| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0352/Э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 475
2020 06 16 2020/ШЦТ/475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Г.Анармөнх,
иргэдийн төлөөлөгч И.Амгалан,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрээчин овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1911 01219 0751 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг урлалын дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионер 4 гудамжны 15 тоотод эхийн хамт оршин суух хаягтай,
урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Бүрээчин овогт Г.Г, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Г / /-нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Их засаг их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж зар тавин хуурч иргэн Ч.Пүрэвдоржоос Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 583.560 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5959148555 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Энхтөрийг “Хэнтий аймаг дахь Мобикомын салбарын байгууллага хариуцсан менежер ажил хийдэг, хураагдсан 9999361 дугаар зарна” гэж хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100.000 төгрөгийг, улмаар “дээрх дугаар баталгаажсан гэж хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 1.100.000 төгрөгийг 5959148555 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-Иргэн Б.Очирхүүд “би Хэнтий аймаг дахь Мобикомын салбарт ажилладаг. Мобикомын дугаар зарна” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.565.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5959148555 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Г.Пагмийг “9909, 9999-тэй дугаарууд зарна, Сайншандын Мобикомын салбарт ажилладаг, энэ дугааруудын хугацаа нь дуусаад төв салбар руу татах гээд байна” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-с 1.240.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5959148555 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Замчны 52-13 тоотод оршин суух иргэн Б.Баяржаргалыг “9911-тэй дугаар зарна” гэж хуурч Хаан банкны өөрийн нэр дээрх 5959148555 дугаарын дансаар 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “9911 болон 9909-тэй дараа төлбөрт Мобикомын дугаар зарна” гэж хуурч, иргэн Н.Алтангэрэлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5959148555 дугаарын дансаар 2.728.320 төгрөгийг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5959148555 дугаарын дансаар 1.876.801 төгрөгийг, нийт 4.605.121 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болдбаатарыг “9911-тэй дугаар зарна, би Өвөрхангай аймгийн Мобиком хариуцсан менежер” гэж хуурч, Хаан банкны 5956042787, 5757036686, 5064965414, 5007604067, 5846106146, 5079108543 дугаарын дансуудаар нийт 9.539.260 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Наадамчдын гудамж 200а-47 тоотод оршин суух иргэн Ү.Ганзоригт “9909-тэй дугаар зарна” гэж хуурч, 5079108543 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5071037667 дугаарын дансаар 350.000 төгрөгийг буюу нийт 850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би Мобиком ХХК-д ажилладаг, хямдхан утасны дугаар зарна” гэж иргэн Д.Алтангэрэлийг хуурч, 738.306 төгрөгийг Хаан банкны 5959148601 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос-Өргөө хотхоны 29б-ийн 12 тоотод оршин суух иргэн Т.Анхбатаас “дампуурсан компанийн нэр дээр байгаа 8811-тэй дугаар зарна, 5.500.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, Хаан банкны 5016220387 дугаарын дансаар 1.020.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүк хуудсанд Ари Гүн гэх хаяг үүсгэн, 8811-тэй дугаар зарна гэсэн зар байршуулж, зарна” гэж хуурч иргэн Б.Мөнх-оргилоос Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 650.000 төгрөгийг М.Энхцэцэг гэх хүний Хаан банкны 5022343469 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26-03-52 тоотод гэртээ байхад нь Г.Баяр-Очирыг “8811-тэй дугаар зарна” гэж хуурч, 540.000 төгрөгийг Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бүрэнбатыг “8811-тэй Юнителийн утасны дугаар худалдана” гэж хуурч, 1.040.000 төгрөгийг Б.Батхуягийн нэр дээрх Хаан банкны 5032227644 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Оюунтуяагийн “Туяа Туяа” гэх фэйсбүүк хаяг руу захидал бичиж, өөрийгөө Юнитель ХХК-ийн говийн бүсийн инженер ажилтай хүн байна, Хишиг алт арго ХХК татан буугдаад тэндээс Юнителийн 8 дугаар хураагдсан 1 дугаарыг 4.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, 1.000.000 төгрөгийг Т.Ганням гэх хүний Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Тэгшээгээс “8811.... дугааруудыг зарна” гэж хуурч, 4.546.231 төгрөгийг Ганнямын нэр дээрх Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн Mb Muugii Mb гэсэн хаягийг ашиглан Ulzii Rentsen гэх хаягтай хэрэглэгчид 88880009, 88880809 Юнителийн дугааруудыг худалдана гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Оюунбилэгээс 3.300.000 төгрөгийг Даваасүрэн гэх хүний Хаан банкны 5037244949 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаархорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарчулууныг “88880809 дугаарыг 3.000.000 төгрөгөөр худалдана” гэж хуурч Хаан банкны 5029996863 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Содномжамцад “88880809 гэсэн Юнителийн дугаарыг 3.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, 500.000 төгрөгийг Хаан банкны 5029996863 дугаарын дансаар шилжүүлэн авч залилж, бусдад нийт 40.592.478 төгрөгийн хохирол учруулсан буюу "Залилах" гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би яллах дүгнэлтэд заасан 18 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өрдрөөс хойш цагдан хоригдсон. Энэ хугацаанд мөрдөн байцаагч 3 удаа солигдож, надаас нийт 7 удаа мэдүүлэг авсан. Нэгтгэсэн журмаар мэдүүлэг өгөх санал гаргасан боловч надаас нэгтгэсэн журмаар мэдүүлэг авсан зүйл байхгүй. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг тодорхой тогтоогоогүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө надад нийт 20-23 удаагийн залилангийн үйлдэл байгаа гэж хэлсэн. Миний илрээгүй 3 удаагийн үйлдэл байгаа. Үүний нотлох баримт нь миний дансны дугаараар мөнгө орж гарсан. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл заалттай санал нийлэхгүй байна. Тухайн үед би хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг байсан. Миний дансны хуулгаар нотлогдоно.Мөнгөө хүнд зээлүүлж байсан.Мөрийтэй тоглодог байсан.Дорнод, Хэнтий аймгуудаар хувиараа явж гар утас зардаг байсан.Мөн барилгын зураг зурдаг байсан.Буудалд хонодоггүй байсан.Буудлын мөнгийг бэлэн төлдөг байсан.Амьдралын эх үүсвэр болгоогүй, амьдрал ахуйдаа хэрэглээгүй, ямар ч тооцоогүй л үрчихсэн.Мөн мөрдөгч болон хяналтын прокурорууд миний үйлдсэн гэмт хэргийн хөнгөрүүлэх талын нотлох баримтыг цуглуулалгүй, хүндрүүлэх талын нотлох баримтуудыг цуглуулж, нотолбол зохих байдлуудыг тодорхой тогтоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-“2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Их засаг их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж зар тавин хуурч, иргэн Ч.