Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 46

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, 21 дүгээр хороолол, 17 дугаар байр, 80 тоотод оршин суух Олхонууд хар банди овогт Рэнцэнгийн Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Баасанжаргал, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Лхамхүү, Д.Энхбаяр, Ц.Оюунбилэг, Л.Одончимэг нарт холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/104, 23-06-16/116, 23-06-16/120, 23-06-16/121, 23-06-16/124, 23-06-16/128 дугаар актуудыг хүчингүй болгуулах, 23-06-16/109, 23-06-16/110, 23-06-16/111, 23-06-16/117, 23-06-16/122, 23-06-16/123, 23-06-16/126, 23-06-16/127 актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг” хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                                    Р.Эрдэнэбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                            Ц.Бат-эрдэнэ

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч                                Б.Баасанжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч                                                             Ө.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:               

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2016 оны төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан 23-06-16/37 тоот удирдамжийн дагуу Дархан-Ус суваг ХК-ийн 2014-2016 оны эхний 8 сарны санхүүгийн үйл ажиллагааны баримтад шалгалт хийсэн байна.

Энэхүү шалгалтыг хийхдээ хэт нэг талыг барьсан, өмнөх удирдлагууд болон санхүүгийн ажилтнуудыг зориудаар буруутгах, санхүүгийн зөрчил төдий зүйлийг зориудаар акт болгосон, өмнө нь аймгийн Төрийн Аудитын байгууллага, авилгатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, тус алба нь өөрсдөө бас тусгай  захиалга хүсэлтийн дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн мөртлөө дээрх ажлын дүгнэлтүүдээсээ илт зөрүүтэй акт төлбөр тавьж хийж гүйцэтгсэн бодит ажлуудыг хийгээгүй мэтээр үгүйсгэж, ижил төстэй ажлуудаас зөвхөн тус байгууллагын өмнөх удирдлага надтай болон надтай хамт ажиллаж байсан санхүүгийн ажилтнуудтай холбоотой ажлуудад ТУЗ-ийн болон мэргэжлийн байгууллагуудын тогтоол шийдвэр, гэрээ контрактууд байсаар байтал санхүүгийн акт үүсгэж байгаад гомдолтой байна.

Монгол улсын НББ-ийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Байгууллагын санхүүгийн анхан шатны баримтыг тогтоосон хугацаанд гаргуулах” гэж Ерөнхий нягтлангийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн байна.

Санхүүгийн хяналт, Аудитын алба нь энэхүү шалгалтаа хийж байх явцдаа надаас ямар нэгэн ярилцлага тайлбар авахгүй, дуудаж уулзахгүй, нотлох баримтуудыг дутуу үнэлж шалгасан, хэн нэгний захиалгаар зориуд улс төржсөн байдлаар асуудалд хандсан  нь илэрхий байна.

Үүнд:

1.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 23-06-16/104 дугаартай акт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелэгдсэн тул уг акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 23-0616/109 дугаар санхүүгийн актын талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ажилчдын сэтгэл санааг сэргээх урам зориг өгөх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн удирдлагуудаас ирүүлсэн чиглэл хүсэлтийн дагуу компанийн зардлаар ажилчдад урлагийн тоглолт, үзвэр үзүүлж байсан. Тухай бүр тушаал шийдвэр нь гарч байсан. Баримт бүрдүүлэх нь санхүүгийн ажилчдын хариуцсан ажил. Энэ актыг хэн биелүүлэх нь тодорхой байна өөрөөр хэлбэл актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрдэнэцэцэг бид 2өөр хувь тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэсэн юм шиг харагдах боловч хавсралтаар нь надаар төлүүлэхээр акт тавьсан юм шиг ойлгомжгүй акт байна. Иймд уг актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

3.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/110 дугаар санхүүгийн акт: Захирал Р.Эрдэнэбаяр миний бие 2014 оны 01 дүгээр сарын 21-нд Унгар улсад эдийн загсийн форумд оролцохдоо аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн хамтаар байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу оролцож албан бичиг, удирдамж, тийзний баримтыг санхүүд бүрдүүлж өгсөн. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Р.Эрдэнэбаяр, А.Энхболд нарын АНУ-ын үзэсгэлэн семинар, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Р.Эрдэнэбаярын АНУ-ын Лас Вегас хотноо болсон ОУ-ын үзэсгэлэн гэдэг нь нэг арга хэмжээ бөгөөд манай салбарын мэргэжлийн ТББ болох МНААҮХ-оос жилийн өмнө сургалтын захиалга төлөвлөгөө гарган баталж, төлөвлөгөөний дагуу хамрагдаж тайланг санхүүд өгсөн. Миний өмнөх компанийн удирдлагууд болон миний үед ажиллаж байсан ИТА-ууд ч мөн адил энэ журмаар ОУ-ын үзэсгэлэн семинарт хамрагдсаар ирсэн.

4.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдийн 23-06-16/111 дугаар санхүүгийн акт: Намайг ажил авахад тус компанийн ОСА нь шинэ, хуучин Дархан гэсэн 2 хэсгээс бүрддэг байсан ба ажилчдын ажлын байрны орчин тав тух маш муу, орон сууцны зоорийн давхрын айл өрх ахуйн өтгөн шингэн бохирдолтой нохой бөөстэй орчинд үйл ажиллагаа явуулдаг байсан ба айл өрх ААНБ-уудын засвар үйлчилгээний хамрах тойрог алслагдсан том, засвар үйлчилгээний эргэлтийн хурд удаан байдгаас үйлчлүүлэгчдийн болон ажилчдын сэтгэл ханамж маш доогуур байсан. Ийм компанийн удирдлагуудын зүгээс 2014 оны бизнес төлөвлөгөөнд бүтцийн өөрчлөлт оруулж, дээрх бэрхшээлүүдийг арилгах бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, ажилчдын ажиллах орчинг сайжруулах зорилгоор ОСА-ыг 3 хэсэгт хувааж хээтэй хорооллыг дангаар нь нэг хэсэг болгон 2014 оны 03 дугаар сарын 17-нд ОСА-ны хээтэй хорооллын 5/4 дүгээр байрны зоорийн давхрыг засварлуулан одоо болтол ажиллаж байна. Энэхүү байр нь анх ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл бүтэн 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг байрны үйл  ажиллагааны зориулалт нь засварын ажилчдын тоног төхөөрөмж хадгалах, засвар үйлчилгээ хийх, хувцас солих амрах зэргээр ашиглагддаг бөгөөд 3 жилийн дотор ямарч засвар хийгдээгүйгээс хуучирч муудсан байгаа болно. Анхны засварын ажлын акт санхүүгийн анхан шатны баримтуудыг холбогдох мэргэжилтнүүдэд бүрдүүлсэн болно.

5. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/116 дугаар санхүүгийн акт: Уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох тушаал шийдвэр нь гарч тухайн үеийн санхүүгийн ажилтнууд холбогдох мэргэжилтнүүдэд баримт бүрдүүлсэн болно.

6.2016 оны 10 дугаар сарын 27-ны өөрийн 23-06-16/117 дугаар санхүүгийн акт. Албан бус үйл ажиллагаанд шатахуун зарцуулсныг хэн тогтоосон нь тодорхойгүй байхад таамаглал хувийн ашиг сонирхлоороо акт тогтоосон гэж үзэж байна. Улаанбаатар хотод 10-3 өдөр дараалан ажилладаг бөгөөд улирлын шинж чанар, хотын авто машины түгжрэл зэргээс шалтгаалан түлш шатахуун харилцан адилгүй зарцуулагддаг болно. Үүнээс гадна энэхүү актыг тавихдаа тухайн байцаагч нь Монгол улсын НББ-ийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “Анхан шатны баримтын хүрээнд зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна”, 13.7-д дахь заалтыг зөрчсөн байна гэсэн мөртлөө зөвхөн нэг талыг барьж жолооч, захирал нарт акт тавьсан байна.

7.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/120 дугаар санхүүгийн акт: Холбогдох хууль, дүрэм, тус компанийн ТУЗ-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх захирал бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, нэр бүхий ажилчдыг шагнаж урамшуулсан болно.

8.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/121 дугаар санхүүгийн акт: МНАА-н мэргэжлийн ТББ болох МНААҮХ-оос жил бүр гадаад, дотоод сургалтын захиалга авч төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд, ажилчдыг гадаад дотоод сургалт семинаруудад батлагдсан удирдамжийн дагуу хамруулдаг. ТУЗ-ийн дарга Г.Батбаяр нь үүний дагуу БНСУ-д дэлхийн усны форумд оролцсон болно.

9.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/122 дугаар санхүүгийн акт: З.Эрдэнэбаттай хамт ОХУ-ын Москва хот руу огт албан томилолтоор явж байгаагүй болно.

10.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/123 дугаар санхүүгийн акт: ТУЗ-ийн тогтоолын дагуу, байгууллагын хамтын гэрээний дагуу шийдвэрлэсэн болно.

11.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/124  дугаар санхүүгийн акт: Энэхүү арга хэмжээнүүд нь бүгдээр ТУЗ-ийн  тогтоолтой бөгөөд уг арга хэмжээний зардлын санхүүгийн анхан шатны баримтуудыг Монгол Улсын НББ-ийн тухай хуулийн дагуу тухайн үед ажил хариуцсан санхүүгийн ажилтнууд болон мэргэжилтнүүд хариуцах ёстой. Хурдан морины зам түрэх ажил нь тухайн жил цас их орсон, морь уралдааны газар зам нь Дарханаас хол Хонгор сумын нутагт болсон, уралдаан урд өдөр  цас дахин орсноос дахиж зам засварласан зэргээс шалтгаалан зардал өндөр гарсан. Хурдан морины нөмрөгийн хувьд шагнал болж тухайн уралдаж түрүүлж айрагдсан морьдын шагналд тооцогдон морьтойгоо хамт явсан болно.

12.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-16016/126 дугаар санхүүгийн акт: ТУЗ-ийн тогтоолын дагуу шийдвэрлэсэн болно.

13.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/127 дугаар санхүүгийн акт: Энэхүү арга хэмжээнүүд нь бүгдээрээ ТУЗ-ийн тогтоолтой бөгөөд уг арга хэмжээний зардлын санхүүгийн анхан шатны баримтуудыг Монгол Улсын НББ-ийн тухай хуулийн дагуу тухайн үед ажил хариуцсан санхүүгийн ажилтнууд болон мэргэжилтнүүд хариуцах ёстой.

