Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

2020        07          02                                   2020/ШЦТ/528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч О.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт О.Б-эд холбогдох эрүүгийн 2011 00000 0610 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, Нийслэл зочид буудалд ажилладаг, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16 гудамж 347а тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,

Боржигин овогт О.Б, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 47 дугаар байрны 02 тоотод Ц.Баярцэцэгтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохих, маажих зэргээр биед нь халдаж улмаар түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Ц.Баярцэцэгээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 3-р хуудас/,

Хохирогч Ц.Баярцэцэгийн “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуучин ажлын газрынхаа хүмүүстэй уулзаад 2,5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг 2 найзын хамт хувааж уусан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед ах Ганбаярын гэрт очихдоо такси барьж мөнгө өгөх гэсэн интернет банк блоклогдоод гүйлгээ хийх боломжгүй болоод эгч О.Бээс 35.000 төгрөг аваад таксины мөнгө өгчихөөд гаднаас 2 том пиво бариад очсон. Пиво уунгаа ярилцаад сууж байтал хүмүүсийн хоорондын дэл сул ярианаас болоод манай ахыг нэг хүнтэй үнсэлцсэн талаар манай нэг найз очоод бэр О.Б-эд хэлчихсэн юм шиг байна лээ. Тэгээд намайг энэ талаар хэлсэнгүй гэж уурлаад элдвээр хэлээд хараагаад байхаар нь би харин таныг дандаа хүмүүсээс өмөөрч явдаг, хүнд муу хэлдэггүй гээд маргалдаад сууж байтал миний нүүрийг маажчихсан. Тэгээд бид хоёр учраа олоод сууж байтал би юунд уурласанаа санахгүй байна. Нэг мэдэхэд О.Б эгчийг үсдэж аваад бид 2 бие биенээ үсдэлцээд байж байтал Ганбаяр, Батзориг ах нар салгасан. Энэ үед Батхишиг миний баруун талын нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

Гэрч Я.Ганбаярын “...2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Би ажлаа тараад 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 47-02 тоотод гэртээ хамаатны дүү Батзоригийн хамт ирээд хөзөр тоглонгоо нэрийг нь санахгүй 0.5 литрийн архи уусан. Тэр хооронд О.Б хоол хийж байсан. Би хоолоо идчихээд унтаад өгсөн. Өглөө 08:30 цагийн үед сэрсэн чинь эмэгтэй дүү Баярцэцэг орон дээр унтаж байсан. Эхнэр О.Б ажилдаа явах гээд хувцасаа өмсөөд нүүрээ будаж байсан. Тэр хооронд би дэлгүүр орж ундаа авчихаад буцаад гэртээ ороод иртэл дүү Баярцэцэг сэрсэн. Баярцэцэг босоод толинд харчихаад эхнэр О.Б шууд үснээс зулгаагаад хоорондоо барилцаад газарт унасан. Хэзээ Баярцэцэгийг хэзээ өшиглөснийг хараагүй. Тэгээд Батзориг хамт салгасан. Баярцэцэг нөхөр Жадамбаа руу залгаад цагдаа дууд намайг зодчихлоо гэж утсаар хэлсэн. Гаднаас удалгүй нөхөр Жадамбаа цагдаа нарын хамт орж ирсэн. Цагдаа Ирээд Баярцэцэг, О.Б нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