Пүрэвдоржоос Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 583.560 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5959148555 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Ч.Пүрэвдоржийн “...зар дээрээс их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэсэн утгатай зар байсан. Уг зарын дагуу би 99079659 дугаарын утсаар холбогдсон. Надад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сурсан жилийг чинь Их засаг их сургууль руу шилжүүлээд эрх зүйч мэргэжлээр төгсгөөд өгье гэж хэлсэн. Харин хөлсөнд нь 1.600.000 төгрөг болно гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн...би нийтдээ 583.560 төгрөгийг уг хүний дансруу шилжүүлсэн байгаа юм...Галсангийн Г.Г гэсэн данс байсан. Би энэ хүнтэй бол уулзаж байгаагүй. Утсаар л ярьж байсан...” гэх мэдүүлгүүд /6 дугаар хавтаст хэргийн 32, 33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гын “...Пүрэвдорж гэх хүн чатаар холбогдох болсон ба надаас ямар диплом гаргах юм бэ гэж асуухад нь би түүнд “Их засаг болон Чингис сосэ гэх сургуулийн эрх зүйн диплом гаргана гэж хэлсэн ба надаас “би Чингис сосэ-гийн диплом гаргуулмаар байна” гэж хэлээд үнийг нь асуухад би түүнд “3 сая төгрөгөөр эрх зүйн диплом гаргана” гэхэд надад зөвшөөрсөн ба би түүнээс 5959148555 гэх өөрийн дансаар цувуулан нийт 500.000 гаруй төгрөгийг шилжүүлэн авсан ба тус хүнтэй холбоо барихаа больсон юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Пүрэвдоржийн дансны дэлгэрэнгүй хуулга /6 дугаар хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,
-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Энхтөрийг “Хэнтий аймаг дахь Мобикомын салбарын байгууллага хариуцсан менежер ажил хийдэг, хураагдсан 99993611 дугаар зарна” гэж хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100.000 төгрөгийг, улмаар “дээрх утасны дугаар баталгаажсан” гэж хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг 5959148555 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Энхтөрийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мобикомын дугаар авах гээд фейсбүүкийн дугаар авна зарна гэсэн групп дээр дугаар хайж байтал “Ganaa real” гэх хаягнаас 99993611 дугаар зарна гэсэн байсан ба уг хаягруу холбогдож чатаар дугаарыг хэдээр зарах талаар асуухад 1.200.000 төгрөгөөс яриад өгнө гэсэн. Тэгэхээр нь холбогдох утасны дугаарыг асуухад надад 99079659 гэсэн дугаарыг өгсөн. Тэр дугаарлуу залгаж холбогдоход эрэгтэй хүн өөрийгөө Г.Г гэдэг Хэнтий аймаг дахь Мобикомын салбарын байгууллага хариуцсан менежер гэж танилцуулсан. Та дугаарыг авах бол дугаарын өмнө ашигласан төлбөр болох 100.000 төгрөг байгаа, одоо хураагдсан дугаар гэсэн. Тэгээд та дугаар авах бол урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлээд дугаараа эхлээд нээсний дараа шилжүүлэхгүй бол болохгүй гэсэн. Тэгэхээр нь бид хоёр харилцан тохиролцоод уг дугаарыг авахаар болоод би Г.Гын 5959148555 дугаарын дансруу 100.000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн...маргааш нь фейсбүүкийн чатаараа [email protected] гэх хаягнаас дугаар баталгаажсан гэх мессежний зургийг өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбарын хамт явуулсан. Тэгэхээр нь би дугаарыг шилжүүлсэн байна гэж бодсон. Тэгсэн Г.Г дугаарын үнэ болох 1.000.000 шилжүүлээрэй гэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дугаарын үнэ болох 1.000.000 төгрөгийг 5959148555 дугаарлуу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч Б.Долгормаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхөр Энхтөр Мобикомын 99993611 гэсэн дугаарыг Хэнтий аймгийн Мобикомын салбарын менежер Г.Г гэх хүнээс авах гэж байгаа, дугаарыг чиний нэр дээр шилжүүлнэ гэж ярьж байсан. Тэгээд дугаарыг 1.100.000 төгрөгөөр авна гээд тэр хүнтэйгээ фэйсбүүкээр холбогдоод дугаарын төлбөр мөнгийг мобайлаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энхтөрийн дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас/,
-Иргэн Б.Очирхүүд “би Хэнтий аймгийн Мобикомын салбарт ажилладаг, Мобикомын дугаар зарна” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.565.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5959148555 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Очирхүүгийн “...2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 98071177 гэсэн дугаартай хүнээс 99993611, 99994911, 99098542 гэсэн дугааруудыг 4.850.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энэ хүний 5959148555 гэсэн Хаан банкны дансруу урьдчилгаа мөнгө болох 145.000 төгрөг шилжүүлсэн энэ өдөр дахин 1.420.000 төгрөг шилжүүлсэн, 12 дугаар сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөг шилжүүлсэн тэгээд нийтдээ 2,965,000 төгрөг шилжүүлсэн...Тэрнээс хойш хөдөө утсаар холбогдоход хөдөө орон нутагт байна машин эвдэрсэн тул өнөөдөр очиж чадахгүй байна хэлж байгаад 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлээд гар утсаа унтраасан. 2018 оны 12 дугаар сарын 22 ны өдөр [email protected] гэсэн хаягаас фэйсбүүк цахим хаяг руу Г.Ганбаа гэсэн хаягнаас зураг явуулсан. Мэйл хаягаар ирсэн мэдээлэлд итгэн мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/,
Г.Гын дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/,
-2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Г.Пагмийг “9909, 9999-тэй дугаарууд зарна, Сайншандын Мобикомын салбарт ажилладаг, энэ дугааруудын хугацаа нь дуусаад төв салбар руу татах гээд байна” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс 1.240.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5959148555 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Г.Пагмын “...2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр фэйсбүүкээс Ganuu Galsan гэсэн хаягнаас 9909, 9999 тэй дугаарууд зарна гэсэн зар хараад фэйсбүүкээр бичээд 1 дугаар нь 1.000.000 төгрөг, нөгөө дугаар нь 2.000.000 төгрөг гэж байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн 99994070, 99098542 гэсэн дугааруудыг авахаар болоод фэйсбүүкээр бичиж байгаад тухайн хүний 98071177 гэсэн дугаараас залгаад тухайн дугааруудыг 2.800.000 төгрөгөнд авахаар болсон. Тэгэхэд би Сайншандын Мобикомын салбарт ажилладаг энэ дугааруудын хугацаа нь дуусаад төв салбар луу татах гээд байгаа гэсэн, 5959148555 гэсэн дугаартай Галсан Г.Г гэсэн дансруу 1.240.000 төгрөг өгсөн. Тухайн хүнд нэрэн дээр шилжүүлээд үлдсэнийг нь өгнө гэсэн. Тэгээд тухайн хүн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутанд уулзаад нэрээ шилжүүлэхээр болсон боловч тухайн дугаар авахаа байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