14.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/128 тоот санхүүгийн акт: ТУЗ-ийн тогтоолтой худалдан авах гэрээ хийсэн.

Иймд дээр актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа тул уг актуудыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч  Б.Баасанжаргал, Д.Энхбаяр нар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/109, 23-06-16/110, 23-06-16/111 дугаар актуудын  талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

23-06-16/109 дугаар акт буюу зориулалт бусаар зарцуулсан 4 851 190 төгрөгийг төлүүлэх тухайд: Дархан-Ус суваг ХК-ийн санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар,  байгууллагаас наадам ивээн тэтгэх, ямар ажлаар ирсэн, хэн болох нь тодорхойгүй хүмүүсийг хүлээж авсан байна. Уг мөнгө зарцуулсан санхүүгийн баримт байхгүй зөрчил дээр 109 дугаартай акт тогтоосон. Уг актын үндэслэл нь Сангийн яамны сайдын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр баталсан санхүүгийн хяналт, шалгалтын стандартын 3 дугаар зүйлийн 3.4, ТБОНӨТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.3, 20 дугаар зүйлийн 20.2.5,  Дархан-Ус суваг ХК-ийн 2013 оны ТУЗ-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаяртай байгуулсан гэрээ, Дархан-Ус суваг ХК-ийн 2014 оны 31 дүгээр ТУЗ-ийн тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3 дугаар зүйлийг  баримтлан  гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр болон, ерөнхий нягтлан Эрдэнэцэцэг нар  Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийн шийдвэргүйгээр 4,851,190 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан тул хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн, гэхдээ акт бичсэн байцаагч нь ингэж буруу ойлгомжгүй бичсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

23-06-16/110 дугаар акт буюу зориулалт бусаар зарцуулсан 10 792 700 төгрөгийг төлүүлэх тухайд: Дархан Ус суваг ХК-ийн касс харилцахын баримтыг шалгахад компанийн удирдлагуудаас гадаадын улс орон руу сургалт, зөвлөгөөн, үзэсгэлэн семинарт оролцохдоо замын зардал, байр буудал, хоолны зардлыг компаниас зарцуулсан байх ба сургалт семинарт хамрагдсаныг нотлох анхан шатны гүйцэтгэлийн баримт байхгүй байгаа зөрчил илэрсэн билээ. Үүнд: Сургалт зөвлөгөөнд оролцох тухай албан бичиг шийдвэр, байхгүй, сургалтын хөтөлбөр хуваарьгүй, уг сургалт зөвлөгөөнд оролцох шийдвэр байхгүй, сургалтын хөтөлбөр хуваарьгүй, уг сургалт зөвлөгөөнд оролцох тухай албан бичиг зөвшөөрөл байхгүй, зардал хөрөнгийг байгууллагаас төлүүлэх тухай тушаал, шийдвэргүй, мөн зардлын гүйцэтгэлийн тайлан, анхан шатны баримтгүй, сургалт зөвлөгөөнд оролцсоныг тодорхойлох баримтгүй байна.

Гүйцэтгэх захирал байсан Р.Эрдэнэбаяр 2014 оны 01-р сарын 21-нд Унгар улсад эдийн засгийн форумд оролцох замын зардал 1 035 700 төгрөг зарцуулсан боловч тус форумд оролцох тухай албан бичиг, зардлын тайлан баримтгүй, мөн 2014 оны 02-р сарын 28-нд захирал Р.Эрдэнэбаяр, ТУЗ-ийн гишүүн А.Энхболд нар АНУ-д үзэсгэлэн, семинарт оролцоход 7 965 000 төгрөгийн /Р.Эрдэнэбаяр 4500 доллар буюу 6 516 000 төгрөг, А.Энхболд 1000 доллар буюу 1 448 000 төгрөг/ зардлыг тус байгууллагаас зарцуулсан боловч уг 2 хүнийг оролцуулах тухай шийдвэр бичиггүй, замын зардал, байр буудал, хоолны тооцооны баримтгүй зарцуулалтын тайлан байхгүй. 4-р сарын 4-нд Р.Эрдэнэбаяр АНУ-ын Лас вегас хотноо зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд оролцохдоо 1 793 000 төгрөгийн зардал гаргасан байгаа боловч мөн баримтгүйгээр тус тус зарцуулсан боловч зарцуулалтын тайлан анхан шатны баримтгүйгээр нийт 10 792 700 төгрөгийг үндэслэх баримтгүй зарцуулж төрийн өмчид хохирол учруулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараах эрх үүрэгтэй”, 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах”, 21 дүгээр зүйлийн 21.12 дахь заалт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухай үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралтын дагуу ТУЗ-тэй гэрээ байгуулсан ба тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухай байгууллагад хохирол учирсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэснийг үндэслэн дээрх хохирлыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар 9 344 700 төгрөгийг, ТУЗ-ийн гишүүн А.Энхболдоор 1 448 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй билээ.

23-06-16/111 дугаар акт буюу зориулалт бусаар зарцуулсан 9 798 200 төгрөгийг төлүүлэх тухайд: 2014 онд албан болон албан бус ажлаар ирсэн хүмүүсийг /ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус/ хүлээж авахад тодорхой хэмжээний зардал гаргасан ба зардал гаргах тухай тушаал шийдвэргүй, хүлээн авалтын тооцоонд архи, согтууруулах ундаанд 298 200 төгрөг зарцуулсан байна.Мөн 2014 оны 03 дугаар сарын 17-нд тус компанийн ОСА хэсгийн ажлын байр хээтэй хорооллын 5-4-р байрны подвалын засварын ажилд 9 000 000 төгрөг кассаас зарцуулсан байгаа боловч засварын ажлын төсөв, гүйцэтгэлийн тайлан байхгүй, засвар хийсэн нь тодорхойгүй, 2014 оны 05 дугаар сарын 02-нд төслийн төлбөрт 500 000 төгрөгийг захирал Р.Эрдэнэбаярт кассаас бэлнээр олгосон байгаа боловч ямар зардал юунд зарцуулсан болох нь тодорхойгүй төрийн өмчийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараах эрх үүрэгтэй”, 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2 дахь заалт “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн  тэмцээн зохион байгуулах, уул овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” гэснийг зөрчсөнөөс гадна Дархан Ус суваг ХК-ийн /ОНӨҮГ/ хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан тус компанид хохирол учруулсан байна.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухай үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг үндэслэн дээрх хохирлыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэцэцэг, нярваар ажиллаж байсан Э.Зулзага нараар  9 798 200 төгрөгийг төлүүлэх хариуцуулах үндэслэлтэй байсан. /Р.Эрдэнэбаярын хариуцах хэмжээ  3 266 067 төгрөг болно/.Дархан Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр нь тухай компани алдагдалтай ажиллаж байхад алдагдлыг бууруулахын оронд үр ашиггүй зардлыг тооцоогүй гаргаж ТУЗ-тэй байгуулсан гэрээ болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байсныг баримтад тулгуурлан шалгаж тогтоосон болно.

Иймд Дархан Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

        

Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Б.Баасанжаргал, Улсын байцаагч Ц.Оюунбилэг нарын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/116, 23-06-16/117, 23-06-16/120 дугаар актуудын  талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

23-06-16/116 дугаартай акт буюу зориулалт бусаар зарцуулсан 1 500 000 төгрөгийг төлүүлэх тухайд: Дархан Ус суваг ХК-ийн харилцах дансны гүйлгээ, мөнгө хөрөнгийн зарцуулалтыг шалгахад 2014 оны 11-р сарын 11-ний өөр Бурхантын газар шороо ТББ-ын үйл ажиллагааг ивээн тэтгэх, шоу зохион байгуулахад зориулж 1 500 000 төгрөгийг тус байгууллагын Хаан банкны 5001221926 тоот дансанд шилжүүлж өгсөн байгаа нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” заалтыг зөрчиж Дархан Ус суваг ХК-ийн /ОНӨҮГ/ хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж тус компанид хохирол учруулсан байна.Дархан Ус суваг ХК нь Бурхантын газар шороо ТББ-ын үйл ажиллагааг санхүүжүүлэх, ивээн тэтэгэх зэрэг чиг  үүрэг хариуцлагыг хүлээгээгүй болно.Бурхантын газар шороо ТББ-ын үйл ажиллагааг ивээн тэтгэх, шоу зохион байгуулахад зориулж 1 500 000 төгрөгийг олгохдоо компанийн ТУЗ-өөр шийдвэр гаргуулаагүй, мөн гүйцэтгэх захирлын 2014 он “А” тушаалыг шүүж үзэхэд үүнтэй холбогдолтой  тушаал шийдвэр гараагүй байсан болно.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухай үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралтын дагуу ТУЗ-тэй гэрээ байгуулсан ба тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухай байгууллагад хохирол учирсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” заалтыг тус тус үндэслэн зориулалт бусаар зарцуулсан мөнгө хөрөнгө 1 500 000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2 дахь заалт “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн  тэмцээн зохион байгуулах, уул овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” 5-т “Яам, Засгийн газрын агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх албан ёсны шийдвэр болон хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллээс бусад өөрийн байгууллага, хамт олныг сурталчлах, танилцуулга явуулах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосугай” гэсэн заалт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3.6-т “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх” 4-т “Яам агентлаг, төсвийн хөрөнгөөр сурталчлахыг хориглосугай” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул улсын байцаагч бид нар акт тогтоосон болно.

23-06-16/117 дугаар акт буюу шатахууны үнэ 785 000 төгрөг төлүүлэх тухайд: Тус компанийн шатахууны зарцуулалт, жолоочийн тооцоог шалгахад захирлын албан хэрэгцээнд ашигладаг байгаа Ланд круйзер Соната-7 маркийн авто машинуудад замын хуудсанд бичсэн гүйлт километр  нотлогдохгүй, хагас дутуу хөтөлсөн, спидометрийн заалт бичдэггүй, албан бус ажил үйлчилгээнд зориулалт бусаар шатахуун зарцуулсан, тарифаас илүү гүйлт километр бичсэн /Улаанбаатар хот 1 удаа яваад ирэхэд 1 101 км, 780 км/ зэрэг зөрчил гаргасан байгаа нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалт “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэснийг, 13.7 дахь заалт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэснийг зөрсөн байна. Дархан Ус суваг ХК-ийн албанд ашиглагдаж байгаа бүх тээврийн хэрэгсэлд  GPS төхөөрөмж суурилуулж тэдгээрийн шатахууны зарцуулалт, гүйлт километрийг хянадаг боловч захирлын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа Ланд круйзер Соната-7 маркийн авто машинуудад GPS төхөөрөмж суурилуулаагүй, их хэмжээний шатахууныг дур зоргоороо зарцуулдаг, дээр дурдснаар илүү километр бичдэг зөрчлийг удаа дараа олон давтан гаргасан байгаад төлбөр тогтоосон болно.

Гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаярын албан хэрэгцээнд унадаг Ланд-100 ДАХ 13-01 улсын дугаартай авто машины жолооч Т.Хаданцахиур нь жолоочийн дагалдах тооцооны хуудсанд нотлогдохгүй гүйлт километр бичиж авсан шатахуунаа хаасан болон нь анхан шатны баримтаар нотлогдож байна гэж байцаагч би үзэн акт тогтоосон учир нь ажлын цагийн бүртгэл, шатахуун захиалгын хуудсаар Т.Хаданцахиур 12 дугаар сард 4 удаа Улаанбаатар хот явсан байхад жолоочийн шатахууны тооцоо, дагалдах хуудсаар бичсэн 2016 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 30-ныг дуустал Т.Хаданцахиур ээлжийн амралтаа эдэлсэн болон нь 9-р сарын цагийн бүртгэл, цалин бодсон хүснэгтээр харагдаж, нотлогдож байхад 9-р сарын 10-30-ны хооронд нийт 560 литер бензин авч зарцуулснаар жолоочийн тооцооны хуудсанд оруулсан зэргээс үзэхэд жолооч Т.Хаданцахиур хуурамч баримт бүрдүүлж авсан шатахуунаа хаасан. Гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр зөвшөөрч хэрэглэсэн албан тушаалтан болохоо баталж гарын үсэг зурсан байх тул дээрх 2 хүн актын төлбөрийг хувааж төлөх нь зүйтэй гэж үзсэн.

23-06-16/120 дугаар акт буюу зориулалт бусаар зарцуулсан мөнгө хөрөнгө 2 400 000 төгрөг төлүүлэх тухайд: Дархан Ус суваг ХК-ийн касс харилцахын баримтыг шалгахад гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 307 тоот тушаалаар байгууллагын шинэ жилийг амжилттай зохион байгуулсан нэр бүхий 10 хүнийг тус бүрийг 240 000 төгрөгөөр нийт 2 400 000 төгрөгөөр шагнаж, шагналын мөнгөнөөс Хувь хүний орлогын албан татварт 240 000 төгрөгийг суутгаж үлдэх 2.160.000 төгрөгийг Монголын Залуучуудын холбооны Төрийн банкны 140800017369 тоот дансанд 2014 оны  12-р сарын 23-ны өдөр шилжүүлсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” заалт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” заалтыг зөрчиж Дархан Ус суваг ХК-ийн /ОНӨҮГ/ хөрөнгийг зорхиулалт бусаар зарцуулж тус компанид хохирол учруулсан байна. Дархан Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 12 дугаар сарын 22-ны 307 тоот тушаал гарган ажилчдыг шагнах нэрээр хууль зөрчин шагналын мөнгийг тушаалд дурдсан нэр бүхий хүмүүст өгөөгүй, Монголын залуучуудын холбоонд шинэ жилийн цэнгүүн шоуны таксын үнэ гэж шилжүүлж /нэхэмжлэхэд бичихдээ 12 хүн 180 000 төгрөг гэж бичсэн байхад тушаалд 10 хүн 240 мянган төгрөгөөр шагнах гэж зөрүүтэй бичснээс үзэхэд баримтуудыг хуурамчаар зохиосон байж болзошгүй байна./ тус компанийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж хохирол учруулсан байна.

Гүйцэтгэх захирал О.Эрдэнэбаярын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 295 тоот  шинэ жилийг зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай тушаалд ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон ба дээрх байгууллагын шийн жилийг амжилттай зохион байгуулсан гэж шагнахаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны 307 тоот тушаалын хавсралтад дурдсан 10 хүний нэрстэй таарахгүй зөрж байгаа нь шинэ жилийн комиссыг шагнаагүй болохыг харуулж байна. Дархан Ус суваг ХК-ийн дотоод журам, хамтын гэрээ, бусад хууль тогтоомжид тушаалд дурдсан шиг шинэ жил бусад баяр зохион байгуулсны үр дүнгээр шагнаж урамшуулах заалт огт байхгүй болно. Иймд зориулалт бусаар зарцуулсан Дархан Ус суваг ХК-ийн мөнгө хөрөнгө 2 400 000 төгрөгийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээ шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах зарим арга хэмжээний тухай 2002 оны 200 дугаар тогтоолын 2 дахь заалт “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн  тэмцээн зохион байгуулах, уул овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” 5-т “Яам, Засгийн газрын агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх албан ёсны шийдвэр болон хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллээс бусад өөрийн байгууллага, хамт олныг сурталчлах, танилцуулга явуулах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосугай” гэсэн заалт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3.6-т “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх” 4-т “Яам агентлаг, төсвийн хөрөнгөөр сурталчлахыг хориглосугай” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул улсын байцаагч бид нар акт тогтоосон болно.

 

Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Б.Баасанжаргал, Улсын байцаагч Л.Одончимэг нарын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/121, 23-06-16/122, 23-06-16/123, 23-06-16/124, 23-06-16/126, 23-06-16/127, 23-06-16/128 дугаар актуудын  талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

23-06-16/121 дугаар акт буюу давхардуулан олгосон зардал 10 143 800 төгрөг төлүүлэх тухайд: Шалгалтаар ТУЗ-ийн даргар ажиллаж байсан Г.Батбаярын БНСУ-д усны форумд оролцсон зардлын 5 071 900 төгрөгийг Дархан Ус Суваг ХК-иас төлж явуулсан байна. 1.ТУЗ-ийн төсвийг оны эхэнд ТУЗ-ийн хуралд оруулан батлуулдаг ба 2015 онд ТУЗ-ийн зардлыг батлахдаа гадаад албан томилолтын зардал батлагдаагүй, төсөвгүйгээр олгосон зөрчил байна. 2.ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч нь эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал, авахыг хориглоно. 3.2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МХААҮХолбоо ТББ-д 50 доллар, 2,500 доллар 2 удаагийн гүйлгээгээр бэлнээр 1 долларыг 1989 төгрөгийн ханшаар бодож нярав Ундралаас Дархан Ус Суваг ХХК-ийн орлого гэж тушаасан баримттай ба хоорондын тооцоогоор МНААҮХолбооны харилцагчийн тооцоогоор гарч ирдэггүй. Мөн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр МНААҮХолбоо ТББ-д ТУЗ-ийн дарга Г.Батбаяр БНСУ-д форумд оролцох 5 071 950 төгрөг гэж бичээд бэлнээр олгосон 1 доллар 1966 төгрөг, 1 вон 1 төгрөг 83 мөнгө гэсэн баримт хавсаргасан байна.

Дээрх зөрчлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь заалт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараах эрх үүрэгтэй”, 20.1.2 дахь заалт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг, 20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна.      

23-06-16/122 дугаар акт буюу үндсэн баримтгүй зарцуулсан гадаад албан томилолтын мөнгө 3,302,300 төгрөг төлүүлэх тухайд:Дархан Ус Суваг ХК-ийн 2015 оны санхүүгийн баримтыг шалгахад 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва явах гэсэн дараа тайлангаар Р.Эрдэнэбаяр, З.Эрдэнэбат нарт 9 302 310 төгрөг олгосон ба М.Наранцэцэг Голомт банкаар 117 900 рубль 36,60 ханшаар 4 315 140 төгрөг, Хаан банкаар 119 700 рубль 4 987 170 төгрөгийн валют арилжааны баримт хавсаргасан байна.Дээрх мөнгийг кассын тайлангаар зарлага гаргаагүй байдаг зөрчилтэй байсан ба Р.Эрдэнэбаяр, З.Эрдэнэбат нарын харилцагчийн тооцоогоор З.Эрдэнэбатад 2015 оны 08 дугаар сарын 26 –ны өдөр дараа тайлангаар 6 500 000 төгрөгийг өр буюу авлага үүсгэж, 08 дугаар сарын 31-ний өдөр 4 удаагийн бичилтээр ОХУ-ын Москва явсан байгууллагын гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр, хангамжийн инженер З.Эрдэнэбат гэж бичээд 2 910 000 төгрөгийг хасаж өгсөн байдаг. Эндээс харахад албан томилолтоор ОХУ-ын Москва яваагүй байх магадлалтай байна. 2015 оны жилийн эцсээр З.Эрдэнэбатаас авах авлагын үлдэгдэл 2 878 000 төгрөг байсан бол харин Р.Эрдэнэбаярын нэр дээр авлага үүсгээгүй 3 302 310 төгрөгийг кассаар гарсан үлдэгдлийг нэмэгдүүлж дараа тайлангаар өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй зөрчил илэрсэнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн хөрөнгөөр бүрэн хариуцна” заалтыг үндэслэн албан томилолтын урьдчилгаа аваад төлөөгүй байсан 3 302 000 төгрөгийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

23-06-16/123 дугаар акт буюу 9 430 500 төгрөгийн зардал төлүүлэх тухайд: Дархан Ус Суваг ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаярын тушаалаар Х.Цагаанбаатарыг гадаад харилцааны менежерээр 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулсан байгаа ба тэмцээний зардлыг нь тухай бүр байгууллагаас гаргаж ивээн тэтгэж байсан зөрчил илэрсэн билээ. Тухайлбал: 2015 оны 05 дугаар сард 5 934 000 төгрөг, 07 дугаар сард 3 496 500 төгрөгийг тэмцээний зардал, дараа тайлангаар гэж бэлнээр нь хувийн харилцах дансанд нь шилжүүлж өгсөн ба дансанд нь авлагаар тусгаагүй дараа тайланг хаагаагүй, үндсэн баримтгүйгээр, тушаал шийдвэргүйгээр байгууллагын нэрийн өмнөөс тэмцээнийг ивээн тэтгэсэн зөрчил гаргасан байгаа.Тус компаний бизнес төлөвлөгөөнд Х.Цагаанбаатарыг томилсон гадаад харилцааны менежерийн орон тоо байхгүй батлагдаагүй, аль ч тэмцээний зардал компанийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, ТУЗ-ийн хурлын шийдвэргүй байгаа билээ. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр тэмцээний зардлыг ивээн тэтгэх шийдвэр гаргасан нь хуулиар хориглосон заалтыг зөрчсөн байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг Дархан Ус Суваг ХК-ийн ТУЗ ийм буруу шийдвэр гаргаагүй болно. Тэмцээний зардал гэж мөнгө шилжүүлсэн тохиолдол бүрт дараа тайлангаар Х.Цагаанбаатарын нэр дээр авлага үүсгэж баримтаар нь хааж байх нягтлан бодох бүртгэлийн журамтай гэтэл Х.Цагаанбаатарын нэр дээр авлага үүсгээгүй тэмцээний удирдамж байхгүй хүлээн авсан хүний гарын үсэггүй зөвхөн хувийн харилцах дансанд бэлнээр тушаасан баримт байдаг. /2015.04.22-ны өдрийн дугаар 146 тоот баримтаар 5 934 000 төгрөг Х.Цагаанбаатар тэмцээний зардал дараа тайлангаар, 2015.08.14-ний өдөр дугаар 59 тоот баримтаар 3 496 500 төгрөг Х.Цагаанбаатарт тэмцээний зардал дараа тайлангаар гэсэн байгаа ба үндсэн баримтгүй, гүйцэтгэлгүй, санхүүтэй ямар ч тооцоо хийгээгүй зөрчилтэй/. Иймд буруу шийдвэр гаргасан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр төлөх үндэстэй гэж үзсэн болно.