Гэрч Ц.Батзоригийн “...Тэгээд Баярцэцэг, Батхишиг бид гурав хувааж ууж байгаад Баярцэцэг, Батхишиг хоёр маргалдаад байсан. Яагаад хэрэлдсэнийг санахгүй байна. Нэг харсан чинь хоёулаа үсдэлцээд байсан. Тэгээд би салгасан. Энэ үед Баярцэцэгийн хамарнаас цус гарчихсан. Тэгээд эвлэрээд унтаад өгсөн. Өглөө босоод Баярцэцэг Батхишиг рүү уурлаад та миний нүүрийг яачихсан юм бэ гээд уурлаад Батхишиг рүү дайраад тар хоёр барилцаж авахаар нь Ганбаяр бид хоёр салгаж байхад Батхишиг Баярцэцэгийн нүүр лүү өшиглөчихсөн. Гаднаас Баярцэцэгийн нөхөр Жадамбаа орж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6106 дугаартай “Ц.Баярцэцэгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 18/, оршин суух газрын тодорхойлолт /хх 25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 24/, ажлын газрын тодорхойлолт /хх 26/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаар тогтоол /хх 33/, шүүгдэгч О.Б, хохирогч Ц.Баярцэцэг нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 33-34/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 47 дугаар байрны 02 тоотод Ц.Баярцэцэгтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохих, маажих зэргээр биед нь халдаж улмаар түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Ц.Баярцэцэгээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 3-р хуудас/, хохирогч Ц.Баярцэцэгийн “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуучин ажлын газрынхаа хүмүүстэй уулзаад 2,5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг 2 найзын хамт хувааж уусан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед ах Ганбаярын гэрт очихдоо такси барьж мөнгө өгөх гэсэн интернет банк блоклогдоод гүйлгээ хийх боломжгүй болоод эгч О.Б-ээс 35.000 төгрөг аваад таксины мөнгө өгчихөөд гаднаас 2 том пиво бариад очсон. Пиво уунгаа ярилцаад сууж байтал хүмүүсийн хоорондын дэл сул ярианаас болоод манай ахыг нэг хүнтэй үнсэлцсэн талаар манай нэг найз очоод бэр О.Б-эд хэлчихсэн юм шиг байна лээ. Тэгээд намайг энэ талаар хэлсэнгүй гэж уурлаад элдвээр хэлээд хараагаад байхаар нь би харин таныг дандаа хүмүүсээс өмөөрч явдаг, хүнд муу хэлдэггүй гээд маргалдаад сууж байтал миний нүүрийг маажчихсан. Тэгээд бид хоёр учраа олоод сууж байтал би юунд уурласанаа санахгүй байна. Нэг мэдэхэд О.Б эгчийг үсдэж аваад бид 2 бие биенээ үсдэлцээд байж байтал Ганбаяр, Батзориг ах нар салгасан. Энэ үед Батхишиг миний баруун талын нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/, гэрч Я.Ганбаярын “...2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Би ажлаа тараад 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 47-02 тоотод гэртээ хамаатны дүү Батзоригийн хамт ирээд хөзөр тоглонгоо нэрийг нь санахгүй 0.5 литрийн архи уусан. Тэр хооронд О.Б хоол хийж байсан. Би хоолоо идчихээд унтаад өгсөн. Өглөө 08:30 цагийн үед сэрсэн чинь эмэгтэй дүү Баярцэцэг орон дээр унтаж байсан. Эхнэр О.Б ажилдаа явах гээд хувцасаа өмсөөд нүүрээ будаж байсан. Тэр хооронд би дэлгүүр орж ундаа авчихаад буцаад гэртээ ороод иртэл дүү Баярцэцэг сэрсэн. Баярцэцэг босоод толинд харчихаад эхнэр О.Б шууд үснээс зулгаагаад хоорондоо барилцаад газарт унасан. Хэзээ Баярцэцэгийг хэзээ өшиглөснийг хараагүй. Тэгээд Батзориг хамт салгасан. Баярцэцэг нөхөр Жадамбаа руу залгаад цагдаа дууд намайг зодчихлоо гэж утсаар хэлсэн. Гаднаас удалгүй нөхөр Жадамбаа цагдаа нарын хамт орж ирсэн. Цагдаа Ирээд Баярцэцэг, О.Б нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, гэрч Ц.Батзоригийн “...Тэгээд Баярцэцэг, Батхишиг бид гурав хувааж ууж байгаад Баярцэцэг, Батхишиг хоёр маргалдаад байсан. Яагаад хэрэлдсэнийг санахгүй байна. Нэг харсан чинь хоёулаа үсдэлцээд байсан. Тэгээд би салгасан. Энэ үед Баярцэцэгийн хамарнаас цус гарчихсан. Тэгээд эвлэрээд унтаад өгсөн. Өглөө босоод Баярцэцэг Батхишиг рүү уурлаад та миний нүүрийг яачихсан юм бэ гээд уурлаад Батхишиг рүү дайраад тар хоёр барилцаж авахаар нь Ганбаяр бид хоёр салгаж байхад Батхишиг Баярцэцэгийн нүүр лүү өшиглөчихсөн. Гаднаас Баярцэцэгийн нөхөр Жадамбаа орж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6106 дугаартай “Ц.Баярцэцэгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун нүдний доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Ц.Баярцэцэг нь “...Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт О.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт О.Б-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