-2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Замчны 52-13 оршин суух иргэн Б.Баяржаргалыг “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, Хаан банкны өөрийн нэр дээрх 5959148555 дугаарын дансаар 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Баяржаргалын “...2019 оны 01-р сарын 24-ны өдөр “Базаррагчаа Баяржаргал” гэсэн нэршилтэй фейсбүүк хуудаснаас утасны дугаар авна, зарна гэсэн группт 9911-тэй дугаар авна гэсэн зар байршуулсан юм. Маргааш өглөө нь 98071177 дугаараас Замын-Үүдийн Мобикомын салбарт ажилладаг хүн байгаа юм намайг Г.Г гэдэг гээд 9911-тэй хятадууд барьж байгаад буцах гээд, хураагдаж байгаа дугаарууд байна энэ дугааруудыг хямд зарна би ажлын цагаар гар утасны дугаар зарж болохгүй учир цайны цагаар тань руу залгая гээд цайны цагаар залгаад нийт 3-н 9911-тэй дугаар нэгийг нь 25.000.000 төгрөг нийт 75.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон юм. Тэгсэн тухайн хүн зарах дугаарууд нь төлбөрийн нийт 6.875.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа та энэ мөнгийг хийчихвэл дээшээ хүсэлт гаргаад дугааруудыг суллаад таньд авч өгч болно гэсэн ба бид хоёр тохироод 5959148555 дугаарын Галсан Г.Г гэсэн хүний данс руу 2019 оны 01-р сарын 25-ний өдөр 6,875,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/,
Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/,
-2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “9911 болон 9909-тэй дараа төлбөрт Мобикомын дугаар зарна” гэж хуурч, иргэн Н.Алтангэрэлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5959148555 дугаарын дансаар 2.728.320 төгрөгийг, мөн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5959148555 дугаарын дансаар 1.876.801 төгрөгийг, нийт 4.605.121 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Н.Алтангэрэлийн “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүкийн “9911-тэй дугаар зарна” гэсэн групп дээр 9911-тэй дугаар худалдаж авна гэсэн зарыг байршуулсан. Тэгтэл намайг зар байршуулсан өдрийн оройны 20 цаг 32 минутанд “Г.Г Ганаа” гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас “Сайн байна уу? Төлбөр гараад хаагдсан 9911, 9909, 9999, 9908-тай дугаарууд байгаа шүү, би өөрөө Мобикомд ажилладаг учраас зарахгүй харин төлбөрийг нь төлөөд ав” гэсэн мессежийг ирүүлэхээр нь би хариуд нь “9911-тэй дугаарынх нь төлбөр хэд гарсан бэ” гэж мессеж илгээхэд хариу ирүүлэхгүй байж байгаад маргааш өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 10 цаг 56 минутанд “Сайн байна уу, 991124 гэсэн серийн дугаараас сонгох боломжтой” гэж надад мессеж ирүүлэхээр нь хариуд нь “доод тал нь хэдэн төгрөгний төлбөр төлж авах вэ” гэхэд “2.864.360 төгрөгнөөс 3.426.570 төгрөгний хооронд төлбөрүүд байгаа гэж надад хариу мессеж илгээсэн. Тэгэхээр нь би төлбөрийг нь төлчихвөл, яг өөрийн нэрлүү шилжүүлж авч болох уу, төлбөрийг нь яаж төлөх вэ, хаана уулзах вэ” гэсэн мессежийг илгээхэд утасны дугаар чинь хэд вэ гэж надаас асуухаар нь би өөрийнхөө гар утасныхаа 9977-8002 дугаараа үлдээсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 15 цагийн орчимд миний 9977-8002 дугаарлуу 9816-9659 дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад би 9911-тэй дугаар зарах хүн байна, би өөрөө Мобикомын Өвөрхангай аймгийн салбарт байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, би өөрөө дотроо ажилладаг учраас төлбөр гарсан 9911-тэй дугааруудыг зарж болдоггүй юм, хэрвээ зарсан маань мэдэгдэх юм бол би ажилгүй болно, тийм болохоор би ажлынхаа заваар нууцаар гадаа гарч чамруу утсаар ярьж байна, зөвхөн төлөлтийг нь хийгээд л авах боломжтой гэж хэлэхээр нь би 9911-тэй дугаар хэд байгаа вэ гэж асуухад 2 байгаа, 9999, 9909-той дугаарууд бас байгаа шүү гэж надад хэлсэн. Тухайн үед надруу фейсбүүк мессенжерээр яаж төлбөр төлөхийг нь явуулсан ба би 9911-тэй 2 дугаарыг хоёуланг нь, мөн дээрээс нь 9909-тэй 2 ширхэг дугааруудыг худалдаж авахаар болоод өөрийнхөө иргэний үнэмлэхний зургийг нь фейсбүүк хаягруу нь явуулсан. Удалгүй буцаж надруу залгаад төлөх ёстой мөнгөнүүдээ шилжүүлчих, би төврүү захиалга оруулчихья, захиалга өгөөд төлбөр төлөгдсөний дараа Мобикомын төв салбараас нэр шилжүүлэх и-мейл ирнэ, ирэхээр нь би үзүүлнэ гэж надад хэлсэн. Тэгээд би мөнгөө ямар дансруу шилжүүлэх вэ гэж асуухад Мобикомын дансруу мөнгө хийхгүй ээ, миний нэр дээр байршуулсан байгаа дугаар учраас би төлөлтийг нь хийнэ, миний дансруу мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь хувь хүний дансруу мөнгө хийхээр осолтой байна, чамайг Мобикомын ажилтан гэдгийг мэдэхгүй, иргэний үнэмлэхний хуулбараа өг гэж хэлэхэд надруу Мобикомын ажилтны тодорхойлолт, лавлагаа гэсэн зүйлийг компьютер дээрээс зургийг нь дараад мөн иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг явуулсан. Тэгэхээр нь би 9911-тэй 1 дугаарыг нь 9909-тэй 1 дугаарын хамтаар эхний ээлжинд төлбөрийг нь төлөөд авья, бүгдийг нь урьдчилж өгч чадахгүй гэж хэлээд гэртээ байхдаа буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Астра Вилла хотхоны 207/1 дүгээр байрны 47 тоотод байхдаа нөхөр Мөнх-Эрдэнийн “Хаан" банкны интернет банкаар 5959148555 дугаарын дансруу 1.864.000 төгрөгийг 9911- тэй дугаарын төлбөр болгож, дараа нь 20 орчим минутын дараа гэртээ байхдаа дахин 9909-тэй дугаарын төлбөр болгож 864.320 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би маргааш өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “дугаараа авья” гэж хэлсэн чинь 9911-тэй дугаар нь нэг компаний өмч болохоор хоёуланг нь зэрэг шилжүүлэх боломжтой байна, тиймээс зэрэг шилжүүлэхийн тулд нөгөө дугаарынх нь төлбөрийг хийх шаардлагатай байна гэж хэлэхээр нь би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 53 минутанд 5959148555 дугаарын дансруу 1.876.801 төгрөгийг би өөрийнхөө ажил дээрээ байхдаа буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талд байрлах “Хаппи Бизнесс” центрт байхдаа шилжүүлж өгсөн. Үүнээс хойш би дугаараа удаа дараа шаардахад удахгүй болно л гэж худлаа хэлээд явж байгаа одоо бүр холбогдохгүй алга болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,
Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,
Г.Гын 5959148555 дугаарын дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,