23-06-16/124 дугаар актын тухайд: Дархан Ус Суваг ХК-ийн 50 жилийн ойн арга хэмжээний зардлыг ТУЗ-ийн хурлаар батлуулсан боловч хаврын морины уралдааны зардалд 2 000 000 төгрөгийн зардал төлөвлөж, 1 950 000 төгрөгийн морины нөмрөг авсан, 2015 оны 01 дүгээр арын 01-нд морины барианаас морины гараа хүртэл шороон замыг авто грейдрээр 16 цаг түрүүлж 3 300 000 төгрөг олгосон, 2015 оны 04 дүгээр сард бөхийн барилдааны бай шагнал гэж 4 500 000 төгрөгийг кассаас бэлнээр гаргасан ба мөнгийг хүлээн авсан гарын үсэггүй үндсэн баримтгүйгээр зарлагдсан зөрчил буюу нийт 9 810 000 төгрөгөөс ТУЗ-ийн хурлаар батлуулсан хаврын морины уралдааны 2 000 000 төгрөгийг хасаж 7 810 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.Мөн 2015 оны 04 дүгээр сарын 10-нд Бурхантын хурд морины уралдааны зардал гэж 1950 000 төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнд 15 ширхэг 1 950 000 төгрөгийн морины нөмрөг худалдан авч данс бүртгэлд тусгасан ба шаардах хуудсаар шууд зарлагадсан зөрчилтэй байна. Шаардах хуудсаар гаргасан 15 ширхэг нөмрөгийг хэн гэдэг эзэнтэй ямар моринд олгосон нь тодорхойгүй зарцуулалтын тайлангүй байна. Мөн бөхийн барилдааны бай шагналд 4 560 000 төгрөгийг бэлнээр олгосон байгаа ба мөн адил гардуулалтын баримтгүй, үндсэн баримтгүйгээр шууд зарцуулсан зөрчилтэй байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэсэн заалтыг үндэслэн 9,810,000 төгрөгийн зардлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

23-06-16/126 дугаар актын тухайд: Дархан Ус Суваг ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Х.Цагаанбаатарыг гадаад харилцааны менежерээр 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сард 853 125 төгрөгийн цалингаар цалинжуулах тушаал гаргасан байна.  Х.Цагаанбаатар болон ажиллаагүй хүн дээр цаг бичсэн албаны дарга, цалин балансыг хянасан хяналтын зөвлөлийн гишүүд, бодож олгосон нягтлан бодогч нарт захиргааны арга хэмжээ авахыг даалгасан боловч Р.Эрдэнэбаярын нэр дээр акт тогтоосон нь буруу байгаа тул 126 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Иймд  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  бид өөрсдөө энэ  актын талаар ярилцаж байсан гэв.

23-06-16/127 дугаар актын тухайд: Дархан Ус Суваг ХК-ийн 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхдээ байгууллагын хөрөнгийг зарцуулах эрх бүхий албан тушаалтнууд ойн арга хэмжээний хүлээн авалт, хүндэтгэлийн арга хэмжээний хүнсний материал, зочид буудал, урлагийн арга хэмжээний зардлыг хариуцсан байгаа ба кассын зарлагыг гаргахдаа Дархан Ус Суваг ХК гэж зарлага гаргасан, хүлээн авсан хүний гарын үсэггүйгээр үндсэн баримтын бүрдэл дутуу баримтаар зарлага гаргаж бичилт хийсэн зөрчилтэй байна. Байгууллагын 50 жилийн ойн урлагийн арга хэмжээний зардалд 11 041 500 төгрөг зарцуулснаас 1 500 000 төгрөг театрын түрээсийн баримтгүй зөрчилтэй байна. Ажилчдын амралт зугаалгын зардалд 11 709 300 төгрөг бэлнээр хүлээн авснаас Б.Батцэцэгийн ажилчдын зугаалгын 2 500 000 төгрөг, хэрэглэгчийн албаны зугаалгын зардал Эрдэнэчимэгийн 880 000 төгрөг үндсэн баримтгүй, мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн амралтын газрын 1 780 000 төгрөг тушаасан баримтгүй зочид төлөөлөгчийн хүлээн авалтын зардал 12 144 200 төгрөг зарцуулснаас ширээний материал Нарантуяагийн 804 500 төгрөг, З.Эрдэнэбат 400 000 төгрөг баримтгүй, нэвтрүүлгийн төлбөр 2 664 000 төгрөг нотлох баримтгүй байгаад төлбөр тогтоосон болно.

23-06-16/128 дугаар актын тухайд: Дархан Ус Суваг ХК-ийн 2015 оны бизнес төлөвлөгөөнд 5 ханатай иж бүрэн сийлбэртэй монгол гэрийг 10 сая төгрөгөөр худалдан авна гэж ТУЗ-өөр батлуулсан байна.Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Мөнгөн цой ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа 19 000 000 төгрөгөөр худалдан авна гэж тусгасан ба 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрийн урьдчилгаа 5 000 000 төгрөгийг олгоно уу гэсэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичиж бэлэн мөнгө хүлэн авсан баримт байдаг ба 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөгийг дээрх компанийн захирал Д.Цэрэнбатын дансанд шилжүүлэн өгсөн байна. 2015 оны 12 дугаар сард гэрийг 19 000 000 төгрөгөөр орлогод авч данс бүртгэлд тусган жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 9 000 000 төгрөгийн өглөгтэй баланс гаргажээ. Мөн 2015 оны 07 дугаар сарын 05 –ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримттай байхад гэрийн урьдчилгаа 10 000 000 төгрөг олгосон гэж данс бүртгэлд тусгасан байгааг харахад худалдах худалдан авах гэрээг 2015 оны 07 дугаар сарын 05-нд шинэчлэн хийсэн байх магадлалтай байна.ТУЗ-аар батлуулсан төсвийг хэтрүүлсэн гэрээний болон нягтлан бодох бүртгэлийн зөрчилтэй худалдан авалтад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Дархан Ус Суваг ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Р.Эрдэнэбаяр нь тухайн компани алдагдалтай ажиллаж байхад алдагдлыг бууруулахын оронд үр ашиггүй зардлыг тооцоогүй гаргаж ТУЗ-тэй байгуулсан гэрээ болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байсныг баримтад тулгуурлан шалгаж тогтоосон болно.

Иймд Дархан Ус Суваг ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нар нь Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр баталсан 23-06-16/37 тоот удирдамжийг үндэслэн “Дархан-Ус Суваг” ХК-ны 2014-2016 оны эхний 8 сарыг  дуустал хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад төлөвлөгөөт шалгалт хийж 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/104, 23-06-16/116, 23-06-16/120, 23-06-16/121, 23-06-16/124, 23-06-16/128 дугаар актуудаар нэхэмжлэгчийн тус байгууллагад  гүйцэтгэж байсан гүйцэтгэх захирлын ажил үүргийн дагуу төлбөрийг төлүүлэхээр, 23-06-16/109, 23-06-16/110, 23-06-16/111, 23-06-16/117, 23-06-16/122, 23-06-16/123, 23-06-16/126, 23-06-16/127 актуудаар ажил үүргийн дагуу холбогдох төлбөрийг зохих этгээдтэй хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн  захиргааны актуудыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч дээрх актуудыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллага болох Монгол Улсын Сангийн яаманд хандсан байх ба нэхэмжлэгчид 2017 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 13-1/2613 тоот албан бичгээр хариуг нь өгсөн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэлээ.

 

Үүнд: 1.Нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/109 дүгээр акт илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Тус актаар 2014 онд тус байгууллага нь баяр наадам ивээн тэтгэх, албан ажлаар ирсэн албан бус эсэх нь тодорхойгүй гадна дотнын зочид төлөөлөгчдийг хүлээн авах, уран бүтээлийн тоглолт хийсэн хүмүүсийн тоглолтын билетийг авч байгууллагын ажилчдад олгосон гэх боловч жагсаалт байхгүй урлагийн тоглолтыг ивээн тэтгэж нийт 4.851.200 төгрөгийг зарцуулж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2 дахь заалт “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн  тэмцээн зохион байгуулах, уул овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нийт 4.851.200 төгрөгийн төлбөр тогтоон төлбөрийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэцэцэг нараар төлүүлж, актын хавсралтаар Р.Эрдэнэбаяраар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 30 дугаар зүйлийн 30.3, ТУЗ-тэй гэрээ байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухай байгууллагад хохирол учирсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэснийг үндэслэн дээрх хохирлыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэцэцэг нараар дээрх 4.851.190 төлүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа ч тус актадаа дээрх хуулийн заалтуудыг баримтлаагүй  мөн актын тогтоох  хэсгийн 1 дэх заалтаар нийт 4.851.200 төгрөгийг хавсралтын дагуу захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэцэцэг нараар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэх гэснээ, актын хавсралтаар дээрх төлбөрийг Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд  тодорхой бус” байх тул Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг төлүүлэх тухай”  23-06-16/109 дүгээр акт илт хууль бус болохыг тогтоох  үндэслэлтэй гэж үзлээ. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн  эрх зүйн үйлчлэлгүй байна.

