Ингээд манай эхнэрийн хөлнөөс цус гарсан байсан. Би Ц.И-ы дух, толгой хэсэгт нь хэдэн удаа баруун гараараа цохьсон. Мөн орон дээр бид 2 дээр доороо гараад зодолдсон..." гэх мэдүүлэг /хх-31/,

Хохирогч Г.Н-ын гэрчээр өгсөн “...Бид нар бүгдээрээ архи уусан байсан. Манай эхнэр И.С намайг өмөөрөөд маргалдаад Ц.Э-той зодолдсон..." гэх мэдүүлэг /хх-46/,

Хохирогч Ц.Э-ын “...Тэгээд архи ууж байгаад И.С бид 2 юм ярьж байгаад маргаан үүссэн бөгөөд надруу дайраад миний дээр гараад миний нүүр рүү өшиглөсөн, тэгээд би С-ын баруун өвдөгийг шилээр зүссэн юм. Маргаан үүссэн бөгөөд яг ямар асуудлаас болсныг нь сайн санахгүй байна. Миний нүүр рүү өшиглөж, хэд хэдэн удаа гараараа цохьсон. Би С-ын өвдөгийг хагархай шилээр зүссэн хөл рүү нь хэдэн удаа өшиглөсөн, мөн хоорондоо харилцан зодолдож ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5929 дугаартай “...Ц.И-ы биед дух, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-57-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5940 дугаартай "...И.С-ын биед баруун өвдөгт шарх, баруун бугалга, баруун шуу, хоёр гуя, эүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун өвдөгний шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5936 дугаартай “...Г.Н-ын биед зулайн хуйх, дух, баруун шанаа, баруун чих, баруун хацар, хүзүүнд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шанаанд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийн сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-59-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5937 дугаартай “...Ц.Э-ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-55-56/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-20/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 86, 94, 105, 111/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 85, 93, 104, 110/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар тогтоол /хх 139/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 133, 134, 135, 136/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.С нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоот гэртээ Ц.Этой харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Н нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоот гэртээ Ц.И-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Э нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод И.Стой харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.И нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-272а тоотод Г.Н-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.И-ы мэдүүлэг /хх-35/, хохирогч Ц.И-ы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-44- 45/, хохирогч И.С-ын мэдүүлэг /хх-27/, И.С-ын гэрчээр өгсөн гэх мэдүүлэг /хх-47-48/, хохирогч Г.Н-ын мэдүүлэг /хх-31/, хохирогч Г.Нын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-46/, хохирогч Ц.Э-ын мэдүүлэг /хх-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5929 дугаартай дүгнэлт /хх-57-58/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5940 дугаартай дүгнэлт /хх-53-54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5936 дугаартай дүгнэлт /хх-59-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5937 дугаартай дүгнэлт /хх-55-56/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-20/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч нар нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн...” гэх тул шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.

Шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар цагаан өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг, хагархай хундага 1 ширхэг, унтлагын өрөөнөөс авсан гэх улаан хүрэн өнгийн дээж, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шилний хагархай зэрэг хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт И.С, Хуацай овогт  Ц.Э, Чоно овогт Ц.И, Дугаржавынхан овогт Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг, хагархай хундага 1 ширхэг, унтлагын өрөөнөөс авсан гэх улаан хүрэн өнгийн дээж, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.С, Г.Н, Ц.И, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