-2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болдбаатарыг “9911-тэй дугаар зарна, би Өвөрхангай аймгийн Мобиком хариуцсан менежер” гэж хуурч, Хаан банкны 5956042787, 5757036686, 5064965414, 5007604067, 5846106146, 5079108543 дугаарын дансуудаар нийт 9.539.260 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Э.Болдбаатарын “...анх 2019 оны 04 дүгээр сарын эхээр өөрийнхөө фэйсбүүк хаяганд 9911-тэй утасны дугаар худалдаж авна гэж зар тавьсан. Зарын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад 21 цагийн орчим миний фэйсбүүкийн чатаар “зарын дагуу холбогдож байна 9911- тэй дугаар авах уу” гэж орж ирсэн. Тэр хүн өөрийгөө Мобикомын Өвөрхангай аймгийн салбарыг хариуцдаг, менежерээр ажилладаг гэж танилцуулсан. Тухайн үед нэрээ Чулуунсүхийн Пүрэвдорж гэж хэлээд иргэний үнэмлэхээ явуулсан. Иргэний үнэмлэхэн дээр С092050410 гэсэн регистрийн дугаар байсан. Тэрээр уул уурхайн “ЮНИ МАЙЗ ГОЛД” ХХК-иас хураагдсан 6 ширхэг дугаар байгаа гэж санал болгосон. Тэгээд би 6 дугаараас боломжтой бол 2 дугаарыг авъя гэж нэг дугаарыг 20 /хорин/ сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Пүрэвдорж гэгч нь манай эхнэр Гантогоогийн Ганнямын данс гэж Хаан банкны 5956042787 гэсэн данс явуулсан. “2 дугаарын төлбөрийн үлдэгдэл тус бүр 1 сая гаран төгрөгний үлдэгдэлтэй. Эхний ээлжинд дугааруудын тал мөнгийг хийгээрэй, тэгж байж энэ дугаарууд чөлөөлөгдөнө" гэсэн. Тэгээд би 2019 оны 04 сарын 05-ны өдөр гэртээ байхдаа 21 цаг 31 минутын үед интернэт банкаар өөрийнхөө 5007779774 дугаартай дансаар Гантогтохын Ганнямын 5956042787 гэсэн дугаартай дансруу 600.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө 2 дугаарын үлдэгдлийн тал нь байсан. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Пүрэвдорж гэгч 98451266 дугаараас холбогдож таны дугаарыг чөлөөлөгдөхөд хэдэн төгрөг дутаад байна гэхээр нь тэр өдөр нь би тэрний явуулсан 5757036686 дугаартай дансанд 243.000 төгрөг мөн тэр өдрийн 21 цаг 31 минутын үед 5064965414 гэсэн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Пүрэвдорж гэгч утсаар холбогдож Улаанбаатарт ажилладаг хүн шилжүүлэх кодыг над руу явуулах гээд байна урьдчилгаа 1.500.000 төгрөг гэж байна тэр хүний эхнэрийн данс руу мөнгийг шилжүүлчих гэж 5007604067 гэсэн данс явуулсан. Тэгээд би 14 цаг 09 минутын үед 5007604067 дугаартай данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараа Пүрэвдорж гэгч дахиж утсаар ярьж “Та дугаарын төлбөрийг бүрэн барагдуулахгүй бол чөлөөлөгдөхгүй юм байна, дугааруудын үлдэгдлийг бүрэн барагдуулаарай. Одоо нэг дугаарын үлдэгдэл нь 596.260 төгрөг байна. Энэ мөнгийг данс руу яаралтай шилжүүлээрэй гэж 5846106146 гэсэн Хаан банкны данс өгсөн. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэг дугаарын үлдэгдэл нь 596.260 төгрөгийг Эрдэнэдалай овогтой Мөнхжаргалын 5846106146 гэсэн данс руу шйлжүүлсэн. Надад шалтгаан гараад дугаараа хаасан явж байхад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр надтай хамт байсан найз хүрч ирээд эхнэр чинь яръя гэж байна гэж утсаа өгсөн. Тэгээд би эхнэртэй утсаар ярихад “ Чи хүнээс дугаар авна гэсэн биш үү, тэр хүн чинь яаралтай холбогд гэж байна гэж 98336966 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би Пүрэвдоржийн 98336966 гэсэн утасны дугаарт холбогдож утсаар ярихад “ Мобифинанс байгууллага дээр 7 сая гаран төгрөгний үлдэгдэлтэй байна, надад ямарч боломж байхгүй байна, би Акуа гэсэн машиныг барьцаанд тавьж 1 сая гаран төгрөгтэй байна яаралтай 7 сая төгрөг шилжүүлээ гэсэн. Тэгсэн чинь би чамд итгэхгүй байна чатаар холбогдоё гэхэд миний фэйсбүүк чат руу mobifinance гэсэн нэртэй хуудас явуулж мөн Өвөрхангай аймгийн Мобикомын салбарт хүсэлт гаргасан дугаарын тухай гэсэн “Финансын нэр дээр 9911-тэй дугаарын төлбөрийн үлдэгдэл 7.612.580 төгрөгийг салбар гэрээт хариуцагчид шилжүүлж нөхөн төлбөрийг төлж дугаараа авч болно” гэсэн утгатай бичиг явуулсан байсан. Тэгээд би энэ мөнгийг би шилжүүлж чадахгүй өөрөө ол гэхээр нь надад боломж байхгүй байна та тэгвэл 6.300.000 төгрөг шилжүүлчих үлдсэн мөнгийг би өөрөө олоод өгье гэсэн. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 51 минутын үед 1 дүгээр хороололд машинтай явж байхдаа интернет банкаар Пүрэвдоржийн явуулсан 5079108543 гэсэн данс руу 6.300.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас/,
-2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Наадамчдын гудамж 200а-47 тоотод оршин суух иргэн Ү.Ганзоригт “9909-тэй гар утасны дугаар зарна” гэж хуурч, 5079108543 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5071037667 дугаарын дансаар 350.000 төгрөгийг буюу нийт 850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Ү.Ганзоригийн “...өөрийн “Gerlee gerel гэсэн фейсбүүк хаягнаас үл таних хүнтэй 98336966 дугаарын утсаар холбогдож байгаад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 12-ны өдөр 2 удаагийн шилжүүлэлтээр нийт 850.000 төгрөг шилжүүлэн залилуулсан юм...Надад өөрийнхөө нэрийг Пүүжээ гэж танилцуулсан бөгөөд Өвөрхангай аймгийн Мобикомын салбарт ажилладаг гэж хэлсэн. Би уг хүнтэй уулзаагүй...Надад 9909-тэй дугаар байна гэж л хэлсэн...надад ямар нэг зүйл өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/,
Гэрч Д.Нандинлхамын “..2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн манай зочид буудалд өөрийгөө Г.Г гэх хүн нийт 6 өдөр хоносон юм. Тэгээд явахдаа 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд мөнгөгүй гэх шалтгаанаар G-shock нэртэй бугуйн цаг барьцаанд үлдээгээд явсан. Уг цагийг үлдээхдээ өөрийнх нь дугаар гээд 98336966 гэдэг дугаар үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/,
Хохирогч Ү.Ганзоригийн дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
-2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би Мобиком ХХК-нд ажилладаг юм, хямдхан утасны дугаар зарна” гэж иргэн Д.Алтангэрэлийг хуурч, 738.306 төгрөгийг Хаан банкны 5959148601 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Д.Алтангэрэлийн “...Би Мобиком утасны дугаар авах гээд хайгаад судлаад явж байсан юм. Тэгээд нэг өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 03-нд Puuje МВ гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар утасны дугаар зардаг групп дээр 99099497, 99994070 гэсэн дугааруудыг болон өөр дугааруудыг зарна гэсэн зарын пост бичиж байхаар нь би түүний фэйсбүүк хаягруу утасны дугаар асууж юм бичихэд тэр хүн надаас та ямар дугаар сохирхож байгаа юм бэ би Мобикомын Замын-Үүд салбарт ажилладаг гэж танилцуулахад нь би 9909**** дугаар авах гэсэн юм үнэ хэд вэ гэхэд тэр хүн огт надад хариу өгөөгүй алга болсон юм. Тэгээд би тэр хүнтэй огт холбоо барилгүй байж байтал яг нэг сарын дараа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр надруу дугаар зарна гээд байсан хүн фэйсбүүкээр та утасны дугаар авах хэвээрээ юу гэхэд нь би хэвээрээ чи өөрөө алга болсон шүү дээ гэхэд тэр хүн надад ажлын цаг зав болохгүй байсан юм маргааш хэдэн дугаар хураагдаж ирнэ, таныг сонирхох болов уу гээд таньтай холбогдож байна гэхэд нь би ямар дугаар байгаа вэ үнэ нь хэд юм бол гэхэд тэр хүн 9908, 9999, 9909 гэсэн дугаарууд байна таньд одоо ярих зав байна уу гээд хэлэхэд нь би байна гэсэн чинь фэйсбүүкээр тэр хүн надтай ярьсан юм. Тэр хүн надтай ярихдаа би Мобиком компанид ажилладаг, төлбөр нь гараад хураагдсан дугааруудыг нэрийг нь шилжүүлж зарж болно хамгийн гол найдвартай хүнд утасны дугаар зарчихмаар байна дараа нь намайг хэл аманд оруулчихгүй хүн хэрэгтэй байна гэж хэлсэн...тэр хүн надад эхнэрийнхээ дансыг өглөө гээд Мөнхбатын Хонгор гэх нэртэй 5959148601 гэсэн дансыг өгсөн ба тэр хүн надад хэлэхдээ энэ манай эхнэрийн данс байгаа юм. энэ дансруу мөнгө шилжүүлчих би ажил дээрээ ороод тухайн утасны дугаарын төлбөрийг хийж хаагаад нэр дээр чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний өгсөн дансруу 738.306 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас/,
Гэрч М.Хонгорын “...зочид буудлын тооцоо хийх болоод Г.Г АТМ орчихоод ирье гээд миний виза картыг авч явсан ба дахин буцаж бид нар дээр ирээгүй алга болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,
Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас/,
Гэрч М.Хонгорын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас/,
-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос-Өргөө хотхоны 296-ийн 12 тоотод оршин суух иргэн Т.Анхбатаас “дампуурсан компаний нэр дээр байгаа 8811-тэй дугаар зарна, 5.5 сая төгрөгөөр зарна” гэж хуурч, Хаан банкны 5016220387 дугаарын дансаар 1.020.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Т.Анхбатын гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд би фейсбүүк үзээд байж байтал “Чанартай дугаар зарна” гэсэн Фейсбүүк группт Ари Гүн нэртэй хаягнаас 8811-тэй 8888-тай зарна гэсэн пост оруулсан байсан тэгхээр нь би чат бичээд 8811-тэй гар утасны дугаар хэдэн төгрөгний үнэтэй вэ гэж асуутал 6.800.000 төгрөгнөөс 9 сая төгрөгний хооронд байна гэхээр би ярилцаж байгаад 5.500.000 төгрөгөөр 8811-тэй дугаар авахаар тохирсон тэгээд би энэ дугаарууд яагаад чамд байгаа юм бэ гэж асуухад энэ гар утасны дугаарууд компаний нэр дээр байсан юм тухайн байгууллага дампуураад одоо Юнител ХХК-д хураагдаж байгаа юм. Одоо эхлээд өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгье, дараа нь тооцоогоо хийе гэхээр нь за тэгье гэж хэлэхэд тухайн залуу одоо энэ дугааруудын төлбөр нь гарсан байгаа, тэгэхээр төлбөрийг нь төлөөд өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгье, төлбөр нь 1.020.000 төгрөг болж байна гэхээр нь итгээд 5016220387 гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гын “...2019 оны 05 дугаар сарын 20-ны орчимд санагдаж байна, өөрийн Ари гүн нэртэй хуурамч фэйсбүүк цахим хаягнаас “Чанартай дугаарын зарын групп” гэх нэртэй фэйсбүүк групп дээр 8811, 8890-тэй дугаарууд зарна гэсэн зарлал байршуулсан ба уг зарын дагуу Анхбат гэдэг фэйсбүүк хаягтай хүн надтай холбогдож, надаас 8811-тэй дугаар худалдаж авъя гэсэн бөгөөд би түүнд тус дугаарыг 5,5 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн бөгөөд тус дугаарын урьдчилгаа болох 1 сая төгрөгийг урьдчилгаа болгож надруу шилжүүлээрэй гэж хэлсэн бөгөөд түүнтэй харилцаж байх үедээ би таксинд суучихсан байсан учраас таксины жолооч ахаас дансыг нь гуйж байгаад аваад тэрхүү жолоочийн дансруу 1 сая төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/,
-2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк хуудсанд Ари Гүн гэх хаяг үүсгэн, 8811-тэй дугаар зарна гэсэн зар байршуулж, зарна” гэж хуурч, иргэн Б.Мөнх-Оргилоос Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 650.000 төгрөгийг М.Энхцэцэг гэх хүний Хаан банкны 5022343469 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Мөнх-Оргилын “...Фейсбүүк дугаар авна, зарна груп дотор дугаар сонирхоод орход Ари Гүн Фейсбүүк хаягтай хүн 8811626* дугаар зарна гэсэн зар байсан. Би уг хүнтэй мессенжерээр холбогдоод үнийг нь асуухад 5.000.000 төгрөг гэсэн. Тэгээд намайг 674.000 төгрөг шилжүүлчих, үлдэгдэл төлбөрөө сар бүр хийж болно, төлөлтөө хийхгүй бол би өөрөө Юнителд ажилладаг болохоор хураагаад авчихна гэж хэлсэн. Тэгээд би түүний явуулсан Хаан банкны 5022343469 тоот Мөнхтөрийн Энхцэцэг дансанд 650000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа тэр залуу 88314166 дугаараа авахаа больж мессенжерт хариу өгөхөө больсон. Надтай эрэгтэй хүн холбогдож байсан Өөрийгөө Юнителд ажилладаг гэж хэлж байсан өөрийнхөө нэрийг хэлээгүй. Надад дугаарын сүүлийн нэг оронг хэлээгүй асуухаар мөнгөө шилжүүлсний дараа тодорхой болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/,
Гэрч М.Энхцэцэгийн “...Би Теди худалдааны төвийн 2 дугаар давхрын 2-6 тоот лангуунд гар утас худалдаалдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надаас 400000 төгрөгний Айфоне 6-эс маркийн гар утас авсан залуу “эгчээ таны дансанд утасны төлбөрийг шилжүүлээд дээр нь 250.000 төгрөг нэмж шилжүүлээд бэлнээр авчихъя” гэхээр нь би зөвшөөрөөд дансанд 650.000 төгрөг шилжигдээд орж ирэхээр нь тэр залууд өөрт байсан бэлэн мөнгөнөөс 250.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
-2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26-03-52 тоотод гэртээ байхад нь иргэн Г.Баяр-Очирыг “8811-тэй дугаар зарна” гэж хуурч, 540.000 төгрөгийг Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Г.Баяр-Очирын “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байж байхдаа өөрийн “Bayar Ochir Bayar Ochir” нэртэй Фейсбүүк хаягнаас 8811-тэй дугаар худалдаж авна гэсэн зар байршуулахад миний байршуулсан зарын дагуу 88725774 дугаараас миний 86860332 дугаарын утас руу эрэгтэй хүн залгаад “Би Юнител компанид ажилладаг манай компаниас 8811-тэй 10 орчим дугаар хураагдаж байгаа юм аа, чи сонирхож байгаа бол худалдаж авах уу 6.000.000 төгрөгөнд өгнө, чи завтай бол Фейсбүүкт ороод ирэх үү гэж хэлэхээр нь би дээрх хүнтэй фэйсбүүкээр / “Gambileg Gerelchuluun” гэсэн нэртэй хаяг/ холбогдоход хэд хэдэн дугаарын сонголт явуулаад чи сонирхсон дугаараа сонгоод явуулчих гэсэн. Тэгээд би явуулсан дугаарууд дундаас нь 2 дугаар сонгоод, сонгосон дугаараа хэлхэд чиний сонгосон дугаарыг зарж болох юм байна, 2 дугаарын төлбөр нь нийлээд 540.000 төгрөг болж байна, төлбөрийг хийснээр энэ дугаар чамруу шилжинэ, цахим үнэмлэхний зургаа явуулчих гээд надад өөрийн эхнэр гэх хүний 5956042787 дугаартай хүний данс явуулахаар нь би өөрийн Хаан банк дахь 5064208657 дугаарын данснаас 540.000 төгрөг шилжүүлээд өөрийн цахим үнэмлэхийн зургийг дараад явуулсан. Мөнгө шилжүүлснээс хойш 2 орчим минутын дараа утас нь холбогдохоо болиод ямар ч сураггүй болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Баяр-Очирын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
-2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бүрэнбатыг “8811-тэй Юнителийн утасны дугаар худалдана” гэж хуурч, 1.040.000 төгрөгийг Б.Батхуягийн нэр дээрх Хаан банкны 5032227644 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч П.Бүрэнбатын “...өөрийнхөө фейсбүүкээр зар хайгаад явж байтал Ganbileg Gerelchuluun гэсэн хаягаар 8811-тэй дугаар зарна гэсэн зар тавьсан байхаар нь би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр уг хаягруу нь чат бичсэн юм. Тухайн чатанд уг дугаарыг зарна би Юнителд ажилладаг хураагдсан 13 дугаар надад байгаа уг дугааруудыг би зарна гэж хэлсэн тэгэхээр нь би итгээд уг дугаараас 3 дугаар авахаар тохиролцоод уг дугаарын төлбөрын үлдэгдэл 1.040.000 төгрөгийг Хаан банкны Батхуяг гэдэг нэртэй 5032227644 гэсэн Хаан банкны дансруу шилжүүлсэн. Тэгээд орой уулзалдахаар тогтоод хүлээсэн боловч 19 цагийн үед утсаа аваагүй надтай 88725774 гэсэн дугаараас холбоо барьж байсан. Тэгээд залгаад бүр сүүлдээ утсаа авахгүй байхаар нь би Саппорогийн Юнителийн төв дээр очоод ажилтантай нь уулзаад болсон асуудлын талаар хэлтэл манайх утсаар нэр шилжүүлдэггүй нэр шилжих боломж байхгүй заавал 2 лаа ирж байж нэр нь шилждэг юм гэж хэлсэн. Би тухайн хүний дансруу өөрийнхөө 5022555496 гэсэн дансаар мөнгө шилжүүлсэн. Би тухайн хүнтэй утсаар ярьхад эрэгтэй хүн авч байсан бөгөөд ямар нэгэн байдлаар уулзаж мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Батхуяг гэдэг хүний данс явуулахаар нь би уг хүний данс яагаад явуулж байгаа юм бэ гэж хэлтэл банк сарын сүүл гээд татаж магадгүй би эхнэрийнхээ дансыг явуулчихъя гэж хэлээд тухайн дансыг явуулсан, би анзааралгүй уг дансруу нь мөнгө шилжүүлчихсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батхуягийн “...