 

2.Нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/110 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын  тухайд:

Тус  актаар  тус байгууллагын удирдлагууд нь гадаад улс орон руу сургалт зөвлөгөөн үзэсгэлэн семинарт нэлээд оролцдог боловч сургалтад оролцох замын зардал, байр буудал хоолны зардлыг байгууллагаас зарцуулж ирсэн боловч зарим тохиолдолд сургалт зөвлөгөөнд оролцох тухай албан бичиг шийдвэр байхгүй. Сургалтын хөтөлбөр хуваарьгүй уг сургалт зөвлөгөөнд оролцох тухай тушаал шийдвэргүй, мөн зардлын гүйцэтгэлийн тайлан, анхан шатны баримтгүй сургалт зөвлөгөөнд оролцсоныг тодорхойлох баримтгүйээр төсвийн хөрөнгийг зарцуулж ирсэн зөрчилтэй байна. Үүнд захирал Р.Эрдэнэбаяр 2014 оны 01 дүгээр сарын 21-нд Унгар улсад эдийн засгийн форумд оролцоход замын зардал 1.035.700 төгрөг зарцуулсан боловч тус форумд оролцох  тухай албан бичиг, зардлын тайлан баримтгүй, 02 дугаар сарын 28-нд компанийнн Р.Эрдэнэбаяр, ТУЗ-ийн гишүүн А.Энхболд нар АНУ-д үзэсгэлэн, семнират оролцоход 7 965 000 төгрөгийн /Р.Эрдэнэбаяр 4500 доллар буюу 6.516.000 төгрөг, А.Энхболд 1000 доллар буюу 1 448 000 төгрөг/ зардлыг тус байгууллагаас зарцуулсан боловч уг 2 хүнийг оролцуулах тухай шийдвэр бичиггүй, замын зардал, байр буудал, хоолны тооцооны баримтгүй зарцуулалтын тайлан байхгүй. 4-р сарын 4-нд Р.Эрдэнэбаяр АНУ-ын Лас вегас хотноо зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд оролцохдоо 1.793.000 төгрөгийн зардал гаргасан байгаа боловч мөн баримтгүйгээр тус тус зарцуулсан боловч зарцуулалтын тайлан анхан шатны баримтгүй зарцуулж ирсэн зөрчилд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7 дахь заалт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь заалт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн баримтгүй зарцуулсан сургалтын зардал 9 344 700 төгрөгийг Р.Эрдэнэбаяраар, 1 448 000 төгрөгийг ТУЗ-ийн гишүүн А.Энхболдоор тус тус төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ”Хөрөнгө гаргах тухай” 06 дугаартай тогтоолоор Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, ИТХ-ын тэргүүлэгч Р.Эрдэнэбаяр нарын Бүгд Найрамдах Унгар улсын Веспрем хотод болох “Унгар Монголын эдийн засгийн форумд оролцоход шаардагдах зардал болох 5,718,500 төгрөгийг ИТХ-ын төсвийн гадаад томилолтын зардлаас гаргуулахаар шийдвэрлэж, улмаар “Глобал Ток” ХХК-ний дансанд дээрх 2 хүний онгоцны тийз 4.338.000 төгрөгийг шилжүүлсэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “Дархан-Ус суваг” ХХК-ний гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаярын Унгар-Монгол эдийн засгийн форумд оролцуулах тийзний үнийг шийдвэрлэсэн тул бусад зардлыг “Дархан-Ус суваг” ХХК-иас гаргуулах  хүсэлт ирүүлснийг үндэслэн 1-рт 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай кассын зарлагаар Р.Эрдэнэбаярын Унгар улсын форумд оролцох зардал болох 1.035.740 төгрөгийг гаргасан байх боловч Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаярт 1.035.740 төгрөгийн зардал гаргах тухай “Дархан-Ус суваг” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалыг ерөнхий инженер нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна. 2-рт . “Дархан-Ус суваг” ХК-ний 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн кассын зарлага 83 дугаар баримтаар “Р.Эрдэнэбаярын АНУ-ын Ласвегас хотод болох ОУ-ын үзэсгэлэн семинарт оролцоход шаардагдах зардал болох 7.965.000 төгрөгийг” гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Валютын арилжаагаар 4500 долларыг 7 965 000 төгрөгөөр худалдан авч, Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо ТББ-ын дансанд Р.Эрдэнэбаярын нэрээр шилжүүлсэн байна. Дээрх зардлыг гаргах тухай тухай “Дархан-Ус суваг” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалыг  2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нөхөж гаргахдаа Компанийнн гүйцэтгэх захирал Рэнцэнгийн Эрдэнэбаярт 4500 доллар гаргахаар шийдвэрлэснээс үзэхэд кассын зарлага 83 дугаар баримтаар гаргасан 7.965.000 төгрөг нь Р.Эрдэнэбаярын АНУ-ын Ласвегас хотод болох ОУ-ын үзэсгэлэн семинарт оролцоход шаардагдах зардал болох нотлох баримтаар нотлогдож байхад санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар нь Р.Эрдэнэбаяр 4500 доллар буюу 6.516. 000 төгрөг зарцуулсан гэж акт тогтоожээ 3-рт “Дархан-Ус суваг” ХК-ний 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн кассын зарлага 169 дугаар баримтаар “Р.Эрдэнэбаярын АНУ-ын Ласвегас хотод болох ОУ-ын үзэсгэлэн семинарт оролцоход шаардагдах зардал болох 1.793.000 төгрөгийг” гаргаж, Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо ТББ-ын дансанд Р.Эрдэнэбаярын нэрээр 1000 доллар буюу 1.793.000 төгрөгийг шилжүүлсэн байна

Харин нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу оролцож албан бичиг, удирдамж, тийзний баримтыг санхүүд бүрдүүлж өгсөн гэдэг боловч тайланг санхүүд өгсөн нь тодорхойгүй, шүүхэд нотлох баримтаа зааж өгөөгүй, шүүхээс хийсэн үзлэгт оролцоогүй мөн “Дархан-Ус суваг” ХК-ны 2014 оны бизнес төлөвлөгөөнд сургалтын зардалд 20.000.000 төгрөг тусгагдсан хэдий ч гадаад дотоод гэж тусгайлан батлаагүй, дээрх эдийн засгийн форумд, үзэсгэлэнд оролцуулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гараагүй, зарцуулалтын тайлан анхан шатны баримтгүйгээр 9.344.740 зарцуулж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож улмаар хариуцагч нар Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/110 дугаар акт тогтоон үндсэн баримтгүй зарцуулсан сургалтын зардал 9.344.700 төгрөгийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын ахлах байцаагчийн 23-06-16/110 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

3.Нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/111 дүгээр актын  өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Уг актаар албан ажлаар болон албан бус ажлаар ирсэн хүмүүсийг /ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус/ хүлээж авахад тодорхой хэмжээний зардал гаргасан ба зардал гаргах тухай тушаал шийдвэргүй, хүлээн авалтын тооцоонд архи, согтууруулах ундаанд 298 200 төгрөг зарцуулсан байна.  Мөн 2014 оны 03 дугаар сарын 17-нд тус компанийн ОСА хэсгийн ажлын байр хээтэй хорооллын 5-4-р байрны подвалын засварын ажилд 9.000.000 төгрөг кассаас зарцуулсан байгаа боловч засварын ажлын төсөв, гүйцэтгэлийн тайлан байхгүй, засвар хийсэн нь тодорхойгүй, 2014 оны 05 дугаар сарын 02-нд төслийн төлбөрт 500 000 төгрөгийг захирал Р.Эрдэнэбаярт кассаас бэлнээр олгосон байгаа боловч ямар зардал юунд зарцуулсан болох нь тодорхойгүй төрийн өмчийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтАнхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7 дахь заалт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2 дахь заалт “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, уул овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Үндэслэлгүй зарцуулсан мөнгө хөрөнгө 9.798.200 төгрөгийг тухайн үеийн захирал Р.Эрдэнэбаяраар, нягтлан бодогч Т.Эрдэнэцэцэг, нярав Э.Зулзага нараар хавсралтын дагуу тус тус төлүүлэхээр шийдвэрлэжээ. /Хавсралтад Р.Эрдэнэбаяраар 3.798.200 төгрөг, Т.Эрдэнэцэцэгээр 3.000.000 төгрөг, Э.Зулзагаар 3.000.000 төгрөг/

 Нэхэмжлэгч нь  “Дархан-Ус суваг” ХХК-ний 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  286 дугаартай кассын зарлагын баримтаар “Төслийн төлбөр” гэж 500.000 төгрөг гарган, улмаар  өөрийн дансанд шилжүүлсэн бөгөөд  юунд зарцуулсан болох нь тодорхойгүй,  2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай төлбөрийн даалгавраар “Маргад Өргөө” ХХК-д 324.700 төгрөг шилжүүлсэн баримт байх бөгөөд үүнээс 61.400, 27.300, 21.000, 100.000, төгрөгийн баримт нь хэрэгт авагдсан бөгөөд 88.500 төгрөгийн баримт нь хуулбарлан авахад боломжгүй байсан тул үзлэгийн тэмдэглэлд тусгасан, нийт 298.200 төгрөгийг хүлээн авалт, согтууруулах ундаанд зарцуулсан нь хэрэгт авагдсан “Маргад өргөө” ХХК-ийн 109.000 төгрөгийн нэхэмжлэх, тооцооны хуудсуудаар тогтоогдож байна. Харин “Дархан-Ус суваг” ХХК-ний 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай кассын зарлагаар Д.Наранцэцэг 9.000.000 төгрөг хүлээн авсан байх бөгөөд кассын зарлагын баримтад гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй, уг мөнгийг кассаас гаргахыг зөвшөөрсөн тухай баримт байхгүй, өөрөөр хэлбэл энэхүү мөнгийг кассаас гаргасан үйлдэлд нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдохгүй байх тул  Р.Эрдэнэбаяраар 3.000.000 төгрөг төлүүлэх үндэслэлгүй байна.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зардлыг төлүүлэх тухай” 23-06-16/111 дүгээр акт түүний хавсралтаар Р.Эрдэнэбаяраар төлүүлэх 3.798.200 төгрөгийн төлбөрийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр багасгаж 798.200 төгрөг төлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Нэхэмжлэлийн ”Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/116 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Тус актаар  компанийн харилцах дансны гүйлгээ, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг шалгахад 2014 оны 11 дүгээр сард төрийн бус байгууллагын үйл ажиллагааг ивээн тэтгэх, шоу зохион байгуулахад нэлээд хэмжээний мөнгө зарцуулж төрийн өмчийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараахи эрх үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг 16.1.3 дахь заалт “үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах” гэснийг зөрсөн гэх үндэслэлээр зориулалт бусаар зарцуулж шоу ивээн тэтгэсэн 1.500.000 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ.