манайхаар нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хөдөөнөөс ирлээ гээд 3-4 сарын зайтай орж ирж үйлчлүүлдэг юм...миний дансанд их хэмжээний мөнгө орохоор нь би гайхаад чи хэдэн төгрөг шилжүүлсэн юм бэ гэж тэр залуугаас асуухад 1.040.000 төгрөг шилжүүлчихлээ, бид хоёрт бичиг баримт байхгүй болохоор та данснаасаа аваад өгөөч гэхээр нь би Дүүхээ төвийн гадна талд байрлах Хаан банкны АТМ рүү эхнэртэй нь хамт ороод 1.040.000 төгрөгийг нь авч өгөөд гарч ирээд тэр мөнгөнөөс нь үс зассан 10.000 төгрөгөө аваад тэр хоёр надад баярлалаа гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/,
-2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Оюунтуяагийн “Туяа Туяа” гэх фэйсбүүк хаяг руу захидал бичиж, өөрийгөө “Юнитель ХХК-ийн говийн бүсийн инженер ажилтай хүн байна, “Хишиг алт арго” ХХК татан буугдаад тэндээс Юнителийн 8 дугаар хураагдсан 1 дугаарыг 4.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, 1.000.000 төгрөгийг Т.Ганням гэх хүний Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Л.Оюунтуяагийн “...Туяа Туяа гэх өөрийн фэйсбүүк хаягнаас Ганбилэг Гэрэлчулуун гэх фэйсбүүк хаягруу орж чатаар харилцан мессеж бичиж Юнителийн 8811-тэй дугаар худалдан авахаар болж урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5956042787 гэсэн дугаартай Ганням гэх нэртэй дансруу шилжүүлсэн...Би мөнгөө шилжүүлсний дараа 88725774 гэсэн утсаар холбогдоод асуухад одоо дугаараа аваарай гэж хэлээд хэсэг хугацааны дараа холбогдохоо больсон...Хаан банкны 5033120711 гэх данснаас гар утасны интернет банк ашиглан 2019 оны 06 дугаар сарын 05-ны 12 цаг 37 минутанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гын “...миний утасруу 8811-тэй санаж байна, залгахаар нь авсан чинь би сая “Туяа Туяа” гэх фэйсбүүк хаягнаас 8811 тэй дугаар асуусан хүн байна гээд нэг эмэгтэй хүн ярихаар нь би 4.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 1 сая төгрөг авна гэж хэлсэн...түр хугацаанд ашиглаж байсан “Хаан банк”-ны 5956042787 гэсэн дугаарын дансыг явуулсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй залгаад би 1.000.000 төгрөг шилжүүлчихлээ, 8811-тэй дугаараа яаж авах вэ гэхээр нь би 2-3 цагийн залгана гээд гар утсаа салгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,
Гэрч Т.Ганнямын “...Би Г.Гыг танина. Түүнтэй 2018 оны 09 дүгээр сард Хэнтий аймагт байхдаа фэйсбүүк хаягаар танилцаж байсан...Үүнээс хойш Г.Гтой үе үе уулздаг болсон...Г.Г маань надад “миний карт ашиглах боломжгүй, картыг маань хаачихсан байна, тиймээс надад өөрийнхөө картыг хэрэглүүлээч” хэмээн гуйсан болохоор нь би түүнд өөрийнхөө картыг өгсөн. Үүнээс хойш би картаа огт ашиглаагүй бөгөөд Г.Год миний карт үргэлж явдаг байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/
-2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Тэгшээгээс “8811.... дугааруудыг зарна" гэж хуурч, 4,546,231 төгрөгийг Ганнямын нэр дээрх Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Н.Тэгшээгийн гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар сарын 23- ны орой гэртээ байж байхад Ganbileg Gerelchuluun гэсэн фэйсбүүк хаягнаас “...8811-тэй дугаар авна гэсэн үү” гээд “...Би Говь-Алтай аймаг дахь Юнител-д ажилдаг юм, төлбөрийн үлдэгдэлтэй Хишиг Алт компанийн нэр дээр байсан дугааруудыг хямдхан зарна” гэж хэлсэн. Тэгээд надруу дугаарын сонголтууд фэйсбүүкийн чатаар явуулсан мөн түүнийгээ 1.800.000 төгрөгөөр үнэлсэн тэгэхэд нь би “... болдог бол 10-н ширхэгийг авчих юмсан” гэхэд тухайн хүн “...болно гэхдээ нэг хүний нэр дээр нэг дугаар л үүсгэж болно хамаатнууд дундаасаа 10-н хүний бичиг баримтыг бүрдүүлээд явуулчих” гэсэн. Түүний дараа надруу дугаараа өгөөд ярьж байх хугацаанд “...за яахав нэг хүний нэр дээр 2 дугаар үүсгэж өгье” гээд маргааш өглөө нь хүмүүсийн бичиг баримт явуулахаар тохироод утсаа салгасан. Маргааш өглөө нь би бичиг баримтнуудынхаа зургийг явуулаад дугаар хурдан үүсчих байх гээд Өмнөговь аймгаас Улаанбаатар луу хөдөлсөн...Улаанбаатар хотод ирсний дараа нөгөө этгээд “...Улаанбаатар хотод төв салбар дээр байгаа хүн мөнгөө яаруулаад байна, мөнгө нь орчих юм бол нэр дээр чинь дугаарууд гарчихна, мөнгөө хурдан шилжүүл” гээд байнга мөнгөө нэхээд байхаар нь эхлээд нэг эргэлзээд сүүлд нь дансны дугаар нь байгаа юм чинь гээд Ганням гэх хүний 5956042787 гэсэн дансруу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхлээд 2.546.231 төгрөгийг “дугаар төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн. Энэ мөнгөөр миний худалдан авах гэж байгаа дугааруудын төлбөрийн үлдэгдлийг хийх гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас/,
Хохирогч Н.Тэгшээгийн “дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,
-2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн “MB Muugii” гэсэн хаягийг ашиглан “Ulzii Rentsen” гэх хаягтай хэрэглэгчид “88880009, 88880809 юнителийн дугааруудыг худалдана” гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Оюунбилэгээс 3.300.000 төгрөгийг Даваасүрэн гэх хүний Хаан банкны 5037244949 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Г.Оюунбилэгийн “...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би нөхөр Р.Өлзийбатын хамт ажил дээрээ байж байгаад 10 цагийн үед ТасеЬоок рүү ороод МВ MUUGII МВ гэсэн хаяг руу ороод 88880009, 88880809 дугаар ямар үнэтэй вэ гэж чат бичсэн чинь энэ хоёр дугаарыг 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ гэхээр нь доошоо буулгаач гэхэд 3.300.000-д бэлэн аваа, би Юнител ХХК говийн бүс хариуцсан салбарын менежер ажилтай гэхээр нь би таныг яаж таних юм бэ гэсэн чинь чатаар ажлын газрынхаа үнэмлэхийг зургаар явуулсан...нөхөр бид хоёр тухайн үедээ Юнител ХХК-ны хүн байна гэж бодоод итгэсэн. Тэгээд 88725774 дугаарын утсаар залгаж яриад наймаа хийхээр болоход нөгөө хүн маань мөнгөө шилжүүлчихвэл гэрээг чинь нэр дээр чинь шилжүүлээд гэрээ байгуулна. Тэгэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5554079836 тоот данснаасаа 11 цаг 34 минутанд 5037244949 Даваасүрэн гэх данс руу 3.300.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/,
Гэрч Р.Өлзийбатын “...88880009, 88880809 дугаар ямар үнэтэй вэ гэж чат бичсэн чинь энэ хоёр дугаарыг 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ гэхээр нь доошоо буулгаач гэхэд 3.300.000-д бэлэн аваа, би Юнител ХХК говийн бүс хариуцсан салбарын менежер ажилтай гэхээр нь би яаж үнэмших юм бэ гэсэн чинь ажилтны үнэмлэхээ явуулъя гээд явуулсан...5037244949 Даваасүрэн гэх дансруу 3.300.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 03-04 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Оюунбилэгийн депозит дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 236 дугаар хуудас/,
-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарчулууныг “88880809 дугаарыг 3 сая төгрөгөөр худалдана” гэж хуурч. Хаан банкны 5029996863 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б Баатарчулууны “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз Содномжамцтай уулзаж тэрхүү дугаар зарна гэсэн Юнителд ажилладаг гэх эрэгтэй хүнтэй дээрх дугаараар нь холбогдоход тэрхүү залуу ... 88880809 гэсэн дугаарыг 3 сая төгрөгөөр зарна” гэсэн ба би түүнээс тэрхүү дугаарыг нь худалдаж авахаар тохиролцоход надад “ ...8880809 гэсэн дугаарыг нэр дээр чинь шилжүүлэхийн тулд төлбөрийг нь төлөх хэрэгтэй байна. Тиймээс төлбөрийн мөнгө 500,000 төгрөгний төлбөр төлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн надад “5029996863” гэсэн Хаан банкны дансны дугаар шилжүүлсэн ба би түүнээс тэрхүү дансруу нь 500.000 төгрөгийг өөрийн 5622021053 гэсэн дугаарын данснаас 2019оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Содномжамцын гэрийн гадаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
Хохирогч Б.Баатарчулууны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,
-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Содномжамцад “88880809 гэсэн Юнителийн дугаарыг 3 сая төгрөгөөр зарна” гэж хуурч, 500.000 төгрөгийг Хаан банкны 5029996863 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Э.Содномжамцын “...миний тавьсан зарын дагуу нэгэн үл таних эрэгтэй хүн 88725774 гэсэн дугаараас надруу залгаж “...88880009 гэсэн дугаар байна 3 сая төгрөгөнд худалдаж авах уу, намайг мөөгий гэдэг, би өөрөө Юнителийн Дорноговь аймаг дахь салбар хариуцсан менежер, уг дугаар нь төлбөртэй дугаар бөгөөд түүний төлбөрийг нь төлөөд нэрийг нь чамруу шилжүүлж болно” гэж хэлсэн бөгөөд надад өөрийн фейсбүүк хаяг болох “МВ Muugii МВ” гэсэн хаягаас надруу холбогдож ажлын газрын үнэмлэхний зургийг нь дараад явуулсан болохоор би түүнд итгээд үнэхээр л Юнителд ажилладаг найдвартай хүн юм байна гэж итгэх болсон. Тэрхүү Юнителд ажилладаг хүн нь надад “... 5029996863 дансруу эхний ээлжинд төлбөрийн мөнгө болох 500.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлсэн бөгөөд би хэлсэн ёсоор нь тус дансруу мөнгө хийх гэхэд уг данс нь өөр хүний нэртэй данс байсан ба ажлын үнэмлэх дээрх нэрийг нь харахад Мөнхтамир гэх нэртэй байсан ч мөнгө шилжүүлэн авах дансны эзэмшигч Нэргүй гэх хүн байсан болхоор би эргэлзээд түүнээс “...чи надад өөрийнхөө дансны дугаарыг өгөөч, би хүний дансруу мөнгө шилжүүлмээргүй байна” гэж хэлэхэд тэр хүн надад “ ...энэ данс манай ажилтны данс юм, үлдэгдэл мөнгөө авахдаа би өөрийнхөө дансаар шилжүүлж авна” гэж хэлэхээр нь би түүнд итгээд дээрх Нэргүй гэх дансруу 500.000 төгрөгийг интернэт банкаар Чингэлтэй дүүргийн 07дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа тэрхүү залуу надруу залгаад “...мөнгө чин орчихлоо, 40 минутын дараа дугаар чинь нэр дээр чинь шилжих байх, би залганаа” гэж хэлсэн ба 40 минут өнгөрхөд надруу залгаагүй бөгөөд утасруу нь залгахад утас нь холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,
Хохирогч Э.Содномжамцын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-ийн 3/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 30/, шийтгэх толтоолбн хуулбарууд /4хх-ийн 34-78/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г /ЖЮ89082378/-нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Их засаг их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж зар тавин хуурч иргэн Ч.Пүрэвдоржоос Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 583.560 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5959148555 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Энхтөрийг “Хэнтий аймаг дахь Мобикомын салбарын байгууллага хариуцсан менежер ажил хийдэг, хураагдсан 9999361 дугаар зарна” гэж хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100.000 төгрөгийг, улмаар “дээрх дугаар баталгаажсан гэж хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 1.100.000 төгрөгийг 5959148555 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-Иргэн Б.Очирхүүд “би Хэнтий аймаг дахь Мобикомын салбарт ажилладаг. Мобикомын дугаар зарна” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.565.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5959148555 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Г.Пагмийг “9909, 9999-тэй дугаарууд зарна, Сайншандын Мобикомын салбарт ажилладаг, энэ дугааруудын хугацаа нь дуусаад төв салбар руу татах гээд байна” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-с 1.240.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5959148555 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Замчны 52-13 тоотод оршин суух иргэн Б.Баяржаргалыг “9911-тэй дугаар зарна” гэж хуурч Хаан банкны өөрийн нэр дээрх 5959148555 дугаарын дансаар 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “9911 болон 9909-тэй дараа төлбөрт Мобикомын дугаар зарна” гэж хуурч, иргэн Н.Алтангэрэлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5959148555 дугаарын дансаар 2.728.320 төгрөгийг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5959148555 дугаарын дансаар 1.876.801 төгрөгийг, нийт 4.605.121 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болдбаатарыг “9911-тэй дугаар зарна, би Өвөрхангай аймгийн Мобиком хариуцсан менежер” гэж хуурч, Хаан банкны 5956042787, 5757036686, 5064965414, 5007604067, 5846106146, 5079108543 дугаарын дансуудаар нийт 9.539.260 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Наадамчдын гудамж 200а-47 тоотод оршин суух иргэн Ү.Ганзоригт “9909-тэй дугаар зарна” гэж хуурч, 5079108543 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5071037667 дугаарын дансаар 350.000 төгрөгийг буюу нийт 850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би Мобиком ХХК-д ажилладаг, хямдхан утасны дугаар зарна” гэж иргэн Д.Алтангэрэлийг хуурч, 738.306 төгрөгийг Хаан банкны 5959148601 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос-Өргөө хотхоны 29б-ийн 12 тоотод оршин суух иргэн Т.Анхбатаас “дампуурсан компанийн нэр дээр байгаа 8811-тэй дугаар зарна, 5.500.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, Хаан банкны 5016220387 дугаарын дансаар 1.020.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүк хуудсанд Ари Гүн гэх хаяг үүсгэн, 8811-тэй дугаар зарна гэсэн зар байршуулж, зарна” гэж хуурч иргэн Б.Мөнх-оргилоос Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 650.000 төгрөгийг М.Энхцэцэг гэх хүний Хаан банкны 5022343469 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26-03-52 тоотод гэртээ байхад нь Г.Баяр-Очирыг “8811-тэй дугаар зарна” гэж хуурч, 540.000 төгрөгийг Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бүрэнбатыг “8811-тэй Юнителийн утасны дугаар худалдана” гэж хуурч, 1.040.000 төгрөгийг Б.