Шүүхээс тус байгууллагын санхүүгийн баримтад үзлэг хийхэд  компани  2014-2016 оны бизнес төлөвлөгөөнд  шоу ивээн тэтгэх зардал тусгагдаагүй, “Бурхантын газар шороо хөдөлгөөн” ТББ-ын шоуг 1.500.000 төгрөгөөр ивээн тэтгэх тухай  тушаал гаргаагүй, нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Дархан-Ус суваг” ХК-ний ТУЗ-ийн даргатай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар гэрээний гурвын  3.4 ж/-д заасан “Захирал ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр компани эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах, баталгаа гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 631 дугаартай төлбөрийн даалгавраар “Бурхантын газар шороо хөдөлгөөн” Төрийн бус байгууллагад 1.500.000 төгрөг Хаан банкаар дамжуулж олгосон болох нь “Бурхантын газар шороо” ТББ-ийн “Эко 2014” шоу үйл ажиллагааг зохион байгуулахад ивээн тэтгэж оролцох тухай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19-25 дугаартай хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг “Дархан-Ус суваг” ХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг  зөрчсөн гэх үндэслэлээр буруутган тус актыг тогтоосон нь хуульд нийцжээ. Харин “Бурхантын газар шороо хөдөлгөөн” ТББ-ын нэрийг актадаа бичээгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

5. Нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/117 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Уг актыг Улсын ахлах байцаагчийн зүгээс тус компанийн шатахууны зарцуулалт, жолоочийн тооцоог шалгахад захирлын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа Ланд круйзер Соната-7 маркийн авто машинуудад замын хуудсанд бичсэн гүйлт километр  нотлогдохгүй, хагас дутуу хөтөлсөн, спидометрийн заалт бичдэггүй, албан бус ажил үйлчилгээнд зориулалт бусаар шатахуун зарцуулсан, тарифаас илүү гүйлт километр бичсэн /Улаанбаатар хот 1 удаа яваад ирэхэд 1101 км, 780 км/ зэрэг зөрчил гаргасан байгаа нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалт “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэснийг, 13.7 дахь заалт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэснийг зөрсөн гэх үндэслэлээр зориулалт бусаар зарцуулсан шатахууны үнэ 785.000 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, жолоочоор ажиллаж байсан байсан Т.Хаданцахиур нараар хувь тэнцүү төлүүлэхээр, 132.800 төгрөгийг жолооч Б.Ууганбаяраар төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас тус  компанид ашиглагдаж байгаа Ланд круйзер маркийн 13-01 Даа дугаарын машины жолооч Хаданцахиурыг 2014 оны 9 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд 560 литр, уг машин осолд орж засвар үйлчилгээнд байх хугацаанд 280 литр, бүгд 840 литр бензин авсан байсан нягтлан бодогч Г.Батболд нь албан ажлаар явсан гэх тайлбарыг тавиад байсан тул 367 литр бензин буюу 609.220 төгрөгийг акт тавих дүнгээс хасаж 473 литр бензин буюу 785.000 төгрөгийн бензиний үнийг хувь тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж актаа тайлбарлаж байгаач актадаа зөрчлийн талаар дэлгэрэнгүй тусгаагүй, Улаанбаатар хот 1 удаа яваад ирэхэдээ 1101 км, 946 км, 780 км явсан зөрчил гаргасан гэж дурджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Жолооч Хаданцахиур нь 2014 оны 9 дүгээр сард ээлжийн амралттай байсан нь “Дархан-Ус суваг” ХК-ийн гүцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/207 дугаар тушаал, 2014 оны 09 дүгээр сарын цагийн бүртгэл, цалингийн дэлгэрэнгүй хуулга зэргээр, Ланд круйзер маркийн 13-01 Даа дугаартай авто машин нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны шөнө осолд орсон нь “Ашид Билгүүн” ХХК-ны 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан,техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас,авто механик инженер Ш.Мухтарын тайлбараар мөн жолооч Хаданцахиурын нэр дээр 2014оны 9 дүгээр сарын 10-нд 120, 12-нд 100, 17-нд 70, 22-нд 120, 24-нд 150 бүгд 560 литр бензин авах захиалгыг албаны дарга өгч, албаны дарга өөрөө 811 км, гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр 2129 км явсан, 2014 оны 10 дугаар сард 1180 литр бензин авч 6205 км явсан, 2014 оны 11 дүгээр сард 1445 литр бензин авч Р.Эрдэнэбаяр 3398 км, албаны дарга Эрдэнэчулуун 2353 км, нягтлан бодогч Баасандорж 1187 км тус тус явсан, 2014 оны 12 дугаар сард 1620 литр бензин авч Улаанбаатар 1удаа 1101 км албаны дарга Батцэнгэл, 946 км дэд захирал Эрдэнэчулуун, 780 км гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр нар нь тус тус явсан нь 2014 оны 09, 10,11,12 дугаар сарын шатахууны орлого, зарлагын тайлангууд, авто машины захиалгын хуудас, замын хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нар дээрх актыг тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 9 дүгээр сард авсан 473 литр бензин буюу 785.000 төгрөгийн бензиний үнийг /актад дурдсан1101км,946 км,780км-т зарцуулсан шатахууны үнэ ороогүй болно/ Р.Эрдэнэбаяр, жолооч Хаданцахиур нараар хувь тэнцүү төлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө уг бензинээр  хэн гэдэг албан тушаалтан хаанаас хаана, ямар ажилд явсныг тогтоогоогүй байж албан бус ажил үйлчилгээнд зориулалт бусаар шатахуун зарцуулсан гэж дээрх төлбөрийн актыг тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд актад дурдсан хуулийн заалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/117 дугаар актын Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

6. “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/120 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Уг актаар “Дархан-Ус суваг” ХК-ний захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ын 307 тоот тушаалаар байгууллагын шинэ жилийг амжилттай зохион байгуулсан нэр бүхий 10 хүнийг тус бүрийг 240.000 төгрөгөөр нийт 2.400.000 төгрөгөөр шагнасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараах эрх үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр зориулалт бусаар зарцуулсан 2.400.000 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр төлбөрийн акт тогтоож шийдвэрлэжээ.

Тус компанийн 2014 оны “бизнес төлөвлөгөөнд” шагнал урамшуулалд 41.224.400 төгрөг тусгагдсаны дагуу нэхэмжлэгч нь “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Шинэ жилийг зохион байгуулах ажлын хэсгийг томилох тухай” 295 дугаар тушаалаар шинэ жилийг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Шагнах тухай” 307 дугаар тушаалаар 2014 онд гаргасан амжилт, байгууллагын шинэ жилийн ажлыг амжилттай зохион байгуулсан нэр бүхий 10 хүнийг тус бүр 240.000 төгрөгөөр шагнаж, шагналын мөнгөнөөс Хувь хүний орлогын албан татварт 240.000 төгрөгийг суутгаж үлдэх 2.160.000 төгрөгийг Монголын Залуучуудын холбооны Төрийн банкны 140800017369 тоот дансанд 2014 оны  12-р сарын 22-ны өдөр шилжүүлж, Монголын Залуучуудын холбооны шинэ жилд оролцуулсан нь хэрэгт авагдсан  Дархан-Уул аймаг дахь Залуучуудын холбооны  нэхэмжлэх, 2014 оны 12 дугаар сарны 22-ны өдрийн ”төлбөрийн даалгавар” 731 дугаар баримт Гэрч Э.Ундрал, Э.Жаргалсүрэн, Б.Батцэцэг, Т.Буяндэлгэр, З.Эрдэнэбат нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй, компанийн 2014 оны “бизнес төлөвлөгөөнд” тусгагдсаны дагуу шийдвэрлэсэн байхад  Дархан Ус суваг ХК-ийн /ОНӨҮГ/ хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж тус компанид хохирол учруулсан гэж 2.400.000 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймд Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/120 дугаар актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тус актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ

 

7. Нэхэмжлэлийн “Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/121 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Тус актаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Батбаярын БНСУ-д усны форумд оролцсон гадаад албан томилолтын зардлыг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МНААҮХолбоо ТББ-д 50 доллар, 2,500 долларыг бэлнээр дансанд нь тушаасан баримт байгаа ба хоорондын тооцоогоор тус байгууллагын харилцагчийн тооцоогоор өр авлага гаргаагүй шууд зардалд бичсэн, ТУЗ-ийн даргын албан томилолтын зардлыг байгууллагаас гарган зориулалт бусаар зарцуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь заалт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаар тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал, авахыг хориглоно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт Захирал дараах эрх үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг, 20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр 5.071.900 төгрөгийг ТУЗ-ийн дарга байсан Г.Батбаяраар төлүүлэхээр, эс зөвшөөрвөл ТУЗ-ийн даргын албан томилолтын зардлыг олгох шийдвэр гаргасан захирал Р.Эрдэнэбаяраар төлүүлж төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Дархан-Ус суваг” ХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Батбаяр нь БНСУ-ын усны форумд 2015 оны 4 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 19-ны өдрүүдэд оролцоод ирсэн, уг форумд оролцох зардал болох 2550 долларыг 2015 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр МНААҮХ ТББ-ын дансанд шилжүүлсэн, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн кассын зарлага 16 дугаар баримтаар 5.071,950 төгрөгийг “ТУЗ-ын дарга Г.Батбаярын БНСУ-д усны форумд оролцсон зардал” гэж ерөнхий нягтлан бодогч гүйлгээ гаргасан нь дээрх баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ТУЗ-ийн даргын албан томилолтын зардлыг олгох  тухай шийдвэр гаргаагүй байхад, гаргасан гэж түүнийг буруутган ТУЗ-ийн дарга байсан Г.Батбаярын БНСУ-д усны форумд оролцсон гадаад томилолтын зардал 5.071.900 төгрөгийг нэхэмжлэгч Р.Эрдэнэбаяраар төлүүлж төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр акт тогтоосон нь хууль бус бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэх хуулийн заалттай нийцээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/121 дүгээр актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ

 

8.  Нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/122 дугаар актын  өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Улсын ахлах байцаагчийн зүгээс гадаад албан томилолтын зардлыг захирал, инженер ажилчин албан хаагчаар дараа тайлангаар олгодог боловч дараа тайланг хаагаагүй, үндэслэх албан бичиг, томилолтын удирдамжгүйгээр бэлэн мөнгийг хувийн харилцах дансанд нь шилжүүлж өгдөг, авлагаар тусгаагүй байгаа зөрчил илэрлээ. Тухайлбал 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 9.302 300 төгрөгийг З.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр нар ОХУ-ын Москва явах зардал гэж бэлэн мөнгөөр олгосон байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараахи эрх, үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэснийг, 20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр албан томилолтоор явсан эсэх нь тодорхойгүй үндсэн баримтгүйгээр олгосон дээрх зөрчилд З.Эрдэнэбатын албан томилолтын урьдчилгаа 6.000.000 төгрөгийн авлагыг Дархан Ус суваг ХК-нд төлүүлж, гадаад албан томилолтын зардлын үлдэгдэл 3.302.300 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ.