Батхуягийн нэр дээрх Хаан банкны 5032227644 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Оюунтуяагийн “Туяа Туяа” гэх фэйсбүүк хаяг руу захидал бичиж, өөрийгөө Юнитель ХХК-ийн говийн бүсийн инженер ажилтай хүн байна, Хишиг алт арго ХХК татан буугдаад тэндээс Юнителийн 8 дугаар хураагдсан 1 дугаарыг 4.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, 1.000.000 төгрөгийг Т.Ганням гэх хүний Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Тэгшээгээс “8811.... дугааруудыг зарна” гэж хуурч, 4.546.231 төгрөгийг Ганнямын нэр дээрх Хаан банкны 5956042787 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн Mb Muugii Mb гэсэн хаягийг ашиглан Ulzii Rentsen гэх хаягтай хэрэглэгчид 88880009, 88880809 Юнителийн дугааруудыг худалдана гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Оюунбилэгээс 3.300.000 төгрөгийг Даваасүрэн гэх хүний Хаан банкны 5037244949 дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаархорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарчулууныг “88880809 дугаарыг 3.000.000 төгрөгөөр худалдана” гэж хуурч Хаан банкны 5029996863 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Содномжамцад “88880809 гэсэн Юнителийн дугаарыг 3.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, 500.000 төгрөгийг Хаан банкны 5029996863 дугаарын дансаар шилжүүлэн авч залилж, бусдад нийт 40.592.478 төгрөгийн хохирол учруулсан буюу "Залилах" гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Пүрэвдоржийн мэдүүлгүүд /6 дугаар хавтаст хэргийн 32, 33 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гын мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, хохирогч Ч.Пүрэвдоржийн дансны дэлгэрэнгүй хуулга /6 дугаар хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/, хохирогч Б.Энхтөрийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/, гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/, хохирогч Б.Энхтөрийн дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас/, хохирогч Б.Очирхүүгийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/, Г.Гын дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/, хохирогч Г.Пагмын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, хохирогч Б.Баяржаргалын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/, хохирогч Н.Алтангэрэлийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/, Г.Гын 5959148555 дугаарын дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/, хохирогч Э.Болдбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас/, хохирогч Ү.Ганзоригийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/, гэрч Д.Нандинлхамын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/, хохирогч Ү.Ганзоригийн дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, хохирогч Д.Алтангэрэлийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас/, гэрч М.Хонгорын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас/, гэрч М.Хонгорын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас/, хохирогч Т.Анхбатын гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/, хохирогч Б.Мөнх-Оргилын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/, гэрч М.Энхцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/, хохирогч Г.Баяр-Очирын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/, хохирогч Г.Баяр-Очирын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас/, хохирогч П.Бүрэнбатын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/, гэрч Б.Батхуягийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/, хохирогч Л.Оюунтуяагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/, гэрч Т.Ганнямын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/, хохирогч Н.Тэгшээгийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас/, хохирогч Н.Тэгшээгийн “дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/, хохирогч Г.Оюунбилэгийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/, гэрч Р.Өлзийбатын мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 03-04 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, хохирогч Г.Оюунбилэгийн депозит дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 236 дугаар хуудас/, хохирогч Б Баатарчулууны мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/, хохирогч Б.Баатарчулууны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/, хохирогч Э.Содномжамцын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/, хохирогч Э.Содномжамцын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдасан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, нийт 18 удаагийн үйлдлээр нэр бүхий 18 хохирогчийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан, олон удаагийн давтамжтайгаар байнга үйлдэн, олсон мөнгөө ахуйн хэрэгцээндээ зарцуулан амьдралын эх үүсвэр болгосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв
Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гоос хохирогч Э.Болдбаатар /ИЦ75122678/-т 9.539.260 төгрөг, Б.Мөнх-Оргил /КЮ93090411/-650.000 төгрөг, Ү.Ганзориг /УЕ81100971/-т 850.000 төгрөг, Н.Алтангэрэл /РГ91071500/-д 4.605.121 төгрөг, Л.Оюунтуяа /ШЖ83092001/-д 1.000.000 төгрөг, Д.Алтангэрэл /УИ89112536/-д 738.306 төгрөг, Б.Баяржаргал /МЬ76043016/-д 6.875.000 төгрөг, Г.Пагма /ТЯ90112401/-д 1.240.000 төгрөг, Б.Очирхүү /УП89021071/-д 2.965.000 төгрөг, Б.Энхтөр /ЧЕ87080916/-д 1.100.000 төгрөг, П.Бүрэнбат /ТИ85092577/-д 1.040.000 төгрөг, Н.Тэгшээ /УХ89062031/-д 4.546.231 төгрөг, Т.Анхбат /ИП85111977/-д 1.020.000 төгрөг, Ч.Пүрэвдорж /СО92050410/-д 583.560 төгрөг, Г.Оюунбилэг /ЙО69030507/-д 3.300.000 төгрөг = 40.052.478 төгрөгийг гаргуулж тус тус гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох,
Харин хохиогч Б.Баатарчулуун /УХ92022219/-д 435.050 төгрөг, Э.Содномжамц /УХ92052957/-д 435.050 төгрөг, Г.Баяр-Очир /УЗ91082693/-т 540.000 төгрөгийг тус тус барагдуулж, тухайн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Г.Гыг хохирогч Б.Баатарчулуун, Г.Баяр-Очир, Э.Содномжамц нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 346 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүрээчин овогт Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 346 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гоос хохирогч Э.Болдбаатар /ИЦ75122678/-т 9.539.260 төгрөг, Б.Мөнх-Оргил /КЮ93090411/-650.000 төгрөг, Ү.Ганзориг /УЕ81100971/-т 850.000 төгрөг, Н.Алтангэрэл /РГ91071500/-д 4.605.121 төгрөг, Л.Оюунтуяа /ШЖ83092001/-д 1.000.000 төгрөг, Д.Алтангэрэл /УИ89112536/-д 738.306 төгрөг, Б.Баяржаргал /МЬ76043016/-д 6.875.000 төгрөг, Г.Пагма /ТЯ90112401/-д 1.240.000 төгрөг, Б.Очирхүү /УП89021071/-д 2.965.000 төгрөг, Б.Энхтөр /ЧЕ87080916/-д 1.100.000 төгрөг, П.Бүрэнбат /ТИ85092577/-д 1.040.000 төгрөг, Н.Тэгшээ /УХ89062031/-д 4.546.231 төгрөг, Т.Анхбат /ИП85111977/-д 1.020.000 төгрөг, Ч.Пүрэвдорж /СО92050410/-д 583.560 төгрөг, Г.Оюунбилэг /ЙО69030507/-д 3.300.000 төгрөг, нийт 40.052.478 төгрөгийг гаргуулж тус тус гаргуулж хохирогч нарт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
П.АРИУНБОЛД