Хариуцагч нь “Дархан-Ус Суваг” ХК-ны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн” кассын зарлагын ордер” 85 дугаар баримтаар дараа тайлангаар захирал Р.Эрдэнэбаяр, хангамжийн инженер З.Эрдэнэбат /ОХУ Москва явсан/ гэж 9.302.310 төгрөг гаргасан баримт, Голомт банкны 4.315.140 төгрөгийн кассын орлогын ордер, Хаан банкны 4.987.170 төгрөгийн валют арилжааны баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргийг үндэслэн З.Эрдэнэбатын албан томилолтын урьдчилгаа 6.000.000 төгрөгийн авлагыг Дархан Ус суваг ХК-нд төлүүлж, гадаад албан томилолтын зардлын үлдэгдэл 3.302.300 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна.         Учир нь нэхэмжлэгч хангамжийн инженер З.Эрдэнэбаттай Москва яваагүй болох нь З.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр нарын гадаад паспортын хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч З.Эрдэнэбатын “Москва яваагүй ОХУ-ын Эрхүү явсан  бид 2-ын зардал гэж 5.000.000 төгрөгийн рубль дунд минь өгсөн, мөн кассын зарлагаар 9.302.310 төгрөг гаргасныг мэдээгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч нар нь уг актыг тогтоохдоо уг зөрчлийг нягтлан шалгаагүй, холбогдох хүмүүсээс тайлбар аваагүй, актын тогтоох хэсэгт бичигдсэн төлбөрийн дүн нь хэрэг авагдсан нотлох баримтаасаа зөрүүтэй бичигдсэн байна.

Нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь нотлогдохгүй байхаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/122 дугаар актын  Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

9.  Нэхэмжлэлийн ”Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/123 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Уг актаар компанийн захиралын тушаалаар Х.Цагаанбаатарыг гадаад харилцааны менежерээр 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулсан байгаа ба тэмцээний зардлыг нь тухай бүр байгууллагаас гаргаж ивээн тэтгэж байсан зөрчил илэрсэн билээ. Тухайлбал: 2015 оны 05 дугаар сард 5,934,000 төгрөг, 07 дугаар сард 3,496,500 төгрөгийг тэмцээний зардал, дараа тайлангаар гэж бэлнээр нь хувийн харилцах дансанд нь шилжүүлж өгсөн ба дансанд нь авлагаар тусгаагүй дараа тайланг хаагаагүй, үндсэн баримтгүйгээр, тушаал шийдвэргүйгээр байгууллагын нэрийн өмнөөс тэмцээнийг ивээн тэтгэсэн зөрчил гаргасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараах эрх, үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэснийг, 20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр тушаал шийдвэргүйгээр тэмцээний зардлыг ивээн тэтгэж Х.Цагаанбаатарын нэрийн дансанд шилжүүлсэн  9 430 000 төгрөгийг Х.Цагаанбаатараар болон компанийн захирлаар ажилла байсан Р.Эрдэнэбаяр нараар хувь тэнцүүлэн төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Эрдэнэбаяр нь Дархан Ус суваг ХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Х.Цагаанбаатарыг гадаад харилцааны менежерээр 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон тушаал гаргаж, улмаар байгууллагад ажилладаггүй байхад цагийн балансад нэрийг нь оруулж цалин бодож олгосон, мөн компани бизнес төлөвлөгөөнд  тэмцээний зардал тусгагдаагүй, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад түүний тэмцээний зардал болох 5.934.000 төгрөг, 3.496.000 төгрөгийг компани кассын зарлагаар гаргаж Хаан, Голомт банкны дансанд нь шилжүүлж өгсөн ба дансанд нь авлагаар тусгаагүй дараа тайланг хаагаагүй, үндсэн баримтгүйгээр, тушаал шийдвэргүйгээр байгууллагын нэрийн өмнөөс тэмцээнийг ивээн тэтгэж Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2 дахь заалт “Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн  тэмцээн зохион байгуулах, уул овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” гэснийг зөрчсөн байх бөгөөд хариуцагч нараас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр  хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасны дагуу 9.430.000 төгрөгийг Х.Цагаанбаатараар болон компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр нараар хувь тэнцүүлэн төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “...иргэний хууль бусаар олсон орлого...ийг  акт үйлдэж улсын орлого болгох”-оор заасантай нийцэж байна.

Иймд Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/123 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

10. Нэхэмжлэлийн ”Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/124 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Уг актаар Байгууллагын 50 жилийн ойн арга хэмжээний зардлыг ТУЗ-ийн хурлаар батлуулсан боловч хаврын морины уралдааны зардалд 2.000.000 төгрөгийн зардал төлөвлөж, 1.950.000 төгрөгийн морины нөмрөг авсан, 2015 оны 01 дүгээр арын 01-нд морины барианаас морины гараа хүртэл шороон замыг авто грейдрээр 16 цаг түрүүлж 3.300.000 төгрөг олгосон, 2015 оны 04 дүгээр сард бөхийн барилдааны бай шагнал гэж 4,500,000 төгрөгийг кассаас бэлнээр гаргасан ба мөнгийг хүлээн авсан гарын үсэггүй үндсэн баримтгүйгээр зарлагдсан зөрчил гаргасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараах эрх үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг,  20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр тушаал шийдвэргүйгээр батлагдсан төсвөөс хэтрүүлэн зарцуулсан морины нөмрөгийн үнэ 1.950.000 төгрөг, зориулалт бусаар зарцуулсан ажлын хөлс 3.300.000 төгрөгөөс батлагдсан төсвийн 2.000.000 төгрөгийг хасаад 1.300.000 төгрөг үндсэн баримтгүй, гардуулалтгүй бөхийн бай шагналын мөнгө 4.560.000 төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаас үзэхэд а/ Тус компани 2015 оны 1дүгээр сарын 1-ны кассын зарлага баримтаар “Улсын баяр наадмын морины замыг түрж тэгшилсэн” гэж 2.970.000 төгрөг гаргасан байх ба уг баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан, мөнгийг хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, үндсэн баримтгүй гүйлгээ хийсэн 330.000 төгрөгийг ХХОАТ-т төлөөгүй байх тул 3.300.000 төгрөгөөс / батлагдсан төсвийн 2.000.000 төгрөгийн / 50 төгрөг хасагдаж 3.250.000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.

б/  “Дархан-Ус Суваг” ХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Төсөв батлах тухай”108 дугаар тогтоолоор  “Дархан-Ус Суваг” ХК  үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний ажлын төсөв төлөвлөгөөг 227.416.000 төгрөгөөр баталж тус төсөв төлөвлөгөөний 4 дүгээрт 50 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийн нээлт сар шинийн баярыг тохиолдуулан компани өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэх  үндэсний 128 бөхийн барилдаанд 15.115.000 төгрөг төлөвлөж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Баастад хариуцуулсан улмаар “Дархан-Ус Суваг” ХК-ны 2015 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн “3ардал гаргах тухай“ 28 дугаар тушаалаар  Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулах зардлыг 4.935.000 төгрөгөөр тогтоосон Кассын зарлагаар Бөхийн бай шагналд гэж 4.560.000 төгрөг гаргасан, 128 бөх барилдаж бөхчүүдэд бай шагнал өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрч Х.Баастын мэдүүлгээр нотлогддог хэдий ч  уг ажлыг хариуцсан Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Бааст түүгээр ахлуулсан баг нь  энэ ажлынхаа тайлан гүйцэтгэлийг гаргаж өгсөн гэх боловч нотлох баримтаар нотлохгүй байхад нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг зөрчсөн гэж  буруутган 4.560.000 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь дээрх  хуулийн заалттай нийцээгүй тул 4.560.000 хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зардлыг төлүүлэх тухай” 23-06-16/124 дүгээр актаар Р.Эрдэнэбаяраар төлүүлэх 7.810.000 төгрөгийн төлбөрийн хэмжээг 4.560.000 төгрөгөөр багасгаж 3.250.000 төгрөг төлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/127 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын  тухайд:

Уг актыг Улсын ахлах байцаагчийн зүгээс байгууллагын 50 жилийн ойн арга хэмжээний зардлыг ТУЗ-ийн хурлаар батлуулж авсан байгаа боловч 2015 оны 10 дугаар сард хүлээн авалтын зардал, зугаалгын зардал зэргийг кассын данснаас бэлнээр нь Ус суваг нэрээр зарлагдсан байна. Хүлээн авсан хүний гарын үсэггүй төсөв хавсаргасан, зарцуулалтын тооцоог гаргаж тайлан аваагүй, үндсэн баримтгүйгээр, давхардуулан гаргасан зардал нийт 10.528.500 төгрөгийг үндсэн баримтгүйгээр зарлагдсан зөрчил гаргасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт “Захирал дараахи эрх, үүрэгтэй” 20.1.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэснийг, 20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр тушаал шийдвэргүйгээр батлагдсан төсвөөс хэтрүүлэн зарцуулсан үндсэн баримтгүй, гардуулалтгүй 10.528.500 төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Батцэцэг, Санхүү эрхэлэн захирал Б.Шинэбаяр, нярав Ц.Нарантуяа, хангамжийн инженер З.Энхбат нараар хувь тэнцүүлэн төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

“Дархан-Ус суваг” ХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Төсөв батлах тухай” 108 тогтоол, “Дархан-Ус суваг” ХК-ны гүйцэтгэх захирлын  2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “ Компанийнн 50 жилийн ойн ажлын хэсгийг томилох тухай” А /148 дугаар тушаалыг үндэслэн Дархан-Ус суваг ХК-ны кассын зарлага 134, 135, 138 дугаар баримтуудаар 2015 оны 10 дугаар сарын 7 өдөр нягтлан бодогч Б.Батцэцэг нь “Байгууллагын 50 жилийн урлагийн арга хэмжээний зардалд” гэж 11.041.500 төгрөг,  “Ажилчдын амралт зугаалгын зардалд” гэж 11.209.300 төгрөг  “Зочид төлөөлөгчийн хүлээн авалтын зардал” гэж 12.144.200 төгрөгийг  тус тус гаргаж “Дархан-Ус суваг” ХК-ны гүйцэтгэх захирлын  2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “ Компанийнн 50 жилийн ойн ажлын хэсгийг томилох тухай” А /148 дугаар  тушаал түүний хавсралтад дурдсан ажлын хэсгийнхэн 50 жилийн ойн арга хэмжээндээ зарцуулсан нь тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь Зочид төлөөлөгчийн хүлээн авалтын зардал 12.144.200 төгрөг зарцуулснаас ширээний материал Нарантуяагийн 804.500 төгрөг, З.Эрдэнэбат 400.000 төгрөг баримтгүй, нэвтрүүлгийн төлбөр 2.664.000 төгрөг нотлох баримтгүй, Ажилчдын амралт зугаалгын зардалд 11.209.300 төгрөг бэлнээр хүлээн авснаас Б.Батцэцэгийн ажилчдын зугаалгын 2.500.000 төгрөг, хэрэглэгчийн албаны зугаалгын зардал Эрдэнэчимэгийн 880.000 төгрөг үндсэн баримтгүй, мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн амралтын газрын 1.780.000 төгрөг тушаасан баримтгүй, Байгууллагын 50 жилийн ойн урлагийн арга хэмжээний зардалд 11.041.500 төгрөг зарцуулснаас 1.500.000 төгрөг театрын түрээсийн баримтгүй зөрчилтэй гэх 10.528.500 төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяр, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Батцэцэг, Санхүү эрхэлсэн захирал Б.Шинэбаяр, нярав Ц.Нарантуяа, хангамжийн инженер З.Эрдэнэбат нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх мөнгийг хүлээн авч зарцуулсан ажлын хэсэг хүмүүс нь тодорхой байхад  кассын зарлагыг гаргахдаа Дархан Ус Суваг ХК гэж зарлага гаргасан, хүлээн авсан хүний гарын үсэггүйгээр үндсэн баримтын бүрдэл дутуу баримтаар зарлага гаргаж бичилт хийсэн зөрчилд нэхэмжлэгчийг буруутган Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр  хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасны дагуу 2.105.700 төгрөгийг төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “...иргэний хууль бусаар олсон орлого...ийг  акт үйлдэж улсын орлого болгох”-оор заасантай нийцээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байна.

Иймд нэхэмжлэгчийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/127 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

      12. Нэхэмжлэлийн ”Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/128 дугаар актын тухайд:

Уг актыг Улсын ахлах байцаагчийн зүгээс Дархан Ус суваг ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “компанийн гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх гэрээ байгуулах” гэж заасан байхад гүйцэтгэх захирал нь хөрөнгө худалдан авахдаа Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийг хэтрүүлсэн Дархан Ус суваг ХК-ийн 2015 он бизнес төлөвлөгөөнд 5 ханатай иж бүрэн сийлбэртэй монгол гэрийг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тусгасан байна. 2015 оны 12 дугаар сард уг гэрийг 19.000.000 төгрөгөөр худалдан авч 9 000 000 төгрөгийг Мөнгөн цой ХХК-д өглөгтэй гэж тусгасан байгаа нь батлагдсан төсвийг энэ хэмжээгээр хэтрүүлсэн, хуурамч гэрээ байгуулан хөрөнгийн зардлыг өсгөсөн ноцтой зөрчил илэрсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг, 20.5 дахь заалт “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэснийг ТУЗ, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь “бизнес төлөвлөгөөний үзүүлэлтийн дагуу биелүүлэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүргийг хүлээнэ” заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр батлагдсан төсвөөс хэтрүүлэн худалдан авсан гэрийн үнэ 9.000.000 төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ”Дархан-Ус суваг” ХК-ний 2015 оны бизнес төлөвлөгөө батлах тухай” 110 дугаар тогтоолд байгууллагын 2015 оны хөрөнгө оруулалтад тусгах саналд гэр 1 ш, 10.000.000 төгрөгөөр тусгагдсан байх ба нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ”Дархан-Ус суваг” ХК-ний 2015 оны бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” 118 дугаар тогтоолын хавсралтаар гэрийн үнийг 10.000.000 төгрөгөөр нэмж тусгуулан дээрх ТУЗ-ын тогтоолын дагуу “Мөнгөн цой” ХХК-ны захиралтай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 5 ханатай иж бүрэн сийлбэртэй монгол гэр 19.000.000 төгрөгөөр худалдан авсан нь үндсэн хөрөнгийн орлогын падаан, 17.600.000 төгрөг өгч, авалцсан баримтууд, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээнд “Мөнгөн цой” ХХК-нд сийлбэртэй гэрийн үлдэгдэл 1.400.000 төгрөг бүртгэгдсэн, “Мөнгөн цой” ХХК-ний захирал Д.Цэрэнбатын шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэтэл хариуцагч нь ТУЗ, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь “бизнес төлөвлөгөөний үзүүлэлтийн дагуу биелүүлэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүргийг хүлээнэ” заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр батлагдсан төсвөөс хэтрүүлэн худалдан авсан гэрийн үнэ 9.000.000 төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэхдээ хяналт шалгалтын зорилго, цар хүрээнд тулгуурлан холбогдох баримт бичгийг цуглуулаагүй санхүүгийн хяналт шалгалтын стандартыг мөрдөж ажиллаагүй байна.

Нэхэмжлэгч нь ”Дархан-Ус суваг” ХК-ний 2015 оны бизнес төлөвлөгөөнд  гэрийг 20.000.000 төгрөгөөр авахаар тусгагдсаны дагуу 19.000.000 төгрөгөөр худалдан авсан байхад хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр  хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасны дагуу 9.000.000 төгрөгийг компанийн захирлаар ажиллаж байсан Р.Эрдэнэбаяраар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “...иргэний хууль бусаар олсон орлого...ийг  акт үйлдэж улсын орлого болгох”-оор заасантай нийцээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргажээ. 

Иймд нэхэмжлэгчийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/128 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

 

Дээрх байдлуудыг нэгтгэж дүгнэж үзвэл:       

 

Нэхэмжлэгч Р.Эрдэнэбаяр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасны дагуу “Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/104 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хүсэлтээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Баасанжаргал нь  шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/126 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч актаа хүчингүй болгохоо илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө,  хууль ёсны ашиг сонирхлыг хөндхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Эрдэнэбаяр нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн “Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-16/109 дүгээр актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж  өөрчилсөн болно.

Мөн нэхэмжлэгчээс зарим актад холбогдолтой баримтуудыг санхүүдээ гаргаж өгч байсан гэх тайлбарыг гаргадаг боловч, шүүхээс үзлэг хийхэд оролцоогүй, нотлох баримт хаана байгаагаа зааж өгөөгүй, тус компанийнн санхүүгийн баримтууд эмх цэгц маш муу, он сар өдрөөр нь салгаж ялгаагүй, замбараагүй хольж үдсэн товчоо тайлан товъёог дугаарлалт байхгүй, санхүүгийн анхан шатны баримтууд дутуу байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр, хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар Шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаар Шинжээчийн дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн шалгалтын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа болно.

Хариуцагчаас нэхэмжлэгч Р.Эрдэнэбаярт холбогдуулан дээрх актуудаар төлбөрийн акт тавихаасаа өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  сонсох ажиллагааг явуулаагүй хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчийн үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна хуулийн 79 дүгээр зүйл Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 14, 16, 17, 21 дүгээр зүйлд заасан эрх эдэлнэ гэж зааснаас үзэхэд Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх,үүргийг эдлэх тул энэхүү хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт  Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 23-06-16/117, 23-06-16/122, 23-06-16/127 дугаар актын нэхэмжлэгч Р.Эрдэнэбаярт холбогдох хэсэг, 23-06-16/120, 23-06-16/121, 23-06-16/128 дугаар актуудыг тус тус  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус тус хүчингүй болгож, 23-06-16/111 дүгээр актаар нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 3.798.200 төгрөгийн  төлбөрийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр багасгаж, 23-06-16/124 дүгээр акт дахь 7.810.000 төгрөгийн төлбөрийн хэмжээг 4.560.000 төгрөгөөр тус тус багасгаж, 23-06-16/110, 23-06-16/123 дугаар актын өөрт холбогдох хэсэг, 23-06-16/116 актыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,   106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

                     ТОГТООХ нь:

 

 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,79 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн13 дугаар зүйлийн 13.6,13.7, Төрийн  хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 23-06-16/117 дүгээр акт дахь 785.000 төгрөгийн, 23-06-16/122 дугаар акт дахь 9.302.300 төгрөгийн, 23-06-16/127 дугаар акт дахь 10.528.500 төгрөгийн нэхэмжлэгч Р.Эрдэнэбаярт холбогдох хэсэг, 23-06-16/120, 23-06-16/121, 23-06-16/128 дугаар актуудыг тус тус  хүчингүй болгосугай.

 

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,13.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн  хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 23-06-16/110, 23-06-16/123 дугаар актын өөрт холбогдох хэсэг, 23-06-16/116 актыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин 23-06-16/111 дүгээр актын нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар  тогтоосон 3.798.200 төгрөгийн  төлбөрийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр багасгаж, 23-06-16/124 дүгээр акт дахь7.810.000 төгрөгийн төлбөрийн хэмжээг 4.560.000 төгрөгөөр тус тус багасгаж шийдвэрлэсүгэй.

 

3.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасныг тус тус баримтлан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 23-06-16/109 дүгээр акт илт хууль бус болохыг тогтоосугай.

 

4 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,66.2, 66.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Эрдэнэбаяр нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 23-06-16/104 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 23-06-16/126 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг   хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Эрдэнэбаярт олгосугай.

 

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНЧИМЭГ